Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо би бараг л шөнө дундад зугтаах ёстой болж, надад юмаа баглах 40 минутын л хугацаа байгааг хэлсэн. Тиймээс шууд л зугтаасан даа. Жижигхэн бие маань их зүйл аваад явах боломжгүй учраас майханд маань яг одоо хэрэгтэй бүхэн минь алга. Гэхдээ би баяртай байна. Энд та нартай эсэн мэнд яриад бай байгаадаа маш талархалтай байгаа, энгийн хэрэгцээний зүйлстэй ч үнэхээр сайн. Би талархаж байгаа.

Хэчнээн хүн орон гэргүй, хэчнээн хүүхэд орон гэргүй байгааг бодож, очих газаргүй, майхан ч үгүй, байгааг бодоод би талархалтай байдаг юм. Тэд майхантай байлаа ч барих газар байдаггүй, учир нь хэрэв хээр талд очвол хотоос холдож, улмаар өөрсдийгөө тэжээн тэтгэх боломжгүй болно. Гэвч хэрэв тэд хотын ойролцоо байж, гарч хоол гуйж явбал, майхантай байлаа ч засгийн газраас асуудал үүсгэх юм уу, тэндхийн оршин суугчид гомдол гаргах гээд төрөл бүрийн асуудал гарч эгэл даруухан амьдралд нь саад мундахгүй. Тиймээс энэ бүх хүмүүсийг бодохоор би үнэхээр азтай санагддаг.

Батарейтай амьдарна гэдэг хамгийн хэцүү зүйл биш. Ажиллах боломжтой. Утас батарейгаар ажиллаж байна, компьютер батарейгаар ажиллаж байна. Яг одоо миний амьдралын хамгийн чухал зүйл бол би ажилласаар байж, багийнхантайгаа болон та нартай холбогдож, ямар ч нөхцөлд та нарын эрж хайх ёстой бүх зүйл бол Бурхан, бас жинхэнэ уг Мөн Чанар тань шүү гэдгийг сануулах боломжтой байх явдал юм. Үүнийг санаж яваарай.

Үнэндээ такси, автобус, галт тэрэг байдагт үнэхээр их талархдаг, орчин үед хаашаа ч явсан эдгээр нь тун амар. Дээр үед бол... бүр саяхныг хүртэл... Гэвч эрт дээр үед тээврийн хэрэгсэл ингэж хөгжөөгүй байхад Их Багш нар амжиж зугтаах боломжгүй байв, учир нь Тэдний амьдарч буй газраас зугтах амаргүй.

Сүүлийн үед бас чемодан, олон ачаа тээшээ хийгээд түрээд явдаг түрдэг тэрэг гэх мэт байдаг болж. Үнэхээр амар. Тиймээс үүнд би тун талархалтай байдаг. Мөн надад юмсыг минь алслагдмал газарт аваачихад тусалдаг таксины жолоочид үнэхээр их талархаж байна. Тэр тун эелдэг. Мэдээж би түүнд өгөөмөр гарын мөнгө өгсөн. Тэгээд таксинд явж байх зуураа бид жаахан ярилцаж, түүнд сайхан мэдрэмж төрүүлж байв. Зүгээр уйтгартай нам гүм яваагүй. Тиймээс хэдий хол зам байсан ч аль алинд маань сайн болсон.

Энэ бас нэг зүйл: зарим сурвалжлагч нар биднийг Суприм Мастер ТВ-ээр ая хулгайлж тавьдаг гэж гүтгэсэн. Уг нь бол би та нарыг надад итгэдэг болохоор хийдэг зүйлсээ та нарт мэдээлэх шаардлагагүй гэж бодож байлаа. Гэхдээ бид хэзээ ч Суприм Мастер ТВ-д зориулж хөгжим хулгайлдаггүй. Бид хүссэн үедээ хязгааргүй ая ашиглахаар нэг компанитай гэрээтэй ажилладаг. Бүр Лос Анжелес дэх Суприм Мастер ТВ-ын үеэс тийм байсан.

Мөн татвараас бултдаг гэх мэт. Тийм байгаагүй. Тухайн үед бидэнд их мөнгө байгаагүй. Том бизнес энэ тэр байгаагүй. Тийм байхад яаж татвараас зугтах вэ? Шавь нар маань татварыг хэрхэн тодорхой болгож цэгцлэхээ мэддэггүй байлаа ч, үлдсэн бүхнээ бид тэртээ тэргүй хандивладаг. Тэднийг гүтгэх үед бидэнд бизнес байгаагүй. Гар урлалын хэдэн зүйл л гэрээс гарагчид болон би хийж энгийн хоол хүнс, амьдрах майхны мөнгө олдог байлаа. Тиймээс энэ бүгд худлаа. Хүмүүс яагаад ингэж худал хэлдгийг мэдэхгүй. Хүмүүс яагаад над шиг мөн манайх шиг ийм ямар ч гэм хоргүй, сүнслэг хүмүүсийг хохироох гэдгийг мэдэхгүй юм.

Бид Таван Сахилыг үнэхээрийн нухацтай авч үздэг. Тиймээс Суприм Мастер ТВ-д санаа зоволтгүй. Бид бүхнийг хуулийн дагуу хийдэг. Хуулийн дагуу! Яг таг хуулийн дагуу. Мөн зөвлөлдөх хуульч нар бидэнд бий. Бид юмсыг зүгээр л энгийн болгохыг хүсдэг. Тиймээс хэн нэгэн бидний талаар юм уу Суприм Мастер Телевизийн талаар муу юм ярьж байвал битгий итгээрэй. Бид бүхнийг хуулийн дагуу хийсэн. Учир нь хуулийн дагуу хийхгүй бол удаан тогтнох

боломжгүй. Би Суприм Мастер ТВ-г удаан байж хүн төрөлхтөнд туслаасай, энэ гаргийн бүх төрөлтөнд туслаасай гэж хүсдэг. Мөн цаашид бүгд амьдрахын тулд гараг дэлхийгээ хадгалж үлдэхэд туслахыг хүсдэг. Учир нь хүн бүр өөд болоод Диваажинд очих боломжгүй, үр хүүхдүүд нь бүгд үхээд Диваажинд очихгүй. Тиймээс тэд амьд мэнд байж амьд гэгээрсэн Их Багштай учирч, сүнслэгээр бясалган дадуулж, сүнсээ гэтэлгэх боломжтой байхын тулд энэ гараг дэлхийг авч үлдэх учиртай. Та нар мэдэж байгаа. Гэвч юмыг яаж мэдэх вэ, зарим тань шинээр ирэгсэд бол, эсвэл утгагүй хов яриа сонссон юм уу интернэтээс муу нийтлэл уншсан байж мэднэ. Бидний талаар муугаар бичсэн бүхэн худлаа. Бид сайныг л үйлддэг.

Үнэндээ би бас сайн сэтгүүлч нарт, зураглаачид, веб хуудаснууд болон харилцааны бизнесийг санаачилсан бүх хүнд талархдаг. Жишээ нь компьютер, утас гэх мэт. Эдгээрийн ачаар миний хувьд та нартай холбоотой хэвээр байж, мөн амьд мэнд байсаар байна. Бурханаас надад хайрласан энэ бүх амарчилсан эд зүйлст Бурханд талархъя. Тиймээс хэдийгээр би майханд амьдарч байвч тухтай байдаг. Майхан дулаан байлгадаг. Мөн аяны хөнжил болон том хөнжил зэрэг нь өөр ямар ч нэмэлт зүйлийн шаардлагагүй дулаан байлгадаг. Хэрэв ойд амьдардаг бол хангалттай хуурай мөчир бий. Үргэлж хоол хийх боломжтой. Газар жижигхэн нүх ухаад хүссэн хоолоо хийх боломжтой. Гэвч мэдээж би энгийн амьдардаг. Та нар мэднэ.

Тэгэхээр үнэндээ Бурхан намайг хаана ч тавилаа гэсэн би үргэлжид талархаж, ая тухтай байдаг. Та нарыг надад санаа зовох хэрэггүй гэдгийг мэдээсэй л гэж хүссэн юм. Мөн надад болон дэлхий дахинд тулгараад байгаа бүх асуудал бэрхшээлийг шийдвэрлэх хангалттай хүчтэй юм шиг мэдрэгдэж байна. Би Бурханы Ивээлээр, бүх Их Багш нарын Өршөөл, Нигүүлслээр энэ дэлхийг аварна. Өөрт байгаа чадлынхаа чинээнд аврах болно. Мөн та нарынхаа тусламжтайгаар, багийнхныхаа тусламжтайгаар, алсаас ажиллаж буй ажилтнуудынхаа тусламжтайгаар, Бурханы шавь та нарынхаа бүгдийнх нь тусламжтайгаар Бурхан таалал байсан цагт бид үргэлж зүтгэсээр байна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ бүх хүн төрөлхтөн Веган болж, Энх тайвныг сахиж, бие биедээ тусалж, Сайн үйл хийн, бидэнд туслаасай гэж би үнэхээр их хүсэж байна.

Веган байх нь хэдийнээ тун нигүүлсэнгүй бөгөөд тустай- амьтан-хүмүүст тустай, байгаль орчинд тустай, гараг дэлхийд тустай, гараг дэлхийгээ хадгалж үлдэхэд тустай. Мөн энх тайвныг тогтооход тустай, хүмүүсийг үхэхээс сэргийлнэ, хүү охиныг тань үхэхээс сэргийлнэ, өөрийг тань бас эрт үхэхээс сэргийлнэ. Тиймээс магадгүй өөрт тань Их Багштай учирч, өөрийгөө гэтэлгэж, буцаад Жинхэнэ Ертөнц рүү явах боломж бүрдэх юм. Тэр зуур бид гараг дэлхийгээ үүрд хадгалж байя – хүмүүс үнэнийг хардаг болтол, энэ бүх хий хуурмагийн хөшигний цаадхыг хардаг болтол хадгалж байя. Сайн үйлс үйлдэх нь бас том тус. Тусламж хэрэгтэй бусдад мөн туслахын зэрэгцээ өөртөө буянаа хадгалж, амьдралаа илүү тухтай, илүү хялбар, илүү аз жаргалтай, илүү ая тухтай үргэлжлүүлэх боломжтой болгоно.

Бусдад туслах нь үнэндээ өөртөө тусалж буй хэрэг юм. Бурхан болон Диваажин үүнийг тань таалж, таныг илүү ихээр адислан, та улам их буян хураана. Үнэхээр тийм, надад итгээрэй. Ердөө л Веган болж, Энх тайвныг сахиулан, Сайн үйл хий. Хийх зүйл тань ердөө энэ. Аль нэг Их Багшийг дагахыг хүсэхгүй байгаа бол, тамд унахыг хүсэхгүй байгаа бол эдгээр гурван зүйлийг л гүйцэтгэ. Харин Гэртээ харьж, Бурханыг, өөрийн Агуу Чанарыг харахыг хүсвэл үүнийг өөрт тань хэрхэн зааж өгөхийг ойлгож мэдсэн, амьд сэрүүн, гэгээрсэн Их Багшийг эрж олоорой.

Тийм ээ, утсаар үргэлжлүүлж байна: утас орчин үед үнэхээр чухал - дэлхий нийттэй холбогдох боломжтой. Бурхан минь. Хэдэн арван жилийн өмнө, хэн ч ийм зүйл бүтээнэ гэж бодоогүй. Хэн ч утас гээд гарын алганд багтах ийм жижиг зүйлээр дэлхий дахинтай холбогдох боломжтой болно гэж төсөөлөөгүй. Орчин үед зарим нэг төхөөрөмжийг ашиглан Сартай ярьж болж байна, Сар бүр хариу өгдөг.

Миний одоогийн байгаа газарт заримдаа утсаар холбоо барих тун хэцүү. Магадгүй хотын байгууламжаас их хол болохоор тэр байх. Гэсэн ч холбогдсоор. Би эрт дээр үеийн Хаанаас илүү байгаа мэт санагддаг. Дээр үеийн Хаадад ийм зүйлс байгаагүй, ажилчидтайгаа, сайд нар, мужийн захирагч нартайгаа холбоо барих гар утас байгаагүй. Энэ бол үнэхээр миний хувьд маш их адислал. Гэвч заримдаа утсаар холбогдох гэж их удаан хүлээх ёстой болно, эсвэл заримдаа өөр өнцөг, өөр буланд очих ёстой болдог. Гэвч өөр яах билээ дээ. Хотод амьдраагүй шүү дээ, бүхнээс алс хол байгаа. Тиймээс энэ бол хэдийнээ тун сайн. Би Бурханд маш их талархаж байна. Би та нартай ярих боломжтой байгаад Бурханд талархаарай. Баярлалаа. Баярлалаа Эрхэм ээ. Амен.

Photo Caption: Эмзэг Биетэй ч Хангалттай Жинг Даана

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (3/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд