Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та нарт өөр юу хэлмээр байлаа? Нэг юм ярьж байснаа нөгөө рүү үсэрч ороод л байх юм.

Махакашьяпа хэзээ ч гэрлэхийг хүсээгүй. Гэхдээ эцэг эх нь мэдээж хэрэг Түүнийг гэрлүүлэхийг хүссэн. Яагаад гэвэл Тэр бол хүү нь, мөн бүх ажил алба, өмч хөрөнгийг нь өвлөж авна, бас хүүхэдтэй болох гэх зэрэг бүх шалтгаанаас болоод тэр л дээ. Иймд тэд Түүнийг гэрлүүлэх гэж шахсаар байсан ч гэсэн Тэр хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэсэн ч тэд шахсаар байдаг. Тэгээд нэг өдөр маш алдартай, маш чадварлаг барималчнаас төсөөлж болох энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн баримлыг бүтээж өгөхийг гуйжээ. Тэгээд Тэр түүнийгээ гэртээ авчрав. Тэрээр “Эцэг эх минь, та хоёр намайг гэрлүүлмээр байгаа юм бол ийм буянтай, зүрх сэтгэлтэй, мөн сүнслэг бясалгал дадлыг чин сэтгэлээсээ хүсэмжлэгч нэгэнтэй би гэрлэнэ.” гэжээ.

Тийм үзэсгэлэнтэй охиныг эцэг эх нь олох хэцүү байлаа. Тэд бүр хаана байдгийг ч мэдэхгүй. Тэгээд Тэр за, тэгвэл намайг явуулж, дэлхийн, ядаж улсынхаа хаа сайгүй бадар гуйж явсаар тэр эмэгтэйг олж авчиръя гэжээ. Иймд эцэг эх нь Түүнийг гэрлэнэ гэсэн болохоор нь явуулахаар болж гэнэ. Тэгэхэд Тэр тун залуу байсан ч Түүнд хэдийнээ хуврагийн сэтгэлгээ, хуврагийн мөн чанар, хуврагийн зүрх сэтгэл байлаа. Тэгээд Тэрээр гэрээ орхин, юу ч авалгүй, бадар барих ганц аяга аваад явганаар нэг газраас нөгөө рүү Өөрт нь зааж сургахуйц сүнслэг Багшийг л эрж олохоор хэрэн хэсэж явав. Тэр мөн тун их ухаант нэгэн байжээ. Тэр тун олон зүйлийг мэддэг, бүх зүйлийг суралцсан бөгөөд олон талаар төгс төгөлдөр байв. Иймд олон ч багш Түүнд үргэлжлүүлэн зааж чадахгүй болдог байлаа.

Гэвч хувь заяаны эрхээр эцэг эхэд нь яагаад ч юм тэрхүү барималтай яг адилхан үзэсгэлэнтэй охинтой найз байж гэнэ ээ. Тэр Түүнтэй урьд нь хэзээ ч уулзаж байсангүй. Тэгээд Тэр гэрлэх ёстой болов. Эцэг эхийнх нь Түүнтэй гэрлүүлэх гэсэн охин ч мөн Түүний адил гэрлэх хүсэлгүй, Их Багшийг эрж олон, сүнслэг бясалгалыг дадуулахыг л хүсдэг байсан байна. Тиймээс ямартай ч Охин хүчээр гэрлэх болсондоо маш гунигтай байлаа. Учир нь Залуугийн гэр бүл маш баян, бас Залуу тун царайлаг, боловсролтой, буянтай, дөлгөөн аальтай, эелдэг гэхчлэн байсан учраас эцэг эх нь Охиноо гэрлүүлэхийг маш их хүссэн. Тэгээд Охин эцэг эхийнхээ өмнөөс үг зөрж чадсангүй.

Эрт цагт эцэг эх нь юу л гэж хэлнэ вэ түүнийг биелүүлэх учиртай байв. Ялангуяа гэрлэлтийн асуудал дээр тэд хосыг нь сонгож өгнө. Тэд нөхөр юм уу эхнэр сонгож өгсөн бол үгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ ихэнхдээ тэд хоёул таарч тохирох, бараг л адилхан эсэхийг, гэр бүлийн өв уламжлал төстэй, хөрөнгө чинээтэй эсэхийг нь мэдэхийн тулд зурхайчтай зөвлөлддөг байв. Үгүй бол зөрчилдөөн үүснэ. Тэгээд зурхайчаас хүүхдүүд нь таарч тохирч байна уу, үгүй юу, зүгээр байх нь уу, үгүй юу гэдгийг асуудаг. Өөр олон зүйлийг тэд хүүхдүүдээ гэрлэхээс өмнө шалгаж үзэхийг хүснэ. Гэр бүл нь хөрөнгө чинээ, энэ тэр байна уу, үгүй юу гэдгийг шалгана. Харин зүгээр л нэг ядуу гэр бүл бол шууд л гэрлүүлдэг, (зориуд гэрлүүлдэг). Ихэнхдээ тэд тэгж их анхаарч чаддаггүй ч байж магадгүй. Тийм ихийг төлж чадахгүй.

За тэгээд Тэд гэрлэжээ. Гэхдээ мэдээж бие биеэ танихгүй. Махакашьяпа мөн эхнэртэйгээ огт ойртохыг хүсээгүй. Тэгээд орой нь охин уйлж байв. Хуримын шөнө Охин уйлж байлаа. Тэгэхэд Махакашьяпа түүнээс шалтгааныг нь асуужээ. Эхлээд Тэр Махакашьяпа шиг ийм сайн нөхөртэй болсондоо итгэж чадахгүй байсан учраас хэлээгүй. [Түүнийг] олон удаа асуусны эцэст Тэр ямар ч эртэй бие махбодын харилцаанд орохыг хүсдэггүй гэдгээ хэлжээ. Тэр эмэгтэй гэрлэхийг хүсээгүй. Эцэг эх нь л хүчилсэн учраас энэ гэрлэлт болж, эхнэр болсноор хамаг бүхэн сүйрнэ гэж боджээ.

Тиймээс Бүсгүй зүгээр л сүнслэг бясалгал хийхийг хүсэж, жинхэнэ Багшаа олохыг хүссэн гэж хэлэхийг нь сонсоод Тэр баярлав. Охин эгэл, бие махбодын бүх зүйлийг хүсэхгүй байжээ. Ингээд Тэр ч мөн Охинд санаа бодлоо хэлж гэнэ. Ингээд Тэд санаа бодлоо дэлгэн ярилцжээ. Хоёулаа маш их баяртай байлаа. Тэгээд хамтдаа байхад асуудалгүй юм байна гэж шийдэн, бие биедээ ямар нэг байдлаар Багшаа олоход нь туслахаар болов. Хэн түрүүлж олсон нь нөгөөдөө санаандгүйгээр ч бай, мэдээ дуулсан ч бай, эсвэл өөр хүн зөвлөх юм бол хэлэхээр болж гэнэ. Иймд Тэд бие биетэйгээ унтаагүй гэсэн үг. Тэд хоёр ортой, тусдаа өрөөнд унтдаг байсан.

Тэдний эцэг эх үүнийг мэдчихээд дургүйцэх хүртэл. Иймд тэд ганц ортой болжээ. Тэд хамт нэг орон дээр унтахаас өөр аргагүй болов. Гэхдээ дараа нь тэдэнд нэг шийдэл байлаа. Нэг нь унтаж байхад нөгөө нь тойрон алхах юм уу аль нэг буланд бясалгаж сууна. Тэгээд энэ янзаар ээлжилнэ. Иймд Тэд хэзээ ч орондоо хамт унтдаггүй, бие биедээ хүрдэггүй байжээ. Тэдний гэрлэлт ийм гэрлэлт байсан юм.

Олон жилийн өмнө би нэгэн хосын тухай түүх уншиж байлаа - сүнслэг шалтгаанаар биш харин мөрий тавьсан байсан, хамт нэг оронд унтах ч таван жилийн хугацаанд ямар ч бие махбодын харилцаа үүсгэхгүй гэж. Тэд энэ мөрийндөө ялсан. Царайлаг, үзэсгэлэнтэй хос байсан учраас найзууд нь мөрий тавихыг хүссэн байдаг. Ингээд тэднийг тэгж чадахгүй гэж мөрий тавьсан ч тэгж болно шүү гэж хэлдэг. Үүнийг нь баримтжуулах камер энэ тэр байршуулдаг. Тэгээд эцэст нь тэд энэ мөрийнөөс маш их хэмжээний мөнгө ялж сайхан зүйлс худалдан авах боломжтой болж, эсвэл шинэ байр авдаг.

Ямарваа нэг зорилгын төлөө ийм зүйл хийнэ гээд шийдмэг байвал боломжтой. Хүн ямар нэг зорилгоор гэрлэдэг ч ийм бие махбодын дотно харилцаанд орох гэж биш. Боломжтой л доо. Ингэж л олон лам нар ганц бие болдог. Учир нь тэд бас өөрсдийгөө сургаж, хүсэл, гормоноо бодлын хүчээ ашиглан хяналтад байлгадаг. Лам гэлэнмаа нар тэгдэг. Зөвхөн эрчүүдтэй хамт амьдарвал, гомо биш л бол, эсвэл бисексуал энэ тэр биш л бол хамт амьдрахад зүгээр. Хэн ч юу ч мэдрэхгүй. Тийм учраас Буддын шашны нэг сахилд өөрөөс тань та энгийн хүн үү эсвэл ижил хүйсийн хандлагатай юу, эсвэл аль аль хүйсийг сонирхдог уу, гэх мэт зүйл асууж байж лам, гэлэнмаагийн бүлэгтээ тангараг өргүүлж хүлээн авдаг.

Би өмнө нь ярьж байсан. Зөвхөн эмэгтэйчүүд, гэлэнмаа нар хамт амьдарч гаднах хүмүүстэй нэг их харилцахгүй бол, үнэхээр шаардлагатай зүйлсээс болж богино хугацаанд л холбогдож байвал энэ тал дээр ямар ч асуудал гарахгүй. Асуудалгүй - өөрийгөө завгүй л байлгах хэрэгтэй. Судрууд уншиж, Библи уншиж, төрөл бүрийн Гэгээнтнүүдийн түүхүүдийг уншиж, буяны ажил хийж байвал бие махбодын хүсэлд зориулах цаг огт гарахгүй. Лам нарын хувьд мөн адил. Заримдаа хэт их гормоноос болж унтаж байхад нь, зүүдэнд нь аяндаа болох тохиолдол бий. Гэвч энэ бол тэдний буруу биш бөгөөд үүнийг сахил зөрчсөнд тооцохгүй.

Ханиалгыг минь бүү тоо. Зүгээр болчихно. Үйлийн Үрийн Хаан намайг Оросын зарим хүмүүсийн үйлийн үртэй хутгалдсанаас болж ингэж ханиалгаж байгаа гэж хэлсэн. Оросын зарим цэргүүд цэргээс халагдаад гэртээ ирж, өөрсөдтэй нь ямар ч хамааралгүй бусдыг, бусад Оросуудаа хүчирхийлэх юм уу хороосон, тэдний хандлага нь тийм, эсвэл тэд урьд нь шоронд хоригдож байсан гэмт хэрэгтнүүд, Оросын засгийн газраас тэднийг цэргүүд болгон тулааны талбарт гаргасан. Тэгээд эргэж ирээд тэд өмнө нь хийдэг байсан зүйлсээ л хийцгээсэн. Би тэдний заримын үйлийн үртэй хутгалдсан учраас илүү зовж байгаа юм - тэдний гэмт үйлдлийг зогсоож, зарим хохирогч нарт нь тусалсны төлөө... Оросуудын төлөө болон Украйны (Урейны) төлөө бид их зүйл хийсэн ч, одоохондоо зогсоох боломжгүй л байна, магадгүй жаахан хугацаа хэрэгтэй байх. Хоёр тал аль аль нь их хохирол амсаж байгаа ч больчихгүй юм.

Энэ дэлхий үнэхээр аймшигтай. Заримдаа би өөрөө ч хүмүүсийн, амьтан-хүмүүсийн, моддын, ургамлын, шавжуудын, хамаг бүхний зовлонг тэсэхгүй мэт санагддаг. Загас-хүмүүс хүртэл гээд жижиг төрөлтнүүдийн. Эмгэн хумс-хүмүүс төрөөд цэцэрлэгт ч юм уу гудамд байхад нь хүмүүс эргэн тойрон явж байгаад дээр нь гишгэчихдэг. Бурхан минь! Эмзэг зөөлөн биед нь тэр бүх яс нэвт хатгаж байна гээд төсөөл дөө. Аймшигтай. Тэд өөрсдийгөө хамгаалах гэж ястай байдаг ч няцлагдан бие рүү нь цоолно гэдэг бол аймшигтай. Энэ дэлхийд бүхий л зүйлс сэтгэлийг минь өвтгөдөг. Би яаж өдий хүртэл тэсэж ирснийг мэдэхгүй. Би мартахыг л хичээж, Диваажингаас тэднийг адислахыг, тэднийг дэвшүүлж, зовлонт тавилангаас нь гэтэлгэхийг гуйдаг. Тэгэхээр бусдын төлөө хийсэн бүхнийхээ үйлийн үрийг хүн өөрөө үүрдэг. Хэн нэгэнд тусалчхаад та үйлийн үр авахгүй байх боломжгүй. Тийм биш. Ямар нэг байдлаар тодорхой хэмжээнд үүрэх ёстой болдог.

Photo Caption: Анхны Энэ Балмад Төрхөд бүү итгэ, Удахгүй Бид Үзэсгэлэн, Ач Тустай Болно!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд