Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Таван Сахил сахих, өдөр тутам Арьяабалын бясалгал хийх амлалт, зориулал нь хүнийг илүү хүчирхэг, илүү чадвартай болгодог.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Харин одоо Тайвань буюу Формосагаас Иень-Ланий илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Сайн байцгаана уу, хамгаас Хүндэт, Хайрт Их Багш аа! Би олон жилийн турш нягтлан бодох бүртгэлийн ажил хийж байсан бөгөөд сүнслэг бясалгалд илүү их цаг зарцуулж чадаагүйдээ үргэлж харамсдаг. Дэлхийн ирээдүй нөхцөл байдлын талаарх Их Багшийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг эргэцүүлж, дэлхийн зовлон зүдгүүрийн тухай бодож, би тэтгэвэрт гарсны дараа Арьябалын бясалгалын цагаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байлаа. Би мөн өөд болоод Их Багшийн бүтээсэн Шинэ Газарт шууд очоосой гэж зүрх сэтгэлдээ Их Багшид залбирсан. Би Гэртээ удаанаар харимааргүй байна! Гэр санана гэдэг үнэхээр дэндүү зовлон юм!

Тэтгэвэрт гарахын өмнөхөн санаанд оромгүй хүсэлт ирж, ач зээгээ асрах үүрэг хүлээсэн. Би үүнд огтхон ч бэлтгэлгүй байтал ашрамаас янз бүрийн ажлын хүсэлт нэгэн зэрэг ирж байлаа! Гайхалтай нь би үүнийг дааж чадахгүй гэж бодсон ч дуудлагад хариулах болгондоо эргэлзэлгүйгээр хүлээж авдаг байсан!

Энэ бол миний гуйж байсан Шинэ Газарлуу шууд очих буухиа байж магадгүй гэж нэг эгч элэглэн хэлэв! Гэсэн ч би өөртөө их удаан хүсэж яваа хүслээ мартаж болохгүй гэж хэлсэн; Хэрэв өдрийн цагаар хэтэрхий завгүй байвал би өдөр бүр 2-7 цаг хүртэл бясалгана! Эхэндээ би хагас унтаж, хагас сэрүүн байж чадахгүй байсан. Цаг хугацаа өнгөрч, хоёр цаг болмогц би хэчнээн ядарсан ч сэрж, зүгээр сууж чаддаг болсон! Хамгийн гайхалтай нь хүүхэд асрах эсвэл ашрамын ажил байсан ч бүх хэцүү асуудлууд үргэлж шийдэгддэг!

Бүх зүйлийг баяр хөөртэйгөөр хүлээн авч, бүх зүйлийн эерэг хөгжлийг олж харахад тусалдаг Бурханы адислалд би гүнээ талархаж байна! Би Арьяабалын бясалгалын ач холбогдлыг өөрийн биеэр мэдэрч, өөртөө итгэлтэй, чин сэтгэлээсээ, хайраар ажиллаж чадахын тулд олон жилийн турш үлгэр жишээ үзүүлсэн Их Багшдаа улам бүр талархаж байна! Хайрт Их Багш минь үүрд ивээгдэж, Таны хүсэл бүхэн биелэхийг би хүндэтгэн хүсэн ерөөе! Веган Дэлхий, Амгалан Дэлхий даруй биеллээ олох болтугай! Тайвань (Формоса)-аас Иень-Лань

Чин сэтгэлтэй Иень-Лань, Бид ч бас Арьяабалын бясалгалд илүү их цаг зарцуулж, Их Багшид Бурханлаг зорилгод нь туслахын тулд чадах бүхнээ хийх нэн яаралтай болохыг мэдэрсэн. Таны эргэцүүлэлд баярлалаа.

Их Багш танд энэ энэрэнгүй хариуг илгээж байна: “Уйгагүй Иень-Лань, Чадах бүхнээ хий, тэгвэл Бурхан үлдсэнийг нь хариуцна. Таван Сахил сахих, өдөр тутам Арьяабалын бясалгал хийх амлалт, зориулал нь хүнийг илүү хүчирхэг, илүү чадвартай болгодог. Бид сүнсээрээ үүрд хамт байна. Та болон нээлттэй сэтгэлтэй Тайвань (Формоса) Хүчит Будда нарын гэрэлд цэцэглэх болтугай. Үргэлж хайрладаг шүү.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
161 Үзсэн
2024-12-20
350 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   40 Үзсэн
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд