Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүнслэг зам мөр бол зөвхөн дотоод хөгжилд зориулагдсан. Тиймээс дотоод хөгжилд тань сайн юу л байна, билиг ухааныг тань, буяныг тань нэмэгдүүлэх юу л байна тэр зам мөрийг дага, өөрөөс тань зардал гарч байсан ч хамаагүй. Гэхдээ ихэнх тохиолдолд Үнэнд хөтлөх зам мөр ямар ч үнэ төлбөргүй байдаг. Агуу Их Багш нар мөнгө авахгүй байх уламжлал бий. Тэд зөвхөн өгдөг, авдаггүй. (За.) […] Бидэнд хангалттай байгаа учраас хүмүүсээс өргөл авдаггүй. Бурхан бидэнд хангалттай өгсөн, хангалттайгаас ч илүү байгаа учраас ямартай ч бидэнд мөнгө хэрэггүй. […] Би маш хэмнэлттэй. Ихэнх мөнгөө, бид том хийд барих ч юм уу гаднах ямар нэг чимэглэл энэ тэрд ашигладаггүй учраас их мөнгө зарцуулдаггүй. Тиймээс хэдийгээр их мөнгөгүй ч бид хийд ч юм уу өөрсдөдөө зарцуулдаггүй учраас их мөнгөтэй мэт л байдаг. […]Та Таван Ариун Нэрсээ унш, тэгээд юу ч ирсэн ирэг. Өөрөө алга болно. Учир нь бид өдөр болгон хэт их мэдээлэл цуглуулдаг учраас хөдөлгөөнгүй сууж байхдаа маш их хог новштой буйгаа ухаардаг. Ер нь бол угаасаа энэ нь байж байдаг ч, нам гүм суухгүй бол бид анзаардаггүй. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ нь хоосорч, асуудал бага гарна, за юу?Photo Caption: Хаана ч Хэн ч Байсан Үзэсгэлэнтэй Оршино