Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 4-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Дараа нь би хүнтэй гэрлэж, гэрээсээ явж, гэлэнмаа болж, тэгээд дэлхийд ажиллаж, хүмүүстэй илүү ойрхон байж, мөн шавь нараасаа хараат бус байж, ажлаа тэтгэхийн тулд бизнес эрхлэхийн төлөө гэлэнмаагийн хувцсаа би огоорсон. Мөн намайг Буддын ламын нөмрөг нөмөрдөг байхад олон хүн ихэд шүүмжилж, өөрсдийнх нь шавь нарыг авах гэж байна гэцгээдэг байсан. Би Католик шашны ч юм уу бусад төлөөлөгчийн хувцас өмсөж болдоггүй, учир нь магадгүй бас л адилхан асуудал үүсэх байх. Тиймээс зүгээр л энгийн хувцас өмсье гэж бодсон бөгөөд өөрөө загварыг нь зохиосон хувцсаа өмсвөл бас өөрөө модель хийж, худалдаалах

боломжтой. Бурхан намайг хийхийг хүссэн зүйлээ хийж, бусдад туслах хангалттай мөнгө олдог байхаар өсгөсөн, багийнхнаа харж хандаж, багийн зарим гишүүд, намайг дагадаг зарим лам гэлэнмаа нараа, ядарч зүдэрсэн хүмүүст туслах юм уу, энд тэнд сайн зорилгоор зарцуулах мөнгөө олдог байхаар өсгөсөн. Үүнд би баяртай байгаа. Гэхдээ надад том байшин энэ тэр байхгүй, энэ мөнгөөрөө намайг сайхан байшин авдаг гэж бодож байвал тийм биш. Өөр нэг удаад би өрөөгөө үнэхээр жижиг гэдгийг хэлж байсан, надад студи гэмээр нэг л өрөө бий. Студи түрээсэлбэл, байшин, орон сууцнаас илүү хямд. Студи дотор угаалгын өрөө энэ тэр бас бий. Тиймээс амар. Энгийн хоол хийдэг бол студи дотроо бас хийж болно. Намайг хэрхэн амьдардгийг харуулах гэрэл зураг хүртэл байгаа.

За. Та нарт хэлсэнчлэн би энд нэг өрөөнд амьдарч байна. Эхний зураг нь өрөө бүхэлдээ, бясалгал, амралтын хэсгээс эхлээд гал тогоо хүртлээ бүхэлдээ. Хоёр дахь зураг нь гал тогооны булангаас авсан зураг, тэнд урд хаалга байна. Гал тогоо яг хаалганы урд, шүршүүрийн эсрэг талд бий, шүршүүрийн өрөө агааржуулагчтай, бас нэг цонхтой. Гурав дахь зургаар тусгаарлагчийг хаахад гал тогоо, угаалгын өрөөний хэсэг нь миний сууж ажлаа хийн, бясалгаж амардаг хэсгээс тусгаарлагддаг гэдгийг та нарт харуулах гэсэн юм. Дөрөв дэх нь шүршүүрийн өрөө - жижиг ч гэлээ надад хангалттай. Одоо та нар миний нууц нуугддаг хэсгийг мэдлээ. Зуун хүнээс олон хүнд хэлэхгүй гэж найдъя.

Тэгж амьдарвал үнэхээр жаргалтай байна гэдгийг хэлье. Миний хувьд тун завгүй байдаг учраас бүх зүйлс хурууны үзүүрт байхад үнэхээр баярладаг. Цаг хугацаа минь маш үнэ цэнтэй. Завтай байлаа ч би их бясалгах ёстой бөгөөд юмсаа хайж нэг өрөөнөөс нөгөө рүү хэрэгтэй зүйлсээ хайн явдаг байшинтай байхыг илүүд үзэхгүй. Одоогийн, эсвэл сүүлийн хэдэн жил даяан хийн миний амьдарч байгаа байдал, бараг үргэлж л тийм байсаар ирсэн. Өөр газарт байрлалаа солилоо ч, бас л тийм энгийн байх болно. Ганц өрөө байхад хангалттай, учир нь ганцаараа амьдарч байхад их зүйл хэрэггүй - хэдэн хос хувцас, жаахан хоол хүнс, ажлаа хийх нэг жижиг булан байхад л болно. Би Суприм Мастер Телевизийн багийнхантай маш их ажилладаг болохоор нэг өрөөнөөс нөгөө рүү явж, тайвширч, тухлаад байвал надад хэзээ ч дотоод ажлаа илүү хийж, дэлхийн төлөө бясалгах хугацаа гарахгүй.

Хэрэв би ганцаараа, Их Багш байгаагүй бол ингэтлээ их ажиллах шаардлагагүй. Яг л зарим өдөр “амарч” байсан шигээ би цагийг зугаатай өнгөрүүлэх байсан. Хэдэн өдрөөр; дөрөв таван өдөр байсан санагдаж байна. Үнэхээр Диваажин байсан шүү. Диваажин; Бясалгах гээд суувал шууд л самадид ордог байв. Үнэхээрийн амар амгалан, үнэхээр... Та нарт яаж хэлэхээ мэдэхгүй байна. Үнэхээрийн жаргалтай, баясалтай, амар амгалан байсан. Хэдэн өдрийн дараа ажиллаад эхлэхэд өөр болсон доо. Тийм сайхан амар амгалан, санаа зовох зүйлгүй байхаа больсон. Үнэхээрийн ядарсан үедээ завсарлага авах шаардлага гардаг байсан тэр өдрүүдийг одоо ч санадаг. Маш их санадаг. Гэвч хувиа хичээж, зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Хувиа хичээгээд зөвхөн өөрийгөө бодож болдог ч болоосой.

Заримдаа би эм ч уух завгүй туйлын завгүй амьдарч байна. Эсвэл өвдсөн үедээ би зүгээр л, “За, зүгээр л эдгэр дээ.” гэж хэлнэ. “Эдгэр, эдгэр, эдгэр” гэж өөртөө хэлдэг. Тэгээд ямартай ч үйлчилдэг. Байнга биш л дээ - шавь нар юм уу хүмүүсийн дэргэд ч юм уу, лекц хийж, яриа хийж эсвэл шавь нартай даяан хийж байхад үйлчлэхгүй, илүү олон хүн байх тусмаа эдгэхгүй. Гэвч дараа нь амарч чадвал эдгэрдэг. Заримдаа чаддаггүй, тэр тохиолдолд эмчид үзүүлэх юм уу, эмийн сан орох ёстой болно. Тэгэх би дургүй л дээ, учир нь эм өвчнийг тань анагаах үед сайн байдаг ч оршихуй дотор тань зарим нэг таагүй ул мөр үлдээдэг. Тиймээс би эм уух тийм ч дуртай биш. Хүүхэд байхаас минь л аав маань үргэлж надад хэрэгтэй гэж бодсон эмээ хүчээр уулгадаг байлаа. Заримдаа намайг шалан хэвтүүлж, ээжээр даруулж байгаад ам руу халбагаар эм хийдэг байж билээ. Ааваасаа би ямар ч эм авч уух үнэхээрийн дургүй байсан.

Одоо бол би өөрийгөө хангалттай хурдан анагааж чадахгүйгээ мэдвэл өөрөө уудаг, хийх ажилтай болохоор тэр. Хэрэв амарч, юунд ч санаа зовохгүй байж, ямар ч үүрэг хариуцлага үүрэхгүй, ялангуяа хангалттай бясалгаж байвал бие өөрийгөө анагаадаг. Бие тэгдэг! Надад амрах хангалттай хугацаа байвал тийм л зүйл болдог юм. Шавь нар цөөн байхад тэгэх ч шаардлагагүй байв. Юу ч болж байсан их хурдан эдгэрдэг байсан. Эсвэл бага зэрэг ханиадны байгалийн гаралтай эм уух юм уу жаахан дасгал хийж, амьсгалах юм уу, илүү жаахан бясалгаж, эсвэл ойд, модон дунд задгай агаарт алхахад зүгээр болдог байсан. Их хурдан, хэдхэн өдрийн дотор, гурав дөрвөн өдөрт зүгээр болдог байв. Орчин үед тийм биш. Нөхцөл байдлаас хамаарна.

Будда айлдахдаа Буддаг өөд болсны дараах 500 жилд дэлгэрсэн Дээдийн Ном бол сайн Дээдийн Ном (Жинхэнэ Сургаал), дараагийн 500 жилд нь сайн Дээдийн Ном хэвээр байж, дараагийн 500-д нь ердөө бэлгэдэл төдий Дээдийн Ном болж, дараагийн 500 жилд нь бэлгэдлийн Дээдийн Ном хэвээр байж, Буддаг Нирваан дүр үзүүлснээс хойших сүүлийн 500 жил нь Дээдийн Номын Төгсгөлийн Эрин болно гэсэн нь одоо юм. Тооцоолж үзвэл тэр нь одоо. Буддаг Нирваан дүр үзүүлснээс хойш хэдийнээ 2,500 жил өнгөрчээ. Иймд одоо бол Дээдийн Номын Төгсгөлийн Эрин юм. Буддагийн айлдсанаар тэр цаг үед бүхий л сөрөг хүч – Марагийн Хаан, Түүний хамаатан садан, үр сад Буддын шашинд орж, лам, гэлэнмаа болох болно хэмээжээ.

(Ау Лак) Вьетнамд хүртэл маш их мөрийтэй тоглодог гэлэнмаа нар, нохой-хүний мах иддэг лам нар хүртэл байдаг гэвэл гайхах байх. Өө Амитофо. (Авид Бурхан минь)! Явган яриа л байгаасай гэж би хүсэвч тэдний зураг сэлт гээд гэрчлэх бүх зүйл байдаг.

(Долоон хоолонд нохойн мах идэх нь) Өнөөдөр бид нар нохойн мах иднэ. Нохойн мах маш их амттай. Долоон өөр хоол байдаг. Нохойн мах бол маш амттай, бас тэжээллэг!

Ямар лам нохойн мах идэх вэ гэсэн үгийг эрт үеэс хэлдэг байсан. Өнөөдөр бид “Лам нохойн махыг идэх нь” нэртэй дүрс бичлэгийг үзүүлэх болно.

Цонхоороо цухуйгаад хөрштэйгөө ярьдаг явган яриа төдий биш, мэдээж би хэзээ ч тэгдэггүй л дээ. Мөн цонх маань нээгддэггүй, зөвхөн дээд хэсгийг нь нээж болно. Цахилгаан энэ тэрээр биш – заавал... Би их жижигхэн биетэй учраас сандал дээр, жижиг сандал дээр гарч байж цонхны дээд хэсгийг нээдэг. Мөн гэрээс, өрөөнөөс гарах ганц гарц нь төв хаалга. Цонхоор гарах боломжгүй, нээгдэхгүй. Хүмүүс аюулгүй байдлын үүднээс ингэж барьсан байх. Гэвч би бол илүү сүүдрэвч маягийн газар амьдрахыг илүүд үзнэ. Боломжтой бол би үргэлж тэгдэг.

Цэцэрлэг юм уу, сүүдрэвч байвал би очоод сүүдрэвчид амьдардаг. Зуны цагт илүү сэрүүн. Өвөл бол жаахан халаагуур байхад л болно. Байшинг бүхэлд нь халааж, хөргөх гэж их мөнгө зарцуулах шаардлагагүй. Гэвч хаа явсан газраа би замдаа таарсан зүйлээ л хүлээн авахаас өөр аргагүй. Аюулгүй, амар амгалан ажиллах л боломжтой бол би сэтгэл хангалуун байдаг, та нартай вебээр, Суприм Мастер Телевизээр холбогдож байвал болно. Тэгвэл ядаж л намайг энд байсаар байж, та нарыг чимээгүйхэн харж хандаж байгааг мэдэх боломжтой. Та нартай хамт суугаад үлгэр ярьж өгөөгүй ч тийм.

Орчин үед олон үлгэр түүх олоод унших боломжтой. Ном худалдаж авах юм уу интернэтээс харвал, хүссэн зүйлээ олох боломжтой. Орчин үед их амар болж. Бид бүгдэд байгаа энэ бүх тав тух буяны төлөө би Бурханд болон бүх цаг үеийн Их Багш нарт талархах ёстой. Гэвч үүнд бас сул тал бий. Учир нь илүү тухтай байх тусмаа бид хөрштэйгөө адил энэ тэр зүйлсийг илүүтэй хүсэж, амьдрах ёстой амьдралын сүнслэг зам мөрөө мартдаг. Бид материаллагаар бус, оюун санаагаагаараа амьдрах учиртай. Материаллаг амьдрал зөвхөн биет оршихуйг, бодит биеийг л тэтгэж, биднийг бясалгалаа үргэлжлүүлэн, зөвхөн өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст туслахын тулд оюун санааны өндөр түвшинд гарч чадахад л тус дэм болох ёстой юм.

Photo Caption: Бурхан Шилдэг Уран Бүтээлч Биш Гэж үү!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (4/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд