Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Энэ хүнд бэрх, харгис шийтгэлийн цаг үед амь насаа хэрхэн аврах вэ”, 5 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Цаашилбал, зарим муу ёрын хүн хүмүүсийн амьдралын эрч хүчийг сорох төрлийн чадалтай байдаг. Тиймээс тэд өөрсдийнх нь дэргэд ойртон очсон, эсвэл өөрсдөд нь итгэдэг хүнийг идэхийг хүсэх юм бол тухайн хүнийг хорчийсон цэцэг шиг хатаж үхтэл нь аажмаар юу ч үгүй болгож сордог. Тэд яг л ус шимж байгаа юм шиг аажим аажмаар сорж байдаг. Энэ нь ч тун хорон.

Тиймээс та нар олон нийт маш олноороо шүтэн биширдэг байсан, Будда буюу амьд Буддагийн нэрийг хүчээр зүүчихсэн нэгнийг харж мэднэ. Гэтэл тэр хүмүүсийг үхэлд хүргэж, дэргэдээ дагалдагч, лам нартай болох юм бол тэд нар нь хүндээр өвдөж, аажмаар нас бардаг. Заавал лам байх албагүй, тэр хүнд ойр байж дагасан нэгэн гэнэтхэн өвдөж, маш хүндэрч, аажим аажмаар үхэлд хүрдэг. Эсвэл хурдан үхнэ, энэ нь мөн тухайн хүний амин хүчийг тэр бүлгээс хэчнээн оршихуй сорж буйгаас хамаардаг. Хэн нэгэнд шууд итгэх нь маш аюултай.

Надад хийх ажил маш их байдаг. Тайлбарлаж болохгүй зүйл ч маш их бий. Хэдэн хүн ойлгочхоосой л гэж найдах юм. За, ямартай ч миний өөрийн Бурханы-шавь нар ойлгож байх учиртай. Тиймээс ч би энэ бүхнийг тайлбарлаж байна. Багш нь учраас би тайлбарлах үүрэгтэй. Би мэддэг бүх зүйлээ тэдэнд хэлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл Диваажин зөвшөөрвөл шүү дээ. Диваажингийн зөвшөөрөөгүй зүйл гэдэг нь тэдэнд хор хөнөөлтэй зүйл гэсэн үг биш л дээ. Энэ нь тэдний мэдэх учиргүй зүйл гэсэн үг. Учир нь Диваажингийн төлөвлөгөө дэлхийд бүхэлд нь тэр бүр мэдэгдэж, нээлттэй байдаггүй. Яагаад гэвэл ихэвчлэн мэдэгдээд хэрэггүй, мэдсэн ч ойлгохгүй, бас сонсох ч үгүй зүйл байдаг.

Тийм ч учраас зарим авшигтан үүнийг мэдэж байгаа. Заримдаа хэн нэгний ойр очиход таагүй мэдрэмж төрдөг. Та нарын олонх нь үүнийг биедээ мэдэрдэг. Тран Тамын дагагчидтай ойр очих юм уу ярихыг нь сонсох юм бол хариад бие нь маш их хүндээр олон сар өвддөг байна. Тэр хүний эгч байлаа ч гэсэн түүнийг халамжлаад бие нь өвдөнө. Та нарт энэхүү Их Багшийн хамгаалал болон жинхэнэ Арьяабалын Арга байгаагүй бол ахтайгаа хамт нас барахад хүрнэ. Тран Тамын дагагч гэгдэх хэдэн хүн хүртэл над дээр ирж, жинхэнэ Арьяабалын Аргад аврал одуулсан. Гэхдээ муу ёрын эрчим биед нь оршсоор, тэднийг өвчлүүлсээр байдаг. Тэгсэн ч Их Багш тэдэнд ямагт туслахын төлөө зогсож байдаг.

Хүндэт Их Багш Тим Ко Ту, Та дэлхий нийтэд хуваалцсан шиг хуурамч их багш Румагийн (Тран Тамын) учруулсан хор уршгийн талаар түүхээ хуваалцмаар байна, энэ нь бүхэлдээ үнэн юм. Манай ам бүл зургаан хүнтэй, тав нь 30 жилийн турш Таны шавь байгаа. Хамгийн том ах минь л хараахан Таны шавь болоогүй ч тэр цагаан хоолтон ба Танд хүчтэй итгэдэг.

2021 онд тэр цагаан хоолны ресторанд санамсаргүй байдлаар, нэг үсчин бөгөөд Их Багшийн дагалдагч байсан гэж хэлсэн эмэгтэй танилцсан аж. Тэгээд ах минь түүний салонд үсээ засуулахаар очсон.

Тэр эмэгтэй үсийг нь засаж байхдаа түүнд Румагийн лекцийг сонсгож, Их Багш, тэр хоёр нэг гэж хэлсэн байв. Ах маань ойлголгүй, зүгээр л тэр эмэгтэйг Их Багшийн дагалдагч гэж бодсон байлаа. Гэртээ ирсний дараа түүнд дараах шинж тэмдэг илэрч эхлэв. Цээж нь үргэлж тамын гал шиг халуу шатам оргиж, тэр сөрөг бодлоо дагахыг түүнд уриалсан түгшүүртэй дуу хоолой сонсож, олон удаа амиа хорлохыг хүсэж байсан. Шөнө нь тэр хар дарсан зүүд зүүдлэн, сүнснүүд түүнтэй ярихыг хардаг байсан бөгөөд өдрийн цагаар ихэвчлэн ёолон хэвтэж, идэж, уухаас татгалзаж байлаа. Түүнийг асарсан учир би ч бас яг түүн шиг шөнө бүр хар дарж зүүдэлж байв.

Ах маань Их Багшаас тусламж хүсэн залбирч, бясалгасан. Дараа нь тэрээр гартаа жижиг усны савтай Арьяабалын Бодисадва болох Их Багшийн хувилгаан биеийг харсан. Тэр бургасны мөчрөөр толгой дээр нь ус цацаж, гараараа толгойг нь зөөлөн илэхэд тэр сайжирсан.

Яг тэр үед Тайвань (Формоса)-ийн авшигтан надад Их Багшийн зохиосон С.М. Тэнгэрлэг Үнэт эдлэлийг илгээсэн юм. КОВИД цар тахлын оргил үед үнэт эдлэлийг шуудангаар илгээх боломжгүй байсан ч Бурханы гайхамшгаар би үүнийг тун богино хугацаанд хүлээн авсан. Би үүнийг зүүхэд Диваажингийн Ивээл над дээр бууж, үйлийн үр даруй арилсныг мэдэрсэн. Ах бид хоёр сайхан унтаж, дахин хар дарж зүүдлэхээ больсон.

Түүнээс хойш тэрээр аажмаар эдгэрч, дахин эрүүл болсон. Миний ах, манай гэр бүл бид нар Их Багшийн Хайр, Ивээлд хэмжээлшгүй их талархаж байна. Танд үргэлж эрүүл саруул, эсэн мэнд байхыг хүсэн ерөөе. Бид Танд хайртай. Ау Лак (Вьетнам)-аас Май Тран

Иймээс зөвхөн арга нь биш, жинхэнэ Их Багшийн Хүч л та нарт хэрэгтэй. Арьяабалын Арга ч гэсэн, хэрэв тухайн хүн хуурамчаар үйлдвэл, өөрөөр хэлбэл зүгээр л орж ирээд, аргыг суралцаж, гадагш мэдээлэл тарааж, өөрийгөө их багш гэдэг. Би цөөнгүй хүн тэгэхийг харсан. Гэвч тэд танд тусалж чадахгүй. Өөрсдөдөө ч тусалж чадахгүй. Авшиг хүртээхэд өгсөн адислал дуусахаар чөтгөрүүд тэднийг эзлэн авах болно. Эсвэл тэд өөрсдөө чөтгөр байдаг тул Буддагийн сургаалыг бусниулах л гэж тэнд очсон байдаг. Эсвэл надад тохиолдсон явдал шиг, надад төвөг удаж, хүмүүсийг хуурах гэж тэгдэг.

Хүмүүс энэ бүхнээс сонсож, Трань Там, Хүээ Бюу нар болон бусад хуурамч Арьяабалын элч юм уу Арьяабалын Их Багш гэдэг хүмүүсээс холхон байна гэж найдаж байна. Тэднээс хол байж үзээрэй. Надад, миний хүчинд итгэхгүй байлаа ч гэсэн өөр ямар нэг ариун, жинхэнэ хувраг юм уу багшийг эрж ол. Хаанаас гэдгийг нь би та нарт хэдийнээ хэлсэн.

Хэнийг багшаараа сонгох вэ гэдэг дээр болгоомжтой байгаарай гэж би анхааруулсан даа. Арьяабалын элч нар тун ховор. Арьяабалын Аргын Багш нар бас тун өндөр түвшний, ховор. Гагцхүү тун азтай, чин сэтгэлтэй бол Бурхан таныг чиглүүлэн, Тэдэнтэй уулзуулж өгч мэдэх юм. Урьд төрлүүдийн тань үйлийн үр дэндүү хүнд байх юм бол магадгүй “Арьяабалын Арга” гэдэг нэрийг сонсох ч бэрх байх бөгөөд үүнд итгэх, шилдэг Их Багшийг олох талаар бүр ярилтгүй.

Будда амьд сэрүүн байхдаа Тэрээр тун их итгэл хүлээсэн Нэгэн байсан. Тэрээр Ханхүү байсан. Тэрээр жинхэнэ, хамаг л нигүүлсэнгүй, сайныг заасан. Гэхдээ л Түүнийг ном тайлж байхад 2,000 хувраг өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж итгэдэг учраас Түүний айлдвараас гарч явсан. Тэгээд тэд, одоо зарим лам нар намайг дүгнэж байгаа шиг Буддаг тэрс үзэл сурталчилж байна гэж бодсон. Энэ дэлхийд хүмүүст зааж сургах маш хэцүү.

Парамаханса Йоганандагийн Их Багш Шри Юктешвар Гири айлдахдаа Түүний зааж буй Асуурийн Ертөнц дэх төрөлтнүүд энэ гараг дээрх хүмүүст, энэ гарагийн хүмүүн төрөлтнүүдэд зааж сургаснаас илүү хялбар байдаг гэжээ. Учир нь хүмүүс угаас ээдрээтэй, сөрөг болон эерэг гэсэн хоёрдмол мөн чанартай байдаг гэж хэлсэн байдаг. Жинхэнэ сургаалыг ойлгох нь тэдэнд тун хүнд байдаг. Мөн жинхэнэ Их Багшийг таних ч тэдэнд тун хэцүү. Асуудал нь энэ юм. Тиймээс л дэлхийд маань асуудлууд байдаг хэрэг.

За, та нар бүгдээрээ, бид бүгд нэг л өдөр энэ дэлхийгээ диваажин болоосой гэж хүсдэг. Боломж байсаар л байна. Даанч аврал хүртэх эрхтэй нь л аврагдаж үлдэх бөгөөд гагцхүү хүртэх эрхгүйчүүд нь энэ дэлхийд байхгүй болсон үед л биелнэ. Диваажингийн яг одоо хийж байгаа зүйл энэ бөгөөд олон янзын гамшиг, өвчин, цар тахал гэх мэт бүхий л зүйлсээр хүмүүст анхааруулах гэж хичээж байна. Ийм зүйлс дэлхийд маань одоо үерлэх мэт ихээр тохиолдож байна. Санаанд ч багтамгүй гамшгууд, урьд нь болж байгаагүй хүний ба хүний бус шалтгаантай, эсвэл байгалийн гамшгууд, өвчин, цар тахлууд гээд л, ай даа! Хүн төрөлхтний түүхэнд байгаагүйгээр хүнд байна.

Бас би чадахаараа хичээж байгаа ч хүмүүс бас өөрсдөдөө туслах ёстой. Эрс өөрчлөгдөх хэрэгтэй. Сөрөг зүгт явахынхаа оронд эрс эргэлт хийж, эерэг зүгт явах хэрэгтэй. Хамгийн энгийн нь веган болж, Бурханд залбиран, Бурханыг алдаршуулах юм.

Photo Caption: Тань дээр Буухгүй ээ, Хамгаалах Дуртай шүү!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд