Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн СОР27-гийн оролцогчдод хандан хэлсэн захиас

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-г Египетийн Шарм эл-Шейхд 11-р сарын 5-18-нд болж буй COP27 бага хуралд Засгийн газар хоорондын веган бодлогын платформ байгууллагаас хүндэтгэн залсан билээ. Их Багш бидний эрдэнэт гарагийг аврахын төлөө дияан бясалгалд байгаа учраас оролцох боломжгүй байгаа юм. Тэгсэн хэдий ч Тэрээр дараах захиасыг бага хурлын бүх оролцогчдод зориулан бичиж илгээсэн юм.

COP27 чуулганд оролцож буй сайныг санагч, эрхэм ариун та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Та бүхэн мөн энэ боломжийг ашиглан Египетийн алтан шаргал нутгаар зочлоорой. Энэ сүр жавхлант орны Нар та бүхнийг адислаж, Диваажингаас гаралтайг тань сануулах болтугай.

Ноёд хатагтай нараа, та бүхний урилгад баярлалаа. Гэвч би биеэр оролцох боломжгүй байна. Яг одоогоор би гараг дэлхийг аврахын төлөө, хүн төрөлхтнийг болон энэ гараг дээр оршин буй бүхнийг аль чадлаараа, аль болох олноор нь аврахын төлөө гүн бясалгал, залбирал үйлдэн даяан хийж байна. Та бүхэн бас үүнтэй адил зорилго агуулж буйд баярлалаа. Тийм учраас, шийдэл олох гэж, энэ Дэлхий дээрх хамаг төрөлтнүүдийг аврах илүү дээр, илүү хурдан шийдэл олох гэж Египет улсад болж буй COP27 чуулганд та бүгд ирээд буй билээ. Энэхүү эрхэм зорилгыг тань Бурхан адислах болтугай.

Уур амьсгалын өөрчлөлтийн энэ сэдвээр бид олон арван жил ярилцсан ч, томоохон өөрчлөлт гарсангүй. Үнэндээ уур амьсгалын өөрчлөлт бүр ч дордлоо. Эх дэлхий маань улам бүр халсаар, энд тэндгүй мөсөн голууд эрдэмтдийн тооцоолсноос ч хурдан хайлж байна. Та бүхэн хичээгээгүй биш, олон аргаар оролдсон. Гэвч юу вэ гэвэл, энэ нь тун энгийн – шинжлэх ухааны болон сүнслэг талаас нь ярихад “Юу тарина, түүнийгээ хураадаг.” Бид юу л хүснэ түүнийгээ тарих учиртай, бүтээх ёстой, баримталж дэмжиж, хадгалах учиртай. Хэрэв энх тайвныг хүсэж байвал бусдад болон энэ гараг дээр бидэнтэй зэрэгцэн оршин буй, бидэнд ямар ч байдлаар гэм хор учруулдаггүй амьтны аймагт амар амгаланг өгөх учиртай.

“Бид юу тарина, түүнийгээ хураадаг.” Энэ бол шинжлэх ухааны болон ертөнцийн хууль бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ гараг дээрх бусад төрөлтнүүдтэй, жишээ нь бусад агуу байгалийн аймгуудын амьтан-хүмүүстэй дайны үр тарьчхаад, бид өөрсдөө энх тайван байх боломжгүй. Бид хүний аймаг. Амьтан-хүмүүс нь амьтны аймгийнх. Тэд бидэнд ямар ч гэм хоргүй. Гэтэл бид тэдэнтэй өдөр бүр, минут секунд бүрд дайтсаар байна. Тэднийг тамлаж, алж, хөдөлгөөнгүй хорьдог. Төрөл бүрийн харгис аргаар тэднийг хөнөөдөг. Урт хугацаандаа энэ нь бидэнд ямар ч амар амгалан, аз авчрахгүй.

Шинжлэх ухааны талаас нь ярихад уур амьсгалын өөрчлөлт нь бидний амьтан- хүмүүсийг хэрхэн алж тамлаж буйтай холбоотой. Яагаад гэвэл бид амьтан-хүмүүсийг өсгөж үржүүлэх явцдаа, тэр бизнесээрээ аминд хүрэх зүйлээ бүтээдэг. Метан хий нь уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх шалтгаан гэдгийг бид өдийд мэддэг болсон.

Гэвч сайн мэдээ нь гэвэл метан хий нь манай гаргийг дулааруулдаг бусад хорт хийтэй харьцуулахад богино-настай. Тиймээс хэрэв метан хийг байхгүй болгочихвол дэлхий хурдан сэрүүсэх болно. Тэр хооронд бид тайван амгалан байж, асуудал тарьж буй СО2 гэх мэт бусад хийтэй тэмцэх цаг хугацаатай байх болно. Жишээ нь озоны давхаргаа засах боломжтой. Гараг дэлхийнхээ төлөө бид олон зүйлсийг хийх ёстой. Яг л эвдэж сүйдсэн байшинд яаралтай засвар хэрэгтэй байдаг шиг юм. Гэвч хэрэв бид веган болж, амьтан-хүмүүсийг тайван орхивол метан хий үгүй болж, дэлхий маань сэрүүсэх болно.

Тун энгийн. Өдийд та нар энэ бүхнийг мэддэг болсон. Яагаад үүн дээр арга хэмжээ авахгүй байна вэ? Энэ мэдээллийг илүү түгээж, хүмүүст дагаж мөрдөх ёстой гэсэн хууль гаргаж яагаад болохгүй гэж? Өөрсдийгөө аврахын тулд, үр хүүхдүүдийнхээ төлөө гараг дэлхийг аврахын тулд, мөн бидэнтэй зэрэгцэн орших хуурай газрын, усны, агаарын гэх мэт амьтан- хүмүүсийг аврахын төлөө. Тэднийг аварснаар, тэр тусмаа хүмүүсийг аварснаар бид Диваажингаас, бид бүхнийг бүтээсэн, бүгдийг нь хайрладаг Бурханаас маш их адислал, буян хүртэх болно. Энэ бол маш энгийн шийдэл. Үүнийг би хэдийнээ олон арван жил ярьж байна.

Та нар үүнийг сонссон эсэхийг мэдэхгүй ч, одоо сонсооч гэж гуйя. Хэрэв миний ярьж буйд итгэхгүй байвал энэ тухай илүү судалгаа хийгээрэй. Гэвч бүх эрдэмтэд бидэнд хэдийн хэлсэн учраас та нар итгэх хэрэгтэй. Нэгдсэн Үндэсний Байгууллагын удирдлагууд бидэнд олон удаа хэлсэн. Эрдэмтэд болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын зөвлөл үүнийг аль хэдийн судалж, метан хий нь манай гаргийг дулааруулж буй номер нэг шалтгаан юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс гуйж байна, яг одоо цаг давчуу байгаа учраас дахин цаг хугацаа алдах хэрэггүй.

Веган л болчих, тэгвэл энх тайван тогтоно. Ер нь бол би хүмүүст веган байж, энх тайвныг цогцлоож, сайн үйлс хий гэж хэлдэг ч хэрэв бид веган болчихвол амьтны аймагт, хөршүүддээ аяндаа энх тайвныг тогтоох юм, учир нь энэ нь үнэхээр нигүүлсэнгүй, хайр энэрэлтэй амьдарснаас аяндаа бий болдог үр дүн билээ. Тэгвэл бидний жинхэнэ мөн чанар бүрэн сүр жавхлантайгаар эргэн ирж, бид төрсөн цагаасаа өвлөн өвсөн бүхий л Бурханы чанаруудтайгаа эргээд жинхэнэ Бурханы хүүхдүүд болох юм. Үүнийгээ гаргаад дадуулахад л болно. Бурхан бидэнд хайртай учраас бид ч бас эргэн тойрныхоо бүгдийг хайрлана. Яагаад гэвэл тэд бүгд Бурханы бүтээл билээ.

Бид юу хийхээ мэднэ. Зүгээр л хэрэгжүүлчих. Тэгээд л болоо. Веган байх нь дэлхийд сайн, бидний эрүүл мэндэд сайн, сүнслэг дэвшилд болон гэгээрэлд мөн сайн гэдгийг бид мэднэ. Тиймээс зүгээр л хэрэгжүүлчих. Та бүхнийг завгүй бас үүнийг мэдэх учраас би хэт нуршихгүй. Зүгээр л сануулсан юм шүү. Сонссонд тань баярлалаа. Та бүхэн завгүй учраас ингээд товчхон дурдъя. Дүгнэлт нь маш энгийн - веган байж, энх тайвныг цогцлоож, сайн үйл үйлд. Эсвэл веган л болчихвол та нарын хүссэн бүхэн байрандаа орж, та бүхэн амьдралаа хавьгүй сайхнаар мэдрэх болно. Диваажингийн адислал та бүхэн дээр цутгахыг та бүхэн харж, хүлээн авч, мэдэрч, мэдэх болно. Бурханы Хайрыг үг яриа төдийхнөөр бус үнэхээр ойлгох болно. Надад итгээч гэж гуйя. Веган л болчих, тэгвэл бүх зүйл сайнаар эргэнэ. Маш их баярлалаа. Энэ COP27 чуулган хамгийн сайн үр дүнд хүрэх болтугай гэж ерөөе. Та бүхэн Бурханы Хайр, Бурханы адислалыг мэдрэх болтугай. Веган болоорой. Тэгэхэд л болно. Бурхан ивээг. Гэх мэт...

Хөтлөгч: Веган хоолны хэв маяг нь уур амьсгалын хямралыг шийдэх хамгийн энгийн, хамгийн хурдан хэрэгжих шилдэг шийдэл гэдгийг хүргэсэн захиас илгээсэнд нь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-д чин сэтгэлээсээ талархъя. Дэлхийн төр засгууд даруй Веган Хууль гарган хэрэгжүүлж хайрт амьтан- хүмүүсийг авран хүн төрөлхтөн удахгүй гайхалтай сайхан ирээдүйд хүрэх болтугай гэж залбиръя.

Мөн дэлгэрүүлж үзэхийг хүсвэл өмнөх холбогдох Шуурхай мэдээнүүд/ Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Ахимса энхтайван, аюулгүй байдал авчирдаг

Бусдыг амар амгалан байлгавал өөрөө амгалан оршино – Хүсэж буй зүйлийнхээ үрийг бид өөрсдөө тарих учиртай

Багш шавийн шүтэлцээ:

Веганизм: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын зэрэгцээ Дэлхий дээр Диваажинг цогцлоохуй- Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн ярилцлагуудын эшлэлүүд

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай байгаль орчны талаар: Махны жинхэнэ үнэ төлөөс - Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдваруудын эшлэлүүд

Бид бүгд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах үүрэгтэй

Африк ба Хятад улсыг гэх Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Хайрын зовнил

Төр засгууд амь насыг эрхэмлэж веганизмыг сурталчлах ёстой

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд