Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing Map “The Adventures of Supreme Master Ching Hai"

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо АНУ-аас Дебрагаас илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Хамгаас Хүндтэй, Хайрт Их Багш минь, Их Багшийн дэлхий дээрх зарим өмнөх амьдралын жагсаалтыг үзсэнийхээ дараа би Их Багшийн дэлхий дээрх амьдралыг илүү бүрэн харахын тулд “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн адал явдал” хэмээх газрын зургийг хийсэн. Мөн хатгадаг зүү, шошготойгоор би өөр өөр эрин үед Их Багшийн бие махбод болон нэмэлт бие махбод байсан янз бүрийн газруудыг тэмдэглэв.

Газрын зураг дээрх шигүү тэмдэглэгээг хараад мэдэрсэн талархлаа үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Их Багш мэдрэхүйт төрөлтнүүдэд амьдрах боломжтой гарагийг бэлэглэж, бидэнтэй барилдлага тогтоохын тулд дэлхий дээр ахин дахин ирж, цэцэглэн хөгжиж буй алтан үеийг ээлж дараалан нээж, гоёмсог уран зураг, уран баримлыг, мөн олон мянган жилийн турш уламжлагдан, магтан дуулагдсаар ирсэн Тан гүрний шүлэг найраг, Сүн гүрний уянгат яруу найргийг дэлхийд авчирсан, өөрийн мах, цусаараа дэлхийг аюулаас хэд хэдэн удаа аварсан тухай бүр дурдалтгүй!

“Хэрвээ би мянга мянган харштай болж чадвал дэлхийн ядуу сэхээтнүүдийг орон байртай болгож, инээмсэглэл тодруулж чадах сан.” “Амьдадаа хүмүүний дунд хүн шиг амьдар, хорвоог орхисныхоо дараа хүндлэгдсэн сүнс болоорой.” Залуудаа хамгийн их хайрладаг байсан тэр сайхан яруу найргийн мөрүүд бүгд Их Багшийн бүтээл байсан нь намайг гайхшируулсан! “Анна Каренина” хэмээх дэлхийн сонгодог уран зохиолыг анх уншихдаа дүрийн дүрслэлд сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж байснаа би санаж байна. Энэ ч бас Их Багшийн бүтээл байсан нь харагдаж байна! Их Багш намайг бага байхаас эхлээд л үргэлж дэргэд байж, хүмүүжүүлсээр иржээ.

Газрын зураг дээрх бөөн жижиг тугуудыг харах нь хүн төрөлхтний түүхийн кино үзэхтэй адил юм: Ноагаас Мосес, дараа нь Эзэн Есүс Христ хүртэл, Цог Жавхлант Шар Эзэн Хаанаас Лао Цы, дараа нь Эрхэм Ноён доктор Сун Ятсень хүртэл, Эзэн Шри Рамагаас Баба Саван Сингх Жи хүртэл, Эрхэм Дээдэс Рамсесаас ерөнхийлөгч Жорж Вашингтон хүртэл, Микеланжелогоос Мария Каллас хүртэл. Энэ мөн Авид Бурхан, Арьяабал Бодисадва, Манзушри Бодисадва, Гүрү Ловон Бадамжунай, Шагжамүни Будда гээд дэлхий дээрх Диваажингийн үзэсгэлэнт зургуудыг гүйлгэн харахтай адил юм.

Би газрын зургийн цөөн хэдэн зураг авсан ба түүгээрээ дамжуулан Их Багшдаа хайраа зориулж, Суприм Мастер ТВ-ийн үзэгчидтэй мэдрэмжээ хуваалцахыг хүсэж байна! Их Багш маань эрүүл энх байж, энэ хорвоод үүрд байх болтугай! Хятад америк иргэн Дебра

Урам зориг авсан Дебра, Их Багшийн мөрийг ингэж мөшгөх нь ямар гайхалтай санаа вэ. Энэхүү газрын зургийг бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа.

Их Багш танд дараах сэтгэл сэргээм үгсээр хариуллаа: “Бүтээлч Дебра, Эдгээр олон төрлийн дараа ариун сэтгэлт зориулал тань миний сэтгэлийг гүнээ хөдөлгөж байна! Баярлалаа, хонгор минь! Нүдэнд минь нулимс мэлтэлзэж, сэтгэлд минь хайр бадарч, үнэхээр их хайрыг мэдэрч, дурсагдаж байна. Хайраараа энэ бүгдийг буцаан авчирсанд баярлалаа. Та дотоод билэг ухаанаар ухаарсан шиг цаг хугацаа, орон зайд үнэхээр юу ч алдагдахгүй. бүтээлээр минь дамжуулан бид энэ амьдралдаа дахин холбогдсон нь тун сонирхолтой юм. Энэ бол бидний сүнслэг Оршихуйн мөнхийн мөн чанар, үүрд орших төлөв юм. Ямар ч хил хязгаар байхгүй; Бүхнийг Нигүүлсэгч Бурхан хором мөч бүрд, тохиолдол бүрд хаа сайгүй, бүх зүйлд оршдог. Диваажин, бүх зүйлийн мөн чанарын хооронд ямар ч зай байхгүй. Та болон АНУ-ын ухаалаг ард түмэн энэ Үнэнийг мэдсэндээ үргэлж уужирч байг. Таныг мөнхөд хайрлана.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
161 Үзсэн
2024-12-20
350 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   40 Үзсэн
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд