Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бидний хүсэн хүлээж байсан Майдар Бурхан одоо энд байна” 8 цуврал лекцийн 8-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тийм ч учраас би бизнес хийж лам нараа харж хандаж, өөрийнхөө бүх л зардлыг зохицуулдаг. Одоогоор би өдөрт нэг л удаа хооллодог учраас миний зардал тун бага. Эсвэл хааяа нэг хэдэн (веган) шөл энэ тэр ч юм уу энгийн зүйл уудаг. Гэхдээ ихэвчлэн тэгээд л гүйцээ. Өдөрт нэг удаа хооллоход цадаад сайхан болчихдог. Хэрэв орой бага зэрэг өлсвөл жаахан ус ууж болно - цаг уурын байдлаас хамаарч бүлээн эсвэл хүйтэн ус ууж болно, эсвэл өөрсдийн тань сонирхлоос хамаарна, тэгээд л зүгээр. Энэ нь түр зуурынх; магадгүй хэдхэн секунд өлсөх мэдрэмж төрдөг бөгөөд дараа нь завгүй болж өөр зүйл хийвэл, бясалгалаа хийж, явж Бурханд, Буддад, Их Багш нарт мөргөж, Тэдэнд талархвал өлсөх мэдрэмж байхгүй болсон байна - үнэндээ энэ мэдрэмж нь хий хоосон юм.

Хэрэв намайг хоолгүй байхыг зөвшөөрвөл би шууд л тэгнэ, тэгвэл бүр ч сайхан. Асуудал багатай, төвөг багатай. Илүү эрх чөлөөтэй болдог. Агааран хоолтон байхдаа би үнэхээр эрх чөлөөтэй байсан. Яг л агаар дээр алхаж буй мэт. Гэхдээ би хийдэд байнга ажилладаг байлаа. Хоол иддэг байсан үетэйгээ л адилхан юмс хийдэг байв. Тэгтэл хийдийн хамба нь, түүнийг Бурхан ивээг, надад санаа зовж, “Та огт юм идэхгүй юм. Яагаад ажилласаар байгаа юм бэ? Та зүгээр үү?” гэж асуув. Би, “Би зүгээр ээ. хэзээ ч үүнээс сайхан байсангүй” гэж хэлсэн.

Гэвч надад ахин тэгэхийг зөвшөөрдөггүй, яагаад гэвэл би нийгмийн энэ талтай, хүнс болон хүнстэй холбоотой салбартай илүү барилдлагатай болох ёстой. Гэхдээ (амьтан-хүмүүсийн) махны салбар бол биш! Мах, загас, өндөг, сүү гэх мэт бол үгүй-үгүй! Бүр Будда тэгж хэлсэн, намайг тэгж дарангуйлж байна гэж бүү хэлээрэй. “Мах иддэг хэн ч бай миний шавь биш” гэж Будда хэлсэн.

Ланкаватара Сударт Тэр тэгж хэлсэн байгаа – та нар хараарай. Мөн өд сөд ашигладаггүй, үслэг эдлэл өмсдөггүй, арьсан гутал хүртэл өмсдөггүй, сүү уддаггүй, амьтан- хүмүүсээс юу ч авдаггүй хэн бүхнийг Тэр магтсан. Тэр хүн эрх чөлөөтэй; Буддагийн үгээр чөлөөлөгдсөн; чөлөөлөгдөх болно.

“Хөдөө нутгаар явж буй Бодисадва нар болон ариун лам хуврагууд амьд зүлгийг тастах нь бүү хэл дээр нь гишгэлдэггүй. Тийм байтал яаж бусад төрөлтний мах цусаар хооллох вэ? Ширүүн ч бай зөөлөн ч бай Дорнын торго өмсдөггүй, арьсан гутал өмсдөггүй, эх орноос нь гаралтай үслэг эдлэл шувууны өд сөд хэрэглэдэггүй, сүү, ааруул, шар тос идэж хэрэглэдэггүй лам нар үнэхээр өөрсдийгөө энэ дэлхийгээс чөлөөлсөн. Өнгөрсөн төрлүүдийнхээ төлөөсийг тэд төлчихсөн учир гурван ертөнцөөр ахин хэсүүчлэхгүй. Яагаад? Аливаа төрөлтний биеийн нэг хэсгийг өмссөнөөрөө үйлийн үрээ тэрхүү төрөлтөнтэй холбодог, яг л хүмүүс үр тариа, ногоо идэж энэ дэлхийд хүлэгддэгтэй адил. Бусад төрөлтний махыг иддэггүй, ямар нэг хэсгийг нь өмсөж зүүдэггүй, бүр эдгээрийг өмсөж зүүж, идэж уух талаар боддог ч үгүй хүн гэтлэгдэнэ гэдгийг би баттай хэлье. Миний хэлсэн зүйл бол Буддагийн заадаг зүйл. Мара, Хорон Санаат эсрэгээр нь зааж сургадаг.” - Баатараа явагч эх хөлгөн судар

Гэвч та нар ингэлээ ч - Буддагийн дурдсан бүхнийг огоорч, үнэхээр цэвэр веган болж, өдөрт нэг удаа хооллоо ч - зүрх сэтгэл тань үнэхээр Буддагийн сургаалд төвлөрөөгүй бол та хэн ч биш байх бөгөөд, бас л чөтгөрт эзлэгдэх болно. Тэгээд энэ тэрүүгээр гайхуулж, хүмүүст өөрийгөө том нэгэн мэт Гэгээнтэн мэт ойлгуулах болно. Үгүй, үгүй. Тийм биш, тийм биш, гуйя. Бүхий л Будда нар, бүх Диваажингууд, Бурхад, зүрх сэтгэлийг тань мэднэ. Тиймээс зүрх сэтгэл тань ариун эсэхэд анхаараарай. Гадна талдаа ямар ч өнгөлөг, гайхуулсан юу ч хийсэн, хүмүүст өөрийгөө анзааруулж, магтуулах гэж юу ч хийсэн бай та зүгээр л ертөнц даяар байж болох хамгийн гүн, хамгийн хүнд үйлийн үрийг тарьж байх болно.

Энэ бүхнийг хийснээрээ хүмүүст өөрийгөө Будда гэж бодоход хүргэвэл... Ээ Бурхан минь. Гуйж байна, Бурхан та нарт туслаг. Там та нарыг өршөөг. Би ийм л зүйл хэлж чадахаар байна. Та нар энэ дэлхийд ганцаараа амьдардаг, хэн ч өөрийг тань мэдэхгүй гэж бодоо юу – гүн амбиц, хүмүүсийг хуурах нууц төлөвлөгөөг тань хэн ч мэдэхгүй гэж бодоо юу? Бурхан мэдэж байдаг! Бүх Будда нар, Их Багш нар, Бодисадва нар, мөн ТА ӨӨРӨӨ мэдэж байдаг. Энэ чухал.

Нэг удаа маш цэвэр албан тушаалтанд нэг хүн хахууль өгсөн ч авдаггүй. Тэгтэл хахуульдагч, “Та юунд нь санаа зовоо вэ? Би юу ч хэлэхгүй, одоо бас шөнө болсон байна. Хэн ч мэдэхгүй.” гэдэг. Хариуд нь тэрээр, “Та мэдэж байгаа, би мэднэ. Хэн ч мэдэхгүй гэж та яаж хэлнэ вэ?” гэдэг. Ойлгож байна уу?

Жинхэнэ ариун хүн бол өөрөө мэдэх ёстой болно. Зүрх сэтгэлд тань байж байх болно. Энэ дэлхийд жүжиг тоглож болохгүй. Ямарваа нэг зүйл хийж, эсвэл өмсөж, эсвэл хэлж, ямар нэг байдлаар зөөлөн инээмсэглэж өөрийгөө анхаарал халамжтай харагдуулж, бусдыг хууран өөртөө итгүүлж, хүссэнээрээ өөрийнхөө эрх ашгийн төлөө, эго-ноосоо болж өөрийгөө шүтүүлж болохгүй. Ингэвэл өөрт тань маш муу. Бүгдэд тань анхааруулъя, ийм зүйл бүү хий. Зүгээр л чимээгүйхэн бясалга. Өөрсдөд тань байгааг та нар мэднэ, тэр л чухал. Цаг ямагт Бурханыг, бүхий л Гэгээнтэн Мэргэдийг санаж, Тэдэнд эцэс төгсгөлгүй таларх. Санах бүрдээ Тэдэнд талархаж, энэ дэлхий дээр, цаашлаад оюун санааны хүрээнд хийж чадах бүх зүйлдээ талархахын тулд хэдхэн секунд, ганц минутыг ч атугай зарцуулж байгаарай. Та нарын хийх зүйл энэ.

Дэлхийг аврахад минь туслахыг хүсэхгүй бол би та нарыг хүчлэхгүй. Гэхдээ ямар нэг зүйл хийж, гадагш гарч хүмүүст сурталчилгаа тарааж, хэн нэгэнд веган хоол хүргэж өгөх гэх мэтийг хийх нь тийм ч сүртэй зүйл биш. Үүнийгээ бүү гайхуул. Миний шавь гэгдэгч биш байлаа ч гаднын тэдгээр хүмүүс гадагш гарч янз бүрийн байгууллагуудад сайн дураар туслан, өөрсдийн мөнгөөр хөлс, нулимсаа дуслуулан өөрсдийн хандиваар, өөрсдийн үнэт цаг заваа зарцуулан тусалдаг. Хэн ч тэднийг магтаж энэ тэр болдоггүй. Тэд ТВ-ээр ч гардаггүй. Үл мэдэгдэх олон баатар гайхалтай ажиллаж байна. Сайн дураар ажиллаад зогсохгүй, бас өдөр тутмын амьдралаараа их тус хүргэж байна. Гэр бүлээ харж хандах л ямар бэрх байдаг билээ дээ. Хамт олонтойгоо болон даргатайгаа ажил дээрээ учир зүйгээ олон, тэсэж үлдэх нь хэдийнээ бэрх ажил.

Тэгэхээр та нар надад итгэгчид гэгддэг бол гарч бага сага зүйл хийж, Суприм Мастер ТВ-д янз бүрээр тусалдаг бол үүнийгээ нэг ихэд бодох хэрэггүй. Ихэнх нь тэгдэггүйг би мэднэ. Юмыг яаж мэдэх вэ л гэж хэллээ. Учир нь та нар бясалгадаг. Та нар Тэнгэр, Газрын талаар ахуй ойлголт хардаг, үйлийн үрийн талаар, муу үйлийн үр ямар үр дагавартай вэ гэдэг талаар маш их зүйл мэднэ. Жинхэнээсээ бясалгадаг бол хэдийнээ мэдэж байгаа, тэгээд тэнэг зүйлс хийхгүй.

Та нараас одоо хэр нь доод түвшинд байсаар буй хүмүүс байвал ийм занганд унах вий гэж л хэлж байна. Хэдийнээ унаад, сувдаг чөтгөр, тэнүүл сүнснүүдэд дөрлүүлэгсдийг нь бүгдийг нь би мэдэж байгаа. Гэхдээ энэ тухайд надад хийж чадах зүйл нэг их алга. Энэ бол тэдний сонголт. Тэдний төлөө би харамсаж байгаа ч гэлээ энэ нь тэдний хүссэн зүйл байж мэднэ. Үйлийн үр тэднийг ингэхэд хөтөлж, тэд ийм байхаар шийдсэн бол өөрсдийнх нь л сонголт. Энэ тал дээр надад хийж чадах нэг их зүйл байхгүй. Тэдний төлөө, тэдний аймшигтай хойд төрлийн талаар бодон уйлж, санаа зовохоос цаашгүй. Даанч өөр яалтай билээ.

Бурхан хүртэл бүх хүнд чөлөөт сонголт өгсөн байдаг. Хүнийг хорьж зогсоох би хэн юм бэ? Бас надад хангалттай цаг алга. Мөн би айл айлаар орж, “Өө, та ингэж болохгүй, тэгж болохгүй. Ингэвэл муу үйлийн үр болно. Таныг там хүлээж байна.” гэж хэлээд явж чадахгүй. Тэгж чадахгүй. Иймд өөрсдийгөө хичээж явагтун. Надад итгэж байгаа хэн бүхэн өөрийгөө хичээж яваарай. Эгэл даруу бай, талархаж яв, хичээнгүйлэн бясалга, боломжтой бол бусдад чадах чинээгээрээ тусал.

Намайг дагалаа гээд, надаас авшиг хүртлээ гээд би та нараас юу ч гуйж байсангүй. Та нар цугларч хамтдаа юм хийцгээдэг. Надад Суприм Мастер ТВ-д туслахгүй байлаа ч би мөн л юм хэлэхгүй. Ингэсэнгүй гээд би хэзээ ч загнадаггүй. Ядаж л веган байж, алдаг оног бясалгаж, хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй бол би хэдийнээ баяртай байдаг. Бурханы аврал. Иймд битгий санаа зовоорой. Чадах зүйлээ л хий. Гагцхүү бүү бардамнаарай. Үүндээ хэтэрхий бардах хэрэггүй. Хэт бардвал буянаа алдана. Яагаад гэвэл эго “Би үүнийг ч хийлээ, түүнийг ч хийлээ.” гэж боддог. Эгоноос ангижир. Тэгвэл бүх нүгэл, үйлийн үр таныг мөн л орхих болно.

Та нар асар ихээр адислагдах болтугай. Бурхан Өршөөл энэрэлтэй байж, энэ гараг дээр байгаа бидний богинохон амьдралыг үргэлжлүүлэхийн тулд та нарт илүү их хүч чадал, илүү их мэргэн ухаан, илүү их нигүүлслийг хайрлах болтугай. Энэ амьдрал гэнэтхэн зогсож ч магадгүй. Та нар мэдэж байгаа. Иймд Арьяабалын Арга зэрэг бясалгалын сайн аргатай учирсан өөрийн үнэт цаг, зол завшаанаа нандигнадаг нэгэн байгаарай. Өөр юу ч чухал байх учиргүй.

За. Бурханд талархъя. Бүхий л Их Багш нарт, Будда, Бодисадва нарт, Гэгээнтэн Мэргэдэд, Бурханы Тааллаар энэ гараг дээрх мэдрэхүйт болон мэдрэхүйт бус хамаг төрөлтөнд тусалдаг бүхий л эрхэм ариун, сайн төрөлтнүүдэд талархъя. Бүхнийг Чадагч Бурханд би үүрд өртэй. Мөн та нарт бүгдэд нь баярлалаа. Та бүхэн бүгд адислагдах болтугай. Бүгд хайрлагдан, үүнийг мэдэрч, хэрэгжүүлж явах болтугай. Амен.

Photo Caption: “За, Веган-Бяслаг Гээрэй! ... Дурсгалын Зураг!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/8)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд