Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Веган болж чин сэтгэлээсээ наманчлах сүүлчийн дуудлага

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би та нарт, хүмүүст, “Одоо болгоомжтой байгаарай. Веган болж өөрсдийгөө хамгаал” гэж хэлсэн дээ. Энэ бол миний сүүлийн санал, сүүлийн дуудлага гэдгийг хүн бүрд хэлье. Хэрэв веган болж, чин сэтгэлээсээ наманчилбал та нарыг би Диваажинд үнэхээр хүргэнэ. Баталгаатай. Өнөөдрөөс эхлээд зургаан сарын дотор. (Хөөх.) Энэ бол сүүлийн дуудлага. (Хөөх.) Надад үүнээс илүү ихийг хийхийг зөвшөөрөхгүй. Энэ сүүлийн дуудлагын дараа авшиггүйгээр хүн бүрд баталгаатай олгогдохгүй. Өөрсдийнхөө төлөө илүү их хичээх хэрэгтэй болно. Наманчилсан хэн бүхэнд хайр төрдөг юм. Аяндаа л болдог зүйл. (За, Багш аа.)

Борис Жонсоны хувьд тэр бол эерэг хүчнээс гаралтай. (Тийм байх нь, Багш аа.) Тэр бол энэ гарагт туслахаар дэлхийд бууж ирсэн Диваажины төрөлтнүүдийн нэг. Мэдээж хэрэг хэн ч, тэр өөрөө ч үүнийг харж чадахгүй. (За, Багш аа.) Харин Украин түүнийг хүлээн зөвшөөрвөл энэ улсад асар том адислал болно. (Тэгж таарна.) Тэр энэ улсыг адислахын зэрэгцээ Диваажин ч энэ улсыг адислах болно. Мөн англичууд ч түүнд дуртай. Тэд яагаад юу ч хэлэхгүй байгааг би ойлгохгүй юм. Тэд санал хүсэлт гаргаад, “Өө, Жонсон үлд л дээ.” гэх хэрэгтэй.

Хөтлөгч: 2022 оны 7-р сарын 29-ний баасан гарагт Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай утсаар холбогдон биеийг нь асууж, багийнхны ярьсан сайн мэдээнүүдийн талаар санаа бодлоо харамгүй хуваалцлаа. Их Багш мөн дэлхий дээрх зарим эерэг үйл явдлын талаар онцлон ярьж, оюун санааны асуултуудад хариулсан юм.

За ямар сайн мэдээ байна, хэл дээ? (Эхнийх нь, Багш аа, Хар тэнгис дэх бүслэгдсэн гурван боомтоор сая сая тонн үр тариаг экспортлох тохиролцоонд Украин, Оросын талууд гарын үсэг зуржээ.) Хөөх! Болж дээ. (Энэ нь дэлхийн хүнсний хямралаас зайлсхийхэд тус болох магадлалтай.) Тэгнэ. (Энэ тохиролцоонд Турк болон Нэгдсэн Үндэстний Байгууллага гол үүрэг гүйцэтгэжээ.)

Амжилттай болжээ. Харин хэлсэндээ хүрнэ гэж найдъя. Яагаад гэвэл тэд тэнгисийн хоёр ч боомтыг бөмбөгдсөн. (Тийм, тэгсэн.) Хоёр боомтыг. Ердөө ганц хоёр өдрийн зайтайгаар. (Тийм, Багш аа.)

Би харсан. Тэгээд л би үүнийг та нарт сайн мэдээ болгож дуулгаагүй. Энэ бүх хорон ярианаас дэндүү залхаж байна. (Харин тийм, Багш аа.) Тэд одоо гэнэт л өөрийн үр тариаг экспортлохын тулд Оростой гэрээ хийх ёстой болох ч гэж. Итгэж байна уу? Бид сайн мэдээ гэж үзэж байдаг. (Тийм ээ.) Бусад мэдээнээс л дээр гэх гэсэн юм. (Тийм, Багш аа.) Гэхдээ энэ тэдний л үр тариа юм хойно хэзээний л тэд өөрсдөө экспортолсоор ирсэн. (Тийм ээ, Багш аа.) Гэтэл дурын шалтгаан гаргаж тэднийг бөмбөгдөж байдаг. (Тийм, Багш аа.) Коридор нээлээ гэчхээд дүрвэгсдийг бөмбөгдөж байсан шигээ. Оросын төр засаг юу болсныг би мэдэхгүй. Тэр аяараа чөтгөр юм шиг, эсвэл их л гүн чөтгөр шүглэсэн юм шиг санагдах юм. (Тийм, Багш аа.)

Тэр бүү хэл “нюк”-тин гэгч Ираны уулзалтад зориулж орлон тоглогчоо илгээсэн гэсэн. (Аан тийм. Тэгсэн.) Тэдэнд одоо орлон тоглогчдоос өөр юм алга, тэртэй тэргүй. (Тийм.) Эсвэл бүр гурав, дөрөв орлогч бий биз. Одоо Путин байхгүй. Одоо бүр дор удирдаж байна. Тэр орлон тоглогч нь Путинээс нүдэнд дулаан, тийм ч ноцтой биш, тийм ч ядарч цөхөрсөн биш юм шиг харагдсан. […] Түрэмгий авир нь арай гайгүй юм шиг байсан. Тэгэхээр нь би тэр орлон тоглогчоор орлуулахад зүгээр гэж бодсон. Сайн юм болж гэж. Ойлгож байна уу? (Тийм ээ.) […] Давгүй амьдрал шүү, Бурхан минь. Хийгээд байх нэг их юм байхгүй. (Яг тийм, Багш аа.) Хаа нэг тийш явах ёстой болтол идэж, унтаж, хүлээж байгаад л яваад очно. Гэхдээ нэг их удахгүй. Учир нь хүмүүс мэдчихнэ гэхээс эмээнэ. Иймд богино уулзалт сэлт л хийнэ. […]

Өөр сайн мэдээ байна уу? (Тийм ээ. Өөр нэг мэдээнд Хар тэнгисийн боомтууд нээгдэх гэж байгаатай холбогдуулан Энэтхэг улс 9-р сараас Украинаас наранцэцгийн тос дахин авч эхлэх гэж байгаа гэсэн. Ойролцоогоор 50,000-60,000 тонныг илгээнэ.)

За, тэгж л найдъя. (Тийм ээ.) Бүхэл бүтэн дэлхийн төлөө тэд Украины үр тариаг тайван экспортлуулаасай гэж би үнэхээр найдаж байна. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл олон улс орон үүнээс хамааралтай. (Тийм, Багш аа.) Тэд дахиад элдэв шалтаг гарган бөмбөгдөж хүнсийг боомилох аргад ашиглахгүй л гэж найдаж байна. Би аль дээр та нарт тэд Украиныг эзлэн түрэмгийлж, Украиныг авах гээд байна гэж хэдийн хэлсэн дээ. Иймээс л тэд Европ болон бусад улс орныг боомилох хэрэгсэл болгон хүнсийг ашиглаж мэднэ. (Тийм. Тийм, Багш аа.)

Бүр эхэнд нь хэлсэн. Дайн дөнгөж эхлэхэд шахам Орос яагаад тэдний улс орон руу шалтгаангүйгээр гэнэт түрэмгийлэн довтолсныг хэлсэн санагдаж байна. (Тийм, Багш аа.) Нэг ёсондоо өдөөн хатгасан. Өөрийнх нь хэлсэн шиг өдөөн хатгасан юм байна гэж тэр п. Францист хэлээрэй. Буудай, үр тариа нь Оросыг өдөөн хатгаж. Тэдний талбай дахь буудай, зоорин дахь үр тариа Оросыг хурдан хүрч ирээд хулгайлаад, эсвэл хяналтдаа ав гэж өдөөн хатгаж л дээ. Тэгээд тэд үүнийг нь зарна. Яг л дээрмийн бүлэглэл шиг. (Тийм. Тийм, Багш аа.) Ай, Бурхан минь. Муухай юм.

Ямар улс ийм хөршийг тэсвэрлэх билээ дээ? Гадны бүлэглэл ч юм уу ийм зүйл хийгээд, жижиг, алслагдмал газар, нэг тосгонд ч юм уу зэвсэглэн дайрч ороод хүмүүсийг нь алж талаад үр тариаг нь хулгайлаад хаа нэг тийш зараад байвал ийм бүлэглэлийг гэмт бүлэглэл, алан хядагчид гэж нэрлэн тэднийг мөшгөж барьж аваад зуун жил шоронд хорино биз дээ. (Тийм, Багш аа.) Гэтэл Оросын ерөнхийлөгч болон төр засгийг ингэхэд эхэндээ хэн ч юу ч гэж хэлж чадаагүй. (Тийм.) Одоо ч зарим нь дуугүй байсаар байна. (Тийм, Багш аа.) […]

Мөн Украины бие даасан гэх зарим бүс нутаг Оросыг түшин Оросоос зэр зэвсэг гуйж өөрийн улс орны эсрэг зогсдог байсан. Урьд нь. (Тийм, Багш аа.) Олон ч хүн эх орноосоо урваж увайгүй зүйл хийж байсан. Тэгж байтал Орос тэдэнд юу ч өгөхгүй гэж татгалзсан. (Тийм, Багш аа.) Орос тэднийг ашиглаж байсан. (Тийм, Багш аа.) Донбасын адилаар тэдгээр бүс нутгуудыг ашиглан улс оронд нь дайрч орох шалтаг болгож ард түмнийг нь хөнөөлөө. Тэрхүү хоосон зүйлд итгээд Оросын талд орсон нь үнэхээр тэнэг хэрэг байлаа. Тэдэнд жаахан тусламж хэрэгтэй болонгуут Орос үл хайхарсан. Мэдээгээр үзсэн байх, тийм ээ? Сүүлд гарсан. (Тийм, тэгсэн, Багш аа.) Ай, Бурхан минь.

Хэл хэл. Өөр зүйл байна уу? (Багш аа, 7-р сарын 28-нд Литвын ерөнхийлөгч Гитанас Науседа Киевт хүрэлцэн очиж ерөнхийлөгч Зеленскийд Литва улсын дээд шагналыг “Европын эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг Украины ард түмний хамт хамгаалж буй ач буяных нь төлөө” хэмээн гардуулжээ. Ерөнхийлөгч Науседа мөн Украин улсад Литва үргэлжлүүлэн цэрэг армийн, санхүүгийн, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно гэсэн.) Маш сайн. Тун сайн байна. Ингэх л учиртай юм. Мөн Борис Жонсон ерөнхийлөгч Зеленскийд Черчилийн нэрэмжит шагналыг гардуулсан. (Аан. Тийм, Багш аа.) Энэ бол маш өндөр хүндлэл. Учир нь Черчилийг Англи төдийгүй дэлхий даяараа маш их хүндэтгэн дээдэлдэг шүү дээ. Черчиль бол дээр үед Английн ерөнхий сайд байсан хүн. (Тийм, Багш аа.)

За, тэгээд өөр зүйл байна уу? (Их Британийн, Английн зүүн хэсэгт байдаг Вүүдбрижийн гурван иргэн тус бүс нутаг дахь украин дүрвэгсдэд долоо хоног бүрийн үнэгүй англи хэлний хичээлд суухыг санал болгосон. Одоогоор 13 хүн сурч байгаагийн нэг нь хэлэхдээ, “Энэ хичээл итгэл, найдвар, [Англид] ажиллаж, сурч, амьдарна гэсэн өөртөө итгэх итгэл өгч байна” гэжээ.)

Өө, тэгэлгүй яах вэ. Мэдээж тэгнэ. Англи хүмүүс украин хэл сурснаас энэ нь дээр. Манай ТВ дээрх украин хадмал орчуулгыг хараад би яаж сурмаар юм бэ гэж бодсон. Би сурмаар байлаа ч яаж сурах учраа олоогүй. Хүнд байх, тийм үү? (Тийм, Багш аа.) Жаахан хүнд юм шиг харагдсан. Орос, грек хэл шиг. Энэ хэлнүүд надад бол тун хүнд. Хэцүү харагддаг ч үгүй байж магадгүй. Улсад нь хэсэг зуур байхаар дасдаг даа. Тэгээд тэр оронд байвал илүү хурдан сурчихна. (Тэгдэг, Багш аа.)

Өөр зүйл байна уу? Муу мэдээ бий юү? Зөндөө байгаа юу? (Тийм, Багш аа.) Зөвхөн Нью Йоркт л гэхэд сармагчны цэцэг өвчний маш олон тохиолдол гараад байна. (Хөөх.) Бас өөр олон хачин хачин өвчнүүд гараад байгаа. Хүүхдүүдийг хүртэл хөнөөж байна. Аймшигтай.

BA.5 хүртэл хаа сайгүй нэмэгдэж байна. (Тийм.) Өсөж байна гэх гэсэн юм. Хонг Конгчууд одоо л нэг амьсгаа авах нь гэж бодож байтал бас л адилхан болчихлоо. Учир нь өдөр бүр халдвар авсан өвчтөний тоо нэмэгдсээр байна. Уханьд дахиад л хөл хорьчихлоо. (Ай, Бурхан минь.) КОВИД-19 анх дэгдсэн байж магадгүй гэж үздэг тэр газар. Одоо дахиад л хол хорилоо.

“WION-ийн мэдээ 2022.7.28 Палки (f): Хятад улс Уханы вирусийн тохиолдлын хамгийн сүүлийн давлагааг намжааж чадахгүй байна. Үнэн хэрэгтээ Уханы вирус одоо цар тахлын анхны голомт болох Ухань хотод эргэн ирээд байна. Шинэ дэгдэлтийн талаар мэдээлж байна. Хэдэн тохиолдол гарав. Одоогоор дөрөвхөн. Мөн бүх өвчтөн шинж тэмдэггүй байна. Дэгдэлт нь зөвхөн нэг дүүрэгт хязгаарлагддаг. Үүнийг хятад улсаас мэдээллээ. Гэхдээ ердийн байдлаар хятад хүн бүрийг гэртээ байхыг тушаасан байна. Бид хөл хорионд байгаа Уханийн нэг сая гаруй иргэдийн талаар ярьж байна. Нэг сая. Тэд орж гарах бүрэн хориотой. Томоохон арга хэмжээг хориглоод байна. Ресторанд хооллох бас хориотой. Үзвэр үйлчилгээний газрууд болон захууд хаалттай. Автобус, метроны үйлчилгээг түр зогсоосон. Хятадын тэг-Ковид журам Ухань хотод хэрэгжиж байна. Дараа нь юу болох бол гэхээс хүмүүс айж байна.”

Хятадын өөр зарим газар ч мөн дахин хөл хорьжээ. Шанхайн талаар та нар хэдийн мэдэж байгаа, тийм үү? Нээлттэй болсноо тэмдэглээд удалгүй дахиад л хөл хорионд орж хүндхэн сорилттой тулгарлаа. (Тэглээ, Багш аа.)

Хаа сайгүй л маш хүнд байна. Би та нарт, хүмүүст, “Одоо болгоомжтой байгаарай. Веган болж өөрсдийгөө хамгаал” гэж хэлсэн дээ. Энэ бол миний сүүлийн санал, сүүлийн дуудлага гэдгийг хүн бүрд хэлье. Хэрэв веган болж, чин сэтгэлээсээ наманчилбал та нарыг би Диваажинд үнэхээр хүргэнэ. Баталгаатай. Өнөөдрөөс эхлээд зургаан сарын дотор. (Хөөх.) Энэ бол сүүлийн дуудлага. (Хөөх.) Надад үүнээс илүү ихийг хийхийг зөвшөөрөхгүй. Энэ сүүлийн дуудлагын дараа авшиггүйгээр хүн бүрд баталгаатай олгогдохгүй. Өөрсдийнхөө төлөө илүү их хичээх хэрэгтэй болно. (За, Багш аа.)

Өөр муу, сайн мэдээ байна уу? (Дууссан байх, Багш аа.) Болсон уу? Надад хэдэн сайн мэдээ бий. (Хөөх. Ашгүй дээ!)

Миний бодлоор энэ сайн мэдээ байх. Борис Жонсон огцрох бодолтой хэвээрээ байгаа ч гэсэн хэдэн өдрийн өмнө Украинд нэгэн өргөдөл ирж. Тэд түүнийг Украины ерөнхий сайд болооч гэсэн. (Хөөх!) Хэдийн олон гарын үсэг цугларч. (Хөөх.) Гэхдээ тэд бас үүнийг үндсэн хуульд нийцэхгүй гэсэн л дээ. Харин миний бодлоор аливаа улсын үндсэн хуулийг хүмүүс л гаргасан байгаа. (Тэр үнэн, Багш аа. Яг тийм.) Тэгэхээр хүмүүс өөр байлгахаар хүсвэл өөрчилж болно шүү дээ. (Тийм, болно, Багш аа.) Зүгээр л санал хураахад л болно. Хэдэн хувь болох нь вэ, тэгээд тэр ерөнхий сайд болж болно. Англид түүнийг хүсэхгүй бол түүнийг сонгох нь Украинд л сайн. (Тийм, Багш аа.) Яадаг ч байлаа гэсэн өөрийг чинь тийм ч сайн мэдэхгүй гадаад хүмүүс бүр улс орныхоо нэг удирдлага болгохыг хүсэж байна гэдэг маш том хүндлэл. Мэдээж ерөнхийлөгчийнхөө удаагаар. (Тийм, Багш аа.) Тэгвэл сайн байхсан. Тэгвэл тэр хамаг л зүрх сэтгэл, ухаан санаагаа, чин сэтгэлээсээ тэр улсад туслахад зориулна. Тэр бол нөлөө бүхий удирдагч. Бас сайн удирдагч. (Харин тийм, тун сайн удирдагч. Тийм. Тэр их сайн.)

“The Sun-ийн мэдээ 2022.7.28 Пиерс (m): Тэрээр ерөнхий сайдын хувиар Британийн парламентад сүүлийн удаа үг хэллээ.

Зеленский (m): ' "Хастал а виста” гэж сонсож байлаа.

Пиерс (m): “Хастал а виста, бэби.” Энэ үг мэдээж Терминатор дээр гардаг шүү дээ. Дараагийн мөр нь “Би эргэж ирнэ.” Борис Жонсоныг буцаан ерөнхий сайд болгох хөдөлгөөн хэдийнээ эхэлжээ. Та үүнийг дэмжиж байгаа юу?

Зеленский (m): Их Британийн улс төрд оролцох эрх надад байхгүй. Тэр бол Украины маш том анд гэж л би хэлэх байна. Би түүнийг хаа нэгтээ улс төрд байр суурьтай байгаасай гэж хүсэж байгаа. Түүнийг алга болоосой гэж хүсэхгүй байна. Гэхдээ шийдвэр британичуудын гарт байгаа. Харин тэр ямар ч албан тушаалд очсон байлаа гэсэн тэр ямагт Украинтай хамт байх болно гэдэгт би итгэлтэй байна. Чин сэтгэлээсээ хэлж байна.”

Хаа газрын хүмүүс түүнд дуртай. (Тийм, Багш аа.)

Борис Жонсоны хувьд тэр бол эерэг хүчнээс гаралтай. (Тийм байх нь, Багш аа.) Тэр бол энэ гарагт туслахаар дэлхийд бууж ирсэн Диваажины төрөлтнүүдийн нэг. Мэдээж хэрэг хэн ч, тэр өөрөө ч үүнийг харж чадахгүй. (За, Багш аа.) Харин Украин түүнийг хүлээн зөвшөөрвөл энэ улсад асар том адислал болно. (Тэгж таарна.) Тэр энэ улсыг адислахын зэрэгцээ Диваажин ч энэ улсыг адислах болно. (Тэгнэ гэж найдъя.)

Өөрийн хүч чадлаа мэддэг эсэх нь хамаагүй, Диваажингаас ирсэн аливаа хүн хүч чадалтай байдаг. (За, Багш аа.) Тийм адислалын хүчийг олж авах тун хүнд. Украин хэрэв түүнийг ерөнхий сайдаа болговол улс оронд нь мөн ч сайн байхсан. (Тэгж таарна.) Даанч хүмүүс сонсохгүй, харахгүй юм даа. Тэд гаднах байдлыг хардаг нь асуудал юм. (Тийм ээ, Багш аа.)

Диваажингийн төрөлтөнд сайн хандсан хэн ч болов адислагдах болно. Энэ бол ердийн зүйл. Аяндаа болдог зүйл. (Тийм, Багш аа.) Даанч энэ дэлхийн хүмүүс ихэнх нь сохор, дүлий, хэлгүй юм. Тэд машин, байшин, ширээнээсээ цаадхыг хардаггүй. Диваажингийн төрөлтнүүдийн бусад талыг хардаггүй. (Тийм, Багш аа.) Тийм болохоор тэдэнд сайн ч ханддаггүй. Бүр Будда, Есүс Христ, Номлогч Мухамед, Тэрээр Амгалан Оршиг, жишээ нь Гүрү Нанак, Эзэн Махавира байлаа ч тэр. (Тийм, Багш аа.) Хэдхэн хүн л дараа нь мэддэг. Тийм атал Тэднийг хорлох гэж хуйвалдацгаадаг. (Тийм байх нь. Ойлгож байна.) Олон хүн мэдэх ч зарим нь мэдэхгүй. Диваажингийн төрөлтнүүдийг, Будда нарыг, Гэгээнтнүүдийг, Мэргэдийг хорлож чадах, юм мэдэхгүй цөөхөн хүн л хангалттай. (Тийм, Багш аа.) Харин тэдэнд сайн хандсан хэн ч байсан өөрсдөө мэдэх ч үгүй, юу ч хийсэн байсан Тэднийг дагаад Диваажин руу шууд явах болно. (Аан!) Ийм л байдаг. Мунхаг байлаа ч, үйлийн үр, эсвэл маяагийн нөлөөнд орлоо ч тэд яадаг ч байсан тэр Диваажингийн төрөлтний Диваажинд юм уу нөхцөл байдлаас болоод бүр ч өндөрт шууд хүрнэ. (За, Багш аа. Ойлголоо.)

Ямартай ч үндсэн хуулийг хэзээ ч өөрчилж болно. (Их Британи түүнийг халж тийм их буянаа алдахгүй байх гэж найдаж байна.) Ай, мэдэх л юм шүү. Хэн мэдэх вэ. Иймэрхүү юм яримааргүй байна. Яагаад гэвэл намайг тэднийг сүрдүүлэн Жонсоныг тэнд байлгахыг хүсэж байна гэж бодно. Би Жонсоныг таних ч үгүй. Хэзээ ч уулзаж байгаагүй. Зүгээр л би харснаа хэлэх учиртай. Хэлэх гэснээ би хэлэх л хэрэгтэй. Бас би үнэнийг л хэлдэг, тэгээд л тэр. (Тийм ээ, Багш аа.) Тэглээ гээд хэдэн хүн сонсох ч билээ? Үнэнийг хэллээ гээд ихэнх хүн сонсдоггүй. (Тийм, Багш аа. Тэд яагаад сонсдоггүйг ойлгоход хэцүү.)

Тийм ээ. Тэр ямар ч буруу юм хийгээгүй. Түүнд гэнэтийн бэлэг болгон үдэшлэг хийсэн. (Тийм.) Түүний баярт хамт ажилладаг хүмүүс нь л хамт байсан. Түүнд өөр арга байгаагүй. Тэр бас улам ойр дотно хүн байж хамт олныхоо иймэрхүү уур амьсгалыг хадгалах хэрэгтэй. (Тийм, Багш аа.) Үгүй бол хөндийрнө. Түүнд тэр үдэшлэгийн хэрэг ч байхгүй. Хэрэгтэй гэж бодсон уу? (Үгүй, үгүй, мэдээж үгүй.) Үгүй! Гэрт нь түүнд эхнэр, хүүхэд бий. Гэр бүлийнхээ ганц хоёр хүнийг чимээгүйхэн уриад ирсэнтэй нь хамт хийж болох л байсан. Ажил дээрээ үдэшлэг хийх нь тийм ч таатай байдаггүй шүү дээ. (Тийм.) [...] Тэд гэнэтийн бэлэг л барьсан. Шударга бус биз дээ. Шударга биш. Тэр үнэхээр ямар ч буруу юм хийгээгүй. (Яг тийм, Багш аа.)

Хэрэв би ерөнхий сайд байсан бол мөн л тэгэх байсан. Тэдэнд яаж үгүй гэх юм бэ? Тэд нэгэнт тэнд байж байгаад намайг түүгээр явахад бүгд байж байна шүү дээ. Би юу гэх ёстой юм бэ? Би ар нуруугаа харуулаад өрөө рүүгээ эргээд явах уу? (Үгүй, тэгж болохгүй. Тэдэнтэй нэгдэх хэрэгтэй болно шүү дээ.) Яг тийм. Хамт олны нэг гэдгээ харуулах хэрэгтэй. Баг хамт олонгүйгээр улс орныг удирдах хэцүү. (Тийм, Багш аа.) Хүмүүс өөрт чинь гэнэтийн бэлэг баривал, нэгэнт бэлдчихсэн байх юм бол болиулах энэ тэрийг бүр бодож ч амжихгүй байх. (Тийм, Багш аа.) Шууд л аяндаа нийлнэ шүү дээ. Тэд чинь хүмүүс шүү дээ, Бурхан минь. Хүн л юм чинь. Сүртэй юм биш.

Тэд түүний Английн төлөө улсдаа болон олон улсад хийсэн бүхнийг харах ёстой. (Тийм, Багш аа.) [...]

Эрхэмсэг Борис Жонсоны эх орондоо байгуулсан амжилт

+ Английн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний салбарт 2019 оноос хойш 25,000 сувилагч нэмэгдсэн

+ Англи болон Уэльст 2022 оны 3-р сарын байдлаар 13,500 гаруй цагдаа ажилд авсан

+ Цагдаа, Гэмт хэрэг, Шийтгэл, Шүүхийн тухай хууль 2022 мөн бусад хууль тогтоомжоор олон нийтэд аюултай гэж үзсэн гэмт этгээдүүдийг автоматаар хугацаанаас өмнө суллахыг хориглов

+ 2022 онд засгийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их хэмжээгээр хувь хүний татварыг бууруулж, 30 сая ажилтны 6 тэрбум фунт стерлингийн татварыг бууруулсан. Улс даяар 2.2 сая иргэнийг хувь хүний татвараас бүрэн чөлөөлсөн.

+ 37 тэрбум фунт стерлингийн засгийн газрын багцын хүрээнд 2022 онд 8 сая гаруй бага орлоготой өрхийн амьжиргааны өртөгтэй холбоотой асуудлыг хөнгөвчлөхийн тулд багадаа 1,200 фунт олгохоор болсон.

+ Ерөнхий сайд моргежийн шинэ хөтөлбөр эхлүүлснээр анх удаа орон байр худалдан авч байгаа хүмүүст шаардлагатай урьдчилгааг асар ихээр бууруулж, 2 сая өрхийг орон сууцжуулсан.

+ Амьтан-хүмүүсийг хамгаалах олон хууль хэрэгжсэний дотор Амьтны төлөө (шийтгэлийн) хууль 2022 багтана

+ Түүний хүнсний үндэсний хөтөлбөрөөр сургуулиуд, хорих газар, эмнэлгүүдэд веган хоолны сонголт олгоно.

+ Ноён Жонсон 2030 он гэхэд бензинээр ажилладаг автомашины борлуулалтыг зогсоож, эргийн салхины эрчим хүчний одоогийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулж, 2035 он гэхэд Их Британийн нүүрстөрөгчийн ялгарлыг 78% бууруулна гэж амласан

Гэх мэт...

Эрхэмсэг Борис Жонсоны олон улс дахь ололт амжилт

+ Энэхүү ерөнхий сайд Европын Холбоотой Брексит гэрээ хийсэн

+ Ноён Жонсон Австрали, Шинэ Зеланд, Турктэй худалдааны гэрээ байгуулсан

+ Тэрээр Оросын дайралтын дараа Украиныг дуу хоолойгоороо дэмжиж, дэлхийн тавцанд ерөнхийлөгч Зеленскийг дэмжиж байсан

+ Түүний засгийн газар Украинд 2022 онд 3.8 тэрбум фунтын өртөг бүхий цэргийн, хүмүүнлэгийн болон эдийн засгийн тусламж үзүүллээ

+ Их Британийн Украинд үзүүлэх цэргийн тусламж нь бусад зүйлсээс гадна агаарын довтолгооноос хамгаалах боловсронгуй систем, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл, байлдааны шинэлэг цахим хэрэгсэл, Украины цэргүүдэд амин чухал зүйлсийг худалдан авахад зарцуулагдана.

+ Их Британи Украины Зэвсэгт хүчинд сургалтын шинэ иж бүрэн хөтөлбөр санал болгож байна

+ 3,000 орчим британи цэргийг Эстони руу тус улсыг Оросын болзошгүй дайралтаас хамгаалахаар илгээгээд байна

+ Ноён Жонсон Орос улсаас газрын тос болон нүүрсийг 2022 оны сүүл гэхэд импортлохоо зогсоох төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд түүний засгийн газар тодорхой бараа бүтээгдэхүүнийг гаргах, Орост шинэ хөрөнгө оруулалт хийхийг хориглосон.

+ Тэрээр 3 сая хүртэлх Хонг Конг оршин суугчдад Их Британид суурьших, улмаар иргэншил авах боломж санал болгосон.

Гэх мэт...

Мөн англичууд ч түүнд дуртай. Тэд яагаад юу ч хэлэхгүй байгааг би ойлгохгүй юм. Тэд санал хүсэлт гаргаад, “Өө, Жонсон үлд л дээ. Бид таныг уучилж байна” гэх ёстойсон. Тэгээд ч энэ тийм сүртэй юм биш. Ганц бялуу, жаахан уух юм шүү дээ. (Тийм, яг үнэн.) Өөрсдийнх нь уух зүйлс. Гэнэтийн бэлэг л төдий. Түүнийг отоод хүлээж байсан гэж мэдээгээр л ярьсан. (Тийм, Багш аа.) Торт бариад отож байсан. Тэр захиагүй. Тэр үдэшлэг хийе ч гээгүй. Тэр, “Надад зориулаад үдэшлэг хийгээд өгөөч” энэ тэр гээгүй.

Олон хүн төрсөн өдрийн гэнэтийн үдэшлэг хийдэг. Та нар мэдэж байгаа. (Тийм, Багш аа.) Баруунд дандаа л ингэдэг. (Тийм, Багш аа.) Тэд юу ч хэлэлгүй, чамайг мартчихсан юм шиг, байхгүй юм шиг, гэртээ ирэхэд гэрэл хүртэл унтраастай байдаг. Яг л бүгд чамайг орхисон юм шиг. Хүнд, урт ажлын өдрийн дараа гэртээ ирэхэд чинь юу ч байхгүй. Түүнийг орж ирэхэд нь гэнэт гэрэл асаад нэгэн зэрэг “Төрсөн өдрийн мэнд!” гэдэг. Зарим бичлэг дээр би тэгэхийг харж байсан.

Энэ бол гэнэтийн үдэшлэг байсан. (Тийм, Багш аа.) Тэр яаж татгалзах юм бэ? (Яг тийм, Багш аа.) Ийм үед тэр зүгээр л орж ирнэ шүү дээ. Тэр арван минут ч хүрэхгүй хугацаанд байсан. Тэгж мэдээлсэн. (Тийм, тэгсэн.) Тэнд байсан хүмүүс бүгд л гэнэтийн бэлэг барих гэсэн. Тэр тэднийг уриагүй. Үдэшлэг болохыг тэр мэдээ ч үгүй байсан. (Тийм, Багш аа.)

Гэтэл яагаад түүний хамаг л хамтран зүтгэгч, хамт олон нь огцрох болов? Яагаад гэвэл тэд л үдэшлэгийг зохион байгуулсан шүү дээ. Тэгээд ичиж л дээ. (Аан.) Эсвэл магадгүй “Тэгэхээр түүнийг бүү буруутга. Бид огцоръё. Тэгээд л боллоо” гэмээр санагдаа биз. (Тийм, Багш аа.) Гэтэл түүнийг огцроход хүргэж түүний талд хэн ч ороогүй. (Тэгсэн. Тийм ээ, Багш аа.) Гэхдээ хөгийн юм. Инээдтэй. Хэн ч өвдсөн юмгүй. Тэгвэл тэгээд зүгээр орхи л доо, Бурхан минь. (Тийм.)

Тэр хэдийн уучлалт гуйсан. (Тэгсэн, Багш аа.) Тэр олны өмнө үүнийгээ хэлсэн. (Тийм, тэгсэн. Тийм, Багш аа.) Би сонссон. Тэгээд ч уучилсан. Би ч бас британи хүн. Би уучилж болж байгаа юм чинь бусад нь бүгд уучилж болно. […]

“Daily Mail-ийн мэдээ 2022.4.12 Борис Жонсон (m): Би дахин уучлал эрж байна. Нээлттэй, даруу байдлын үүднээс би тэр өдөр юу болсныг бүрэн тодорхой хэлмээр байна. Тэр өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд үдийн 2 цаг өнгөрөхөд хэсэгхэн зуур 10 минут хүрэхгүй хугацаанд цугларч хамт ажилладаг хүмүүс маань надад сайн сайхан ерөөл хэлсэн юм. Үнэндээ тэр үед дүрэм зөрчих нь дээ гэж үнэхээр бодсонгүй гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Миний тэргүүлсэн засгийн газрын олон нийтийг хамгаалахын тулд гаргасан дүрмийг дагаж мөрдөхөд би өөрөө дутуу дулимаг байсан гэж олон хүн уурсаж байгааг би ойлгож байна. Хүмүүс илүү сайн сайхныг хүлээх эрхтэй гэдгийг би чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч байна. Одоо би Британийн ард түмний тэргүүлэх зорилт болох эдийн засгаа бэхжүүлэх, ажлын байр, боломжуудыг бий болгох, Нэгдсэн Вант Улс даяар түвшин ахих үүрэг хариуцлагаа улам ихээр мэдэрч байна. Одоо мэдээж Путин Украинд бүтэлгүйтэж, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөрч гэр бүлүүдийн ачааг хөнгөвчлөх ажлыг би урагшлуулах болно. Даруухнаар боловч дээд зэргийн шийдэмгий байдлаар энэ үүргээ биелүүлж, үйлчилж буй улс орныхоо төлөө хамгийн сайн сайхан бүхнийг хийх болно. Маш их баярлалаа.”

Одоо өөр асуулт сэлт байна уу? Хэлэх зүйл байна уу? (Надад асуулт байна, Багш аа.) Хэл хэл. (Урьд нь Путин Тан дээр ирж наманчлахад Танд маш ихээр хайрлам санагдсан гэсэн. Бас өмнөх конференц дээр Та маяа болон чөтгөрүүдийг маш ихээр хайрлах сэтгэл төрсөн гэж байсан.) Тэгсэн. (Тэд ч бас наманчилсан гэсэн үг үү, Багш аа?)

Тийм ээ, тэгсэн. (Хөөх.) Тийм ээ, үнэндээ наманчилсан хэн бүхэнд хайр төрдөг юм. Аяндаа л болдог зүйл. (За, Багш аа.) Тухайн хүнийг би мэддэг бол, тэд надтай холбогдож байсан бол сүүлийн үед аяндаа л болж байна. Алсаас байлаа ч гэсэн ердийн хайр төрдөг. Харин Путины хувьд хувь хайр байсан. Холбоотой хайр шиг байсан. (Тийм байх нь.) Томоохон бүлэг, эсвэл бүхэл дэлхий юм уу, бүх амьтан-хүнийг гэх хайр шиг ерөнхий хайр байгаагүй. (За, Багш аа.)

Ямартай ч маяа надад намайг сүрдүүлээгүй гэж дээхэн хэлсэн. Тэр сануулах л гэсэн гэнэ. (Аан.) Би, “За за. Уучлаарай” гэсэн. Маяаг өрөвдсөн. Би ч бас ойлгосон гэж бодож байна. Гэхдээ чөтгөртэй ярилцаж байхдаа таныг янз бүрийн л зүйлээр заналхийлнэ гэж бодно доо. Сүүлийн үед Өрнөдийнхөн Оростой хэлэлцэхээр тэр бүр сайн сайхан яриа өрнөхгүй байгаатай адил юм. (Тийм ээ, Багш аа. Яг тийм.) Би, “Тийм ээ, дараа нь би ч бас үүнийг ойлгосон, уучлаарай. Ямар ч хоргүй. Хэцүү мэдрэмжгүй. Үгүй биз?” гэв.

Зүгээр ээ. Би тэднийг маш их өрөвдөж байна. Би тэднийг сэрээхийг үнэхээр хүссэн ч тэд чадвал эхлээд ямар нэг зүйл хийх ёстой болсон. Үүнийг нь бид харах болно. Яг одоо би та нарт юу ч хэлж болохгүй. (За, Багш аа. Ойлголоо.)

Гэхдээ би тэднийг үнэхээр хайрладаг. Учир нь ямар гээч амьдрал вэ энэ? Өөрийгөө оронд нь тавиад үз дээ. Цаг үргэлж харанхуйд тэгж ангуучилж, мөшгөж, алж хядан хуурч мэхлэн хоол л олж идэхийн төлөө энэ бүгдийг хийж амьдардаг. Яагаад гэвэл тэдний ертөнцөд, тэдний сэтгэлгээнд, тэднийх шиг түвшинд өөр ямар ч төрлийн хоол идэх боломжгүй. Тэд зөвхөн тийм заваан, зовж үхсэн төрлийн хоол л идэж чадна. (Тийм байх нь, Багш аа.) Маш муухай, бохир, заваан. Өөрийгөө оронд нь тавиад үз дээ. Тийм амь тавьсан нялх хүүхэд, тийм аймшигтай энерги, нил цус нөж болсон зүйл идэж та нар чадах уу? Тэгээд үүнийг идэх ёстой гээч? (Үгүй, Багш аа.) Идэж чадахгүй. (Тийм.) Гэхдээ тэдэнд зөвшөөрсөн нь л тэр. Тэд надад “Ингэхгүй, тэгэхгүй юм бол бид идэж чадахгүй” гэж хэлсэн.

Би нэг өдөр маяад “Чи маш их хүчтэй. Яагаад хүчээ тэдэнд идэх жаахан хүнс бий болгоход ашигладаггүй юм бэ? Тэдэнд идэх хэрэгтэй юу л байна, зүгээр л хийгээд өг. Тэгвэл хүчээ ч гарздахгүй, тэдэнд бүгдэд нь сайн шүү дээ. Чамд ч сайн. Бусдын төлөө ямар нэг сайн зүйл нөхцөл болзолгүй хий” гэлээ. Би тэдэнд тэгж хэлсэн. (Ойлголоо, Багш аа.)

Би, “Хэрэв та нар сайн зүйл хийж наманчилбал магадгүй би бас та нарын төлөө ямар нэг юм хийж өгөхийг хичээнэ. Эс бөгөөс та нарт би хийж өгсөн байлаа ч юм идэж чадахгүй.” […] (За, Багш аа. Тэд нар ямар нэг байдлаар веган хүнс идэх боломжтой болов уу гэж бодож байлаа. Гэхдээ та бас хариулчихлаа.)

Тийм ээ, тэд хиймэл хүнс идэж болох бөгөөд үүнийг хүртэхийн тулд тэд ямар нэг юм хийх ёстой. (За, Багш аа.) Энэ бол адармаатай. Ийм хуурмаг ертөнц төвөгтэй л дөө. Диваажин шиг их энгийн биш. (За, Багш аа.) Энд хар, цагаан гэж байдаг. Хар цэг, цагаан цэг гээд л. (Тийм ээ, Багш аа.) Хар талбай, цагаан талбай. Ийм түвшинд, ийм эзэмшилд төрөлтнүүд урт удаан хамт байж улам бүр орооцолдсон байдаг. Нэг үйл хийлээ гэхэд нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг. Тэгээд тэр зүйлээс нь өөр нэг зүйл урган гарна. Үргэлж нөхцөлдөн урган гарна. Яг л нэг хос 10 хүүхэдтэй байдаг шиг. (Тийм байна, Багш аа.) Тэгээд тэр 10 хүүхэд нь 10 хүүхэд, 20 хүүхэд гэсээр тэдгээр 10 хүүхдээс 100 хүүхэд болно. (Тэгнэ, Багш аа.) Тэгээд тэдний ач зээнцрүүд гэх мэтээр үргэлжилнэ. (Тэгнэ, Багш аа.)

Энэ хорвоог хэзээ ч хянаж чадахгүй. Нэг л буруу юм хийвэл тэр нь өөр нэг муу зүйлд, дараа нь бас нэг муу зүйлд хөтөлсөөр байдаг. Тэгээд үйлийн үр чинь хоёр, дөрөв гээд олон нугарч үржигдэнэ. Ийм л учиртай. (Тийм байх нь, Багш аа.) Харин нэг сайн үйл хийвэл яг адил буян нь олон дахин тэгж үрждэг. […]

За, өөр асуулт байна уу? [...] (Надад бас асуулт байна, Багш аа.) Хэлээрэй. (Урьд нь Та КОВИД-ыг өөрийн хүмүүс рүүгээ дайрдаггүй гэж хэлж байсан.) Сөрөг хүмүүс. Өөрийн биш. (Сөрөг хүмүүс рүү.) Тийм. (Тэгвэл Байден болон Харрис, Пелоси нарт чөтгөр шүглэсэн хэр нь яагаад КОВИД тусаа юм бол?)

Аан, би бас Диваажингаас энэ асуултыг асуусан. КОВИД-19-ийн тэргүүн надад хариулсан юм биш. (Аан.) Өөр нэгэн байсан. Диваажин үүнийг тодорхой шалтгаанаар зохицуулсан байсан. Та нарт би хэлэмгүй байна. (За. За, Багш аа. Ойлголоо.) Нэг л өдөр хэлж мэдэх юм. (За, Багш аа.) Энэ нь хожим хойно болон зарим өөр олон улсын түвшний зохицуулалт. (За, Багш аа.) Яагаад гэвэл би зөвхөн суугаад, унтаад байдаггүй. Би залбирч, хүсэж, шаардаж, тушааж, орилж хашхиран Газар Тэнгэрийг би загнадаг. (За, Багш аа.) Иймд тэд заримдаа миний хүслийн дагуу зарим зүйлийг дахин зохицуулах ёстой болдог. (Хөөх.) (За, Багш аа.) Энэ их төвөгтэй учраас би та нарт хэлж чадахгүй нь. (За, Багш аа.) Үнэхээр хэлмээр л байна. Мэдэж байгаа бүхнээ би та нарт хэлмээр байгаа ч гэсэн хараахан зөв цаг нь биш байна. (За, Багш аа.) Магадгүй дараа хэлье. […] Учир нь энэ бол олон улсын асуудал бөгөөд бүхий л улс орны тухай хэрэг юм. Диваажин хэлэхийг хориглоогүй байлаа ч гэсэн би хэлмээргүй байна. (За, Багш аа.) Ноцтой зүйлсэд болгоомжтой хандахгүй юм бол буруугаар эргэнэ. (За, Багш аа, ойлголоо.) Хүмүүс миний буруу гэж бодох вий гэсэндээ биш. Энэ нь бүхэл дэлхийд, маш олон хүнд нөлөөлөх вий гэж би санаа зовж байна. (За, ойлголоо, Багш аа.) Хэтэрхий их дэлгэвэл тэдэнд хортой байж мэдэх юм. (За, Багш аа.) Иймд би зүгээр л хүлээж сууж байна.

Болох бол би та нарт хэлнэ. КОВИД-19-ийн Тэргүүний хэлснийг урьд нь хэлж байсан шигээ. Тэр байдал муудна гэж надад хэлсэн. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Гэтэл одоо дордоод байна. (Харин тийм.) Та нарт хэлэхдээ би бас “За, хүлээж байгаад харъя даа” гэж бодож байлаа. Яаж дордох нь вэ? Одоо хэдийнээ тун муу байхад яаж дордоно гэж гээд. Гэтэл дордчихлоо! (Тийм, дордсон.) BA.5. (Тийм.) Ил харагдаж байгаа байдлаар тогтохгүй далд байгаа зүйлсийг нь хүмүүс мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Жишээ нь олон өөр хам нөлөө илэрч хүмүүсийг улам муутган эсвэл бүр үхэлд хүргэх юм уу өөр өвчин тусгаж, КОВИД-ынх гэж мэдэхгүй өөр өөр нөлөө гарч байна. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд эмнэлгээс эдгээд гарлаа гэхэд, мөн шинжилгээ хэдийнээ сөрөг гэж гарлаа гэхэд тэд КОВИД-той өөр бусад зүйлийг ямар ч холбоогүй гэж бодсон. Гэтэл тэр бүхэн үүнээс болсон. Сүүлийн үед бүгд. Олон зүйл КОВИД-19-тэй болон дэд хувилбаруудтай нь холбоотой байна. (Тийм, Багш аа.) Энэ мэтчилэн.

Тэгэхээр би энэ мэтчилэн зарим зүйлээс жаахан хэлж өгч болох ч бүгдийг хэлж болохгүй. Яаж нөлөөлөхийг би хэлж болохгүй. Учир нь дэндүү олон зүйл ч бий. (За, Багш аа.) Мөн хэдийнээ дордчихлоо. Улам дордсон. Үүний дээр ган гачиг юм уу хүнд цаг агаар хаа сайгүй нүүрлэж байна. (Тийм ээ, Багш аа.) Ээ, Бурхан минь. Интернэтэд хэзээ ч орсон олж харах болно. Жишээ нь Италид нэг гол гэнэт ширгээд ургацынх нь 70% сүйдсэн. Тэр бүс нутгийн 70%. (Тэгсэн, Багш аа.) Нэг л бүсэд гэхэд. Тэд Италийн бүх хотын, бүх тосгоны талаар үргэлж мэдээлээд байдаггүй. (Тэр үнэн, Багш аа.) 70% ургац сүйдсэн гээд бод доо.

“CNN-ийн мэдээ 2022.7.20 Бэн (m): Италийн нэгэн цагт хүчирхэг байсан По голын бэлчирт ган гачиг боллоо. 70% ургацаа алдсан гэж Федерика Видали надад хэлсэн. Энэ ган гачиг Италийн хөдөө аж ахуйн гуравны нэгд нөлөөллөө. Италийн хүнс үйлдвэрлэлийн таван гол муж ган гачгийн аюул нүүрлэсэн талаар мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлт энд домог яриа биш боллоо. Бодит зүйл болчихлоо. Сүүлийн 10 жил тус нутагт тариалдаг цагаан будааны ургац ган гачгаас болж бараг 50% багассан гэж Антонио хэлсэн.”

“Al Jazeera-ийн мэдээ 7.10 Адам (m): Энэ мэт үзэгдлүүд По дагуу улам бүр түгээмэл болж байна. Одоо ихэвчлэн усаар бүрхэгдсэн газар нутаг голдоо гол урсдаг далайн эрэг, эсвэл элсэн арлууд л болж хувирлаа. По хөндийн тариаланчдыг усаар хангадаг хүмүүс зөвхөн энэ зуны ургацад биш, харин ирэх жилүүдэд санаа зовж байгаагаа хэлж байна. Эндэхийн хүмүүс болон дэлхий даяарх олон сая хүн өөрчлөгдөж буй уур амьсгалд дасан зохицохын төлөө тэмцэж байгаа нь аймшигт ирээдүй юм.”

Хэрвээ хаа сайгүй ийм байвал сүүлийн үед хүмүүс хаа сайгүй өлсөж байгаад гайхах зүйл биш бөгөөд Украинаас экспортолж чадахгүй байгааг бүр ярих ч юм биш. (Яг үнэн. Яг тийм, Багш аа.)

Диваажин энэ дэлхийг үнэхээр устгахыг хүсэж байна. Та нар харлаа. (Тийм ээ, Багш аа.) Та нар энэ бүх байгалийн гамшиг, аймшигтай цаг агаарын үзэгдлүүд, жигтэй хачин үхэл, өвчин зэргээс харцгаасан. Зөвхөн Украинд ч биш, зөвхөн дайнд ч биш энхтайван оршдог улс орнуудад, амар тайван цаг үед, хүмүүс улам харгис болж байна. (Тийм, Багш аа.)

Ай, Бурхан минь, өдөр бүр л би энд яажшуухан үргэлжлүүлэн амьдаръя даа гэж бодох юм. Заримдаа би шууд л явахыг хүсдэг. Үнэхээр ихийг мэдэрч байна. […]

Өөр юу байна? Эргэлзээг чинь тайлж өгмөөр өөр зүйл байна уу? (Нэг болох уу, Багш аа?) […] (Та урьд нь КОВИД вирусүүдийг өшөө хорсолт сүнснүүд гэж хэлж байсан. Сармагчны цэцэг өвчний хувьд энэ нь адилхан уу, Багш аа?)

Тийм. (Хөөх.) Бүх вирус адилхан. (Аан.) Тэд агаараас л үүсчихдэггүй. Тэд өд шиг, сүнсгүй, мэдрэмжгүй, юу ч биш юм биш. Тэд мэдрэмжтэй бөгөөд сүнснүүд. Тэд зохион байгуулалттай бүлэг. Хэн юу, хаана хийж байна, хэн тусах вэ, гээд л. (Өө, хөөх.)

(Тэдэнд бас сармагчны цэцэг өвчний тэргүүн гэж бий юү?) Өө, байгаа, мэдээж. Мэдээж байгаа. Бас дэд тэргүүн гэх зэрэг ч байгаа. (Аан.) Гэхдээ би дэдтэй нь харьцдаггүй. Тэргүүн, даргатай нь харьцдаг. (За, Багш аа.) Ерөнхийлөгч. Учир нь тэр хэдийнээ бүгдийг мэдэж байдаг. Яах гэж нэг нэгээр нь уулзах гэж? (Яг тийм, Багш аа.)

Бүх бүсэд нэг нэг дэд тэргүүн тэдэнд мэдээж байдаг. Бүх дэд хувилбар бас тэргүүнтэй. (Өө, хөөх.) Бүх хувилбар адил биш. Бүх КОВИД вирус адил биш. (За, Багш аа.) Бүгд адил байдлаар довтолдоггүй. Тэд маш сайн зохион байгуулалттай, нарийн аргаар довтолдог. (Өө. Хөөх.) Зарим нь их, зарим нь бага өвдөнө. Магадгүй та нар миний тайлбаргүй ч ойлгоно. (Тийм, Багш аа.) Та нар энэ дэлхий дээр болж байгаа зүйлсийг харж байгаа. Зөвхөн КОВИД-19 л гэхэд зарим нь их өвдөж, зарим нь бага өвдөж байгааг харна. (Яг тийм, Багш аа.) Зарим нь юу ч тусаагүй, ямар ч вакцин хийлгээгүй. Гэтэл зарим нь нэмэлт хоёр, гурав, дөрвөн тун ч хийлгэсэн. Израйлчууд тав дахиа хүсэж байгаа. Тэд тогтоож чадах эсэхээ мэдэхгүй ч хүссэн. Тэгсэн ч КОВИД туссаар. (Тийм, Багш аа.) Зарим нь хаа сайгүй алхаж, зарим эмч нар ачаалал ихтэй эмнэлэгт ажиллалаа ч юу ч тусахгүй байхад зарим нь дөнгөж ирээд КОВИД-оор үхдэг. (Ай.) […]

Би сармагчны цэцгийн тэргүүнтэй хараахан ярилцаагүй байгаа. Шаардлага алга. Дахин яримааргүй байна. […] Харин зөвхөн та нартай, өөрийн шавь нартайгаа л ярьж байна. Тэгээд ч хэчнээн хүн намайг сонсоо билээ? […]

Заримдаа хэрэгцээгүй санагдах юм. Энэ бүх хугацаанд маш их өвчин гарч, хаа сайгүй өвчин, гамшигт өртөн, тэр бүү хэл нарны туяа болон сүүлт од ирж байна. Хятад пуужин хүртэл Дэлхий рүү унаж байгаа бөгөөд эрдэмтэд хаана унахыг нь хараахан мэдээ ч үгүй байна. Бас нэг Хятадын пуужин саран дээр удирдлагагүйгээр унасан. (Хөөх.) Энэ нь Хятадын буруу ч юм уу, тэдний техник муу байсан зэргээс зөвхөн болсон юм биш. Хаа сайгүй л ийм сүйрэлт үзэгдлүүд болсоор байгаа. (Харин тийм ээ, Багш аа.) [...]

За яах вэ. Та нарыг Бурхан ивээг, Бурхан хамгаалаг. Мөн өөрсдийгөө хамгаалж, итгэлээ хүчтэй байлган, эрхэм ариун ажлаа үргэлжлүүлээрэй. (Тийм, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Үүний тань төлөө би та нарт ямар шалтгаанаар ирснээс чинь, ямар түвшнийх гэдгээс чинь, хэр их чин сэтгэлээсээ хийдэг эсэхээс чинь эс хамаарч маш их хүндэлдэг. Маш их хүндэлсээр л байгаа. Та нарын хийж байгаа чинь маш хүнд ажил. Тийм ч олон хүн чадахгүй. Ойлгож байгаа биз дээ? Хуруугаараа тоолж үзээд миний юу гээд байгааг мэднэ. Иймд та нар миний талархаж байгааг мэдэж байгаа. (Баярлалаа, Багш аа.) Эгогоо бүү өсгө. Энэ нь надад ч, хэн хэнд маань төвөг болно. (За, Багш аа.) Эгоноосоо өөрийгөө хамгаал. (За, Багш аа.) Бурхан та нарыг хөнөөлтэй бүхнээс хамгаалах болтугай. Бурхан та нарт аль сайн бүхнийг өгөх болтугай. Бурхан Хайрлаг. (Бурханд талархъя. Баярлалаа, Багш аа.)

Хөтлөгч: Хамгаас Халамжит Их Багш аа, энэ дэлхий дээр Та оршин асар их Адислал буулгаж, эцэс төгсгөлгүй Тусламж Тань хүмүүсийг гэтлэн аврагдах боломжийг олгож буй нь үнэлж баршгүй зол юм. Аль болох олон сүнс даруйхан наманчилж амь аврагч веган хооллолтод шилжин жинхэнэ Мөн Чанартаа хүрэх боломжтой болох болтугай хэмээн залбиръя. Бидний веганизмд шилжих эрхэм шилжилт нь өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл эцэс болон, дэлхийг энхтайвнаар бялхуулах эхний алхам болох ба Диваажины төрөлтнүүдээс ирсэн, иргэдээ чин сэтгэлээсээ хамгаалан хайрладаг удирдагчидтай болох болно. Эрдэнэт Их Багш маань эрүүл саруул, аюулгүй таатай байж, бүхий л Диваажины хязгааргүй Хамгаалалд оршиг.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Энэтхэгт байсан эрт цаг үеийнхээ талаар айлдсан сонирхолтой түүхүүдийг сонсон, багийнханд өгсөн зуны халууныг даван туулах талаар өгсөн зөвлөгөөг нь сонсохыг хүсвэл энэхүү конференцийг бүрэн эхээр Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрөөр хожмын өдөр хүлээн авч үзээрэй.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

КОВИД-ын тэргүүнээс ирсэн чухал мэдээлэл

Манай гараг руу айсуй энерги

Зөвхөн энхтайвныг сахиулагчид Диваажинд хүрч чадна

Диваажины шүүлтийн цаг үед сэрж сэхээрэн яг одоо веган бол

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
161 Үзсэн
2024-12-20
350 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   40 Үзсэн
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд