Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дэлхийг буцаан сэргээх жижиг тэсрэлт” 3 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Та нарт саяын хэлсэн бүхэн хийгдчихсэн. Харин нэг хийгдэх ёстой зүйлийг гүйцэхийг хүлээсээр байна. Бид шаардлагатай хэмжээний веган хүмүүсийн эзлэх хувь бүрдэхийг л хүлээж байна л даа. Яагаад гэвэл одоо хүн төрөлтний ердөө 30% нь л веган байгаа. Харин золоор асар их, нэн их тооны, ээ Бурхан минь, маш олон веган амьтан-хүмүүс бас бий. Аз болж энэ нь бидний буяны хэмжээн дээрээ нэмэгдсэн. Тэгсэн ч гэсэн дахин 50 гаруй хувь дутаад байна. Би хурдан бүтнэ гэж найдаж байна... Яагаад гэвэл үйлийн үрийг хэтэрхий удаан барих боломжгүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн шинээр тарьж буй үйлийн үрийг бага хэмжээтэй байсан ч хэтэрхий удаан тоохгүй орхиж болохгүй.

Энэ үйлийн үр асар их, маш их гэдгийг саналаа. Тэгэхээр “За, би үйлийн үрийг арилгах гэж байна.” гэж хэлээд арилгачих зүйл биш. Тийм байдаггүй. Хугацаа орно, магадгүй хэдэн жил, аажуухан, нууцаар болж мэднэ. Харин гол нь үүнийг Дэлхийн цаг хугацаагаар тооцох боломжгүй. Үүнийг Диваажингийн цаг хугацаагаар хийнэ. Илүү хурдан. Тухайлбал нэг жил нэг секунд болж, эсвэл 10 жил нэг секунд болж болох жишээтэй. Илүү ч байж болно. Би зүгээр л та нарыг ялгааг нь ойлгог гээд хэдэн тоо хэлж байгаа юм. Үүнийг Диваажингийн аргаар, дэлхий дээр заларсан Цаглашгүй Дээд Их Багшийн Сүнсээр болон Хүчээр, Дээд Диваажин дахь Цаглашгүй Дээд Их Багшийн тусламжтайгаар хийдэг. Цаглашгүй Дээд Их Багшийн Өөрийнх нь үгээр ярих юм бол энэ нь “Чанад дахь” буюу “чанад дахь ертөнцийн” гэсэн үг. Тэр надад тэгж хэлсэн. Мөн энэ бүхнээс илүүтэй, мэдээж Оройн Дээд Цаглашгүй Бурханы Ивээл, Өршөөлөөр. Тэгж болохоор бол маш их зүйлийг зохицуулж, тохируулж, зөвшилцөнө.

За, өөр юу билээ? Зөвхөн түүгээр тогтохгүй. Мөн үйлийн үрийн агуулахын түлхүүрийг хадгалдаг, үүнийг хэрхэн нээхийг мэддэг нэгэнтэй, үйлийн үрийн агуулахын “түлхүүр” гэгчтэй найз болсон байх ёстой. Хашаан дахь нэгэн биш. Үгүй. Үүнээс өмнө, арилгаад хашаанд аваачихаасаа өмнө түлхүүртэй тэр хүнтэй яаж хамтрах талаар мэддэг байх учиртай. Тэр бол дэлгүүр, албан газарт байдаг шиг түлхүүр хадгалдаг нярав юм. Заавал босс нь түлхүүртэй байх албагүй. Тэр бүү хэл албан газрын цэвэрлэгч хүртэл өдөр бүр орж цэвэрлэхийн тулд түлхүүртэй байдаг. Эсвэл супермаркетын цэвэрлэгч байлаа гэхэд босс нь тэр итгэлт хүнд өдөр бүр орж цэвэрлэг гээд түлхүүр өгдөг. Эсвэл бүр маш эгэл, доод албаны ажилтандаа өгч болно.

Гэхдээ тухайн албан газар, дэлгүүрийн ажилтан тэр хүн хэдэн найзтайгаа цуг ямар нэг зүйл хийхийг хүслээ гэхэд босс нь хэзээ ч мэдэх ёсгүй. Өөрсдийнхөө төлөө, эсвэл өрөөлийн төлөө хэдэн зүйлийг гаргаад хаа нэгтээ нууж магадгүй. Гэхдээ босс нь мэдэж чадахгүй. Тэд дэлгүүрийг бүхэлд нь нүүлгэе гэвэл хавьгүй илүү хэцүү. Магадгүй тэд Зулсарын баяр зэрэг томоохон баяр болохыг хүлээх хэрэгтэй болно. Тэгвэл дэлгүүр нь их олон өдөр хааж, ихээхэн зүйлийг хөдөлгөж чадна. Тэгээд дараа нь нэмээд хэсэг хэсгээр, өдөр бүр юм уу долоо хоног бүр, дэлгүүрийг хаах бүрд тэрчлэн үгүй хийсээр байх болно. Энэ нь ойлгоход илүү хялбар, үйлийн үрийг арилгахаас илүү хялбар. Тэнгэрийг хэд хэд дахин бүрхэх хэмжээний асар их, үлэмж их үйлийн үрийн агуулахыг, үйлийн үрийн хуримтлалыг арилгах нь үнэхээр маш хэцүү. Би үүнийг хэлээр бүрэн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ хялбарчилбал та нар төсөөлөх боломжтой.

Одоо хэр нь би үүнийг ямар хийж боломгүй ажил байсан тухай бодсоор байна. Гүйцэтгэх явцад энэ нь мөнхийн ажил юм шиг, хийж барахгүй мэт санагдаж байлаа...!!! Тэгэхээр сайн мэдээ гэвэл үүний 95% нь болчихсон. Дэлхийн цөмд ТЭСРЭХ чимээ сонсоод би үүнийг болчихсон гэдгийг мэдсэн. Сансар огторгуй үүсэн бий болох үеийнх шиг тийм том ТЭСРЭЛТ мэдээж хэрэг биш. Нэг жижиг Тэсрэлт. Гэхдээ наддаа л ТОМ Тэсрэлт. Бүхий л шувуу-хүмүүс аль болох хоорондоо ойртож, найрал дууныхан шиг баяр хөөртэй дуулцгааж байлаа. Хэдийгээр өвөл болж, бүх хаалга хаалттай, дотор байлаа ч гэсэн тэдний дуу чанга, тод сонсогдохоор байсан шүү!! Яагаад тэгж байгааг нь би асуусан. Тэд хүртэл надад үүнийг хэлсэн. Дэлхийг шинэчлэх тэрхүү Тэсрэлтийн талаар тэд мэдээд Бурханд талархан, дуугаар өргөж байж л дээ.

Та нарт саяын хэлсэн бүхэн хийгдчихсэн. Харин нэг хийгдэх ёстой зүйлийг гүйцэхийг хүлээсээр байна. Бид шаардлагатай хэмжээний веган хүмүүсийн эзлэх хувь бүрдэхийг л хүлээж байна л даа. Яагаад гэвэл одоо хүн төрөлтний ердөө 30% нь л веган байгаа. Харин золоор асар их, нэн их тооны, ээ Бурхан минь, маш олон веган амьтан-хүмүүс бас бий. Аз болж энэ нь бидний буяны хэмжээн дээрээ нэмэгдсэн. Тэгсэн ч гэсэн дахин 50 гаруй хувь дутаад байна. Би хурдан бүтнэ гэж найдаж байна... Яагаад гэвэл үйлийн үрийг хэтэрхий удаан барих боломжгүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн шинээр тарьж буй үйлийн үрийг бага хэмжээтэй байсан ч хэтэрхий удаан тоохгүй орхиж болохгүй. Яагаад гэвэл хуучин үйлийн үр хашаанд цоожтой байгаа.

“ХАШАА” гэдэг үг ч гэсэн Үйлийн үрийн Хааны үг. ТЭР үйлийн үрийг арилгах нь хэчнээн “хууль бус” болох талаар учирлаж байхдаа хэлсэн юм! Хэн ч түлхүүрдэж чадахгүй. “Хэн ч түлхүүрдэж чадахгүй.” гэдэг нь үнэндээ миний үг биш. Би бол “Хэн ч нээж чадахгүй.” гэнэ. Харин “Хэн ч түлхүүрдэж чадахгүй.” гэдэг үгийг Үйлийн үрийн Хаан гомдоллож байхдаа хэлсэн юм. Тэр надад хүмүүсийн үйлийн үрийг хадгалдаг хашааг хэн ч түлхүүрдэж чадахгүй гэсэн. “Хэн ч түлхүүрдэж чадахгүй.” гэсэн үгсийг хэн нэгэн хэрэглэнэ гэж би огт бодож байгаагүй. Та нарыг ойлгосон гэж найдъя. Хэн ч нээж чадахгүй гэсэн үг. Энийг нээх түлхүүр хэнд ч байхгүй. Ертөнц даяар хэнд ч байхгүй.

Тэгээд, би юу хэлэх гэж байлаа? Хүмүүсийн өдөр бүр шинээр тарьж байгаа үйлийн үрийг шийдвэрлэхэд хамаагүй бага байдаг. Гагцхүү уртаас урт, уртын урт хугацаанд хуримтлагдаад овоорчихоор бидэнд байгалийн гамшиг, уур амьсгалын сүйрэл, цар тахал, дайн, өлсгөлөн гэх мэтийн зүйлс тохиолддог. Харин одоо бол энэ 50% дээр нэмэгдэхийг хүлээнгээ бид Бурханд чин сэтгэлээсээ талархан, залбирч, өөрчлөгдөх л хэрэгтэй байна. Мөн та нар, миний шавь гэгдэгчид гарч, аль чадахаараа хүмүүст веган болох ёстойг нь ойлгуул гэж гуйя. Гараа хамхиад л, “Багш бүгдийг нь хийчихдэг, Багш яах ёстойг мэдэж байгаа, Багш хүчтэй.” гээд суугаад байх хэрэггүй. Болохгүй. Энэ бүхэн зөвхөн Их Багшийн санаа зовох асуудал биш. Хүн төрөлхтөн хувь нэмэр оруулах ёстой. Бас энэ бол энэ бүх асуудлаас гарах цорын ганц арга зам бөгөөд Дэлхий дээр амьдарч байхдаа хөгжиж, гэтлэх цорын ганц зам. Мөн ийнхүү үргэлжлүүлэх юм бол бид үүрдийн амар амгаланг олно. Хүмүүс, амьтан-хүмүүс, энэ гараг дээрх бүх төрөлтөн үүрд амгалан оршино. Тэр нь энэ төслийн, энэ аргын, энэ замын үр дүн байх юм. Тавин хувийн веган бол нэг их биш шүү дээ.

Бүх цагаан хоолтнууд бас веган болоод өөрчлөгдчих юм бол мөн л тустай байх болно. Энэ бүх веган амьтан-хүмүүс, бас веган нялхас байна. Яагаад гэвэл дөнгөж төрөөд тэд ямар ч амьтан-хүмүүсийн мах, юм уу өөр зүйл идэлгүй зөвхөн хөхөөр хооллож байхдаа энэ тоонд багтах юм. Өсөж том болоод мах идэж магадгүй бүхий л амьтан-хүмүүсийн үрс төрөөд мах идээгүй байхдаа бүгдээрээ веган амьтан-хүмүүс байдаг учраас тэд нар бидэнд байгаа хувь хэмжээнд багтаж байгаа. Тэдэнд бид үүрд талархах ёстой. Бидэнд энэ ноцтой тулгамдсан цаг үед тус болох веган амьтан-хүмүүсийг хүртэл бүтээж өгснийх нь төлөө Бурханы Ивээлд талархах ёстой. Харин веган амьтан-хүмүүс жам ёсны веган амьтан-хүмүүс байх учиртай. Веган хүмүүс нь аяндаа, сайн дураараа веган байх ёстой. Эс бөгөөс тэднийг тооцохгүй.

Аж үйлдвэржсэн мал аж ахуйд хорионд өсөж, элдэв антибиотик, эмээр бие систем нь хордсон амьтан-хүмүүсийг веган тэжээл иддэг байсан ч тооцохгүй. Энэ бол өөр тогтолцоо. Тэдгээр нь манай веган төрөлтний тоонд хувь нэмэхүйц цэвэр ариун биш. Тэгэхээр бид зөвхөн байгалийн төрөлхийн веган зэрлэг амьтан- хүмүүст түшиглэх хэрэгтэй болно. Тэд асар ариун учраас Диваажин болоод Дэлхийтэй холбоотой байсаар байдаг. Веган байхаараа бид Диваажин болоод Дэлхийтэй илүү холбоотой байдаг юм шүү дээ. Мэдсэн ч мэдээгүй ч, хүссэн ч хүсээгүй ч ийм л юм. Тэгэхээр аж үйлдвэржсэн мал аж ахуйн амьтан-хүмүүс веган тэжээлтэн хэр нь бидэнд нэмэр болох байтугай бидний үйлийн үрд дарамт болж, үйлийн үр нэмж байдаг юм. Огтхон ч нэмэргүй. Ялангуяа мал аж ахуйн эзэд, амь зуулга олох гэж өдөр бүр амьтан-хүмүүсийг алж буй ажилчдын хувьд. Тэдний хувьд энэ бол аймшгийн үйлийн үр юм. Тэд адислал авралд багтаж, гэтлэх хүмүүсийн тоонд орохгүй ч байж мэднэ. Харин веган болсон эгэл хүмүүс урьд нь амьтан-хүмүүсийн мах, сүү, өндөг, загас-хүмүүсийн мах хэрэглэдэг байсан ч биечлэн амь хөнөөж байгаагүй байдаг. Гэхдээ тэд веган болох юм бол хэсэгхэн хугацааны дараа ариусан цэвэршиж, тэгснээр мэдээж хэрэг дэлхийн веганчуудын эзлэх хувийг нэмэн, зөвхөн хүн төрөлхтөн төдийгүй хамаг амьтанд мөнхийн амар амгаланг авчралцана. Бурхан минь. Тэр өдөр удахгүй ирнэ гэж би найдаж байна. Алив зүйлс веган, энх тайван тогтсоны дүнд болж байвал тэр өдөр удахгүй ирнэ. Энх тайван эхлээд тогтоно. Удалгүй веганизм араас нь цогцлох болно. Ийм зүйл болохыг харж байгаа бол төсөл амжилт олж, ашигтай боллоо хэмээн баярлах хэрэгтэй. Төлөвлөснөөр болохгүй бол иймэрхүү зүйлсийн алийг нь ч олж харахгүй.

Дүгнэлт: Би үүнийг юу ч хийгээд, хэчнээн ч олон төрөл дамжин, алдрыг нь мандуулж, мөргөн шүтэж, талархал одуулан хэзээ ч дуусахгүй Аврал Ихт, Бүхнийг Чадагч Оройн Дээд Бурханы хязгааргүй их Ивээл адислалын хүчээр, мөн мэдээж хэрэг бидний төсөөллөөс ч хэтийдсэн ертөнцийн Цаглашгүй Дээд Их Багшийн Өршөөл, Хайрын дор хийлээ; мөн арван зүгийн, гурван цагийн бүхий л Гэгээнтнүүд, Мэргэдийн ивээлээр. Тэднийг бүхий л сэтгэл зүрхнээсээ бид хайрладаг. Бид гэхдээ Цаглашгүй Дээд Их Багштай ямар нэг байдлаар үргэлжид холбоотой байдаг билээ. Та нар ч үүнийг мэдэж байгаа. Мэдэж байгаа гэж найдаж байна. Үгүй байсан ч хамаагүй. Хамгийн чухал нь энэ гарагаа, оршин буй хамаг төрөлтөнтэй нь үтэр түргэн аварч, аль болох олон амь хэлтрүүлэн, мөн материаллаг оршихуйгаас одоход нь аль болох олон сүнсийг чөлөөлөн, гэтэлгэх явдал юм. Эд бүхэн хамгийн чухал зүйлс мөн. Хэн хийсэн нь чухал биш юм шүү.

Энэ хийгдсэн бол бид үр дүнгийнх нь төлөө залбирна. Мөн бид бусдыг итгүүлж, веган болгохын тулд чадахаараа хичээнэ. Түргэн тусмаа сайн. Учир нь бидэнд өгсөн цаг бас л дуусчхаж мэднэ. Бүх юманд боловсрох, зохицуулах, засварлах мөн араас нь үргэлжлүүлэн хийх тодорхой цаг байдаг. Энэ гараг, материаллаг ертөнц дээр мөнх юм гэж үгүй. Бусад хийсвэр, биегүй зүйлсийн хувьд ч мөн адил.

Миний нойр муу байгаа. Хоолны амт ч мэдрэхгүй байна. Өдөрт ганц идэж байгаа хэр нь сайхан амтагддаггүй. Гэвч Бурхан намайг өөрөөр тэжээн тэтгэнэ. Цаглашгүй Дээд Их Багш намайг амьд мэнд байлгах болно. Би ердөө л хүмүүс бүгдээрээ дарамт, гуниг, сэтгэлийн зовлонгоос чөлөөлөгдөж, энэ биет гараг, биет ертөнц дээр ч гэсэн тэд ямар байх ёстой тэр байдлаараа амар амгалан, аз жаргалтай амьдрах өдөр үтэр түргэн ирээсэй гэж үнэхээр найдан залбирч сууна. Тэр өдөр ирж л байвал би тэр дороо нас нөхөцсөн ч хамаа алга. Гараг маань айх аюулгүй, хамаг амьтан аврагдаж, тэдний сүнс чөлөөлөгдөн гэтэлсэн гэдгийг мэдэх тул энэ нь миний амьдралын хамгийн сэтгэл хангалуун мөч, хамгийн аз жаргалтай өдөр байх болно. Амен.

За, хайрууд аа. Энэ асуудлаар бидэнд сонголт өгч, энэ төслийг өнөөдрийн байдлаар 95%-ийн биелэлттэй байлгахаар туйлын гайхамшигтай зохицуулалт, дүрэм, арга замуудыг бий болгож өгснийх нь төлөө Оройн Дээд Бурханыг магтаарай. Гэхдээ бидэнд одоо байгаа веганчуудын тооноос 50% илүү олон веган хэрэгтэй байна. Тэгэхээр энэ биелэх болтугай, аль болох түргэн биелэх болтугай гэж найдацгаая.

Бурханы Нэрийн өмнөөс та нартаа бүгдэд нь хайртай шүү. Би өдөр бүр Цаглашгүй Оройн Дээд Бурханы өмнө алга хавсран, бидэнд хайрласан бүхэнд нь, биднийг өршөөж байдагт нь, биднийг хэчнээн тааруухан байсан ч, хэчнээн их үйлийн үр тарьчхаад байгаа ч гэсэн, өөрсдөдөө болон бусдад, мөн бүхэл дэлхий дахинд хэчнээн их сүйрэл авчирсан ч гэсэн асар ихээр хайрладагт нь Оройн Дээдэд талархдаг. Та нар чадвал Бурханыг үүрд, минут, секунд тутамд санаж, бидэн дээр хур мэт буух Адислалыг нь мэдэрдэг байх болтугай. Амен. Амен. Амен. Та нартаа хайртай шүү. Бид бүгдийг Бурхан ивээг.

Энэхүү захиасыг, хамгийн сүүлд илгээсэн захиасыг хүргэхэд оролцож, үгсийг нь цэгцэлж, сонсголонтой болгосон хүн бүрд үнэхээр их баярлалаа. Учир нь миний байдал тийм онц сүрхий биш байгаа ч та нар бүгдийг сайн хийжээ. Үүнд тань маш их баярлалаа. Бурхан та нарыг Ивээг, Бурхан та нарыг Хайрлаг, би ч бас та нартаа хайртай. Багийнхандаа, хамгаас эрхэм багийнхандаа, гайхамшигт багийнхандаа ганц энэ зүйлд биш, хийсэн бүх зүйлд тань, өдөр бүр хийдэг зүйлд тань баярлалаа. Та нарыг хэр шаргуу ажилладгийг би мэднэ. Та нарт шаардлагагүй байсан ч хамаагүй өдөр бүр та нарт тусалж байдаг Диваажингууд болон бүхий л Гэгээнтнүүд, Мэргэдээс та бүхэн шагнал хүртэх болтугай. Би ч бас тусалж, өдөр бүр та нарыг чин сэтгэлээсээ дэмждэг. Хайртай шүү.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд