Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Веган дэлхийн төлөө зоригтой алхам хий! 5 хэсэгт лекцийн 2-р хэсэг, 2019 оны 10-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хэрэв та ямар нэг зүйлд уурсвал, таны сөрөг энерги таны уурласан тэр хүнд хор учруулах болно.

Өө, Бурхан минь, би та нарт ахиад л нохдын талаар ярьчихлаа, учир нь энэ даяанаар би нохдоо харж хандах ёстой болсон. Хоёр нь сөрөг хүчний зарим нэг дайралтад шархдаж, өвчилсөн байгаа. Тэд намайг хамгаалсан учраас асуудалтай байна. Би тэднийг тэгэхийг хүсээгүй ч тэд үргэлж тэгдэг. Тиймээс одоо би тэднийг тойруулаад хамгаалалт тавих шаардлагатай. Гэвч тэр нь жаахан оройтсон ч, одоо тэд зүгээр. Сэтгэл минь л ихэд зовуурилж байна. Даяаны үеэр би огтхон ч нохой эсвэл хүнтэй байх учиргүй. Хэнтэй ч уулзах учиргүй. Өдөрт нэг юм уу хоёр удаа хоол авчирдаг хүнтэй ч уулзах учиргүй, тэд гадна хаалганы тэнд тавьж, дараа нь би бэлэн болохоороо очоод авдаг. Ихэвчлэн би нэг л удаа хооллодог, тэр нь хангалттай. Надад огтхон ч идэх хүсэл байдаггүй. Гэхдээ би бас өвдсөн. Ноцтой зүйл биш, санаа зоволтгүй. Ноцтой зүйл биш, жижигхэн асуудал. Гэвч өнөөдөр та нартай уулзвал би ахиад нэг жижиг өвчин тусах байсан. Би тоохгүй л дээ, зүгээр л амжсангүй. Би бэлэн болчихсон байсан ба Шихү-д та нартай очиж уулзахад бэлтгээрэй гэж хүмүүст хэдийнээ хэлсэн байсан. Одоогоор би Шинэ Газарт (Ашрамд) очиж болохгүй. Тайлбарлаж чадахгүй нь. Яг одоо тайлбарлаж болохгүй. Та нарт тайлбарлаж болохгүй, эсвэл хэлж болохгүй олон зүйлс байна. Би та нарт энх тайвны талаар хүртэл, энх тайвны төлөө бясалгадаг гэж хүртэл хэлсэн. Тэгэхэд л тэрний дараа амьдрал минь энх тайван бус болсон, маш олон үймээн, маш олон асуудал, саад бэрхшээл тулгарсан. Бас зарим нэг өвчнөөр өвдөж, энх тайвныг хойшлуулсан.

Гэвч үүнээс зайлсхийх амаргүй. Бидэнд Суприм Мастер Телевиз байна, би заримдаа СМТВ гэдэг. Гэхдээ СМТВ гэж болохгүй учир нь энэ нь өөр нэг СМТВ-тэй давхацна. Дэлхийд ахиад нэг СМТВ байдаг. Италийн голд байдаг нэг жижиг улсад бий. Сан Марино. Сан Марино Телевиз. Би санаж байна, тэд өөрсдийгөө СМТВ гэдэг. Энэ үнэн үү? Итали хүн, Европ хүн байна уу? Тэр бол Сан Марино гэдэг нэг жижиг улс, бараг л дэлхий тэднийг үл ойшоодог ч, үнэхээр оршин байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй газар. Гэхдээ тэд СМТВ гэдэг нэртэй телевизтэй. Тиймээс бид Суприм Мастер Телевиз гэе.

Тэгэхээр бид Суприм Мастер Телевизтэй, ажлын багтай, заримдаа би тэдэнтэй зарим... шалтгаанаар ярих шаардлага гардаг, зүгээр л холбогдож, мөн бодол санаанд нь байсан, асуухыг хүссэн зарим асуултуудад нь хариулдаг. Бас заримдаа та нартай уулзах юм уу, цуглаан хийдэг, та нартай даяан хийдэг, тэгэхэд энэ нь аяндаа л гараад ирдэг. Энэ талаар бодохоос өмнө гараад ирдэг, та нарын тэсэж ядсан, тэмүүлсэн бодлоос болоод. Миний мэдэх зүйлийг та нар мэдэхийг хүсдэг. Гараг дэлхийд ямар ахиц гаргасныг мэдэхийг хүсдэг. Энх тайвны явц ямар байгааг мэдэхийг хүсдэг. Намайг юу хийснийг, эсвэл юу хийж байгааг, эсвэл юу хийх вэ гэдгийг мэдэхийг хүсдэг. Эсвэл юу хийж байсан, юу хийж байгааг, юу хийх вэ гэх мэтийг. Тэгээд та нар зүгээр л асуултууд асуудаг, эсвэл бүр асуулт ч асуугаагүй байхад би зүгээр л хяналтдаа авахаасаа өмнө бүдэгхэн гаргаад хэлчихдэг, та нарт юу ч хэлэх ёсгүйгээ мэдсээр байж тэгдэг. Бүр Дээд Диваажингууд надад анхааруулсан, Ихос Кү Бурхад надад үүнийг ярихгүй байхыг анхааруулсан, үгүй бол, намайг тайван байхгүй гэж. Дэлхий энх тайван байвал, би хувийн амьдралдаа амар тайван байхгүй. Үүнийг бол мэдэж байсан. Ярьснаасаа болоод, та нарт дэлгэсэн мөн дэлхийд дэлгэсэн хэд хэдэн эсвэл олон нээлтүүдээсээ болоод би ийм тайван бус үр дагаврыг нь хүртсээр байна, учир нь та нарт ярьсан юуг ч бай тэд нууц байлгахгүй. Бүгдийн сайн сайхны төлөө энэ нь ТВ-р гарна. За, би бол тоохгүй л дээ. Харин хэсэг хугацаанд үргэлжилж байгаа миний тайван амгалан бус нөхцөл байдлаас болоод бид заримдаа цаг заваа хамтдаа золиослох ёстой болдог.

Сөрөг хүч намайг унагаах олон урхийг, маш аюултай урхинуудыг өөр өөр газарт байршуулсан учраас би амьд байгаа нь аз юм. Заримдаа, мэдэхгүйгээр би тэнд нь очдог ч, ямар нэг байдлаар энэ нь надаас холддог. Диваажин надад тэгж хэлсэн, Дээд Диваажингууд тэгж хэлсэн, Ихос Кү-н Бурхад тэгж хэлсэн, “Танаас зүгээ өөрчлөөд явчихлаа. Танаас холдоод явчихлаа.” гэсэн. Багадаа хоёр удаа. Харин энэ удаа, би зүгээр л зайлсхийсэн. Явахаасаа өмнө шалгадаг. Тийм учраас өнөөдөр би та нартай уулзаж болохгүй байгаа юм. Замд хэд хэдэн саадууд байна. (За юу?) За. Ядаж л би энд байсаар байна, тэгснээр бидэнд дараа нь нэг нэгэнтэйгээ уулзах боломж гарна. Тийм үү? (Тийм.) Тэгэхгүй байлаа ч, бид үргэлж хамтдаа гэдгийг та нар мэднэ. Та нар сэрүүн байвал намайг гэртээ харах боломжтой гэдгээ мэдэж байгаа. Намайг уучлаарай. Заримдаа намайг очиход та нар нойрмог байдаг. Намайг угтаж авахаар сэрүүн байдаггүй ба дараа нь сэрчхээд, “Багш аа, Та манайд хэзээ ч ирж байгаагүй.” гэж хэлдэг. Би үргэлж тэнд байдаг. Заримдаа та нар бусад зүйлстэй дэндүү завгүй эсвэл магадгүй бусад зүйлст итгээд, намайг мартдаг учраас би буланд зогсоод уригдах хүртлээ хүлээж байдаг. Би ямар ч урилгагүйгээр орж болохгүй. Би эелдэг байх ёстой, үгүй юу? За, хамаагүй. Намайг та нарын төлөө, та нартай хамт үргэлж тэнд байж, та нарыг хайрлаж байдгийг мэднэ.

Бид нэг нэгэнтэйгээ ярьж болж байгаад би баяртай байна. Эрт дээр үед бол ийм зүйл хийх боломжгүй. Хэдэн арван жилийн өмнө хүртэл ийм зүйлийг сонсоогүй, төсөөлшгүй байсан! Гэтэл одоо бид энд байна, би энд суугаад, та нар бүгд тэнд суугаад нэг нэгнээ харж байна. Жишээ нь та нар миний урд сууж байна, яг л би та нарын урд сууж байгаа мэт байна. Миний дүрс тэнд та нарт маш тод байгаа эсэхийг мэдэхгүй, харин та нарынх энд үнэхээр тод байна. Минийх тод байна уу? (Тийм!) Гайхалтай. Би үсний тань өнгийг, нүдний тань өнгийг, хамрын тань, чихний тань өнгийг харж байна. Тэнд лам байгааг харж байна. Солонгос лам уу? (Тийм.) Сайн байна уу. (Сайн байна уу.) Та байсаар байна уу, эсвэл шинэ үү? (Тийм.) Байрладаг уу? ( Ажлын баг. ) Ажлын баг аа! Хөөх! (Тийм. Нэг сар хагас.) Хөөх! Та юун дээр ажилладаг юм? ( Зураг. ) Зураг. (Тийм.) За, баярлалаа. ( Цемент, бетон. ) Баярлалаа, баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Солонгост лам нар ажилладаг уу? Миний лам нар бол тэгдэг. Миний лам нар ажилладаг ба бие даасан байхыг хичээж, дэлхийд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Тэд бүр зоогийн газар хоол унд хүртэл хийж ажилладаг.

Гэхдээ бүгдэд энх тайван ирнэ. За одоо ингээд би ахиад том амлаад эхэллээ. Би далдыг хардаг энэ тэр биш, зүгээр л тэр зүг рүү явж байгаа мэт харагддаг. Үгүй гэж үү? (Тийм!) Тийм ээ? Та нарт бас тэгж санагддаг уу? Бас, Диваажин, Дээд Диваажин, Ихос Кү надад хэлсэн. Бусад Дээд Диваажин, үргэлж надтай харилцаад байж чаддаггүй ч, Ихос Кү-н Бурхад Сүүдрийн Ертөнцийн хилтэй ойролцоо байдаг учраас Тэд надад зарим талаар туслах боломжтой. Байнга биш л дээ. Дэлхийн төлөө хийдэг бүхнийхээ үр дагаврыг би тэсэх ёстой. Тиймээс сайн зүйл хийнэ гэдэг нь хариуд нь муу үр дагавраа хүртэхгүй гэсэн үг биш. Юу хийж байгаагаас тань хамаардаг, хэн бэ гэдгээс тань хамаардаг. Зүгээр л нэг шавь бол зүгээр. Харин Их Багш бол тийм биш. Шавь нарынхаа төлөө, тусалсан нэгнийхээ өмнөөс төлөх ёстой байдаг. Хэрэв дэлхийн төлөө бол үр дагавар, үйлийн үр нь илүү том байдаг.

Тэгээд би уйлж байсан юм, даяаны үеэр, эсвэл ажиллаж байхдаа амьтдыг зовж байгааг хараад, Суприм Мастер ТВ-д олон скриптүүдийг шалгаж уншиж байхдаа ганцаараа уйлж байсан юм. Заримдаа тэдгээрийг засаж, эсвэл зарим видео бичлэгийг зохимжгүй бол засаж, эсвэл эргэлзээтэй байвал тэдэнд баримтжуулан шалга гэж хэлсэн. Хэдийгээр даяаны үеэр би скриптүүдийг уншаагүй ч, даяаны өмнө унших ёстой байсан, урьдчилаад, тэгээд дараа нь даяаны дараа би дахиад нягталж уншдаг. Өдөр тутамдаа хийдэг шиг тийм ч сайн биш байх, гэсэн ч оргүйгээс дээр. Бас, би тэднийг сургасаар ирсэн учраас намайг боломжгүй байх хугацаанд, тэр өдрүүдэд бид их бага хэмжээгээр болгоод явах боломжтой. Гэсэн ч, даяаны үеэр би заримдаа тэдэн рүү залгадаг, учир нь ТВ-р Суприм Мастер Телевизийн дэлгэцээр зарим нэг буруу зүйлийг хальт хараад өнгөрөөдөг. Тиймээс би тэдэн рүү залгаад, товчхон ярьдаг, учир нь би хэрхэн и-мэйл илгээхээ мэддэггүй. Даяаны үеэр тийм зүйлс ашигладаггүй. Гэвч заримдаа би утас ашиглаж болно. Учир нь даяан хийж байхад, заримдаа зарим алслагдмал хэсэгт утас ажилладаггүй. Тиймээс би сүлжээ ядаж л орж гардаг хаа нэгтэй газарт очих ёстой болдог. Тэгээд магадгүй би зарим нэг хуучны, би өөрөө мессеж илгээх боломжтой утсыг ашигладаг. Шинэ утсаар би хэрхэн мессеж явуулахыг одоохондоо мэдэхгүй. Мэддэг байсан ч, мартчихсан. Ахиад сурах хэрэгтэй ч надад тийм цаг гардаггүй. Бүх зүйлсийг би орхих ёстой, орхисон, орхисон, нэмж орхих боломжгүй болох хүртлээ дэлхийн төлөө орхих ёстой болсон. Дэлхий тэргүүнд тавигддаг. Мөн маш олон зүйлсийг би зохицуулах ёстой. Тийм учраас, надад үргэлж илүү зүйл нэмж сурах цаг зав гараад байдаггүй. Гэхдээ тэгэх ёстой, тэгвэл илүү амар.

Би зүгээр л олон хүмүүст утсаа мэдэгддэггүй. Хэн нь ч миний утсыг мэддэггүй. Мессеж бичихэд хүмүүс утсыг тань мэдэх ёстой болдог. Магадгүй би ямар нэг байдлаар тэгж сурах хэрэгтэй байх. Тэгснээр би ядаж нэг хүн рүү мессеж бичих боломж бүрдэнэ. Гэвч надад энэ бүхнийг зохицуулах цаг гараагүй. Төсөөл байна уу? Төсөөл дөө. Энэ даяаны үеэр би тэгж болно гэж бодсон, илүү цаг гарна гэж бодсон ч, ноход өвчилсөн, хоёулаа. Нэг нь илүү ноцтой. Та нар мэднэ дээ, Гүүд Лов, тэр үнэхээр том, би түүнийг сувилах ёстой. Бид дээш өгсөх ёстой болоход түүнийг гольфийн машинаар авчрах боломжтой, учир нь түүнийг дээш авчрахгүй бол, магадгүй тэр бүр удаан эдгэрнэ. Тэгэхээр тэр надтай өдөр бүр уулздаг. Би түүнийг өөр өөр аргаар эдгээж чадна. Гэвч тэр нь бас миний даяанд саад хийж, бас надад хэдэн асуудал эргээд тарьдаг. Бас бусад ноход байна. Нэг нохой нь нөгөө нохойгоо хазсан. Тийм ч ноцтой биш ч, би түүний сэтгэц, сэтгэлийн эрүүл мэнд, санаа сэтгэлийг нь тайтгаруулах хэрэгтэй байсан. Тэгээд би нохойноосоо, “Чи яагаад тийм зүйл хийгээ вэ?” гэж асуухад тэр, “Санаатай биш.” гэсэн. Тэр надад яг тэгж хэлсэн, “Санаатай биш, харин сөрөг хүчинд түлхэгдэн тэгсэн.” гэсэн. Үүнийг бүр нэг хүн үйлдсэн. Энд нэрийг нь дурдмааргүй байна; миний шавь нарын нэг. Би түүнийг зэмлэх энэ тэр гээгүй юм. Зүгээр л ямар нэг зүйлд уурлаж байвал, сөрөг энерги тань уураа чиглүүлсэн тэр нэгэнд хор хөнөөлтэй байдаг. Миний нохойнууд хүчтэй гэхдээ тэд үүнд оролцох ёстой байсан. Намайг үнэхээр уучлаарай байна.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд