Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх баатарлаг үйлс, 12 цувралын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Энэхүү материаллаг оршихуйд, материаллаг түгжээ, материаллаг хууль, материаллаг саад байдаг. Их Багшийн хувьд үгээ буцаан авах боломжгүй. (За, Багш аа.) Яагаад гэвэл гэрээг зөвхөн маяатай ч биш, бүх Диваажин гэрчилж байхад хийдэг. Гэрчүүд байдаг. Үнэнч, шударга байх ёстой.

Та нар магадгүй нэг хүн нэг удаад нэг л зүйл засдаг байх. Нэг л нэвтрүүлэг засдаг. (Тийм.) Зохиол эсвэл бичлэг. (Тийм.) Би аль алиныг нь хийдэг. Та нарын зохиолуудыг хянаж, эсвэл бүр юмс бичих ёстой болдог ба зарим нэг юмс нэмж оруулдаг. Тэгээд мөн USB доторх бичлэгийг засдаг. Аль алиныг нь. (За, Багш аа.) Өдөрт их олныг. Тийм учраас заримдаа би та нарт, “За тэр нэвтрүүлгийн тийм, тийм өгүүлбэрийг олох хэрэгтэй байна.” гэж хэлдэг юм. Учир нь тэр хэсэгт юмс нэммээр санагддаг. Юмс нэмэх эсвэл зарим нэг засвар хийх хэрэгтэй байдаг. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Надтай хамт ажилладаг бол та нар санаж байгаа.

Өдөр бүр хэт олон байдаг ба, тасралтгүй өдөр болгон ирдэг. Төсөөлдөө, та нар нэгийг засдаг, мэдээж энэ нь та нарын хувьд илүү техник ажиллагаатай. USB файл гэх мэтийг засварлаж илүү үзэсгэлэнтэй, өнгөлөг болгохын тулд та нар дэвшилтэт технологи ашиглах ёстой. (Тийм, Багш аа.) Та нарт энэ зураг болохгүй байна хөтлөгч нь зохистой хувцаслаагүй байна гэх мэт зүйлс хэлдэг. Тийм үү? Юу нь сайн, юу нь муу болсныг хэлэхийн тулд би бүгдийг нь үзэх хэрэгтэй байдаг. Мөн зохиолыг нь бас уншина. (Тийм ээ, Багш аа.) Тиймээс заримдаа та нар тэвчээр алддаг. Надад тусалдаг хүнээс асуудаг. Миний дэргэд биш ч, дамжуулж тусалдаг хүнээс. Туслахуудын нэгээс нь, “Яагаад энэ ирээгүй юм бэ, тэр ирээгүй юм бэ?” гэж асуудаг. Хэрэв ирж амжаагүй бол зүгээр л гаргачих. Яалтай билээ? Заримдаа би гүйцдэггүй. За юу? (За, Багш аа.) Учир нь надад дотооддоо хийх зүйлс, дотооддоо хийх ажил байдаг юм. Үүнд их хугацаа ордог. Мөн би мэдээллийг шүүж алийг нь та нар харж болохыг хэлдэг, (Тийм, Багш аа.) мэдээлэл болгож. Маш олон мэдээлэл сонгох ёстой байдаг болохоор үүнд олон цаг зарцуулдаг. Заримыг нь гарчгийг нь харахад л хангалттай байдаг бол заримыг нь та нарт илгээхүйц сайн эсэхийг уншиж шалгах ёстой болдог. (За, Багш аа.) Тиймээс үүнд их хугацаа ордог юм. Би их орой болтол, шөнө харуй бүрий болтол ажилладаг учраас зарим тохиолдолд үнэхээр их нойр хүрнэ. Заримдаа бясалгахаас бусдаар өдөржин амраагүй байдаг. Тэгээд маш их нойр хүрч байсан. Унтахгүйн тулд босож зогсох ёстой болдог ч гайхалтай нь, тэглээ ч би унтчихдаг. (Өө.) Гэхдээ унахгүйн тулд ширээнээс барьдаг. (Өө.) Тийм. Тэгээд сэрээд үргэлжлүүлэн хийх боломжтой. Тиймээс та нар надад тэвчээртэй хандаарай. (За, Багш аа.) Илүү хүлээцтэй. За юу? (За, Багш аа.)

Энэ бол ердөө хүмүүсийн үйлийн үр (За.) Дэлхийн үйлийн үр ийм болоход хүргэж байгаа юм. Тектоникийн хавтангууд ч бас хүмүүсийн үйлийн үрээс болж бий болдог. (Өө.) (Хөөх.) Ойлгож байна уу? Хэвийн үед бол ийм зүйл болохгүй. (За. Багш аа.) За, би өөр юу ярьж байлаа? Надад сануулаарай.

(Асуулт нь Ихос Кү Багшид илүү хамгаалагчид илгээх боломжтой эсэх тухай байсан.) Аан тийм, тийм, тийм. За. Би энэ бүхнийг санахын аргагүй завгүй байдаг учраас их бага хэмжээгээр 7 хоногийн дараа харсан. Ийм завгүй, санах боломжгүй байдаг учраас би хийх ёстой зүйлсээ шууд бичиж буулгах ёстой байдаг юм. Тэгэхгүй бол мартана. Эсвэл компьютертоо оруулаад бичихээсээ өмнө, магадгүй та нарын нэг рүү залгаад, “Энэ, тэр хэлтэст мэдээлээрэй” гэж хэлдэг. Бас давхар бичдэг. Компьютер дээр би их удаан бичдэг. Гараар бичвэл илүү хурдан. За, тэгээд нэг долоо хоногийн дараа, тэд тэнд байсан хэвээр, өлссөн байсан тул тэдэнд хувилгаан хоол гаргаж өгсөн. Тэгээд би, “Үгүй ээ, би ингээд байж чадахгүй.” гэж хэлсэн. Магадгүй би өмхий хүрнийг хооллож чадах ч өөр өөр зүйлс шаардсан эдгээр өлөн чөтгөрүүдийг бол чадахгүй.

Тиймээс тэдэнд зориулж өөр там бүтээж өгөх ёстой болсон юм. (Хөөх!) Там ч биш л дээ, тэд байрлаж болох нэг газар. Шийтгэлгүй. Учир нь тэд хараахан бүрэн гүйцэт цэвэршээгүй байгаа. (За, Багш аа.) Тэд Дөрөвдүгээр Түвшин рүү явж байвал, далимд нь алхам алхмаар, Асурын Түвшнөөс, Дөрөвдүгээр Түвшин хүртэлх түвшин тус бүрд тэднийг цэвэршүүлэх боломжтой. (За, Багш аа.) Бага багаар, түвшин тус бүрд тэд байрлаж, цэвэршээд дараа, дараагийн түвшин рүү ахина. Гэхдээ ийм байдлаар тэд боломжгүй. Ойлгож байна уу? (Тийм.) Цэвэршүүлэх өөр өөр аргууд байдаг. (Тийм.) Зөвхөн энэ түвшнүүдийг туулж байж л боломжтой. Тийм учраас авшгийн үеэр та нарт илүү өндөр түвшинд, дараагийн түвшинд хүрэхийн тулд юу, юу хийхийг заадаг юм. (За, Багш аа.)

За тэгээд би нэг төрлийн там бүтээх ёстой болсон, Диваажин биш. Гэхдээ яг ч там биш. За юу? (За, Багш аа.) Шийтгэлгүй там. Жинхэнэ тамд байгаа бусад чөтгөрүүдийн атаархлыг төрүүлэхгүйгээр тэд хамт байх боломжтой. (За.) Тэгэхээр энэ нь тэдэнд зориулсан тусгай орон зай юм. Тэдэнд хэрэгтэй бүхэн нь бий. Цаашид яах нь тодорхой болох хүртэл. Би, “Надад одоо үүнийг зохицуулах цаг зав алга.” гэж хэлсэн. Би, “Та нар байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Яг одоо надад үүнд зарцуулах цаг зав алга. За юу? Өөр бусад зүйлст зарцуулах л цаг байна. Та нар чөтгөр байсан учраас одоо Диваажин руу явахгүй байлаа ч, хамаагүй, Бүү гомдолло.” гэж хэлсэн. Тиймээс тэд талархсан. Тэд шийтгүүлээгүй, тамд шатаагүй, ямар ч байдлаар шийтгүүлээгүй зүгээр л хамт байрлаж байгаа ба, хэрэгтэй бүхэн нь тэдэнд бий. (Хөөх.) Гэвч тэд хэн нэгнийг гэмтээх боломжгүй Буцаад эргэлээ ч боломжгүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэд бидний эсрэг, эсвэл хүмүүсийн эсрэг эргэлээ ч боломжгүй гэсэн үг. Тэгэх эрх чөлөө тэдэнд байхгүй. Гэвч ямар нэг байдлаар зовоогүй.

Та нар надаас Ихос Кү-н Бурхадын талаар асуусан учраас би далимд нь хэллээ. (За. Баярлалаа, Багш аа.) Хангалттай юу? (Тийм ээ, баярлалаа, Багш аа.) Гэхдээ ахиад хатуу-толгойтой хэд бий. Тэднийг доош нь аваачих шалтгаан надад хэрэгтэй байна. Гэхдээ тэд үнэхээр амаргүй. Тэднийг барихыг хүсмэгц тэд мэдчихдэг. Тэгээд яваад хүмүүсийн бие дотор нуугдчихна. (Хөөх!) Тиймээс Ихос Кү хүртэл тэр хүний дотор юу байгааг ялгаж мэдэж чаддаггүй, яагаад гэвэл тэд маш том ид шидийн хүчтэй. Тэд ердийн чөтгөрүүд биш. (За, Багш аа.) За. Сайн байна. Асуултад тань хариулав уу? (Тийм ээ, Багш аа. Баярлалаа.) Өөр асуулт байна уу?

(Багш аа, маяа их удаан хугацаагаар түгжигдчихсэн болохоор Багшийн дэлхийд бууж ирэхээсээ өмнө хийсэн гэрээ нь хүчинтэй хэвээр үү?) Тийм. (Багш энд илүү эрх чөлөөтэй байж, бага зовохын тулд үүнийг хүчингүй болгон тунхаглах боломжтой юу?) Үгүй. (Өө.) Тэгж болохгүй. (За, Багш аа.) Гэрээ хийсэн л бол хийсэн. Үгүй бол энэ дэлхий хэдийн Диваажин болох байсан. Бүх гэрээ хүчингүй болно, тийм боломжгүй. (За, Багш аа.) Энэхүү материаллаг оршихуйд, материаллаг түгжээ, материаллаг хууль, материаллаг саад байдаг. Их Багшийн хувьд үгээ буцаан авах боломжгүй. (За, Багш аа.) Яагаад гэвэл гэрээг зөвхөн маяатай ч биш, бүх Диваажин гэрчилж байхад хийдэг. Гэрчүүд байдаг. (За, Багш аа.) Үнэнч, шударга байх ёстой. (За.) Зүгээр л доош бууж ирээд хуула хуула хоп гээд бүх хүн сахиусан тэнгэрүүд, гэгээнтнүүд болж, дэлхий диваажин болох боломжгүй. Учир нь эдгээр материаллаг зүйлс, материаллаг дэлхий, материаллаг гарагийг тэд бүтээсэн. (За, Багш аа.) Материаллаг байдлаараа энэ нь тэднийх. Тэгэх боломжгүй. (За, Багш аа.)

Та нарт байгаа бие махбод тань тэдний өмч. Жишээлбэл нэг хүн гэмт хэрэг үйлдэж, шоронд орлоо ч тэр нь түүний байшинтай ямар ч хамааралгүй. Тэр татварын луйвар хийх юм уу, улс орныхоо эдийн засагт хохиролтой юмс хийвэл, эсвэл эд хөрөнгөтэй холбоотой (За, Багш аа.) өөр бусад асуудал гаргасан бол засгийн газар өмч хөрөнгийг нь хураах боломжтой. Харин тэр үүнтэй хамааралгүй зүйлс л хийж байвал, тэд түүний өмчийг хурааж чадахгүй, (За.) ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Магадгүй тэд түүний шийтгэл дуусах хүртэл хэсэг хугацаанд хаах боломжтой. Гэвч түүний хүүхдүүд үүнийг өвлөн авах боломжтой хэвээр. (За, Багш аа.) Бие махбод тань кг-аар хэмжигддэг. Идсэн мах бүрийг тань тэд жинлэж байгаа. Жишээлбэл ийм байдаг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ хий хуурмаг ч, тэд хүчээ ашиглан бүтээсэн. Тиймээс Бурхан байлаа ч бид хүссэн зүйлээ хийх боломжгүй.

Тийм байсан бол сайхан... Гэхдээ юмс хавьгүй дээрдсэнийг харахгүй байна уу? (Харж байна, Багш аа.) Одоо би их удаан даяан хийж болж байна. (Тийм, Багш аа.) Мөн одоо биет материллаг тусламж гэх мэтээс би илүү хараат бус байх боломжтой байна. (Тийм.) Урьд нь надад их зүйл хэрэгтэй байсан, миний ажлаас болж олон хүн дэргэд минь байж, ийм тийм зүйл хийх шаардлагатай байсан бол одоо би ганцаараа хийж чадна. Бараг л, бараг л. Мэдээж надад алсаас тусламж хэрэгтэй. Жишээлбэл алсаас нэг хүн надад энэ компьютерыг холбож, энэ конференцийг бэлтгэхэд тусалсан. Бүгдийг нь надад бэлтгэж өгсөн. Номын ах тань надад тусалдаг ч надтай хамт байдаггүй. Алсаас надад тусалдаг. Өө, одоо тэд гоц ухаантнууд. Надад яг дэргэд минь туслах үнэндээ шаардлагагүй. Тэд надад алсаас үүнийг хийхэд тусалдаг. Бид ийм конференц хийх боломжийг бүрдүүлж бүхнийг зохицуулдаг. Тиймээс би ганцаар хэвээрээ. За юу? (За, Багш аа.) Бүхнийг зохицуулдаг, тийм учраас заримдаа конференцын өмнө би маш их хугацаа зарцуулдаг юм. Дунд нь ямар нэг зүйл болохгүй бол шүү дээ. Бид азтай. Надад бүр товчлуур дарах ч шаардлага байдаггүй. Дарж болох ч, би үймүүлчхэж мэдэх учраас тэр залууд “Бүгдийг нь хийгээрэй. Компьютерыг өөртөө аваад хийж үз” гэж хэлсэн.

Тэгэхээр бид одоо ийм конференц хэзээд ч хийж нэг нэгэнтэйгээ ингэж уулзах боломжтой. Энэ хэдийнээ гайхамшиг. (Тийм ээ, Багш аа.) (Баярлалаа Танд.) Урьд нь би ийм зүйлийн тухай бодоо ч үгүй. Хийх нь бүү хэл, бодоо ч үгүй. (За.) Одоо олон зүйлсийг би яахыг мэддэг. Амьдрал маань дээрдэж байна. (Ашгүй дээ, Багш аа. Ашгүй.) Би ингэж хэлсэн болохоор энэ бүхэн бүү үгүй болоосой гэж миний төлөө залбираарай. (Өө.) Учир нь олон удаа надад ямар нэг зүйл таалагдаж байна гэхэд маргааш нь байхгүй болсон. (Өө.) Байхгүй болох юм уу боломжгүй болдог. Асуултад тань хариулав уу? (Тийм, Багш аа. Баярлалаа, Багш аа.)

Надтай холбоотой ийм зүйл бас асуусанд баярлалаа. Учир нь энэ нь хэдийнээ үнэхээр дээрдэж байна. Би маш сайн мэднэ. Одоо би илүү жаргалтай, илүү хөнгөн мэдрэмжтэй, юмс хэвийн байна. Надад хувийн хэрэгцээ бараг л байхгүй. (За, Багш аа.) Тиймээс би их жаргалтай байна. (Өө, үнэхээр сайн.) (Ашгүй дээ, Багш аа.) Би даяан хийх боломжтой учраас энх тайван хурдсаж байгааг та нар харж байна. (Тийм, Багш аа.) Энх тайван илүү удаан үргэлжилж тогтворгүй байхаас сэргийлж веган хүн амын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд