Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийд ирээдүйд болох үйл явдлын талаарх Диваажингийн илчлэл 5 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр одоо би та нарт сүүлийн мэдээг хэлье. (За, Багш аа. Баярлалаа.) Түрүүн хэлсэнчлэн би эндүүрсэн байгаасай. Буруу дуулсан гэж найдъя. Гэхдээ би үүнийг жижигхэн цаасан дээр бичсэн.

Сүүлд бид 2027 оны тухай ярилцаж байсан даа. (Тийм, Багш аа.) Дэлхий бүхэлдээ, хаа сайгүй ямар ч хүн, амьтан-хүнгүй, ямар ч үйл явдалгүй болсон талаарх нэг хүний зөгнөл байсан даа. Санаж байна уу? (Тийм ээ, Багш аа.) Тэгэхээр энэ гоц үзэгдэл, энэ сөрөг үйл явдал, энэ аймшигтай үйл явдал 2027 оны 11-р сард эхлээд 2031 оны 11-р сар хүртэл үргэлжлэх нь. (Өө, үгүй ээ! Ээ, гэгээн минь! Бурхан минь!) Энд бичсэнээр: “Үүгээр хүн төрөлхтнийг арчин хаяж (Хөөх! Ээ, Бурхан минь!) дэлхийн хүмүүсийн 72% нь үхнэ.” (Хөөх! Бурхан минь! Ээ Бурхан минь! Аймшигтай! Гэхдээ Тэд надад “Та болон авшигтнууд урт удаан хугацаанд амьд үлдэнэ.” гэж хэлсэн. (Хөөх.) Би тэмдэглэж авсан зүйлээ яг байгаагаар нь л хэлж байна. (За, Багш аа.) Жаахан тайлбар хийх ёстой ч юм уу, үгүй ч юм уу.

За, үргэлжлүүлээд уншъя. (За, Багш аа.) “Үйлийн үрийн улмаас сувдаг чөтгөрүүд, чөтгөрийн бүх төрөл дэлхийн хүмүүсийг хүчээр хөнөөж байна.” Тэдний хэлснийг л бичсэн. Бүгдийг хашилтад хийсэн нь миний үг биш гэсэн үг. (Ойлголоо, Багш аа.) Үргэлжлүүлээд ингэж бичиж: “2027 онд эхлээд дөрвөн жилийн дараа2031 оны 11-р сар хүртэл үргэлжлэх ба энэ дөрвөн жилийн хугацаанд бүх хүн төрөлхтнийг, бас мэдээж амьтан-хүмүүсийг ч гэсэн арчиж хаяна. (Хөөх! Ээ, Бурхан минь! Аймаар юм бэ!) Мөн 2027 оноос Суприм Мастер ТВ зогсох болно.” (Хөөх!) Холбоо харилцаа байхгүй болсноос болж бид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болох байх. Яагаад гэвэл интернэтгүй болж, энэ бүх систем гэмтэж, сүйдсэн байх болно. (Хөөх. Үүнийг сонсоход тун харамсалтай байна, Багш аа.) Илүү нарийн зүйлс рүү орох цаг байгаагүй. Энэ бүхэн зүрхэнд минь их хүндээр туссан. (Ойлгож байна, Багш аа.)

Гэхдээ би Тэднээс дунд нь ингэж асуусан: “Намайг болон авшигтнуудыг амьд үлдэнэ гэлээ. Гэхдээ бид юуны төлөө амьдрах юм бэ? Бүх хүн үхчих юм бол бид юуны төлөө, юугаараа амьдрах юм бэ?” Тэд хэлэхдээ: “Юу ч байж болно. Талбайд үлдсэн хоол хүнсийг та нар идэж болно.” гэсэн. (Хөөх.) Тэд тэгж л хэлсэн. Тэгэхээр нь би: “Надад ямар нэг тоо хэлж болох уу?” гэсэн юм. Би бичсэн зүйлээ л уншина. (Ойлголоо. За, Багш аа.) Утга төгөлдөр үргэлжлэхгүй байж магадгүй. Мартахаасаа өмнө гэж бичиж авсан юм.

Жишээ нь: Би тэднээс Энэтхэгт хэдэн хүн үлдэх вэ гэж асуусан. Энэтхэгт олон авшигтан бий. (Тийм ээ.) Зөвхөн манайх биш, (Радха Соами Сатсан) Беас зэрэг бусад бүлгийнхэн байгаа. (Тийм, Багш аа.) Энэтхэгт 1,223,141 авшигтан амьд үлдэх болно. (Өө. Хөөх.) 2027 оны тоо байх. Тэгээд тухайлбал 2027 онд Их Британид 42% нь үлдэнэ. (Ээ, Бурхан минь!) Харин 2031 онд Их Британид авшигтнуудыг эс тооцвол нэг ч хүн үлдэхгүй. (Хөөх.) “Авшигтнууд минь яах вэ?” гэхэд Тэд: “Их Британид 140 авшигтан амьд үлдэнэ.” гэсэн. (Хөөх.) Би бас “ЕХ, Европын Холбооны хувьд хэд бол?” гэлээ. Тэд, “0% үлдэнэ. Тэг.” гэсэн. (Хөөх! Цочирдмоор юм! Ёстой цочирдлоо!) Уншаадахъя... Өө, ЕХ-нд нийт 300 авшигтан хүн үлдэнэ. (Хөөх.) Тайвань (Формоса)-д 9,321 хүн үлдэнэ. Авшигтнуудыг оруулаад байх. Эсвэл зөвхөн авшигтнууд байх. Маш богинохон яриа болсон. (Ойлголоо, За Багш аа.) Нэмж юм асуух ч боломжгүйгээр би тэмдэглэж авах ёстой байсан юм.

2031 онд Их Британи хэрхэхийг хэлчихсэн билүү? “Арчигдана.” “Хэдэн хүн үлдэх вэ?” гэж асуулаа. Тэд “Тэг.” гэж хэлсэн. “Харин авшигтнуудын хувьд?” гэхэд Тэд: “Амьд үлдэнэ. Зарим нь амьд үлдэнэ.” гэсэн. “Яаж тэр вэ? Бидэнд атомын бөмбөг сэлттэй байлаа гэхэд дэлбэрлээ гээд хүн бүр ингээд үхчихнэ гэж яаж байх билээ?” гэсэн чинь Тэд надад: “Сувдаг чөтгөрүүд болон бусад чөтгөрүүд хүмүүсийг үйлийн үрийн хорт зэвсгүүдээр хороох учраас тэд шууд л үгүй болно.” гэв. (Ээ, Бурхан минь!) Ямар үйлийн үрийн хор болох талаар асуух боломж гараагүй. Асуусаар байсан ч Тэд надад дараа нь хариулаагүй.

За. Дараагийн хуудас энд байвал өөр зүйл бичсэн байгаа. III Чарьлз Хааны тухай. Би үүнийг яримааргүй байна. (Ойлголоо, Багш аа. За, Багш аа.) Түүний амьдралын талаар таагүй зүйл. Энд нэг зүйл байна: “Дэлхийн дайн оны сүүлээр эхэлнэ.” гэжээ. (Ээ, Бурхан минь.) Тийм зүйл болно гэсэн байна. (Ийм зүйл болохгүй гэж найдъя!)

“2047 дэлхийд нэг ч хүн үлдэхгүй. (Хөөх! Цочирдмоор юм!) Та болон шавь нар 2047 онд амар амгалан, аз жаргалтай гэтлэх болно.” (Хөөх.) Гэтлэх ч бай, үгүй ч бай, би яаж жаргалтай байхаа мэдэхгүй нь. За, ийм л байна. Бас нэг зүйл бий. Бусад зүйлс далимд нь гарч ирдэг. Би энэ талаар яримааргүй байна. (Ойлголоо, Багш аа.) Энэ бол Хааны гэр бүлийн тухай. Би яримааргүй байна. За, ингээд боллоо.

Ямар ч байсан ингээд боллоо. Энэ теле-уулзалтад зориулаад би товчхон болгочихлоо. Уг нь үүнээс ч урт л даа. (За, Багш аа. Ойлголоо.) Энэ бүхэн зөвхөн Тэдний ярьсан зүйл биш, дундуур нь бас миний асуугаад товчлон бичсэн зүйл байгаа. Яагаад гэвэл би өөрийнхөө асуусныг биш, Тэдний хэлснийг хурдхан бичиж авахыг л хүссэн. (Ойлголоо, Багш аа.) Миний асуулт энд байсан, байгаагүй Тэдний хэлсэн зүйл ойлгомжтой. Бүгдээрээ л хариулт байгаа. (Ойлголоо, Багш аа. За, Багш аа.) Бүх хүн намайг буруу сонссон байгаасай гэж залбираасай гэж би хүсэж байна. (Тийм ээ, тэгж найдъя.) Гэхдээ буруу дуулаагүйгээ би мэднэ. Хамгийн гол нь бид тэмцсээр, арай дээр шийдэлд хүрэх гэж сөрөг талтай зөвшилцөл хийсээр байна. Бидний зөвшилцөл бүтэхгүй болбол, эсвэл ямар нэг зүйлээр солилцож чадахгүй бол энэ бүхэн болох л болно. (За, Багш аа. Ойлголоо, Багш аа.) Үйлийн үр дэндүү хүнд байгаа болохоор тэр.

Аль ч цаг үед, ямар ч байсан, аливаа Их Багшийн хувьд ганцаар зохицуулахад үйлийн үр үргэлж дэндүү хүнд байсаар ирсэн. Ихэнхдээ Тэд үрэгдсэн ч эцсийн дүндээ бусдын төлөө л амиа зольдог. Тэд зөвхөн өөрийн шавь нараа, зарим дадагчдаа, тэдний, хамаатнууд, найз нөхдийг нь, болон ес хүртэлх үеийг нь л аварч чаддаг. (Ойлголоо, Багш аа.) Хэн ч дэлхийн үйлийн үрийг бүхэлд нь шингээж чадахгүй. Тэгээд л үргэлж дайн, өлсгөлөн, цар тахал гэх мэт зүйлс болсоор байх болно. Сүүлийн үед энэ бүхэн урьд өмнө байгаагүй хүнд санагдах боллоо. Өөр өөр халдвар, цар тахал гарч, улам бүр аюултай болсоор байна. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар олон өөр өвчин тархаж, эрдэмтэд, анагаахын судлаачдыг төөрөгдүүлсээр л байна. (Тийм ээ, Багш аа.)

Хаа сайгүй газар хөдлөлт, хар салхи болж байна. Саяхан Турк болон Сирид газар хөдөлж одоогоор 46,000 хүн амиа алдаад байна. Бас маш олон хүн сураггүй байгаа. (Тийм ээ, Багш аа.)

Тэгээд бас саяхан Шинэ Зеландад газар хөдөллөө. Сонссон биз. Мэдсэн биз дээ, тийм үү? (Тийм ээ, Багш аа. Мэдсэн.) Тэгэхээр ингээд зогсохгүй. (Хөөх! Ойлголоо, Багш аа.) Бид хичээнгүйлэн туслахыг байгаа юм биш. Үнэхээр болох ёстой болоод л болсон. (Ойлголоо, Багш аа.) Мөн дэлхийн төв эргэхээ больчихсон. (Хөөх!) Соронзон орон эвдэрчхээд байгаа. (Хөөх!) Нарны идэвхжил болж байна. Би сайн санаж байгаа бол Техаст саяхан нэг солир унасан. (Хөөх. Тийм, Багш аа.) Бас маш олон өөр өвчин гарлаа. Шувууны ханиад урьд нь хүнд тийм ч их хор хүргэдэггүй байсан бол одоо урьд өмнөхөөсөө улам бүр л хортой болж байна. Тахиа-хүмүүсийг хүнсний зорилгоор өсгөж байгаагийн эсрэг тэд дайн хийж байна. (Тийм ээ, Багш аа.) Миний санахгүй байгаа өөр маш олон зүйл бий. Интернэтээс та нар өнөө цагт манай дэлхийн хаа сайгүй байгаа аллагын талбар гэмээр зүйлсийг харж болно. (Тийм ээ, Багш аа.) Хүүхдүүд, настайчууд, бүр эрүүл хүмүүсийг хүртэл үхэлд хүргэдэг.

Тэгээд л би маш удаанаар эргэлзсэн ч гэсэн үүнийг хүмүүст хэлэх ёстой юм байна гэж бодсон хэрэг. Урьд нь хэлэх гэж оролдсон ч надад түвэг учруулсаар байсан. Диваажин хүмүүсийг бэлтгэлтэй байгаасай гэж хүсэхгүй байх шиг. Гэхдээ би тэдэнд хэлж өгмөөр байна. Надад итгэхгүй байлаа ч ядаж л мэдэж авч, бэлтгэлтэй байж, наманчлах уу, үгүй юү гэдгээ сонгоно. Тэгж байж аль болох олныг аврах боломжтой. (Тийм ээ, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Гэхдээ зүрх сэтгэл минь асар их шаналж, олигтой амарч ч чадахгүй байна. Эргэж хөрвөөсөөр байдаг. Амрах хэрэгтэй байсан ч би амарч чаддаггүй. Амралтгүй байхын тулд цай, кофе уух хэрэг ч алга. (Эвий дээ.) Бас дэндүү их ажил байна. (Ойлгож байна.) Бас интернэтгүй болох, интернэт тасалдах, утас ажиллахгүй байх гэх мэт бүх асуудлыг ганцаараа шийдэх ёстой болдог. (Өө! Хөөх!) Бүх зүйлийг ганцаараа шийдэх надад амаргүй байна. (Ойлгож байна, Багш аа.)

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд