Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

The Negative Data Recorded by the Mind Life After Life Covering up the Real World Can Only Be Removed by Divine Power

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Ау Лак буюу Вьетнам улсаас Нуэт Бихийн илгээсэн сэтгэгдлийг хүргэж байна:

Хамгаас Хүндэт Энэрэнгүй Их Багш аа, Оройн Дээд Их Багш болон бүхий л төрөлтний Амь ба Амьдралын эх сурвалж танаа, Саяхан би Та Суприм Мастер Телевизийн багтай ярилцах үедээ дэлхийн оршин суугчдыг өрөвдсөндөө маш их гуниглан маш их уйлж байсныг Суприм Мастер Телевизээр харсан. Би бас уйлж, гашуудал багатай байгаасай хэмээн гуйхаар гараа хавсарсан. Учир нь Дэлхий дээрх бүх оршнолууд Дэлхий үүссэн цагаас хойш Оройн Дээд Бурханы агуу их хайр, золиослолын талаар маш сайн мэддэг тул Танд талархдаг. Маш олон сүнс бүдүүлэг биедээ хоригдож, харанхуй сөрөг хүчний тоолж баршгүй урхинд баригдаж байна. Сөрөг хүчний дайралт, нөлөөлөлд өртөх үед ямар их зовиур, айдас төрдгийг би маш сайн мэдсэн. Энэ үнэхээр аргагүй, цөхрөм байсан. Та намайг сөрөг хүчнээс аварсан нь миний хувьд үнэхээр азтай хэрэг. Хүн төрөлхтний мунхаг зовлонг арилгахын тулд Их Багшийн хайрыг хүн төрөлхтөнд өгөөсэй хэмээн би залбирсан. Сөрөг хүчний нөлөөнд автахгүй байхыг зааж өгөөч гэж би мөн Танаас гуйн залбирсан.

Багш таны ачаар би энэ бүдүүлэг бие дотор бяцхан компьютер шиг бүтэцтэй мэдээлэл бичдэг эсүүд байдгийг ойлголоо. Эдгээр эсүүд нь бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг олон давхаргатай бөгөөд хамгийн гаднах давхарга нь металл шиг хатуу давхаргаар түгжигддэг. Энэ бат бөх металл давхаргыг тусгай материалаас бусад тохиолдолд эвдэж чадахгүй. Олон олон төрлийг дамжаад ихэнхдээ сөрөг мэдээллийг бичиж аваад, мэдээллийн эс дотор хадгалдаг бөгөөд тэр даруйдаа давхарга бүр дотор түгжигддэг бөгөөд өөрчлөх боломжгүй, яг л сүнсийг хорьдог хадгалсан болон худал мэдээлэлт олон давхаргатай шорон шиг, оюун ухаан нь түүний дагуу ажилладаг компьютертой адил юм. Хэдий чинээ олон удаа дахин төрнө, төдий чинээ худал мэдээлэл хадгалагдаж тэр хүнийг буруу бодож, буруу үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ бол амьдралын дараа улам бүр зузаан, гүн гүнзгий хуримтлагддаг үйлийн үр юм.

Зөвхөн Дээд Хүч, Агуу Их Хайрын сэтгэлтэй Их Багш л дэлхий дээрх оршнолуудыг чөлөөлж чадна. Багш бидний сэтгэлийг тэжээж, Төгс Хүчит Бурханы эерэг хүчтэй дахин холбогдоход нь туслахаар мөн Өөрийн хайр, агуу хүчийг ашиглахаар дэлхий дээр олон төрөлдөө ирэх ёстой болсон. Бид бол Ариун гэрлийн оч бөгөөд бүх зүйлийн цорын ганц аврал бол Бурханд буцаж очих явдал юм.

Гурван ертөнцийн шоронгоос биднийг үүрд аварсан Багш аа, Танд баярлалаа. Төгс Хүчит Бурханаас Их Эзэнд нэг шийдлийг өгөөсэй хэмээн би залбирдаг. Тэгснээр Багш олон сүнсийг аварна. Бурхан Дэлхийд өршөөл үзүүлэх болтугай. Энэхүү Төгс Хүчит Нигүүлслээр илүү олон сүнсийг чөлөөлөх болтугай. Таны бүх хүсэл биелэх болтугай хэмээн залбиръя. Хүндэтгэсэн, Аулак (Вьетнам) шавь Нуэт Бих.

Гярхай Нуэт Бих, Өөрийн ойлголт болон сэтгэгдлээ хуваалцсанд нь баярлалаа. Их Багш энэхүү хайрын хариултыг тантай хуваалцаж байна: “Гэрэл гэгээтэй Нуэт Бих, Төрөл тутамд оюун ухаан хэрхэн бүртгэдэг тухай таны тайлбар хүмүүст ойлгоход маш их тусална. Ихэнх хүн оюун санааны хоригдол байдаг. Тэд "компьютер" дээрээ хадгалагдсан буруу архивыг хэрхэн арилгахаа мэдэхгүй байгаа тул улам бүр хуримтлагдаж, үйлийн үрийн мөчлөгт баригдсан хэвээр үлддэг. Тэдний "компьютерын оюун ухаан"-ын бүтээсэн голограф хуурмаг бодит ертөнц болон Бурханы хүүхдүүдийн хувьд бид үнэхээр хэн бэ гэдгийг нуун дарагдуулдаг. Сөрөг өгөгдлийг зөвхөн Диваажингийн хүчээр устгах боломжтой. Тийм ч учраас Арьяабалын Аргыг гэгээрсэн Багштай хамт дадуулах нь маш үнэ цэнтэй бөгөөд энэ нь бидэнд өөрсдийгөө чөлөөлж, Диваажиныг яг одоо мэдрэх боломжийг олгодог. Буддагийн нинжин сэтгэл таныг, Ау Лак (Вьетнам)-ийн энхийг сахиулагч ард түмнийг үргэлж ивээг ээ. Танд үүрд хайртай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-20
403 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   106 Үзсэн
2024-12-20
106 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд