Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Шашин дахь Арьяабалын Аргын ул мөр Дотоодын Тэнгэрлэг Аялгууны талаарх эргэцүүлэл, 3 цувралын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

БАХАИ ИТГЭЛ / БУДДЫН ШАШИН / ТӨВӨДИЙН БУДДИЗМ / ХРИСТОСЫН ШАШИН / ГНОСТИСИЗМ / ЭССЕНЕ

БАХАИ ИТГЭЛ

АЙ, ХУМХЫН ТООСНЫ ҮР МИНЬ! Миний гоо үзэсгэлэнг харахын тулд нүдээ халхална уу. МИНИЙ ДУУ ХООЛОЙНЫ УЯНГАЛАГ АЯЛГУУГ СОНСОХЫН ТУЛД ЧИХЭЭ БӨГЛӨНӨ ҮҮ. Миний мэдлэгээс хүртэхийн тулд сурсан бүхнээ хоосолно уу. Миний өнө мөнхийн баялгийн далайгаас ашид хүртэхийн тулд эд баялгаас өөрийгөө ариусгана уу.” ~ Бахаулла (цагаан хоолтон)-гийн Нууц үгс

“Бидэнд зориулан эд материалын адислал, оюун санааны хишгийг аль алиныг нь бий болгосон Бурханд талархах ёстой. [...] Дууны аялгууг мэдрэг гэж Тэрээр гадаад чихийг бүтээсэн билээ. ХАРИН ДОТООД ЧИХЭЭРЭЭ бид БҮТЭЭГЧИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ ЧАДНА.” ~ Абдул Баха (цагаан хоолтон)-гийн Орчлон ертөнцийн Амар амгалангийн сонордуулга

БУДДЫН ШАШИН

“Ихийг сурч мэдэх сонирхолтой бүлэг хүмүүс, нөхцөл ёсоор гэгээрсэн хүмүүс, мөн АЯЛГУУ СОНСДОГ хүмүүс одоо дээд Боди, харьцуулшгүй, гайхалтай гэгээрэлд хүрэхээр зорин бодол сэтгэлийг тань эргүүллээ.” ~ Баатараа явагч нэрт их хөлгөн судар

“Би одоо Дэлхийн Хүндэт Хүмүүнд энэ дэлхий дээрх бүх Будда өргөн хүрээтэй НЭВТ ТАРХСАН АЯЛГУУ ашиглахад оршдог хамгийн зохистой аргыг заахаар залардаг гэдгийг мэдэгдье. Самади төлөвийг СОНСОХ арга замаар ойлгоно. […] Ананда болон сонссон та бүгд ДАНГААРАА ДЭЭД БОДИД ХҮРЭХ ӨӨРИЙН МӨН ЧАНАРЫГ СОНСОХЫН ТУЛД сонсголын чадвараа дотогшоо эргүүлэх хэрэгтэй. Ингэж л гэгээрлийг олж авдаг. Ганга мөрний элс шиг олон Будда ганц энэ л гарцаар Нирвана руу нэвтрэн орсон. Өнгөрсний бүх Татагата энэ аргыг хэрэгжүүлсэн. Бүх Бодисадва одоо энэхүү төгс төгөлдөр байдалд нэвтэрдэг. Ирээдүйд бясалгал хийх бүх хүн энэ Дармад найдах хэрэгтэй.”

Самади гэдэг нь бясалгалын гүн гүнзгий төлөв юм. Нирвана бол хамгийн дээд диваажин гэсэн утгатай. Татагата нь Будда гэсэн үг юм. Бодисадва гэдэг нь оюун санааны бясалгагчдыг хэлнэ. Дарма гэдэг нь жинхэнэ сургаал юм. ~ Баатараа явагч нэрт их хөлгөн судар

ТӨВӨДИЙН БУДДИЗМ

“[Ёслолын үеэр] Мял Богд бумбад хандан `Одоо би дэндүү өтөлжээ. Өөрөө тэдэнд авшиг хүртээнэ үү.` гэв. Үүний дараа бумба тэнгэрт нисэн бүх шавь нарт нэг нэгээр нь авшиг хүртээжээ. Энэ үеэр [ТЭД БҮГД] тэнгэрт ТЭНГЭРЛЭГ АЯЛГУУ СОНСОН, өмнө хэзээ ч үнэртэж байгаагүй анхилуун үнэр үнэрлэв. Тэд мөн тэнгэр огторгуйгаас унаж буй цэцэгс хийгээд олон гайхамшигтай, өлзийтэй тэмдэг харж гэнэ. Шавь нар бүгд Авшгийн мэргэн утгыг бүрэн ойлгож ухамсарлажээ.” ~ Мял Богд (цагаан хоолтон)-ын Зуун мянган дуулал

ХРИСТОСЫН ШАШИН

“Эхэндээ ҮГ байсан. Үг Бурхантай хамт байсан. Үг бол Бурхан байсан.” ~ Ариун Библи, Иохан 1:1

“БУРХАНЫ ҮГ болох авралын дуулга, сүнсний илдийг ав.” ~ Ариун Библи, Ефес 6:17

“Харин би ДИВААЖИНГААС шуугин урсах ус нүргэлэх лугаа, аянга хүчтэй нижигнэх лугаа АЯЛГУУ СОНСЛОО. МИНИЙ СОНССОН АЯЛГУУ тэдний босоо ятга хөгжим тоглодогтой адил байсан.” ~ Ариун Библи, Илчлэл 14:2

ГНОСТИСИЗМ

“Би бол төрөл бүрийн АЯЛГУУНЫ авиа, олон янзын дүр төрхийн ҮГ билээ. Би бол АЯЛГУУНЫ нэр, нэрийн АЯЛГУУ билээ.” ~ Наг Хаммади, VI судар, Аянга, Төгс бодол сэтгэл

“Би бол илэрхийлэхийн аргагүй Нам гүмд орших ҮГ билээ. Би цэвэр ариун Гэрэлд оршдог ба АГУУ АЯЛГУУГААР дамжуулан Бодол сэтгэл өөрийгөө ойлгомжтой илэрхийлжээ.” ~ Наг Хаммади, XIII судар, Триморфийн протенноиа

“ЭЦГИЙН ЕРТӨНЦИЙН ОЮУН УХААН Түүний зүрх сэтгэлийн үр жимс, хүсэл зоригийн илэрхийлэл болон Бүгдийн дотор орж соёолдог. Энэ нь Бүгдийг дэмждэг. Энэ нь Бүгдийн хэлбэрийг сонгон, бий болгож, бас ариусган, Эцэг, Эх рүү, хамгаас хайрт Есүс рүү буцаан очуулдаг.” Ертөнцийн оюун ухаан гэдэг нь Үг юм. ~ Наг Хаммади, XII судар, Үнэний Сайн мэдээ

ЭССЕНЕ

“Тэгээд та АРИУН АЯЛГУУНЫ УРСГАЛЫГ чих рүүгээ оруулах болно. Учир нь энэ зөвхөн нам гүм байдалд л сонсогдоно. [...] Хэрэв та үүнийг мэддэг байсан бол энэ нь БУРХАНЫ ДУУ ХООЛОЙ юм. Учир нь бичигдсэнчлэн эхлээд АЯЛГУУ байсан, АЯЛГУУ Бурхантай хамт байсан, АЯЛГУУ БОЛ БУРХАН байсан. [...] Энэ бол оддын хонгилыг нэвт гаран, Тэнгэрлэг Эцгийн хязгааргүй хаант улсыг туулагч АРИУН АЯЛГУУНЫ УРСГАЛ юм. Энэ нь бидний чихэнд ямагт байдаг, тиймээс бид үүнийг сонсдоггүй. Үд дундын нам гүм байдалд үүнийг сонс, үүнд умба, АРИУН АЯЛГУУНЫ УРСГАЛТАЙ нэг болох хүртлээ Бурханы хөгжмийн хэмнэлийг чихэн дотроосоо хай.

[...] АЯЛГУУНЫ УРСГАЛААР угаагдах болно, мөн үүний усны хөгжим аялгуу дээгүүр тань урсах болно. Учир нь он цагийн эхэнд бид бүх бүтээлийг бүтээгч АРИУН АЯЛГУУНЫ УРСГАЛААС хүртдэг байв. Аялгууны Урсгалын хүчтэй нүргээн бүх биеэр тань дүүрч, харин та хүч чадлынх нь өмнө чичрэх болно. Дараа нь агаарын сахиусан тэнгэрээр гүнзгий амьсгалаад, өөрөө Аялгуу болоорой. Тэгвэл АРИУН АЯЛГУУНЫ УРСГАЛ өөрийг тань дэлхийн хэмнэл өсөж, буурдаг газар болох Тэнгэрлэг Эцгийн хязгааргүй хаант улсад хүргэх болно.” ~ Эссене Энхтайваны Сайн мэдээ

Гэх мэт...

Дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэгүй татаж авахын тулд дараах хаягт зочилно уу:

SupremeMasterTV.com/SCROLLS

SupremeMasterTV.com/MEDITATION

Дэлгэрэнгүй үзээрэй
Онцлох Хөтөлбөрүүд  (3/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд