Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Гурван төрлийн Их Багш, 5-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эрт дээр үед Их Багш нар шавиа сонгохдоо маш нарийн, хатуу шалгуур тавьдаг байсан. Шавь нараа маш их шалгаж, тэднээр асар их ажил, бүх зүйлийг хийлгэж үздэг байв. Бидний энэ цаг үед хүртэл нэг Их Багш байсан - Сүан Хуа Их Багш Калифорни мужид Арван Мянган Буддагийн хотод амьдардаг байв. Нэг шавь нь Түүнийг дагаж, гэрээс гарсан лам шавь болохыг, ойрын шавь нь болохыг хүсдэг. Тэр Багшаасаа өөрийг нь хүлээн авахыг хичээнгүйлэн гуйхад Багш нь шууд л шалан дээр нулимаад “За, та үүнийг долоо. Эхлээд цэвэр болтол нь долоочих” гэдэг. Тэгтэл шавь нь долоодог тул түүнийг хүлээн авдаг.

Бурханы үзэсгэлэнт үр сад учраас та нарт бүгдэд тань гайхамшигтай сайн сайхныг хүсэн ерөөе. Та нар бол Оройн Дээд Бурханы үрс гэдэг нь бахдам сайхан юм шүү. Үүндээ талархалтай, баяр бахдалтай байж, зол завшаан гэж бодож явагтун.

Бурханы үр садынхаа хувиар энэ дэлхийд хийх зүйл бидэнд их бий. Золтой байгаад зогсохгүй бид бас үүрэг хариуцлагатай. Энэ гараг дээрх болон бүхэл орчлон ертөнц даяарх хамаг төрөлтөн бол өнгөрсөн, одоо, ирээдүйд ч бидний ахан дүүс, аав, ээж, садан төрөл, анд найз учраас бидэнд эрхэм үүрэг, асар их хүч, дээдийн хүсэл эрмэлзэл гэж бий. Иймд бидний тэдэнд туслахаар хийж буй зүйлс тун энгийн үүрэг төдий юм. Бид үүнийгээ баяр жаргалтай, бахдал, талархалтай хийх учиртай. Ямартай ч би энэ дэлхийг аврах үйлсэд оролцсон, сүнснүүдийг дэвшүүлэх, гэтэлгэхэд тусалсан та нарт бүгдэд нь талархахыг л хүссэн юм. Бага ч бай, их ч бай, ямар нэг хэмжээгээр дэмжлэг үзүүлсэн л бол бусдад ямар нэг байдлаар тусалсан ямар ч сайн үйл, эрхэм ариун үйлс үүнд багтана.

Мөн хэрэв та бүхэн хэн нэгэн Багшид итгэдэг бол, Их Багшдаа итгэдэг бол Тэднийгээ хайрлаж, Тэднийгээ хүндэтгэн, тусалж, үнэн голоосоо, чадах чинээгээрээ Тэдэндээ сайн хандаарай гэж гуйя. Ядаж бодол, сэтгэлдээ, эсвэл үйлдлээрээ Багшдаа, Их Багшдаа тусалж, эрхэм ариун үйлд нь тус болж байгаарай.

Гурван төрлийн Их Багш байдаг. Эхний төрлийнх нь та нарт сүнслэгээр тусалж, адисалж чадна. Тийнхүү адислал нь мөн өдөр тутмын тань амьдралд асар их нөлөө үзүүлж, оюун ухааныг тань тэлж, санхүүгийн тал дээр тусалж, хосын харилцаагаа сайжруулахад тань тусалж, өөрийн тань мэдэх ч үгүй олон талаар тусалж байдаг. Тэгэхээр үнэнхүү итгэдэг Их Багш тань та нарт ямар нэг байдлаар тусалдаг л бол Түүнд талархаж яваарай. Үүнийг нь та нар мэддэг ч бай, мэддэггүй олон хүний хувьд ч Их Багшийгаа дэмждэг, ядаж зүрх сэтгэлдээ дэмждэг байх хэрэгтэй.

Жинхэнэ Их Багш та нараас юу ч хүсэхгүй, өргөл болгосон зүйлийг ч авдаггүй. Харин эсрэгээрээ Их Багш та нарт байгаа бүхнээ, эсвэл та нарт хэрэгтэй бүхнийг өгөх гэнэ. Чадахаар бол Их Багш бүхий л Хайр, Адислалынхаа хамт сайны ерөөлөөр чин сэтгэлээсээ энэ бүхнийг хийдэг. Энэ нь нэг дэх төрлийнх юм.

Хоёр дахь төрлийнх нь сайн зүйл огт өгөхгүй, харин муу үйлийн үр, муу төлөөс л өгнө. Түүний талаар бодох төдийд муу үйлийн үр нь их, бага хэмжээгээр өөрт тань ирдэг. Энэ нь тэдний талаар хэр их, хэр удаан бодохоос хамаарна. Мөн хэнд хайртай байна, тэр хүн тань үйлийн үрээ танд илгээнэ. Муу үйлийн үрээ тэд их, бага хэмжээгээр аяндаа өөртэй тань хуваалцдаг. Бас хэнийг үзэн ядна, тэр хүн тань хүртэл тантай үйлийн үрээ хуваалцдаг. Иймд бодож буй зүйлдээ, хайрлан дурлах, хамтрах хүнийхээ тухайд маш болгоомжтой хандаарай. Ертөнцийн амьдралд ч гэлээ хүмүүсийг найзаар нь таньдаг гэдэг дээ. Нэг алдартай үг байдаг даа. “Найзуудынхаа тухай надад хэл, тэгвэл би өөрийн тань талаар мэдэж авах болно.” гэдэг. Үүнийг үйлийн үр гээд байгаа юм. Үйлийн үрийн хууль нь ийм байдаг.

Бидний хайр, үзэн ядалт, сайн, муу энерги тухайн орчинд, эсвэл бидэнтэй тааралдах хэнд ч нөлөөлнө. Парамаханса Иоганандагийн номд АНУ-ын Калифорнийн нэг хүн сарнай тариалахад мэргэшсэн талаар дурдсан байдаг. Түүний сарнайнууд өргөсгүй, маш үзэсгэлэнтэй, гайхалтайгаар дэлхийн бусад олон сарнайнаас ч илүү сайхан ургадаг ажээ. Тэр сарнайнуудтайгаа ярьдаг байв. Тэднийгээ хайрладаг. Тэдэндээ “Та нарт өргөс хэрэггүй ээ. Би та нарыг хамгаална.” гэж хэлдэг. Ингээд л тэгж ургаж гэнэ. Тэрхүү номд өгүүлснээр бол энэ зүйл үнэхээр болсон явдал.

Зарим хүнтэй анх уулзах төдийд хэдийнээ тун тааруухан сэтгэгдэл төрдөг шүү дээ. Тэднийг бүр ам нээж, үг хэлээ ч үгүй, өөр рүү тань хараа ч үгүй байхад шүү. Харин зарим хүнтэй анх удаа уулзахад л тэднийг танихгүй ч гэлээ тэднээс ая тух, амар амгалан, найрсаг байдлыг мэдэрдэг.

Энэ дэлхийн ихэнх хүн амьтан-хүмүүст хайртай. Тэд амьтан-хүмүүсийг харахаараа үнэхээрийн хайрладаг. Хөршийнхөө нохой-, муур-хүнийг байсан ч тэврэх юм уу ямар нэг сайхан үг хэлдэг. Учир нь энэ дэлхийн ихэнх хүн жинхэнэ хүмүүс бөгөөд зүрх сэтгэлдээ хайр тээдэг. Тэд ердөө үүнийгээ таньж мэдэн, тэрхүү хайраа дадуулах хэтэрхий завгүй байдаг юм. Тун харамсалтай.

Иймд би багийнхнаасаа өдөр бүр Бурханыг, бусдыг буюу хүмүүсийг, амьтан-хүмүүсийг хайрлахыг сануулсан зүйлсийг Суприм Мастер Телевизээр гаргахыг хүсдэг. Учир нь энэ хайр тэлж томрон, та нарыг эгэл ертөнцийн үйлийн үрээс, эргэн тойрны муу нөлөөнөөс татаж гаргах болно. Бурханыг хайрлах хайр шилдэг нь. Бясалгаж дадуулдаггүй болохоороо Бурханыг харж чаддаггүй байлаа ч, веган хоолтон биш байлаа ч хайрлаарай. Баярлалаа. Бурханыг санадаг бол өөрөө мэдэхгүй байлаа ч ямар нэг хэмжээгээр адислал хүртэнэ.

Та хэн нэгэн Их Багшид хайртай бол мөн адил. Тэр нь би байх албагүй. Намайг хайрла гэж та нарыг хүчлэхгүй. Та нар хайрламаар байгаагаа хайрла. Харин чин сэтгэлээсээ хайрлаарай. Гэхдээ тэр их багш/багш тань үнэхээр хайрлуулахуйц уу гэдгийг нягтлаарай. Эс бөгөөс муу хандлага, муу сэдэлтэй бол их багш гэдэг алдрыг зүүх эрх байхгүй нэгэн байвал та том асуудалд орно. Учир нь тэд адислалын оронд муу үйлийн үр өгнө.

Тэгэхээр сайн Их Багштай, итгэж, хайрлаж болох сайн хүнтэй учруулаач хэмээн Бурханд залбираарай. Яагаад гэвэл тийм Их Багшид итгэж, тийм Их Багшийг хайрлах нь өөрт тань хэмжээлшгүй их тустай. Сүнслэг тус үзүүлнэ. Сүнсийг тань дэвшүүлэхэд тус болно. Бүр зүүдлээ ч үгүй ач тусыг ямар ч байдлаар үзүүлж болно. Учир нь таны хайрласан тэр хүн танд байгаагаа өгнө. Хэрэв жинхэнэ Их Багш бол та нарт Бурханы Адис, Ивээлийг өгөх болно. Яагаад гэвэл жинхэнэ Их Багш нар Бурхантай холбогдсон, ухамсрын өндөр түвшинд хүрсэн байдаг. Ухамсрын өндөр түвшинд байгаа хүмүүс Өөртөө Цэвэр ариун чанар, Адислал, бүхий л сайн сайхан зүйлийг тээсэн байдаг юм. Иймд Тэд таныг адисалж; тантай хуваалцаж чадна.

Өөрийн тань хайрладаг хэн ч бай өөрт тань байгаагаа өгнө. Үүнийг санаж яваарай. Адислал юм уу үйлийн үр өгнө. Адислал бол танд сайн; үйлийн үр бол муу. Зарим өндөр түвшний хүмүүс Их Багшаа гэж үзээгүй байлаа ч танд тусалж, зарим талаар мөн адисалж чадна. Их Багшийн өгдөг шиг ихийг биш. Яагаад гэвэл Их Багшид бол Бурханаас шууд буулгах Хүч, хэмжээлшгүй их Буян байдаг. Тэр танд үүнээсээ жаахныг өглөө ч асар их гэсэн үг. Харин эрхэм ариун эгэл хүмүүст тийм их хүч байдаггүй. Тэдэнд зөвхөн эрхэм ариун нэгэн байх, ая тухтай амьдрахад хангалттай, эсвэл энэ дэлхийд хийх ёстой зүйлсээ хийхэд л хүрэлцэхүйц байдаг. Харин тэдэнд Бурханаас шууд буулгасан хэмжээлшгүй их Хүч байдаггүй. Өчүүхэн төдий л бий.

Түүхэнд байсан, эсвэл одоо, ирээдүйн зарим Их Багш хэмээгдэх хүмүүс тийм ч олон шавьтай байгаагүй шалтгаан бол энэ юм. Эрт дээр үед Их Багш нар шавиа сонгохдоо маш нарийн, хатуу шалгуур тавьдаг байсан. Шавь нараа маш их шалгаж, тэднээр асар их ажил, бүх зүйлийг хийлгэж үздэг байв. Бидний энэ цаг үед хүртэл нэг Их Багш байсан - Сүан Хуа Их Багш Калифорни мужид Арван Мянган Буддагийн хотод амьдардаг байв. Нэг шавь нь Түүнийг дагаж, гэрээс гарсан лам шавь болохыг, ойрын шавь нь болохыг хүсдэг. Тэр Багшаасаа өөрийг нь хүлээн авахыг хичээнгүйлэн гуйхад Багш нь шууд л шалан дээр нулимаад “За, та үүнийг долоо. Эхлээд цэвэр болтол нь долоочих” гэдэг. Тэгтэл шавь нь долоодог тул түүнийг хүлээн авдаг.

Бусад олон зүйлс бий. Би Түүний нэгэн гэлэнмаа шавьтай учирч байсан. Дараа нь тэр гэлэнмаа байхаа болиод хүнтэй гэрлэсэн л дээ. Надтай хамт байхдаа тэр надад олон зүйлс ярьж, доогуур түвшинд байвал, ухамсар дорд байвал Түүнийг Их Багшаа гэж тэгж хүлээн авахгүй гэсэн. Гэвч Түүний ухамсрын Түвшин өндөр байсан. Тавдугаар Түвшний ухамсрын түвшинтэй, Их Багш байх гавьяатай нэгэн байв, Их Багш нарын нэг байсан. Хүмүүс өөрийг нь Их Багш гэж бодохооргүй зүйлс Тэр хийдэг байв. Жишээ нь яг л далайчин шиг хараана. Хэлсэн үгийг нь давтаж хэлмээргүй байна. Бас лам нар, гэлэнмаа нар, шавь нартаа, эсвэл дагалдагч нартаа тийм ч найрсаг байгаагүй. Дотооддоо муу байсан болохоор биш. Та нарт гэж хэлэхэд Тэр муу шавь нарынхаа тусгал нь болж байсан. Тийм байдаг. Өөр нэг лам надад хэлэхдээ Сүан Хуа Их Багш хийдийн лам гэлэнмаа нартаа тус бүрд нь нэг долларын л хоол идэх эрх өгдөг гэж хэлсэн! Мөн тэд өдөрт нэг л удаа хооллож болно!

Муу хүмүүстэй холилдоход тэдний муу энерги таны оршихуйд нэвчин, улмаар та тэр хүн болдог. Их, бага нь тэр хүмүүстэй хэр их холбогдсоноос хамаарна. Маш их бол мэдээж улам хүнд үйлийн үртэй байна. Амь насыг тань хороох, өвчлүүлэх, эсвэл ихэнх Их Багш нарын амьдралдаа болон амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд туулж байсан шиг хавчлагад орж болзошгүй. Энэ хэзээ ч сайн байгаагүй. Жинхэнэ Их Багш нарыг энэ дэлхийд хэзээ ч тийм сайн хүлээн авч байсангүй. Тэднийг хэр олон хүн дагана, Их Багшийн амьдралд төдий чинээ аюул эрсдэл тохиолддог. Түүх унших юм бол та нар намайг ойлгоно.

Их Багш нар, жинхэнэ Их Багш нар, хамгийн өндөр түвшнийх нь олон хувилгаан биетэй байдаг. Тийнхүү ертөнцийн үйл хэрэгт санаа тавьж, дэлхийд олон талаар тусалдаг юм. Зөвхөн сүнслэг Их Багшийн дүрээр залрахаас гадна ертөнцийн хүмүүсийн хаан, хатан хаан, гүнж, ханхүү, ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд гэх зэрэг бусад бүх дүрээр, тэр бүү хэл нийгмийн доогуур байр сууринд ч байдаг. Зөвхөн би тэгж хэлж байгаа юм биш. Би өөрөө энэ бүгдийг мэдэж ойлгосон. Өөрөө ойлгож мэдсэн. Та нарт хэлсэн зүйлсийн ихэнх нь миний өөрөө олж ухаарсан зүйлс. Энэ талаар ном судраас мэдэж авсан юм биш.

Арьяабал Бодисадвагийн түүхийг санаж байгаа бол Арьяабал Бодисадва, Гэгээн Бодисадва Өөрийн цаг үед хувилгаан биеэрээ заларсан гэдэг дээ. Тэрхүү Бодисадва тухайн үед амьдарч байхдаа амьдралын бүхий л хэв шинжид хувилсан гэдэг. Өөрийнх нь тусламж хэрэгтэй хэнд ч бай туслах гэж бүр ариун охин, ариун хөвгүүний дүрд хувирч байсан. Тэгэхээр амьдралдаа хэнтэй уулзаж байгаагаа мэдэх аргагүй. Өөртэй тань тааралдсан хэн бүхэн цэвэр ариун байг хэмээн, ядаж л та хамгаалалттай байг гэж залбир. Бурханы Хамгаалах хүчинд найд. Жинхэнэ Их Багшийнхаа Хамгаалагч Хайранд найдвал энэ дэлхийд ямар ч том гамшиг нүүрлэсэн зүгээр өнгөрч, бага хохирон, багахан гамшиг нүүрлэвэл огт өртөхгүй байх болно. Итгэл даах, гарцаагүй тусалж чадах Их Багшаа ямагт санаж явах хэрэгтэй. Ялангуяа сүнслэг оршихуйд.

Photo Caption: Үүдэнд Тань Халуун Дотноор Угтана

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/5)
1
2024-05-07
11695 Үзсэн
2
2024-05-08
6979 Үзсэн
3
2024-05-09
6130 Үзсэн
4
2024-05-10
5773 Үзсэн
5
2024-05-11
5164 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд