Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н ‘Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ,’ 2-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
6-р Бүлэг Авшиг

“Авшиг нь үнэндээ зүгээр л сүнсийг нээх гэсэн л үг юм. Бид ил, далд элдэв саад бэрхшээлд автсан байдаг. Тиймээс авшиг гэж нэрлэгддэг зүйл бол билиг ухааны хаалгыг нээж, түүнийг энэ ертөнцөөр урсгаж, ертөнцийг болон Өөрийн Мөн чанар гэгч зүйлийг адислах үйл явц юм. Гэхдээ жинхэнэ “Өөрийн мөн чанар” бол үргэлж билиг ухаан болон сүр жавхлан дотор орших тул түүнийг адислах хэрэггүй.

Авшиг хүртэнэ гэдэг нь шинэ эмх журмаар шинэ амьдрал эхэлнэ гэсэн үг. Энэ нь Их Багш таныг Гэгээнтнүүдийн хүрээнд харьяалагдахыг зөвшөөрч хүлээн авсныг илэрхийлж байгаа юм. Тэр үеэс эхлэн та жирийн хүн байхаа больж, өндөр дэсэд хүрсэн байдаг ба энэ нь яг л их сургуульд элсэнгүүт л дунд сургуулийн сурагч биш болдогтой адил юм. Эрт цагт үүнийг усан баталгаа буюу Их Багшийн авралд багтах гэж нэрлэдэг байв”.

Авшиг хүртээх үйл явц

Авшиг хүртэх үедээ бид тийм ч цэвэр ариун байдаггүй ч дотоодын Бурханы хүч болон Их Багшийн ивээлээр угаагдан ариусдаг. Бид шоронгийн хаалгыг цөмлөн гарах үедээ Гэрэл харж, Аялгуу сонсдог. Учир нь тэд материаллаг оршихуйн чанадад оршдог. Тийм ч учраас бид үүнийг шууд буюу агшин зуурын гэгээрэл гэж нэрлэдэг. Энэ нь авшиг хүртэх үед бид дээд ертөнцүүдтэй холбогдож, цаашид тэднээс салж тасрахгүй болсныг илтгэж байгаа юм.

Бүгдээрээ нарлаг сайхан өдөр та гэртээ байна гэж төсөөлөн бодъё. Та хаалгаа онгойлгохгүй бол нарыг олж харж чадахгүй. Үүнтэй адилаар Бурханы Гэрэл ба Аялгуу байнга оршин байдаг ч бид төрөл төрлөөс тээж ирсэн үйл, урьдаас тогтсон үзэл баримтлал, бодлынхоо шоронд хоригдчихоод түүнийг олж үзэж, сонсож чаддаггүй. Авшиг хүртэх үед, Их Багш бидэнд нэгмөсөн нэвтлэн гарах боломж олгодог. Гэхдээ бид үргэлжлүүлсээр байх ёстой. Учир нь бидэнд нээж олох илүү олон түвшин байдаг. Учир нь авшиг хүртэх нь зөвхөн эхлэл, гэхдээ маш мундаг эхлэл гэж хэлж болно. Учир нь хүмүүсийн олонх нь хамгийн доод хүрднээсээ бясалгаж эхлээд дараа нь дээд хүрдэнд хүрдэг, энэ нь арван жил ч шаардаж мэднэ. Бидэнд гэрэл харуулахын тулд Их Багш бүх хүчийг толгойн оройд татаж авчирдаг. Энэ бол Диваажинд хүрэх хаалга ба та нар олон орд харшид очих болно.

Энэ аргыг дамжуулах үедээ бид юу ч ярьдаггүй, харин та нар хамгийн сайн гэгээрлийг олж авдаг. Та урьд өмнө нь танд хэзээ ч байгаагүй зүйлийг олж авах ба та урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй зүйлийг мэдрэх ба энэ нь маш хөнгөн, тун амгалан, маш үзэсгэлэнтэй, огт гэм зэмгүй байх болно. Үүнд авшиг хүртэхийн утга учир оршдог. Есүст Баптист Иохан усан баталгаа хүртээх үед, Тэр тагтаа шиг бууж ирсэн Гэрлийг харсан гэдэг. Тиймээс хэрэв бид танд авшиг хүртээж чадна гэж нотолж буй хүнээс авшиг хүртвэл, тэр ядаж л Диваажингаас ирэх энэхүү тагтаа шиг гэрэл, эсвэл Библид дурдсан том гал дөл шиг гэрлийг бидэнд харуулах ёстой, эсвэл та Бурханы аянга мэт дуу хоолойг, эсвэл их усны чимээг сонсох ёстой. Тэгэх юм бол та авшиг хүртлээ гэдэгтээ итгэж болно.

Та дотоодын хэлбэлзлийг буюу Бурханы дуу хоолойг сонсох болно, гэхдээ эдгээр чихээр биш, Та Бурханы Гэрлийг эдгээр нүдний оролцоогүйгээр харах болно. Энэ тухай Би ярьж чадахгүй. Үг хэл, оюун ухаан нь сүнс болон Бурханы (хязгааргүй) хүрээнд биш, ухаан бодол ба материйн (хязгаарлагдмал) хүрээнд харьяалагддаг. Бидний бодол нь мэдээлэл, боловсрол, бусад хүмүүсийн бодлоос үүсдэг. Бидний сүнс ба Бурханы мөн чанар нь аяндаа өөрөө үүсэж, өөрийнхөөрөө оршдог, дэмжигч бөгөөд ариун зүйл юм. Нийгэм, үзэл бодол, гүн ухаан, эсвэл хэл ярианы нөлөөнд орсон юу ч байсан оюун ухаанд хамаатай болохоос биш, билиг ухаанд хамаарахгүй. Тийм учраас Би үүнийг огт чимээгүй байдалд л дамжуулж чадна. Тийм болохоор л бид үүнийг сэтгэлээс сэтгэлд, зүрхнээс зүрхэнд уламжлах гэж нэрлэдэг”.

Авшиг хүртэхийн ач тус

“Авшиг хүртсэний дараа дотоодын гэрэл нь бидэнд Бурханы хаант улсыг харуулж, биднийг жинхэнэ Гэртээ хөтлөхийн гэрэлтэх болно. Тэгмэгц бид энэ ертөнцөд хэзээ ч мэдэрч үзээгүй тийм их аз жаргалтайгаар өөрсдийн оршихуйн жинхэнэ төлөвийг олж авах болно. Бид урьд өмнө нь хөгжүүлэх гэж оролдоод, хэзээ ч гүйцэлдүүлж чадаагүй тэр бүх гоо үзэсгэлэн болон сайн чанаруудаар бялхах болно. Дотоод хэлээр дамжин ирдэг Диваажингийн сургаал нь бидний эзэмшдэг боловч өнөөг хүртэл ашиглаж чадаагүй байсан бүх билиг ухааныг дахин сэргээх болно. Тэгснээр бид хамгийн сэтгэл хангалуун хүмүүс болох ба энэ ертөнцийн юу ч тийм үр нөлөө үзүүлж чадахгүй.

Авшиг хүртсэний дараа та нарт дотоодын тусламж ба хамгаалалт, мөн гадна талын харилцаа холбоо бий болдог. Дотооддоо та бясалгаж байхдаа Их Багш тусалж байгааг, эсвэл Гэрэл харж болох ба аз жаргалтай, тав тухтай, сайхан мэдрэмжтэй байх болно. Таны билиг ухаан өдрөөс өдөрт өсөн хөгжиж байгааг, таны хайр хязгааргүй тэлж байгааг та мэдрэх болно. Тэр үед та энэ аргыг нэн ачтай, тустай амжилттай байна гэдгийг мэдэрнэ. Түүнээс биш таныг ингэ тэг, нүдээ аниад итгэ гэж хэлчихээд ямар ч нотолгоо өгөхгүй тэр болгонд яаж итгэх юм бэ? Нотолгоог бид танд өгөх ёстой. Та ч нотолгоог шаардах ёстой.

Нотолгоог та авшиг хүртэх үедээ шууд, хожим нь бол өдөр бүр үргэлж авч байх болно. Танд хүндрэл бэрхшээл тохиолдох, осолд орох юм уу, хэнд ч хандах боломжгүй үед ид шид гайхамшиг тохиолдохыг биеэр үзэж мэдэх болно. Тэр үед та Бурханы хүч чадлыг ухаарч мэднэ. Тэр үед та Бурханд хайртайгаа мэднэ. Тэгээд та Бурхан таныг хайрлаж, хамгаалж байдгийг мэдэх болно. Эс бөгөөс, та яаж мэдэх билээ? Бурхан байдгийг бид яаж мэдэх билээ? Бид Бурханыг харахгүй юм бол, эсвэл хэрэгцээтэй үедээ тусламж болон хамгаалалтыг авч чадахгүй бол, Түүний хэрэг юу байна? Бид Түүнийг өдөр бүр ирэхийг гуйхгүй байж болох ч бидэнд хэрэгтэй үед хэн нэгэн тэнд байгааг бид мэдрэх ёстой. Ингэснээр та Арьяабалын аргаар бясалгасны дараа та Христэд итгэгчийн хувьд Бурханыг улам их шүтдэг. Ингэснээр та илүү сайн Буддын шашинтан болж, Буддад илүү их талархах болно. Учир нь бид Будда (гэгээрсэн Их Багш) одоо юу болохыг мэддэг. Бид амьдралынхаа цаг мөч бүрд хамгаалалт болон адислалын хүчийг харж, мэдэрч, хүртэж байдаг”.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд