Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Үүнийг хийх, буян үйлдэх боломж олгосон Бурханд талархах учиртай. Бахархаж, бардамнахгүйгээр, өөрийгөө сайн хүн, гэгээнтэн, шилдэг нь гэж бодохгүйгээр шүү. Ёстой болохгүй. Энэ нь таныг тамд унагана. Энд байгаа бүх зүйлийг та авчраагүй. Та юу ч үгүй, огт юу ч үгүй төрсөн. Тэр ч байтугай хүйг, таны биеийг эхийн тань дотортой холбодог хүйг тань хүртэл таслах ёстой байдаг. Тэгэхээр та орь ганцаараа, нүцгэн, юу ч байхгүй, энэ дэлхийд юу ч үгүй ирсэн. Тиймээс та гэгээрсэн гэгээнтэн болохыг хүсэж байвал эргээд хүртэх ёстой! Гэвч зарим нь чаддаггүй.Хэрэв та хэт олон хүнд туслахыг хүсэж байвал, эсвэл өмнөх төрөлд тань танд сайн зүйл хийсэн учраас туслахыг хүссэн бол, гэхдээ тэд муу зүйл хийвэл, үйлийн үр нь хүнд байвал, эсвэл тэд өөр хүнд үйлийн үртэй хүнтэй холбоотой бол та маш хүндээр төлөх болно. Өө, та маш их зовох болно. Та янз бүрийн төрөл аван, үхэх төрөхийн хүрдэнд эргэлдэхдээ өгсөж, уруудан, амьтан-хүн болж ч магадгүй, тамд унаж ч магадгүй, шоронд орж ч магадгүй, бүх төрлийн зүйлээр шийтгэгдэж магадгүй юм. Тиймээс маш болгоомжтой байгаарай. Энэ дэлхийд эргэн ирэхээ бодохоосоо өмнө өөртөө гэгээрэл, их гэгээрэл, агуу их гэгээрэл, хүчирхэг гэгээрлийг олж авагтун. “Бурханы орныг эхлээд эрэлхийл. Тэгвэл бүх зүйл танд ирэх болно.”Та нар энэ дэлхийд байхдаа Бурханы Мөнхийн дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгууны амь насыг аврах Орчлонгийн Хүчтэй холбогддог Арьяабалын аргаар бясалгах боломжтой байгаа дээрээ сайн бясалгаж авцгаагаарай. Та бүхэн үүнийг эрэлхийлэн, хичээнгүйлэн бясалгаж дадуул. Надаас үүнийг авахыг хүсэхгүй бол өөр хаа нэгтэйгээс эрж хай. Гэхдээ Жинхэнэ Хүчийг хайгаарай. Та нарт хэлж байсанчлан Биас (Рада Соами) уламжлалд итгэж болохуйц хэвээр байгаа. Гэвч тэдний хэн нь ч одоохондоо энэ төрөлдөө Тавдугаар Төвшинд хүрээгүй байна. Тэд Их Багшийнхаа Хүчинд найддаг. Үүсгэн байгуулсан Их Багш болон хамгийн сүүлийн Их Багшийнхаа Хүчээр бусдад тусалдаг. Тиймээс тэд үнэхээр зүрх сэтгэлдээ даруу байж, үүнийгээ мэднэ гэж найдъя. Үгүй бол дагалдагчид, шавь нараасаа хэт их үйлийн үр авах болно. Хэрэв тэгвэл ай даа. Бурхан туслаг, Бурхан адислаг, Бурхан тэдэнд туслах болтугай.Жинхэнэ сургаал номлолоос урваж, гарч муу юм хийж, хүмүүсийг хуурч, эмзэг, гэмгүй хүмүүсийг мэхэлж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, мөнгө олохын тулд миний нэр төр, эд хөрөнгийг хулгайлж, эсвэл бүр зарим нэг засгийн газрын агентлагууд юм уу өндөр албан тушаалтай хүмүүсээр хамгаалуулж, нэр төртэй болох гэж буяны ажил энэ тэр хийдэг. Ийм хүмүүс гарцаагүй тамд унана. Бурханы Нэрээр би үнэнийг хэлж буйгаа андгайлъя. Тэд гэмээ наманчиллаа ч тэдний хувьд Бурхан уучлахын аргагүй хэт хүнд үйлийн үртэй байх болно. Яагаад гэвэл тэд бүх Будда нарыг, бүх Гэгээнтэн Мэргэдийг доромжилдог. Өөрсдийгөө Будда, Гэгээнтнүүдтэй адилтгадаг ч, үнэн хэрэгтээ маяа. Жинхэнэ маяа ч биш. Маяагийн ажилчид. Тийм учиртай.Гэвч Бурхан надад Трань Тамыг буюу Румажиг дагадаг хүмүүст тэгж их санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Тэр өөрийгөө “Агуу Рума” гэж нэрлэдэг. Юу нь агуу байна вэ? Хүмүүсийг дээрэмдэж, өөрийнхөө Их Багшийг дээрэмдэж, тэр мөнгөөрөө гарч, энд тэндгүй ажиллаж, бусад илүү олон сүнсийг цуглуулан, тэдний амин хүчийг сорж, маяад өргөл болгодог. Дээрээс нь бас хүмүүсийг хүчирхийлдэг. Ингэснээр хүмүүс насан туршдаа уй гашууд автаж, гунигтай байх ба тэр энерги нь тэдний оршихуйд наалддаг. Тэгээд маяа тэр энергийг нь ашиглан, тэдний сүнсийг барьж авдаг. Барьж аваад өөрийнхөө эрхшээлд оруулах юм уу там руу чирдэг, эсвэл ямар ч шалтгаангүй үхэх хүртэл нь тэдний амин хүчийг сордог. Хэн ч үүнийг нь шалгаж мэддэг ч үгүй.Яагаад гэвэл ингэж л маяа амьдардаг. Тэд хүмүүсийн амин хүчийг аажмаар юм уу шууд сордог. Тиймээс зарим дагагч нар нь ямар ч шалтгаангүй шууд үхдэг. Улмаар хамаатан садан, албаны хүмүүс үүнийг жам ёсных л гэж бодно. Гэтэл тийм биш. Амин хүчийг нь гэнэт юм уу аажмаар сорохоор тэд аажмаар үхдэг, цонхийж, гандаж хатдаг. Хэсэг хугацааны дараа тэд үхнэ. Маяа яахыг хүссэнээс хамаарна. Учир нь тэд маш олон туслах, дэд туслахуудтай. Тэднийгээ бас энэ гараг дээр амьдруулахын тулд хүмүүсийн амин хүчээр хооллох ёстой. Тиймээс л тэд хүмүүсийг тамласаар, ямар нэг аргаар хохироосоор байдаг. Алахгүй юм гэхэд хүчинддэг. Энэ бас хохироосонд тооцогдоно: Тэднийг энэхүү маяагийн сорогч хорон хүчтэй холбохын тулд тэгдэг. Улмаар тэд аажмаар ямар нэг байдлаар сорж, эсвэл насан туршид нь гуниг зовлон дүүрэн болгодог.Зарим нэг маяагийн доогуур төвшний дэд туслахууд нь хүнийг материаллаг амьдралд нь үхүүлэлгүйгээр тэрхүү энергиэр нь амьдрах боломжтой. Заримдаа тэднийг устгадаг ч тэд бусад хүмүүсийн анхаарлыг хэт их татахыг хүсдэггүй. Гэвч зарим нь устгадаг. Магадгүй бүр нэг дор хэдэн зуугаар нь тэгдэг. Эсвэл тэд бас гамшгаар, цар тахал гэх мэтээр амь үрэгдсэн хүмүүсийн зовлон шаналлаар тэжээгдэн амьдардаг. Тийм учраас тэд ийм зүйлс болохыг хүсдэг. Ингэснээр үй олон хүн, тэдний сүнс, амин хүч нь маяагийн хамаатан, туслахуудын хоол болдог.Ингэж л тэд амьдарсаар байдаг юм. Тэдэнд бие махбод байхгүй. Жинхэнэ махыг тэд идэх боломжгүй ч амин хүчийг нь иддэг ба энэ нь тэднийг удаан хугацааны турш тэтгэдэг. Ганц хүний амин хүч л гэхэд маяагийн нэг дэд туслахыг насан туршид нь, маш урт хугацаанд тэтгэх боломжтой. Хэрэв тэд там руу явсан бол ийм зүйл хэрэггүй. Тамд шийтгүүлж буй хүмүүсийн зовж шаналсан энергиэр тэд хооллодог. Харин энэ материаллаг гараг дээр амьдарч байвал, оршихуйгаар, үл үзэгдэх байдлаар оршин байсан ч тэдэнд жинхэнэ хүмүүний амин хүч шаардлагатай байдаг.Зарим нь амьтан төрөлтнүүдийг бас ашигладаг. Тийм учраас тэд хүмүүсийг нядалгааны газар нээ гэж, амьтан хүмүүсийг алж, мал нядалгааны нээ гэж хүмүүсийн бодол тархийг ятгаж, түлхдэг байх жишээтэй. Учир нь зарим доод дэд туслахууд бас амьтан-хүмүүсийн насан туршдаа жижиг торонд хоригдсон, нядлуулахаар явах хугацаанд зовж шаналсан энергиэр хооллох боломжтой. Тэднийг үхсэний дараа зарим зовж шаналсан энерги нь үхсэн амьтан-хүмүүсийн маханд үлдсэн байдаг. Маяа энэ зовсон энергийг аажуухан ашиглах боломжтой тул хүмүүсийн цогцсоос, эсвэл амьтан-хүмүүсийн цогцсоос бүхэлд нь гаргадаггүй. Тийм учраас хүн нас барахад шатаасан нь дээр. Тэгснээр муу энерги агуулсан цогцос булшлагдахгүй. Яагаад гэвэл булшилбал сувдаг чөтгөрүүд болон маяа очиж үүнийг ашиглах боломжтой. Тийм учраас оршуулгын газар олон сүнснүүд эргэлдэж байдаг. Тэнүүл сүнснүүд юм уу сувдаг чөтгөрүүд, эсвэл муу чөтгөрүүд тэрүүгээр эргэлдэж, саяхан өөд болсон хүмүүсийг удаан хугацааны турш сорох гэж тэнд байдаг. Газар доор, авсанд булагдсан байлаа ч тэд сорсоор байх болно.Тиймээс өнөөдөр миний та бүхэнд дамжуулах ёстой зүйл бол энэ юм. Та бүхэнд Бурханаас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Адис ерөөл, аз жаргал, дээд гэгээрэл, билиг ухааныг, бас хуримтлуулсан оюун санааны буянаараа хамгийн дээд Диваажинд очихыг хүсэн ерөөе. Миний шавь биш гаднах бүх хүн аврал хурдан одуулах болтугай. Хэрэв өмнөх шуурхай мэдээнд дурдсан шиг аврал одуулахыг хүсэхгүй байгаа бол Бурханыг магтан, өөрт байгаа бүх зүйлдээ, дэлхий дээрх амар амгалангийн төлөө, мөн яг одоо хурдан тархаж байгаа веганизмын төлөө Бурханд талархахаар чадах чинээгээрээ хичээгээрэй. Бүх Диваажин энэ гарагийг хамгаалахаар хэт шаргуу ажиллах шаардлагагүй болохын тулд энэ нь илүү хурдан, хурдан байх болно гэж найдаж байна. Тэгээд та нар намайг дахин харахыг хүсэхгүй бол би тэр үед шууд алга болно. Би алга болсондоо баяртай байх болно. Хэрэв энэ дэлхий диваажин шиг сайхан болж хувирвал надад харамсах зүйл байхгүй. Дараа нь тэр үед Бурхан намайг юу ч хий гэж шийдсэн бай, намайг алга бол гэсэн ч би биелүүлэх болно. Эсвэл би өөрөө ч алга болж магадгүй юм.За, баярлалаа. Бурхан биднийг өршөөж, гэгээрүүлэн, мөн биднийг Үнэн рүү үүрд чиглүүлэх болтугай. Амен. Бид Танд хайртай, Бурхан минь. Бид Танд, бүх Гэгээнтэн Мэргэдэд, Будда нарт, Диваажингуудад, Бурханы хүслийг биелүүлдэг бүх эрхэм ариун төрөлтнүүдэд талархаж байна. Амен.Photo Caption: Эрт дээр үед ч бай, одоо ч бай Сүнс бол яг адилхан гоо үзэсгэлэн юм!