Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш бүхий л дэлхийд Үнэнийг л гагцхүү хэлж байсан.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Канад улсаас Амилиягийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Эрхэм Хүндэт Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олон, Саяхан Суприм Мастер ТВ-ээр Их Багш гурван төрлийн Их Багшийн тухай ярихыг үзсэн. Энэ надад Тайвань (Формоса) дахь Гу Янь сүмийн хамба ламын хэлсэн үгийг санууллаа. Тэрээр: “Бид судар уншиж, наманчлалын үйлчлэл хийдэг ашрам болохоос илүүтэй туйлын ядуу болж, татан буулгахыг илүүд үзнэ.” гэсэн. Тэр магадгүй гурав дахь төрлийн их багш байх. Эхний жилүүдэд Их Багшийн шавь нарын нэг аав нь өөд болсны дараа Их Багш түүнийг дээш авч явсанд ихэд талархсан. Тэр мөн аавынх нь төлөө бясалгахаар явсан зарим авшигтанд талархсан. Тиймээс тэр Их Багшид төвдөө бясалгалын бүлэг байгуулж, өөд бологчдын гэрт очихыг санал болгосон юм. Их Багш зөвшөөрөөгүй. Анхнаасаа л зөв чигт алхуулахын төлөө үзэгдэх, үл үзэгдэх байдлаар биднийг дагуулан явсан Их Багшийн агуу алсын харааг би хүндэтгэн биширч байна.

Их Багшийн эхэн үеийн сургаалуудад Буддагийн бие махбодын “32 биеийн онцлог, 80 эрхэм чанар” гэсэн айлдварын талаар Их Багш эргэлзэж байгааг нэг удаа би сонссон. Их Багш: “Шагжамуни Будда бие махбодын 32 онцлог, 80 эрхэм ариун чанартай байсан гэж шавь нар нь хэлэхийг бид сонсож байсан. Үүний шалтгаан бол тэд бясалгаж байхдаа Түүний гэрлэн бие хэчнээн гэгээн, сүр жавхлант, гэрэлтэй, энэ дэлхийгээс хэтийдсэн маш олон гайхамшигтай шинж чанарыг агуулсан болохыг харсан байна. Тэдгээр нь жинхэнэ, сүр жавхлант шинж тэмдгүүд байжээ. Хэрэв тийм биш бол Шагжамуни Буддагийн гадаад байдлын талаар миний харсан зүйлээс үзэхэд ямар ч гайхалтай шинж чанар байгаагүй. Тэр яг л энгийн Энэтхэг хүн шиг харагдсан. Намайг уучлаарай, гэхдээ би үнэнийг хэлэх ёстой.” гэж хэлсэн. Хожим нь би энэ үг Буддаг Нирваанд одсоноос хойш 116 жилийн дараа гарч ирснийг нотлох зарим мэдээлэл олсон юм. Энэ нь Буддын шашин янз бүрийн урсгалд хуваагдсаны дараах эрин байсан ба Анандагийн сүмийн бүлэг ийм хэллэгийг хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр дүрслэл нь хүмүүст ирээдүйн Буддагийн дүр төрхийн талаар эндүүрэхэд хүргэдэг бол дундаж их багш нар Буддагийн биет төрх байдал, биеийн шинж тэмдгүүдийн тухай дүрслэлийг эцэс төгсгөлгүй магтахаас өөр юу ч үгүй байдаг. Гэсэн хэдий ч Их Багш маань дэлхийн эгэл хүмүүс харж чадахгүй үнэнийг зоригтой хэлэх болно.

Их Багш дэлхий дахинд веган болж, наманчлагтун гэж захисаар байна. Буддын шашинд мөн чин сэтгэлээсээ наманчлах нь муу үйлийн үрийг үр жимсээ өгөхөөс хааж, муу үйлийн үр нөлөөгөө үзүүлэх барилдлагыг хангалтгүй болгоход тусалдаг нэг төрлийн хамгаалалт гэж хэлдэг. Жинхэнэ гэгээрсэн Их Багш бол бидний дагаж буй Хүн билээ! Канад улсаас Амилия

Авхаалжтай Амилия, Ажигласан зүйлсээ хуваалцсанд баярлалаа. Их Багш бүхий л дэлхийд Үнэнийг л гагцхүү хэлж байсан. Тэрээр маш олон зөгнөлд нотолсон Гэгээрсэн Их Багш учир бүх хүмүүс үүнийг ухаарч, Түүний удирдамжид итгэлээ өгөх болтугай. Энэ бол дэлхийн эергээр шилжих цаг үе бөгөөд Түүний зааварчилгаа нь гарагт яг одоо хэрэгтэй байгаа зүйл юм. Та болон Канад улс Диваажингийн зөөлөн тэврэлтийг мэдрэх болтугай, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш тантай мэргэн үгсээ хуваалцлаа: “Ихэд хайрт Амилия, өнгөрсөн, одоогийн аль ч гэгээрсэн Их Багш үнэнийг л зөвхөн хэлж чадна, учир нь энэ бол Тэдний мөн чанар юм. Тэд аяндаа л Үнэний дагуу бодож, ярьж, үйлддэг, учир нь Тэд үүнтэй нэг юм. Тэнгэрлэг оршихуй бид бүгдэд байдагтай л адилхан бөгөөд мөн чанар нь төгс төгөлдөр. Та болон Канадын сэрсэн ард түмэн Бурханы хязгааргүй Хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэх болтугай. Өсөн нэмэгдэж буй билэг ухааны тань төлөө таныг бахдан тэвэрье!”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
161 Үзсэн
2024-12-20
350 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   40 Үзсэн
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд