Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Израйл Палестины хямралын энэ үеийн АНУ-ын удирдлагын тухай бодлууд

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Өмнө нь ярьж байснаа үргэлжлүүлэн ярихдаа бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай одоогийн Израйл Палестины хямрал болон АНУ-ын удирдлагын талаарх Суприм Мастер Телевизийн багийнхны асуултад өгөөмрөөр хариуллаа.

(Багш аа, бид Израйл Палестины зөрчилдөөний талаар дахин ярилцаж болох уу? Өөр бодлууд Танд байгаа юу?) Бид өөр юуны тухай ярих вэ? Гэхдээ зүгээр, асуу. (Их Багшийн хуваалцахыг хүссэн өөр бодол, шинэ мэдээ байгаа юу?) Тийм ээ. Энэ бүхэн палестинчууд эхлүүлсэн юм шиг харагдах боловч яг үнэндээ тийм биш байсан. (Тийм ээ.) Цагдаа тэрхүү ариун сүмд хэдийн орж палестинчуудтай сөргөлдөн хэд хэдэн хүн шархтан эсвэл хэдийнээ амь эрсэдчихээд байсан . Тиймээс Хамас бүлэглэл Израйлыг тэндээс цагдаагийн хүчээ татахыг гуйсан. Учир нь тэд дахин ариун сүмд, эсвэл сүмийн газруудад шархдах юм уу цус урсгахыг хүсээгүй. (За, ойлголоо.)

Гэтэл израйлчууд энэ үед тэдэнтэй хамтран шийдэлгүй тэднийг үл тоосон. Ингэж л бүх зүйл улам ноцтой болсоор улам олон хүн үхэж, улам олон хүүхэд үрэгдэж, улам их сүйрэл болж олон байшин сүйдсэн. Иймд бид палестинчуудыг л буруутгаад байж болохгүй. (Тийм, Багш аа.) Нөгөөтээгүүр энэ бүхэн олон жилийн турш хуримтлагдсаар ирсэн тухай би хэдийн хэлсэн дээ.

Бас хэдийгээр Хамасын зүгээс Израйлд эвлэрэх санал тавьсан боловч Израйлын тал татгалзсан. Тэгээд Израйлыг болихоос өмнө дахин хэдэн хүн үхэх ёстой юм бэ? Энэ зөв зүйл биш. Бурханы төлөө, Бурханы хайрын төлөө, энэ зөв биш. Тэд цус урсгахаа зогсоох ёстой. (Тийм ээ, хүчирхийлэл болон үхэж үрэгдэх нь маш гунигтай.)

(Хэрэв ерөнхийлөгч Дональд Трамп албандаа байсан бол Израйл Палестины хоорондох зөрчил маш их намжсан, эсвэл шийдэгдсэн байх байсан болов уу?)

Тийм ээ. Мэдээж хэрэг. Тэгж бодож байна. Учир нь тэр хэрэхээ мэддэг бас түүний хүмүүс ч ижил бодолтой Түүний албаны хүмүүс, түүний гэр бүлийн туслахууд түүнд бүгд бүрэн тусалдаг, энх тайвны төлөө гэсэн ижил чиг хандлагатай хүмүүс, (Аан, за.) энх тайвныг дэмжицгээдэг. (За.) Бас түүний зорилгыг, Диваажингийн томилгоог нь ч дэмждэг. (Хөөх, сайн хэрэг.) Гэхдээ харамсалтай нь энэ дэлхийн хүмүүс зальжин зүйлс хийхдээ тун сүрхий гэдгийг та нар мэднэ дээ. (Тийм ээ.) Би энэ талаар дахин яримааргүй байна. Учир нь намайг улам их бухимдуулж шаналгах юм. (За, Багш аа.) Энэ бол хүмүүс дээш гарах гэж мэхэлдэг ертөнц. (Өө, тийм ээ.) Харин мэхлэлтээ олон аргаар хийдэг. Дээш гарахын тулд секс, ашиглан, хуурмаг бодлого, эсвэл залилан ашиглан эрх мэдлийг булаан авч байна. Та нар миний юу гэх гэснийг ойлгож байгаа. (Тийм ээ.) Хаа сайгүй л ийм байна. (Тийм ээ.) Харамсалтай нь агуу Америкт энэ бас адилхан байгаад миний урам мэдээж хугарсан. Мэдэхийг хүссэн зүйл чинь юу байсан бэ?

(Байдены алба энэ зөрчилдөөнийг шийдвэрлэх зүйл хийж чадах болов уу?) Тийм, тийм. Тэд чадах уу, гэж үү? Тэд Израйлд илүү их зэр зэвсэг худалдахаар зөвшөөрөөд байна. (Өө, Бурхан минь.) Энэ нь тэдний зөрчилдөөнийг шийдэх арга. Тэд үүнийг улам даамжруулж, тэгээд илүү ихийг зарж чадна. (Ээ, Бурхан минь.) Бас Байден Израйлд зогс гэж хэлэхээс өөр аргагүй байдалд орсон. Зүгээр л бэлгэдлийн шинжтэй. За, үүнийхээ зэрэгцээ илүү их зэвсэг зарж чадна. Их олон нүүртэй явдал, ойлгож байна уу? Тэдний хийж байгаа (Тийм ээ.) ямар ч үйлдэлд хайр байхгүй. Зөвхөн улс төрийн сэдлээр, зүгээр л хоёр нүүр гаргаж эрх мэдлийг булааж байна (Тийм ээ) Аан гээч, энэ бүхэн ердөө л улс төр, үзэгдэх байдал, шоу, театр шиг. Жинхэнэ зүйл огт байхгүй. Хайраар үйлдсэн зүйл үгүй. Зүгээр л гэрэл зургийн агшин. (Зөвшөөрч үнэхээр боломгүй зүйл.) Яг л анхаарал сарниулах шиг. Үүнийг сайн зүйл мэт, эсвэл сайхан харагдахаар хийдэг. Гэвч энэ нь жинхэнэ биш байдаг. Дотроо энэ нь гаднах байдлаасаа өөр. (Бид Диваажинг мэхэлж чадахгүй.) Ойлгож байна уу.

Энэ бүгд дүр эсгэсэн явдал. Яагаад вэ гэдгийг нь хэлье: “Өө... хилээ нээ” учир нь “хүүхдүүдийг хайрла” энэ тэр гэж хэлж байгаа (Тийм ээ.) Байден тэднийг Цагаан ордонд, Баруун жигүүр, Зүүн жигүүрт урилаа гэх зэргийг хэлсэн. (Тийм.) Харин тэр зуураа илүү их зэр зэвсгийг Палестины ард иргэдийн илүү олон хүүхдийг бөмбөгдүүлэхээр хэдийн маш их хүчирхэг Израйлд зарсан. (Тийм ээ) Хоёр нүүр биш гэж хэлэх үү? (Тийм ээ, маш хуурмаг юм, Багш аа) Тэгэхээр тэд зөрчилдөөнийг зогсоох юу хийж чадах вэ? Байхгүй! Тэд гал руу нэмж шатахуун л хийнэ. (Ээ, Бурхан минь.) Тов тодорхой харж болно! (Тийм ээ) Хэрэв мөргөлдөөнийг зогсоохыг хүсэж байгаа бол илүү хүчтэй талд нь нэмж зэвсэг зарахгүй. (Тийм ээ, үнэн.) Израйл бол зэвсэгт хүчний ч тэр, бүх талаар хэдийн хүчирхэг улс. (Тийм ээ.) Эдийн засаг, хүн хүч, зэвсэглэл, зэвсэгт хүчин, газар нутаг зэрэг бүх талаараа аль хэдийн илүү хүчирхэг болсон улс, бас тэд (АНУ) нэмж зэвсэг зардаг. (Ээ, Бурхан минь.) Тийм! Мөнгө! Эрх мэдэл! Тэдний хүсдэг зүйл л энэ гэж би та нарт хэлэх байна. Хэн нэгэн өөр зүйл яривал би ойшоохгүй.

Гэгээн цагаан өдөр шиг тодорхой. (Тийм ээ, үнэн, Багш аа.) Хэрэв хүүхдэд хайртай л бол чамд бүх хүүхэд адил байна. (Тийм ээ.) Бүх хүүхдүүд адилхан л гэм зэмгүй. (Тийм ээ.) Тэд ямар ч буруу юм хийгээгүй. Тэд хамгаалагдах, өсгүүлэх хэрэгтэй. (Яг үнэн.) Бас тэднийг бөмбөгдүүлэхээр дайснуудад нь зэвсэг зарахгүй. (Үгүй.) Гэтэл энэ бол Байдены албаныхны “хайр” ч гэх юм уу, юу ч гэмээр юм. Энэ бол албаныхан бүхэлдээ биш байх. Хамгийн өндөр эрх мэдэлтэй хүмүүс нь. Хэнийг гэснийг (Тийм) мэдэж байгаа байх. Тийм, тийм, тийм. Нэмж асуувал би галзуурахаар байна. (За, Багш аа.) Би маш ууртай Их Багш. Би та нарт, би бол маш их ууртай веган Их Багш гэж хэлсэн дээ. (Тийм биш ээ, Багш аа. Та зөвхөн үнэнийг ярьдаг.) Тийм ээ, би байж сууж чадахгүй дотроо их уурлаж бас шаналж байна. (За, Багш аа.) Өдөр шөнөгүй уйлж би чадахгүй. Дотроо шаналсаар байна. (Хэтэрхий их зовлон юм даа.) Зүрхийг минь үнэхээр их өвтгөж байна. (За, Багш аа.)

(Бодлоосоо нэмж хуваалцсанд Тань баярлалаа.) За. (Удахгүй намжина л гэж найдаж байна.) Тийм ээ, би үнэхээр тэгж найдаж залбирч байна. (За. Бүхий л залбиралд Тань Баярлалаа, Багш аа) Ерөнхийлөгч Трамп албандаа байж байсан ч болоосой гэж бодох юм. (Тийм ээ) Тэр яаж зохицуулахаа мэдэх байсан. Солонгосын асуудлыг бүрэн хангалттай биш ч (Тийм ээ!) энх тайвны аргаар хэрхэн зохицуулсныг хараа биз. Гэхдээ Солонгос түүний хандлагыг, их гүрний жинхэнэ ерөнхийлөгчийн, хүмүүний шударга (Тийм ээ, тэгсэн.) чанарыг нь хүндэтгэсэн. (Тийм ээ.) Тэр ашиг хонжоо, нэр төрийн төлөө биш. Тэрээр Диваажингийн томилсноор энэ цагт хүмүүст туслахаар ерөнхийлөгч болсон юм. Тэр Солонгосын асуудлыг, Ойрх Дорнодыг зохицуулж чадна. (Тийм ээ.) Олон ч улсын хямралыг.

(Ерөнхийлөгч Трамп : Энх тайвны төлөө энэ хандлага нь урьд өмнөх тавьж байсан саналуудаас үндсээрээ өөр юм. Энэ бол Ойрх Дорнодын элсэнд ямар ч цус урсгалгүй бүтээсэн энх тайван. Онцлон хэлье. Ойрх Дорнодод энх тайван тогтох гэж байна.

PM Benjamin Netanyahu: Энэ бол энх тайвны гайхалтай төлөвлөгөө.

Ерөнхийлөгч Трамп : Энэ хэлэлцээрийг палестинчуудад маш сайнаар хийхийг хүсэж байна. Ийм байж ёстой. Өнөөдрийн гэрээ бол энэ бүхний эцэст Палестинчууд өөрсдийн гэсэн тусгаар тогтносон улстай болох түүхэн боломж юм.

Ерөнхийлөгч Трамп : Энэ өдөр бид түүхийн нэг үеийг өөрчлөхөөр энд ирээд байна. Хэдэн арван жилийн турш хуваагдал, зөрчилдөөнд үргэлжилсний эцэст шинэ Ойрх Дорнодод үүр хаяарсныг бид тодотгож байна. Асар их урам зориг өгсөн эдгээр гурван орны удирдагчдад баярлалаа. Бид бүх шашныхан болон өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүс энх тайвнаар хөгжин цэцэглэж амьдрах ирээдүйн төлөө нэгэн чухал алхам хийлээ. Тэд хамтдаа ажиллана, тэд бол анд найзууд.

Ерөнхийлөгч Трамп : Израйл улс болон Бүгд Найрамдах Судан Улс энх тайван тогтоохыг зөвшөөрлөө. Одоо хоёр тив дамнасан Арабын олон улс орон Израйлтай энхийн харилцаа тогтоосон бөгөөд цаашид ч дахин олон улстай тогтоох болно.

Ерөнхийлөгч Трамп : Үнэхээр түүхэн амлалт өгч байгаадаа маш таатай байна. Серби болон Косово аль аль нь эдийн засгийн харилцаагаа тогтворжуулахаа амлалаа.

Ерөнхийлөгч Трамп : Ноён Ерөнхийлөгчтэй сайтар хамтран ажилласан гэдэг маань миний хувьд, тэргүүний хувьд нэр төрийн хэрэг юм.)

Тэр аугаа хүн. Тэр Цагаан Ордонд байх ёстой хүн. (Тиймээ. Түүний сэтгэл зөв газраа байна. Тэр Ерөнхийлөгч хүнд байх ёстой зүрх сэтгэлтэй хүн.) Тийм ээ. (Тэр үнэхээр Ерөнхийлөгч байх ёстой хүн.) Тийм ээ, тийм. Тэр аугаа хүн. (Тиймээ.) Тэр хуурамч биш, бүхнийг мэдэгч хуурамч дүр гаргадаггүй. (Яг үнэн). 100 хувь цэвэр, үнэнч, (Тийм ээ) Энэ орны төлөө, дэлхийн бусад хүмүүсийн төлөө үнэнхүү санаа тавьдаг. (Яг үнэн. Оо, юу ч гэж хэлэх вэ дээ!)

Энэ засгийн газар хил нээж хүүхдүүдийг яг л саванд хийсэн загас аятай шахцалдуулан хамтад нь яаралтай хөнжилд ороогоод оруулж байх юм, Тэгээд тэд нэг нэгэндээ халдвар тараах нөхцөлийг үүсгэсэн байна шүү дээ. Хүүхэд хүчирхийлсэн тухай мэдээ хүртэл байсан. Хил дээрх хуаран билүү зочид буудалд хүүхэд хүчирхүүлсэн тухай байсан. Тэгэхээр тэднийг өөр тийш шилжүүлэх хэрэгтэй. Дээхэн энэ талаар Фокс Ньюс дээр гарсан санагдаж байна. Яагаад гэвэл тэднийг яг л шорон шиг, нохойны пүнз тор аятай зүйлд чихцэлдүүлээд (Тийм ээ), урьд нь тэд эрх мэдэлтэй байх үедээ барьсан байгууламжуудаа ашиглаж байгаа юм байна. Байден Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ нохой амьтдад зориулан барьсан тэр торон савнуудыг барьсан байсан (Өө, хөөх.) Нигүүлсэл, хайр гэх мэт энэ бүхнийг яриад л. Тэгэхэд хүүхдүүд хэдэн арван мянгаараа ирж байна. (Тийм ээ.) Тэднийг нэг дор шахцалдуулан байрлуулж, даарч хөрнө, хоол тэжээллэгийн дутагдалд орно гээд олон асуудал гарна. Энэ үнэхээр эмх замбараагүй, гэнэтийн тийм олон хүн орж ирэхэд тэд бэлтгэлтэй байгаагүй учраас зохион байгуулан удирдах хүн байгаагүй. (Тийм ээ.)

Ерөнхийлөгч Трампийн үед илүү дэг журамттай хяналттай байсан. (Тийм ээ, Багш аа, Яг үнэн.) Тэр хэлэхдээ, “Мексиктээ байж байгаад хүсэлтээ гарга.” гэсэн (Яг үнэн, тэгсэн.) Тэр “Үгүй та нар ирж болохгүй гэж хэлээгүй.” Хүсэлтээ гарга гэсэн. (Тийм ээ.) Тэгснээр тэр хяналт тавьж хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчин туссан эсэх, шалгуулж байх үедээ бусдадаа өвчин халдаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байсан. Энэ бол маш ухаалаг бас тэднийг бодсон шийдвэр. (Тийм ээ үнэн.)

Зүгээр л “Энэрэнгүй, энэрэнгүй” гэж яриад та бусдад энэрэнгүй хандаж байна гэж бодож болохгүй. (Өө, үнэн.) Зочдыг хүлээж авах үедээ бүхий л зохион байгуулалт бэлтгэлээ базаасан байх ёстой. Зөвхөн хайр, энэрэнгүй байх тухай л ярина. Энэ бүгд хуурамч. (Тийм ээ.) (Тийм ээ, Багш аа.)

ОК, сайн байна (За, Багшаа.) Сайн байна. За өөр ямар нэгэн мэдэгдэж байгаа асуудлууд байна уу? Ажилтай холбоотой ч юм уу эсвэл өөр? (Үгүй, бүх зүйл ОК юм шиг байна.) Сайн байна, тэгвэл сайн. (Тийм ээ, Асуусанд маш их баярлалаа.) Сайн байна, энэ чинь сайн. (Бусдаар та нар сайн байгаа биз дээ?) Би өөрийгөө ямар байгааг мэдэхгүй юм. (Өө, Багш аа) Ажил ажил ажил л байна (Тийм ээ.) Хэвийн биш амьдрал. (Тийм ээ.) Гэхдээ энэ бүхэн ОК. Ажиллаж чадаж байгаадаа би их талархаж байна. (Тийм ээ, бид бүгд тэгж боддог. Багш аа, бид Таны эрүүл мэнд, аюулгүйн байдлын төлөө үргэлж залбирдаг). Баярлалаа. Та нарын төлөө энд мөн адил. (Баярлалаа, Багш аа.) Та нар бүгдээрээ энэ үеийн баатрууд шүү. Би үнэнээсээ хэлж байна. (Баярлалаа, Багш аа) Зүгээр дээ, Та нарыг Бурхан адислаг. (Баярлалаа. Бурхан Таныг адислаг, Багш аа.)

Бурхан дэлхийг адисалж өндөр ухамсрын оршихуйд дэвшүүлж бид бүхэн гэрлийг олж харах болтугай. (Тийм ээ.) Ялангуяа тэр дайныг өдөөгчид түрэмгий төрлийн хүмүүс ийм төрөлтнүүд, бусдын цусан дээр хөлжиж байгаа тэр орнуудыг. (Тийм ээ.) Бурхан тэдэнд гэрлийг харуулах болтугай. (Тийм ээ.)

Бурхан минь Таны тэвчээр Хүлцэл, бид бүхэн дээр буулгаж Буй Өршөөлд тань талархъя. Бид Танд талархаж байна, Та ч бас адислагдах болтугай Бурхан минь. Та хэдийгээр зүрх сэтгэлдээ зовж, энэ бүх зовлонг туулж байгаа ч Та эрүүл энх амар тайван Танд бидний гарагийн энэ их хямрал, хүн төрөлхтний өөрсдөдөө болон өөртэйн адил хүмүүст, амьтдад учруулж байгаа энэ бүх зовлон, өвчнийг харахад танд бас их хэцүү байгаа. Хэрвээ хэрэгтэй бол та ч мөн адил амар тайвнаар адислагдах болтугай, Бурхан минь. Бид танд хайртай. Бид танд үнэхээр хайртай, бид танд хайртай. За. Баяртай ингээд түр баяртай Хайр минь, баяртай. (Багш аа, баяртай.)

Энэ бүх мэдээний дараа Израйл болон Палестин (Хамас) гал зогсоох гэрээ байгуулсныг дуулаад бид маш их баярласан. Их Багш энэхүү гал зогсоосон тухай мэдээг сонсоод “баярын нулимс унаган энх тайвны энэ тэмдгийг илгээсэнд Бурханд чин сэтгэлээсээ мөргөн мэхийн талархаж үүнийг төгсгөл болоосой хэмээн залбирлаа!”...

Хамгаас Энэрэнгүй Багш минь, энэ дэлхий дээр Таны байгаа энэ онцгүй цаг үе, хүн төрөлтөнд Таны хязгааргүй Хайр, Замчлал хамгийн хэрэгтэй, хамгийн бэрхшээлтэй үед хамт байгаад энэ үеийн төлөө Бид Диваажинд талархаж байна. Бидний дэлхийг сайжруулахын төлөө Таны цуцашгүй их зориулалт энд байгаа бүхий л төрөлтнүүдийг адисалж, бид хүн төрөлтөн Бурханы өршөөлийг хүлээн авч гэмшил энэрэхүйн замыг сонгох болтугай. Хайрт Багш минь Зүрхэндээ амар амгалан, үргэлж аюулгүй эрүүл энх, Диваажингийн хамгаалагч нарын хайрын халамжид байх болтугай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
161 Үзсэн
2024-12-20
350 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   40 Үзсэн
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд