Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эх дэлхийг аварч, Веган Дэлхийн төлөө залбирах яаралтай уриалга 2020 оны 2 сарын 6

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Цаг одоо маш богино байна. Дэлхий маань үнэхээр онц байдалд байна. Хэд хэдэн бөмбөг тэсрэх гэж байна, Уур амьсгалын өөрчлөлт ч шаардлагагүй. Диваажин уурлаж байна. Газар дэлхий хилэгнэж байна. Байгаль дэлхий уурсаж, биднийг Бурханы бүтээсэн анхдагч хайрын, эелдэг чанартаа эргэхийг, бусдыг, өөрсдийгөө болон гэр бүлээ аврахыг хүлээж байна. Энэ бүх ууртай, сэтгэл шаналсан энерги бүгд бидэн рүү чиглэж байна. Үүнтэй харьцуулахад атомын бөмбөг хүүхдийн тоглоом төдий. Баатар бай. Амьдралын хэв маягаа өөрчил. Баатар бай. Гараг дэлхийдээ тусал. Амьтдыг авар. Дэлхийгээ авар. Хамтдаа залбирцгаая. Та одоо веган болж чадахгүй ч, удахгүй болохыг хүсэн залбир. Веган Дэлхийн төлөө Залбир. Ням гариг бүр, Хонг Конгийн цагаар орой 9 цагт бидэнтэй нэгдэн бясалгаарай. Диваажингууд, Гэгээнтнүүд, Бурханы Хүч дэмжиж байгаа учир бидний залбирал хүчтэй байна. Үүнд урьд хожид байгаагүй асар их хүч бий, нэн ялангуяа одоо бид хамтдаа хийж, мөн та бүхэн веган болж, веган болохыг хүсэн залбирч, веган болох гэж бүхий л дотоод энэрэнгүй чанараараа хүсэж байвал үнэхээр их хүчтэй. Энэ нь маш үр дүнтэй. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, танилууддаа, өөрсдийн мэддэг хэн бүхэнд бидэнтэй хамт веган дэлхийн төлөө залбир гэж хэлээрэй. Энэ нь бас тэдэнд ч сайн. Бид ХАМТДАА хагас цаг БЯСАЛГАЖ, ЗАЛБИРЧ, Дэлхий Веган болтол НЯМ ГАРАГ БҮР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ. Тэр ч байтугай таван минут, хорин минутын чин сэтгэл нь бүгд дэлхийгээ цэвэрлэж, үр хүүхдээ аврах, энэрэнгүй амьдрах, Бурханы хүүхдүүдэд тохирох зөв зохистой амьдралаар амьдрахад нь тусалдаг. Гэмгүй амьтдыг хамгаалахад туслаарай. Дэлхийг аврах үйлсэд нэгдээрэй. Гуйж байна! Бурхан таныг энэ ба дараах төрөлд тань хэд дахин их адислах болтугай.

Сайн байцгаана уу? Бурханы Хайраар мэндчилье! Сайн байцгаана уу? Өнөөдөр надтай хамт байгаад баярлалаа. Зарим нэг болхи зүйлсдээ хүлцэл өчье. Учир нь, энэ санаандгүй боллоо. Би удаан хүлээж чадсангүй. Тиймээс, өнөөдөр та бүхэнд хандаж байна. Тэвчээртэй буйд тань баярлалаа.

Юу намайг өнөөдөр та бүхэнтэй ийнхүү ярихад хүргэснийг мэдэж байгаа гэж бодож байна. Энэ бол мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хүнлэг бус байдал. Үүнийг харсан хэн ч бай, сайхан байхгүй. Би буруушаахыг хүсэхгүй байна. Та бүхнийг мэдэхгүй гэдгийг мэдэх учраас Би буруушаахгүй. Мал амьтны үйлдвэрлэл гэж нэрлэгддэг хаалттай хаалганы цаана юу болдгийг та нарын ихэнх нь мэдэхгүй. Мэдэхгүйг чинь би мэднэ ээ. Тэдгээр хориотой ханан дотор, хаалттай хаалганы цаана болж буй харгислалын жинхэнэ үнэнийг та нарын ихэнх нь мэдэхгүй, эсвэл үнэн зөвөөр ухамсарладаггүй. Яг л би өмнө нь мэддэггүй байсан шиг. Миний төрсөн нутагт, миний өмнө нь очиж байсан, жишээ нь Энэтхэг, Бирм, Тайланд зэрэг улсуудад би амьтдыг эрх чөлөөтэй байхыг харсан. Тэд газар тариалангийн зарим ажилд магадгүй тусалдаг байсан ч эрх чөлөөтэй байсан.

Миний мэдэх нэг зүйл бол би та нарыг амьтдад хайртайг мэднэ. Тэдэнд туслахын тулд, юу хийх вэ гэж та нар зүгээр л гайхаж байгаа. Залбирлын хүч, залбирагчийн хүч байдагт Бурханд талархъя. Бид Веган Дэлхийн төлөө залбирах гэж байна. Та бүхэн ч гэсэн Надтай хамт залбираарай. Учир нь, бидний хувьд, зөвхөн веган байж, энх тайвныг цогцлоох нь хангалттай биш юм. Бид энэхүү буянтай үйл хэрэг, амьдралын хэв маягаар дамжуулан, веган байхыг байнга түгээн дэлгэрүүлж, энх тайвныг тэтгэснээр амьдралаа хамгаалах ёстой. Энэрэл нигүүлсэл, энх тайвны тогтвортой байдал, тогтвортой гараг, тогтвортой дэлхийд эв зохиролтой амьдралын хэв маягаар хүрэх боломжтой гэдэгт итгэж байвал үүнийг хэрэгжүүлэх боломжтой.

Тиймээс, нийгэмд та нар хэн ч байсан, ямар ч байр сууринд байсан гэсэн үг л дээ, ямар ч үзэл баримтлал, үзэл бодолтой, шашин шүтлэгтэй бай хамаагүй үзэсгэлэнтэй, эрхэм үзэгчид та бүхнээс зөвхөн хайрын сэтгэлээ дагахыг би хүсэж байна. Та нар аймшигтайгаар үхэхийг хүсэхгүй. Тиймээс, өөрөөсөө “Аймшигтайгаар тарчлан, хувь заяаг тань хэн ч мэдэхгүй, аврал эрэн уйлахыг тань хэн ч сонсохгүй харанхуй буланд үхэхийг хүсэж байна уу?” гэж асуугаарай. Яг тэр мөчид та нар тамлаж байгаа нэгний мэдэлд байдаг. Та нар үүнийг хүсэхгүй, тийм үү? Тэгэхээр, амьтад ч гэсэн үүнийг хүсдэггүй. Үр хүүхдийг тань барьж аваад явахыг та хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Амьтад ч гэсэн хүсдэггүй. Хүүхэд хүртэл үүнийг ойлгоно. Иймээс, бүгдээрээ хамт залбиръя. Та шударга ёсонд итгэдэг бол, хэдийгээр одоо веган байж чадахгүй байгаа ч, зүгээр л удахгүй болог гэж залбираарай. Веган Дэлхийн төлөө залбираарай.

Бидэнтэй хамт 2020 оны 2 сарын 9-ны товлосон өдөр залбираарай. Үүгээр, бидэнд асар их хүч доош асгаран буусан байгаа. Та бүхэн чин сэтгэлээсээ залбираарай. Тэгвэл, миний хэлсэн үнэн болохыг ойлгоно. 2020 оны 2 сарын 9-нд Ням гаригт Хонг Конгийн цагаар 21:00 цагт. Надад бас та нарт зориулсан өөр цагууд бий. Мөн энэ бол ихэнх тивийн хувьд, маш тохиромжтой цаг юм. Тиймээс, цагаа шалгаарай. Та нар хаана ч байсан, юу ч хийж байсан сэрүүлэг тавиарай. Түр зогсоод, бидэнтэй хамт, надтай хамт Веган Дэлхийн төлөө залбираарай. Бид Диваажингууд, Гэгээнтнүүд болон Бурханы Хүчинд түшиглэж байгаа учраас Бидний залбирал хүчтэй байх болно. Би үүнийг баттай болгосон. Энэ асар их хүчтэй. Хүн төрөлхтний хувьд өмнө нь хэзээ ч байгаагүй. Ялангуяа, одоо бид хамтдаа залбирч байгаа үед, та нар веган болчихсон эсвэл веган болохын төлөө залбирч байвал, бүх энэрэнгүй, дотоод ариун чанараараа веган болох гэж байгаа бол бүр ч хүчтэй. Үр дүнтэй байх болно, маш үр дүнтэй байх болно.

Гэрийнхэндээ, найзууддаа, танилууддаа, мэддэг хүмүүстээ бидэнтэй хамт, тантай хамт, веган дэлхийн төлөө залбираарай гэж хэлээрэй. Энэ нь тэдэнд ч бас сайн. Энэ бол та нарын төлөө, тэдний төлөө гэдгийг би хэлсэн. Учир нь, ингэснээр бид гараг дэлхийгээ сэргээх юм. Ингэснээр та нар тамд унахгүй, махны худалдаачид амьтны махыг татдаг шиг таташ болохгүй.

Би хүүхдүүдийг тань боддог. Тэднийг та бүхэн энэ дэлхийн юунаас ч илүү, ямар ч эрдэнээс илүү энхрийлэн хайрладаг гэдэгт тань итгэлтэй байдаг. Би үүнд итгэлтэй байна. Иймд, энэ талаар бодож үзээрэй. Хэрвээ, та ямар нэг зүйл хортой гэдгийг нь мэдвэл, бүр аргаа баран, өлссөн байсан ч гэсэн та өөрөө ч хор идэхийг хүсэхгүй. Та нар тэр хорыг идэхгүй. Тэгэхээр, мэдээж, хүүхдүүд тань бас ийм зүйл хэзээ ч идэхийг хүсэхгүй. Бүх төрлийн амьтны мах хортой. Бүх мах, шувууны мах, загасны мах, өндөг, шавжийн мах, өт хорхой, бүх мөлхдөг амьтан, хөдөлдөг бүхэн хортой. Та нарыг өвчлүүлнэ. Заримдаа, энэ нь та нарыг тахир дутуу, болгож, юу ч хийх боломжгүй болгох юм уу нэр төртэй амьдрах боломжгүй болгодог. Энэ нь аажмаар юм уу хурдан хөнөөнө. Зөвхөн энэ ч биш, өвдөж, үхээд ч зогсохгүй. Энэ таныг там руу хөтөлнө. Үнэхээр шүү. Амьдралдаа, бүхэл амьдралынхаа турш, би өмнө нь тийм нухацтай байгаагүй.

Та нарын ихэнх нь нохой, муур, амьтан, эсвэл, шувуу, галуу, нугас зэрэг амьтантай. Би та нараас нэлээдгүй олон тань бүхий л төрлийн гэрийн тэжээвэр амьтантайг харсан, мөн тэдгээр амьтад нь их элэгсэг, ухаалаг, үнэхээр эгдүүтэй, яг л хүн шиг байхыг харсан. Зарим нь бүр үхэр, гахайг тэжээж байсан. Тэжээвэр амьтан байхгүй ч гэсэн, амьтад нохой, шувуу, галуу, нугас, бүр цацагт хяруул, муур, морь гээд бусад тэжээвэр амьтдаас тань огт ялгаагүй. Тэд бүгд амьтад, яг л бид бүгд хүн гэдэг шиг ялгаа байхгүй шүү дээ. Бидний зарим нь шар өнгийн арьстай, зарим нь улаан, зарим нь хар, зарим нь бор, зарим нь цагаан ч бид бүгд хүмүүс. Бид өөр өөр хэлээр ярьдаг ч, бүгд нэг төрөлтөн, хүмүүн төрөлтөн. Үүнтэй адил, бүх амьтан ижил төрөлтөн, амьтад. Хамгийн чухал нь, тэд бидэнтэй ижил төрөлтөн. Бидэнтэй хамтран амьдрагчид, тэд бол дэлхийн оршин суугчид, яг л бидэн шиг, амьтад энд амьдрах эрхтэй. Бурхан бидэнд өгсөнтэй адил, Бурханаас тэдэнд хайрласан тэр эрхийг нь бид авахгүй.

Бид хэлийг нь ойлгох албагүй. Заримдаа, тэд ярьдаг ч үгүй, тэд чаддаггүй. Тэд дотооддоо телепатаар ярьдаг. Бие биетэйгээ өөр хэлээр ярилцдаг. Яг л бид хааяа хоорондоо өөр өөр хэлээр харилцдаг шиг. Гэхдээ, тэдний зовлон шаналлыг мэдэхэд, хэлийг нь ойлгодог байх шаардлагагүй. Хэрвээ, та энэ талаар мэдэхгүй байгаа бол “Коуспираси”, “Дэлхийнхэн”, “Махтайгаа танилц”, “Махны үнэн төрх”, “Эрүүл мэнд гэж юу вэ” гээд олон кино үзэн, тэдний зовж шаналж буй дүр төрх, уй гашуу, өвдөлт, тамлагдан тарчилж буйг өөрөө хараарай. Яг л бид тэдний нөхцөл байдалд байж, мэдэрч байгаа юм шиг. Тэд ч бас мах, яснаас бүрдсэн. Тэдний ихэнх нь улаан өнгийн цустай. Тэд харин бидний хэлээр л ярьж чаддаггүй.

Зарим амьтад, заримдаа ярьдаг. Миний нохой англиар ярьдаг. Англиар ярьдаг олон муур байдаг. Яг бидэн шиг ярихгүй ч тэд сурчихвал ярьж чаддаг. Миний шувууд ч бас маш олон үг мэддэг. Зарим шувуу, жишээлбэл Алекс нэртэй Африкийн Саарал тоть байсан. Маш ухаантай, маш алдартай. Тэр яг л хүн шиг ярьж, бүгдийг ойлгодог байсан. Хүн юу гэж хэлж буйг маш тодорхой ойлгоод хариу хэлдэг. Бас Коко нэртэй Горилла байна. Тэр хүний хэлээр ярьж чадахгүй ч дохионы хэлээр бидэнтэй харилцдаг байсан. Тэр ч бүү хэл биднийг гараг дэлхийгээ аврах хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэр бид бүхнийг бидний цорын ганц гэр болох эх дэлхийдээ ухаалаг бусаар хандаж буйд харамсан уйлсан. Тэр уйлж байсан. Коко горилла уйлж байсан юм.

Тиймээс, бид амьтдыг зовж шаналж буй үед нь тэднийг ойлгохын тулд телепат чадвартай байх шаардлагагүй. Хэрэв хэн нэгэн Хятад эсвэл Африк хүний хүүхдийг нь аваад явчихсан, хүчээр хулгайлаад авчихсан үед англиар ярьдаг хэн нэгэн эсвэл англи хэлтэй хүн тэдний эцэг эх нь хулгайлагдаж алга болсон хүүхдийнхээ араас энэлэн шаналж буйг ойлгохын тулд хятад хэл юм уу Африк омгийн хэлийг мэддэг байх хэрэгтэй гэж үү? Тэгэх шаардлагагүй шүү дээ.

Миний дурдсан кинонуудыг үзээрэй. Тэдгээрээс ч олон кино бичлэг байдаг. [Жейн] Велец Митчелийн хийсэн кино байдаг. “Тэг он руу ухраан тоолох нь” нэртэй кино. Доктор Рао хэмээх интернэтийг бий болгоход хамтран оролцсон манай дэлхийн суут ухаантан хүний судалгаа тооцооллын тухай гардаг. Түүний тооцоолсноор бидэнд зайлшгүй тулгараад буй, аюултай асуудал болох дэлхийн дулаарал хурдсаж буй явдлыг засаж залруулахад бидэнд ердөө 6 жилийн хугацаа л үлдсэн байна. Энэ асуудал нь энэ дэлхийг бүхэлд нь таны үр хүүхэд, ач зээ нарын хамт хуу хаман одох болно. Хэрэв бид одоо арга хэмжээ авахгүй бол, бид одоо веган болохгүй бол ийм зүйл тохиолдох болно. Гараг дэлхий тэсээд үлдэнэ. Дэлхий биднийг тэсээд үлдэнэ. Гэхдээ, бид зөв гэж мэдсэн зүйлээ хийхгүй, дэлхийгээ аварч, хүн төрөлхтнийг аврах, үр хүүхдээ хамгаалахын төлөө бус, түүний эсрэг зүйл хийгээд байвал Дэлхий ээж маань биднийг үүрд энгэртээ наагаад байж чадахгүй. Бид үр ач нараа аврах ёстой. Бид хөгширч, амьдрал үхэлд нэг их ач холбогдол өгөхгүй болсон байсан ч бид үр хүүхдүүдээ аврах ёстой. Тэд бол гэм зэмгүй. Тэд хэзээ ч ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Тэднийг бүхэл бүтэн амьдрал өмнө нь хүлээж байна. Тэд амьдрах ёстой. Яг одоо. Бид хийх ёстой. Бид дэлхийгээ аврах ёстой.

Бурхан хилэгнэж байна. Үүнийг мэдэж авагтун. Бурхан хилэгнэж байна. Би та нарт нарийвчлан ярьж чадахгүй, гэхдээ жаахныг хэлье. Дэлхий уурлаж байна. Байгаль дэлхий догширч байна. Тэр биднийг эргээд Бурханы хүсэж буй энэрэнгүй сайхан сэтгэлтэй төрөлтөн болохыг маань хүлээж байна. Биднийг бусдыг хамгаалах, өөрсдийгөө, гэр бүлээ аврах тэр хүчийг ашиглахыг маань хүлээж байна. Тоолууртай тэсрэх бөмбөг дэлбэрэхэд бэлэн хүлээж байна. Байгаль биднийг үгүй хийж чадна.

Тэсрэхэд бэлэн бөмбөг хэд хэд бий. Зөвхөн ганц биш. Байгаль дэлхий өөрөө бас нэг тоолууртай бөмбөг нь. Би та нарт энэ бүх нууцаас багахан хуваалцаж байна. Ихийг биш. Та нар өөрсдөө цааштөсөөлөн бодож болно. Нарны хурц гэрэл, хар шуурга, цунами байх ч хэрэггүй. Бид амьдралаа өөрчлөхгүй бол тамын гамшиг зайлшгүй тохиолдох гэж байна. Тийм ч амаргүй гэдгийг ойлгож байна. Та нарт олон шалтаг бий. Та нарт олон шалтгаан байгаа. Та нар ийм харгис хэрцгий амьдралыг хэвийн зүйл хэмээн аль хэдийн дассан байдаг. Гэвч энэ бол хэвийн зүйл биш. Бүхий л шашинд Нэгдүгээр хууль бол “Бүү алагтун” гэж заасан байдаг. Үзэн ядах хууль байдаг. Тиймээс бусдыг бүү гэмтээ. Олон улс оронд амьтдыг хамгаалах олон хууль дүрэм байдаг ч иргэд нь тэдгээрийг үнэхээр даган мөрдөж буй нь харагддаггүй. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Учир нь, бид хэрэв тэгэхгүй бол үнэхээр өөрсдийгөө алж байна.

Байгалийн, Тэнгэрийн, Газар дэлхийн бүхий л уур хилэнгийн хатуу ширүүн бүх энерги биднийг овоо хараандаа онилчхоод байна. Энэ энергийн дэргэд атомын бөмбөг юу ч биш. Хүүхдийн тоглоом л гэсэн үг. Тиймээс бид хэрэв өөрсдийгөө бас хайртай хүмүүсээ аврахыг хүсэж байвал өөрчлөгдөх ёстой. Бид энэ дэлхийг аврахын тулд энэрэнгүй сэтгэл, Бурханы хүүхдүүд болох өөрсдийнхөө төрөлхийн хүчинд найдах хэрэгтэй. Би ч бас хөгширсөн. Би хангалттай урт амьдраад байна. Тиймээс би маргааш эндээс явах байсан ч харамсах зүйл алга. Би энэ дэлхийгээс явахдаа баяртайгаар салах ёс гүйцэтгэж болох л юм. Гэхдээ надад хийх ажил байна. Зүгээр л ингээд явчхаж чадахгүй.

Би энэ дэлхийгээ төгс төгөлдөр, бидний ард үлдэх үр хүүхэд, амьтны төрхтэй, гэм зэмгүй, өөрсдийгөө хамгаалах чадваргүй амьтдын хувьд диваажин мэт байгаасай гэж хүсэж байна. Тэдний сүнс яг л бидний адил. Ямар ч ялгаагүй. Тэд бол Бурханы бүтээлүүд. Харин бид тэднийг устгасаар байна. Бид юу ч бүтээдэггүй. Бид зөвхөн сүйтгэсээр, аллага үйлдсээр л байна. Энэ бол буруу. Зөв биш. Шударга бус. Сайхан сэтгэлгүй, хүмүүнлэг бус. Эрхэм ариун бус, огт тийм биш.

Бодоод үз л дээ. Хэн нэгэн танд үйлдвэрт буй амьтадтай харьцдагтай адилхан хандвал танд таалагдах уу? Та нар зарим баримтат киног үзэх хэрэгтэй. Айдас төрүүлэм, там шиг. Бид дорой амьтдыг дарамталж, тарчлааж, зэрэмдэглэж, алж хядах явдлыг үл тоомсорлож байж хэрхэн Диваажинд очих хэрэг вэ? Ямар ч сайн хүн сул дорой нялх амьтанд тийм зүйл хийхгүй шүү дээ. Тахианууд ийм жижиг ч тэднийг алж, зэрэмдэглэж, идэж байна. Гэтэл түүнээс өмнө тэд харанхуй давчуу үйлдвэрт, бүх амьдралаа өд сөд нь унаж, гэдэс дотор нь цувсан байдалтай өнгөрөөдөг. Ай, бүх л аймшигтай зүйлс. Мэдэхгүй юм. Хэрэв та нар тамд очиж үзсэн бол там ч түүнээс дээр харагдана. Зарим тамууд ч үүнээс дээр шүү. Та үүнийг харах юм бол орилох сонсогдож, нүдээ дарах болно. Та үзээд “ Ээ Бурхан минь үүнийг зогсоож өгөөч” гэж гуйх болно. Та нар яг л надтай адил зүйл хэлэх болно. Би илүү тууштай байж, манай хүн төрөлт анд нөхдөд дотоод дахь Бурханы хаант улсыг эргэн олж, төрөлхийн заяасан Диваажингийн чанараа буцаан олж авахад нь туслахын тулд зүрхээ хааж, сэтгэл хөдлөлөө хянаж байж тэдгээр киног үзсэн. Гэвч бид бохирдсон байна. Бид зүгээр л урсгалаараа явсаар ямар ч бодох цаг хугацаа гаргахгүй байна.

Бодох цаг гаргаарай. Тэдгээр киног үзэж ямар санагдаж буйгаа ажиглаарай. Би бас үздэг. Гэхдээ би нэг нүдээ дараад “Бурхан өршөөг, Бурхан өршөөг Бурхан өршөөг, Бурхан өршөөг, Бурхан өршөөг, амьтдыг Бурхан өршөөг” гэж хэлсээр байдаг. Учир нь тэд миний төсөөлснөөс ч илүү тарчлан зовж байна. Би бас тэр бүгдийг мэддэггүй байсан. Та зүгээр л мэддэггүй бус, та нар энгийн хялбар амьдралын нөхцөлд төрж өссөн. Хэдий та нар мах идэж байсан ч тэр цэвэрхэн ороож бэлдсэн хэсэгхэн махны цаана буй харгис хэрцгий тэр бодит явдалтай холбогдож харьцахгүй. Зүгээр л нэг хэрчим шиг харагдана. Та нар түүний цаадах аймшиг зүйлтэй харьцдаггүй. Тиймээс судалж үзээрэй. Мах хэмээх тэрхүү хортой, аймшгийн муухай зүйлийн тухай цаг гаргаж судлаарай. Тэд бол мах биш. Тэд бол эд эрхтэн.

Дээр үед ч бас бид хүмүүсийг боолчлохын тулд гинжилдэг байсан. Одоо ч гэсэн бид чөлөөтэй давхиж чадахгүй үнээ малтай тэгж харьцдаг хэвээрээ байна. Та бүхэн тэдгээр баримтат кино дүрс бичлэгүүдийг үзвэл миний юу ярьж байгааг ойлгох болно. Гахайнууд л гэхэд тэнд иймхэн хашаанд хэвтээд амьдралынхаа турш хөдөлж, эргэх ч боломжгүй байдаг. Үүнийг та өөрийгөө эсвэл хүүхдээ гээд төсөөл дөө. Үнээ тугалыг шууд л салгаад тугалыг нь аваад явахад эх нь ард нь мөөрөөд, нулимс асгаруулаад үлддэг. Үүнийг та орчуулахын тулд Англиар ярьдаг байх ч хэрэггүй. Хэрэв та нар тэр клипийг үзвэл ойлгох болно. Үхрийн хэлээр ярих, телепатаар ч юм уу ярьдаг байх ямар ч шаардлагагүй. Тэгэхээр, одоо тэсрэх гэж буй энэ бөмбөгтэй харьцуулахад атомын бөмбөг бол юу ч биш.

Би ганцханыг зүгээр тайлбарлая, ердөө ганц л жишээ байх, жишээлбэл амьтдын ертөнц. Энэ бүх он жилүүдэд амьтдын ертөнц харгис хэрцгий хандлага дор байж ирсэн. Манай хүн амын тооноос илүү олон тооны амьтдыг нядалж байна. Бид өөрсдийгөө мангас болгон хувиргаж, мангасын нийгэм бүтээж байна. Хэрэв миний үгс гял цал биш байгаа бол уучлаарай, гэхдээ үүнийг тайлбарлах ёстой ийм л арга зам байгаа юм. Эдгээр бүх баримтат киног үзсэний дараа та яг надтай ижил зүйлийг ярих байх эсвээс өөрийнхөө эх хэлээр илүү ч ихийг ярьж мэднэ.

За, би одоо нэг тоолуур нь эхэлсэн тэсрэх бөмбөгийн жишээ ярьж байна гэж бодъё. Жишээ нь ногооны вант улс, ургамлын аймаг: модод, өвс ургамлууд, бидний иддэг хүнсний ногоо болон жимснүүд. Бид манай гараг ба бусад төрөл зүйлд яаж хандаж байгаагаас болж нэг л өдөр тэдэнд сайхан санагдахгүй болно гээд боддоо. Одоо аль хэдийн тийм болчхож. Өө, надад сануулаарай. Би та нарт нохойныхоо тухай, түүний юу гэж хэлснийг хэлнээ. Тухайлбал ногооны вант улс, ургамлын аймаг, биднээс бүр залхаж гүйцээд, тэд шийдэж, биднийг хэт хортой, бүх төрөл зүйлд харшлах болно гэж үзсэн. Бид санамсаргүй байдлаар модыг тайрдаг, жишээ нь, үр тариа ургуулдаг. Хүнд зориулж биш, харин үйлдвэрлэлийн амьтдыг тэжээхийн тулд юм. Гэтэл манай олон хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд өлбөрч үхэх эсвэл яс арьс болж, хавиргыг нь тоолж болохоор болсон байна.

Намайг юу хэлээд байгааг та нар мэднэ. Одоо цагт интернет, кино байгаа болохоор, та нар бүгдийг мэдэж байгаа. Миний мэдэхээс ч илүүг та нар мэдэж байж магад. Та нар мартсан тохиолдолд би ердөө л та нарт сануулж байна. Та нар зүгээр л хэт завгүй байгаа бөгөөд хаалттай хаалганы цаана бидний ард болж буй эдгээр аймшигт зүйлийг үл тоомсорлож байна. Бид XI-р зуунд байна. Олон Их Багш нар, олон Гэгээнтнүүд бидэнд олон нигүүлсэлгүй зан чанар; хүн байх арга замыг зааж сургасан. Бид цаашид үл тоомсорлож болохгүй, агуйн хүмүүс байхаа больё. Бид өсөж том болсон, бид ухаантай, бид мэдлэгтэй, бид их зүйлийг мэднэ. Бид саран дээр очсон, бас удахгүй Ангараг дээр гэх мэт. Бид цаашид үл тоомсорлож болохгүй. Ямар ч өршөөл байхгүй. Гэсэн хэдий ч бид олон зүйлийг мэдээж мэдэхгүй байсан, ялангуяа амьтдыг өдөр бүр тарчлааж, эрэмдэг болгож, дарамталж, алж байдаг. Сая саяараа шүү.

Ургамлын аймаг, биднээс залхаж гүйцээд, тэгээд биднийг бусад төрөл зүйлд хэтэрхий муу, хэт хор хөнөөлтэй, хэт хэрцгий, дэндүү аюултай, хэт аймшигтай гэж тэд шийдэж мэднэ. Тэгээд тэд эсэргүүцэж магад. Тэд чадна. Бид тэдгээр жижигхэн ногоо, салат эсвэл бяцхан бут сөөг, бүр моддыг хүртэл юу ч биш юм шиг хардаг. Тэд бас л нэг төрөлтөн шүү дээ. Мөн тэд биднийг устгах чадалтай. Би та нарт үнэнийг хэлж байна. Дотооддоо мэддэг зүйлс гэсэн үг. Хэрэв тэд энэхүү ухаалаг, гэхдээ ухаалаг биш үйлдэл хийдэг, хүн төрөлтнөөс залхвал, тэд өөрчлөгдөж магадгүй, тэд эсэргүүцэж, бидний эсрэг болж мэднэ. Тэгээд одоо ердийн байгаа шигээ тийм эелдэг, уян сэтгэлтэй байхынхаа оронд тэд хортой, үхэлд хүргэхүйц болж болзошгүй юм. Тэд бүхэл хүн төрөлтнийг устгаж чадна. Цаг уурын өөрчлөлтийг ч хүлээх хэрэггүй. Биднийг сүйрүүлэхийн тулд цаг уурын өөрчлөлтөөс болж гараг халуун болж хувирахыг хүлээх хэрэггүй. Бидний өдөр бүр иддэг хүнсний ногоо, бидний дуртай жимс хүртэл биднийг устгаж чадна. Ямартай ч бид тоолж баршгүй олон мегатон хорыг өөрийн хөрсөнд, усандаа хаях замаар энэ төлөвлөгөөнд аль хэдийн туслаад явж байна. Ууж байгаа гол горхинууд руугаа, тийм ээ, биднийг тэтгэх ёстой усны эх үүсвэр лүүгээ хаядаг. Гэтэл бид эдгээр усны болоод амьдралын эх үүсвэрээ хордуулж байна.

Бид өөрсдийгөө аажмаар, санамсаргүйгээр хордуулж байна. Мөн түүнчлэн заримдаа мэдээжээр бас хурдан хордуулдаг. Бизнесийн, аж үйлдвэрийн гээд юуны ч хамаагүй нэрийн өмнөөс. Бид больж чаддаггүй учраас зүгээр хийсээр л байдаг. Энэ нь ердөө зуршил болчихсон. Энэ энгийн л зүйл болчихсон. Бусад мэддэг хүмүүс нь үүнийг дэмждэг. Учир нь бизнес, мөнгө, тансаглал, улс төрийн шалтгаан, санал өгөхгүй байх вий гэсэн айдас зэргээр тэд хоорондоо холбоотой байдаг. Эсвэл, Грета (Танбөрг), хэмээх өсвөр насны хүүхдийн үгэнд байхаас, нэр хүндгүй болохоос айдаг. Улс төрөөс хамаардаг. Гэхдээ зогс тэгээд энэ тухай бод. Бидний хүүхдүүд, бид эдгээр айдас тэднийг минь алж, хордуулж, эрэмдэглэж, гажигтай болгож, өвчтэй болгож, тэднийг тахир дутуу хүн болгохыг зөвшөөрөх үү? Би мэдэхгүй юм, агаарт байгаа хортой; метан, нүүрсхүчлийн хий зэргээр хордсон амьтад эсвэл ногоо, өөр хортой зүйлсээс болж тахир дутуу болно. Дэлхий дээрх энэ бүх химийн зүйлс. Тэгээд эдгээр бүх хортой, антибиотикийн хор бүхий мах, загас, өндөг г.м. ходоодонд нь орж байдаг. Далайн хоол эсвэл газрын хоол тэд бүгд бохирдсон. Тэгэхээр бид эдгээр зүйлсийг ам руугаа хийж өөрсдийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байна.

Бид амаа Бурханы ариун магтаалыг дуудах, тусламж хэрэгтэй хүмүүсийг тайвшруулах, нялх хүүхдэд бүүвэйн дуу дуулах, бусдад болон гэр бүлдээ эсвэл өөрсдөдөө танин мэдэхүйн, ашиг тустай, сайн сайхан зүйл ярихад ашиглах ёстой. Харин эдгээр үхсэн гулууз махыг бидний ам руугаа оруулахад ашиглахгүй байх. Бурхан минь! Ихэнх хүмүүс, “Өө, гахай гадаа шавартай хутгалдсан маш заваан; нохойнууд их бохир” гэсэн хэрнэ л бид эдгээрийг ам руугаа хийдэг. Бид ямар бохир болохыг төсөөл. Бид ямархан ухаантай байна? Мөн бид хоол гэж мах, загас идсэнээр өөрсдийн амьдралаа үргэлж эрсдэлд оруулж байдаг. Тэд бол хоол биш. Тэд бол хор юм. Тэд бидний эрхэм сайхан чанарыг доройтуулж байдаг.

Тиймээс таны төлөө өөрөөс чинь гуйж байна. Тэр махыг хая. Дахиж түүнийг харах ч хэрэггүй. Бурханы хүүхэд бай. Эрхэмсэг бай. Эелдэг бай. Өрөвч сэтгэлтэй бай. Энэ бол та юм. Та зүгээр л мартчихаж. Үүнийг эргээд санаач. Тиймээс буцаж эргэнэ үү. Бид бүгдээрээ буцаж эргэх ёстой. Яг одоо эргээд эсрэг зүг рүүгээ яв. Бүх ертөнцийн хайрын төлөөх хайрын зүгт, Бурхны бүх бүтээлийн төлөөх энэрэн нигүүлсдэг, бүх амьдралыг хүндэлдэг, үйлдлээрээ талархдаг тэр зүг рүү. Хэт оройтохоос урьтаж өөрийгөө авар. Та нар хорт хавдар тусаж, үр хүүхдүүдээ өнчрүүлж орхихоосоо өмнө өөрсдийгөө авар. Мах, загас, өндөг ... гэх мэтээс үүдэлтэй ямар нэг өвчин та нарыг хайртай хүмүүсээс тань салган авч одохоос өмнө өөрийгөө авар. ... эсвэл бусад ямар ч амьтныгаралтай бүтээгдэхүүн. Магадгүй өнөөдөр та нар зүгээр байв ч, маргааш тэр зүсэм загас, зүсэм мах та нарыг хаа хүргэхийг мэдэхгүй. Амьдралыг тань бусниулж, бие, оюуныг тань тахир дутуу болгодог. Тэр цэвэр бус махыг өдөр үзэсгэлэнт амандаа хийх бүрдээ та нар эрсдэл хийж байдаг.

Диваажинд шувууд, амьтад, хүмүүс, хүн шиг төрөлтнүүд зөвхөн Эзэн Бурханыг магтаж, аз жаргалын дуу дуулах гэж амаа ашигладаг. Тэд ер нь хооллох ёстой бол жаахан рашаан бий, ариун хоол хүнс бий. Аймшигтай зүйлс, олон аймшигтай юмс иддэг нь зөвхөн бид л юм. Зөвхөн тэжээвэр амьтад, фермийн амьтдыг ч бус зэрлэг амьтдыг хүртэл идэж, үүнээсээ болж өвчилдөг. ДОХ, та нар ДОХ-г мэднэ, дэлхий даяар түгсэн; энэ нь хаа нэгтэй ширэнгэн ойд зарим нэг сармагчныг идсэнээс үүдэлтэй. Гэтэл одоо бидэнд өөр нэг байна. Нэг эдгэшгүй өвчин, ар араасаа л хачин өвчнүүд. Бид үйлийн үрээсээ зугтах боломжгүй, үйлийнхээ үр дагавраас зугтах боломжгүй гэсэн үг. Хэрэв өнөөдөр Уханы халуун биднийг хөнөөхгүй ч, маргааш, дараа өдөр нь, дараа долоо хоногт, дараа сард биднийг хөнөөх, эсвэл тахир дутуу болгох, биднийг ногоо болгох, ямар ч хэрэгцээгүй, мунхаг төрөлтөн болгох өөр нэг өвчин гарна. Ямар ч хэрэгцээгүй. Диваажин болоод Дэлхийн адислалыг дэмий гарздаж байна.

Тиймээс бүтэн эргээрэй. Бурханаас эмээ, Бурханыг хайрла, буцаж эргэж хамаг төрөлтнүүдийг хайрла. Амь авах биш, авар. Бид маш их зүйлс хийсэн, олонх маань, олонх тань их зүйл хийсэн. Олонх тань суулт хийж, олон долоо хоногоор, олон өдрөөр суулт хийж, яриа хийж, засгийн газраас ярилцлага авахаар явж, баримтат кино хийх гэж, дэлхийд, ахан дүүстээ, манай дэлхий зүгээр биш байна гэж хэлэх гэж – бусад төрөлтнүүдэд үнэхээр харгис хэрцгий, аймшигтай хандаж байна гэдгийг харуулах гэж хамаг чадлаараа, хамаг сайнаараа хичээж байгаа. Тэд гүйж, үрээ хөхүүлж, нэг нэгнээ хайрлаж байна. Яг л бидэн шиг ухамсартай. Үүнийг хэн ч эсэргүүцэхгүй. Эдгээр ухамсарт төрөлтнүүд ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч мэдрэмжгүй, ямар ч хайргүй, ямар ч Эрхэм Ариун Чанаргүй гэж хэлэх хүн байвал тэдгээр хүмүүс асуудалтай. Учир нь би амьтдыг Эрхэм Ариун Чанартай гэдгийг мэднэ, тэд хайр энэрэлтэй бурханлаг чанартай. Энэ бүхнийг би өөрийн туршлага, өөрийн бясалгал, шууд Диваажингийн дотоод зааварчилгаагаар мэднэ. Мөн Бурхан. Би Бурхантай ярьж чаддаг. Бурхан бас биднээс жаахан залхчихсан байгаа.

Гэвч Бурхан биднийг хараахан сөнөөхийг хүсээгүй байгаа, хараахан үгүй. Гэвч биднийг заавал Бурхан хөнөөх албагүй. Та нарт хэдийнээ хэлсэнчлэн, ургамал ногоо хүртэл биднийг юу ч үгүй дуусгах боломжтой. Эсвэл бид усандаа хор хийгээд, тэрийгээ ууж, тэр нь ургамал ногоонд орж, та нарын иддэг амьтанд орох юм уу, далайн загасанд ордог. Та нар хоруудыг нь ч хардаггүй; үнэртдэг ч үгүй. Тэдгээрийн заримыг идвэл, та нар дуусна. Энэ бүх зүйлийг идээд одоо ч амьд байгаадаа та нар адислалдаа талархаарай. Би ч бас адислалдаа талархдаг. Энэ бүхнийг хүчээр идэхэд хүрсэн хүүхдүүдийн адислалд бас талархдаг, тэд эдгээрийг хортой гэдгийг огтхон ч мэддэггүй. Өмнө нь тэд иддэггүй байхад, бид тэднийг үүнд дасах хүртэл нь хүчилдэг ба тэд ямар ч сонголтгүй тэгэх ёстой болдог. Хэрвээ мэдэж байвал ямар ч эцэг эх хүүхдүүддээ хороор хооллох учиргүй. Хэрэв та нар мэдэхгүй бол судалгаа хийгээрэй. Интернэтээр хараарай. НАСА-гийн тайланг судлаарай. Нэгдсэн Үндэсний Байгууллагын тайланг судлаарай. Мэдлэгт тань зориулж бүтээсэн, хамаг төрөлтнүүдийг гэх зүрх сэтгэлдээ байгаа бүх хайраараа та нарыг сэрээх гэж бүтээсэн бусад олон баримтат киног судлаарай.

Энэ бүх кино бүтээгчид, жүжигчид, энэ баримтат кинонд оролцсон бүх хүмүүс амьтдыг гэх нигүүлсэл, дэлхийг гэх, биднийг гэх, хүмүүн ахан дүүсээ гэх, зовж зүдэрсэн бүх хүүхдүүдийг гэх энэрэл нигүүлсэлтэй байдаг. Хүүхдүүд өөрсдийн буруугаас болдог биш юм, учир нь тэд юу ч мэдэхгүй. Тэд ямар ч хамгаалалтгүй. Аав ээжийнхээ өгсөн зүйлсийг л иддэг. Энэ бол хамгийн өрөвдөлтэй нь. Тэдний төлөө, Бурхан биднийг харж байгаа. Тэд гэм зэмгүй.

Мөн бид амьтдыг харгисалж, сар бүр, долоо хоног бүр, жил бүр, хэдэн тэрбумаар нь өдөр шөнөгүй хөнөөж байгаа байдлаар бол, Бурхан үүнийг тэсдэггүй. Амьтад бас Бурханы бүтээл юм; тэд энд ямар нэг зорилготой байдаг. Хэрэв тэдний дотоод Эрхэм Ариун чанарыг мэдэхгүй бол, ядаж тэднийг бүү гэмтээ. Та нарыг мэдэхгүй гэдгийг би мэднэ. Учир нь энэ бүхэн хаалттай хаалганы цаана болдог.

Би амьтдыг ашгийн төлөө алдаг хүмүүсийг ярьж байна. Уучлаарай, би үгээ зөөллөхөө больсон. Тэд буруутай нь. Яг л тамхи татдаг биш үйлдвэрлэдэг хүмүүс нь буруутай гэдэгтэй адилхан. Мах идэгчид нь буруугүй, зүгээр л тэд мэддэггүй. Хар тамхи мөн адилхан. Тэдгээрийг үйлдвэрлэдэг нь буруутай, хариуцлагыг нь хүлээх ёстой. Хэрэв тэд одоо сэрж, илүү энэрэнгүй амьдралын хэв маягтай болж өөрчлөгдөхгүй бол, Диваажин зөөлөн хандахгүй. Дахин хэлье, Диваажин зөөлөн байхгүй. Бусдыг алахыг зорьдог, хүнийг ч бай, амьтныг ч бай хамаагүй буугаар, хутгаар, хороор алж, буруу залж, төрөл бүрийн зальтай хуйвалдаанаар амийг нь хөнөөж, бизнес хийх гэж, өөрсдөдөө ашиг орлого олох гэсэн эдгээр хүмүүст Диваажин зөөлөн хандахгүй.

Одоо гэмшээрэй. Та нарт би тусалж чадна. Өөрт байгаа хүчээрээ би та нарт тусалж чадна. Гэвч та нар өөрсдөдөө туслах ёстой. Хурдан, сайтар бод. Бурхан биднийг энд бусдыг хөнөөлгөх гэж бүтээгээгүй. “Амь хөнөөх ёсгүй.” Өөрийгөө бурхангүй үзэлтэн гэж үздэг байлаа ч хамаагүй. Та нар амьтдыг хэрхэн алж байгаа шиг алуулахыг хүсэж байна уу? Үгүй, хүсэхгүй. Та нар хүүхдүүдийг, өөрсдийнхөө хүүхдүүдийг яг л амьтад шиг гэмтээж, хүчирхийлүүлж, дарамтлуулж, алуулж, нядлуулахыг хүсэхгүй. Үгүй, үгүй. Ёс зүйн хувьд энэ нь буруу гэдгийг мэдэхэд Бурханд итгэдэг байх албагүй. Бурханд итгэдэггүй хүмүүс өөрсдийн гэсэн зарчимтай, өөрсдийн гэсэн дүрэм журамтай байдаг. Зарим дээрэмчид, хулгайч нар хүртэл өөрсдийн гэсэн дүрэмтэй байдаг. Жишээ нь, тэд ядуусыг дээрэмддэггүй, тийм. Эсвэл дээрэмдсэн хүнээ гэмтээдэггүй. Тийм. Тиймэрхүү.

Харин хүн төрөлхтөн бид, ёс суртахууны дүрэм журамтай байх ёстой. Олон зуунаар, олон мянган жил үүнийг хэдийнээ төрөл бүрийн буянтай Багш нар заасаар ирсэн. Бүх Их Багш нар, та нар мэднэ. Есүс Христ, Зөнч Мухаммад (Тэрээр амгалан байг), Бурхан Будда, (Дэлхийн Хүндэт Нэгэн), Махавира Бурхан, Кришна Бурхан, Гүрү Нанак Дэв Жи, гэх мэт. Тэд бүгд энд, бидэнд сэрэхэд туслах гэж ирээд бидний мунхаглалаас болж доромжлуулж зовсон. Энэ бүх эрин зуунд бид хэдийнээ өсөж том болсон, одоо сэрсэн байх ёстой. Хэрэв сэрээгүй байгаа бол одоо! Өнөөдөр сэр!

Өнөөдрөөс эхлэн харгислалаа, дам харгислалаа ч зогсоогоорой. Учир нь хэрэв бид амьтны мах идвэл бусад хүмүүс аллага үйлдэх ёстой болно. Тэгэхээр бид мунхаглалынхаа энэ аймшигтай үр дагаврыг хүртдэг. Ямар ч шалтаг байхгүй. Бид яг л адилхан тамд шийтгүүлэх хэвээр. Там байдаг. Уучлаарай, би тамын талаар дэндүү их ярилаа, гэвч энэ үнэхээр байдаг. Үнэхээр оршиж байдаг. Би баттай мэднэ. Мөн мах иддэг хүмүүс хэдийгээр гэмгүй, мунхаг ч, шийтгүүлдэг. Яг л энэ материаллаг дэлхий дээрх татсан махтай адил та нар татуулж, хэрчүүлнэ. Тэгээд та нарыг өрөө төлж дуусах хүртэл туслах хэн ч байхгүй, та нар өөрсдийгөө тарьсан гэдгийг ч мэдээгүй. Нийгмийн бодлого, төрсөн цагаас тань байсан амьдралын хэв маягаас болж бий болгосон, та нарын огт оролцоогүй, зүгээр л өвөг дээдсээсээ үргэлжлүүлсэн зүйлсээс бий болгосон өрөө төлж дуусгах хүртэл тань хэн ч туслахгүй. Зарим нь мэддэг, зарим нь зөв болж, веган болж, амьтдыг хамгаалахаа мэддэг ч олонход маань энэ замыг ойлгох аз байдаггүй. Ийм байдлаар заалгах хүртлээ, үйлдвэржсэн мал аж ахуйн хаалттай хаалганы цаана болдог харгислалын бодит байдлыг мэдэх аз байдаггүй.

Бид залбирна. Бид олон зүйлсийг хийсэн. Олонх маань олон зүйл хийсэн: эсэргүүцэж, бослого гаргаж, дотор, гадна суулт хийсэн. Би ч бас засгийн газруудад захиа бичиж, хуулиа дахин харахыг, эсвэл амьтдыг хамгаалах шинэ хууль гаргахыг, иргэдээ, нэн ялангуяа хүүхдүүдээ, ирээдүй хойч үеэ хамгаалах шинэ хууль гаргахыг гуйсан. Бид олон зүйлс хийдэг. Бид ярьсан, эсэргүүцсэн, дуу хоолойгоо намсгаж, илүү зөөлөн байж, заналхийлж байгаа мэт авирлаагүй. Бид уурлаж, бухимдсан санал бодол үйлдлээ харуулсан. Гэвч одоо энэ нь дэндүү удаан байна. Одоо залбирах хэрэгтэй.

Та нар хаана ч байсан, Хонг Конгийн цагаар орой 9 цагт сэрүүлэг тавиарай. Парисын цагаар өдрийн 2 цаг. Нью Йоркийн цагаар магадгүй 10 цаг байх. Гуйж байна, надад энд жагсаалт нь алга. Би жагсаалтыг нь гаргасан ч одоо надад энд алга. Уучлаарай. Энэ үнэхээр гэнэтийн шийдвэр байсан бөгөөд ажилчдаа би үнэхээр их ажиллуулдаг, учир нь бид урьд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй, эфирээр шууд цацаж байгаагүй. Тэд ийм гэнэтийн, санаандгүй яаралтай зүйлд туршлагагүй, бэлэн биш, хязгаарлагдмал тоног төхөөрөмж, цаг хугацаатай байсан. Гэвч хэрэв би өнөөдөр хийхгүй бол сатаарч, өөр нэг өдөр өөр зүйлд анхаараад орхигдуулж магадгүй. Учир нь, би үүнийг хэдийнээ эртнээс хийхийг хүссэн.

Өнөөдөр заавал хийе гэж бодсон. Учир нь өчигдөр би оффистоо баримтат кино үзээд орилж, хашхирсан, хүмүүс амьтадтай хэрхэн харьцдаг талаар болон амьтад хэрхэн тамд байгаа мэт амьдардаг талаарх зарим аймшигтай баримтат кинонуудыг үзсэн юм. Тэгээд би хөлөө дэвсэлж, Диваажин руу орилсон. Би тэднийг бас ямар нэг зүйл хий гэж тушаасан. Би чадах хэрээрээ хийнэ, та нар ч бас чадахаа хийгээрэй. Бид хамтдаа ажиллах ёстой. Миний шавь байх албагүй; намайг дагах албагүй, яах ч албагүй. Миний төлөө юу ч хийх албагүй. Амьтад эрх чөлөөтэй амьдрахад нь тусалж, өөрсдийнхөө төлөө хийгээрэй.

Бид хамтдаа хагас цаг залбирч бясалгаж болно. Мөн амралтын өдөр бүр; Ням гариг бүрд үүнийгээ адилхан үргэлжлүүлж болно, жишээ нь ирэх Ням гаригт буюу 2020 оны 02 сарын 9-нд. Веган Дэлхий ирэн иртэл хамтдаа үүнийг одоо хийж байгаа дээрээ нэмж хийцгээе. Бид зогсохгүй; би зогсохгүй. Та нар хийхгүй байлаа ч би өөрөө хийх болно, эсвэл шавь нартайгаа хийх болно, бид хамт үүнийг хийнэ. Намайг Тайвань (Формоса-д) ирсэн цагаас хойш бид хамтдаа Бямба, Ням гариг бүрд бясалгасаар ирсэн. Тайвань (Формоса-д) буцаж ирэхээсээ өмнө Европт байхдаа, хаа ч байсан цаг үргэлж маш ихээр бясалгаж байсан. Урт, эсвэл богино хугацаагаар; байшинд эсвэл агуйд, эсвэл ширэнгэн ойд, ой модонд, ууланд гээд хаа ч хамаагүй. Хүмүүст хайртай учраас үргэлж бясалгаж байсан. Үүнийг та нар үнэн гэдгийг нүднээс минь харж болно. Мөн би амьтдад хайртай.

Өчигдөр би чангаар орилсон. Би “Та нар (Диваажин) үүнийг зогсоох ёстой. Ямар нэг зүйл хий! Шаардлагатай бол миний хүчнээс аваад энэ бүхнийг зогсоо. Бодол оюуныг өөрчил, зүрхнүүдийг өөрчил, ямар нэг зүйл хий.” гэж хэлсэн. Учир нь амьтад маш ихээр зовж байна. Хэн ч үүнийг хараад, “Өө, би юу ч мэдрэхгүй байна.” гэхгүй. Та нарыг уйлна гэдэгт итгэлтэй байна; та нар яг л над шиг орилно. Гуйж байна, үзээрэй. Насан туршдаа нэг удаа зориг гаргаж эдгээр кинонуудыг үзэж амьтдын төлөөх тэмцэгч бай. Эх дэлхийнхээ, ирээдүй хойч үеийнхээ төлөө ямар нэг зүйл хий. Амьдралдаа юу ч хийж байгаагүй бол энэ бол та бүхний хийх анхны бөгөөд эцсийн зүйл тань.

Бид одоо амьдарч байгаа байдлаараа, ихэвчлэн одоогийнх шигээ бусдыг хөнөөж, нэг нэгнээ хүртэл дайнд хөнөөж байгаа байдлаар өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэж дуудах боломжгүй. Юуны төлөө? Жаахан газрын төлөө, жаахан өөр бодлогын төлөө, өөр үзэл бодлын төлөө. Энэ бол үнэхээр утгагүй! Бид том болсон. Үгүй гэж үү? Бид зүгээр л хүүхдүүдийг тэнэг гэдэг, тэднийг юу ч мэдэхгүй гэдэг ч бид ямар нэг зүйл мэдэх үү? Бидний байгаа байдлаар бол бид хүүхдүүдээс дээр үү? Үгүй! Үнэнээр нь хэлсэнд уучлаарай. Үгүй, би уучлал гуйхгүй. Магадгүй хэн ч ингэж хэлж байгаагүй байх, тиймээс хэн нэгэн хэлэх ёстой. Үнэн зүйлсийг хэн нэгэн шууд сэтгэлээсээ хэлэх ёстой. Бид хэдийнээ дэндүү удаан унтлаа. Одоо сэрж, хүн байх цаг нь болсон. Баатар байгаарай. Хувьдаа хүнлэг энэрэнгүй сонголт хийж, энх тайвны, энэрэл нигүүлслийн сонголтыг ширээн дээрээсээ, хүнсний дэлгүүрээс хийж, хүүхдүүддээ хамгийн зөв амьдралын хэв маягийг заагаарай. Муу үлгэр жишээ үзүүлж, тэднийг хордуулж, өвчлүүлж, дараа нь өвчинд нь үхтлээ санаа зовох биш. Мөн заримдаа эмч нар юу ч хийж чаддаггүй, тэгээд та нар уйлж, шаналж, зовдог. Та нар бас хүүхдүүдтэйгээ хамт үхэхийг хүсдэг. Үүнд ямар шаардлага байна? Одоо хий! Тэдний амьдралыг авар! Тэдэнд хор биш, шим тэжээлтэй, зохих хоолыг өг. Үхсэн цогцос биш, үхсэн шарил биш амьд хүнс өг.

Та хаана ч байсан сэрүүлэг тавиад хамт залбираарай. Хамт чимээгүй бясалгая. Гэхдээ Ертөнцийн Хайр, Энэрлийн хүчирхэг дотоод дуу хоолойтой хамт. Ертөнцийн хамгийн өндөр хэмжээснээс ирсэн дуу хоолойтой хамт бясалгацгаая. Оройн Дээдээс. Итгэл үнэмшилдээ итгэ. Бурхандаа итгэ. Таны Бурхан миний Бурханаас өөр гэж бодож байвал Түүнд итгэ. Өөрийнхөө Буддад, Бодисадвадаа, Гэгээнтэндээ, Гуру багш нартаа, дотоодынхоо эерэг хүчирхэг хүчинд итгэ, учир нь, та нар Бурханы хүүхдүүд. Багш бүр таны дотоодод Бурханы Вант улс бий гэж хэлдэг. Би үүнийг олсон, гэхдээ одоо би энэ талаар ярихгүй. Би зүгээр л энгийн амьдралын тухай, бид жинхэнэ хүнлэг байх ёстой талаар ярьж байна.

Бид бас өөрсдөдөө энэрэнгүй, бусад төрөлтөнд энэрэнгүй хандах хэрэгтэй. Бүр сул дорой, номхон хүлцэнгүй, хөөрхий бага төрөлтнүүдэд; аргагүй, гэм хоргүй, туслаач гэж дуудаж ч чаддаггүй төрөлтнүүдэд. Та оронд нь өөрийгөө тавиад үз. Та тийм харанхуй буланд хоригдсон байвал. Бүр таныг уйллаа гэхэд хэн ч таны уйлахыг сонсохгүй. Тэд таныг антибиотик, өвчин намдаагчаар зэрэмдэглэснээр та зөвхөн идээд л хэвтээд байна, бүр биеэ эргүүлэн хөрвөөж чадах эсэхийг мэдэхгүй. Тэр хашаа нь ийм. Хараарай. Та тэр кинонуудыг үзээд мэдэх болно, би худал яриагүй байна. Хэрэв та мэдээгүй байгаа бол мэдэх хэрэгтэй, учир нь, энэ бол таны амьдрал. Тэд танд өдөр бүр юу идүүлэхээр өгч байгааг, та хүүхдүүддээ өдөр бүр юу идүүлэхээр өгч байгаагаа мэдэх хэрэгтэй - цэвэр хор! Та үүнийг зогсоох ёстой! Бүр өөрийнхөө төлөө. Дэлхий, гараг, ирээдүй хойч үе, энэрэнгүй сэтгэл, хайр, нинжин сэтгэлийн тухай огт ярихгүй байлаа гэхэд! Өөртөө санаа тавь. Орон дээр хагас үхлүүт хэвтээд харамсах хүртлээ хүлээх хэрэггүй. Дэндүү оройтно!

Эмч нарын нэг, миний шавь нарын нэг эмэгтэй бас эмч юм. Би энэ түүхийг өмнө нь ярьсан байх, гэхдээ үгүй ч байж мэднэ. Та бүхний ихэнх сонсоогүй гэдэгт итгэлтэй байна. Тэр эрэгтэй махнаас болж хорт хавдраар нас барсан. Тэд ингэж оношилсон. Тэр эр нас барахынхаа өмнө уйлж байсан. Тэр бол эмч, нэг эмнэлгийн ахлах эмч байсан. Эмч эмэгтэй түүний эмнэлэгт түүнтэй ажиллаж байсан. Тэр эр бүр түүний дарга байв. Ингээд, тэр эмэгтэй тэр эрийг эргэж очиход тэр уйлж байв. Тэр эр „Чи цагаан хоолтон, тийм биш гэж үү?„ Эмэгтэй „Тийм, та үүнийг мэднэ.“ „Чи махны хортойг мэддэг, яагаад надад хэлээгүй юм бэ? Мах ийм их хортой гэдгийг яагаад хэлж байгаагүй юм бэ? Одоо би үхэж байна.„ Тиймээс би одоо танд хэлж байна. Тэгвэл ядаж л ухамсар минь саруул ариун байна.

За, би таны ухамсарт хэдэн арван жил хэлсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр та бүхний зарим нь надтай анх удаа уулзаж байна. Би та нарт хэлэхийг хүсэж байна. Өөртөө санаа тавь. Махыг хая! Загасыг хая! Өндөгийг хая! Амьтантай холбоотой юуг ч бай орхи! Ердөө ургамлын уургийг хэрэглэ. Веган бяслаг, веган загас, веган мах, веган сам хорхой, аливаа веган зүйлийг. Амттай, гайхамшигтай, эрүүл. Гараг дэлхийд тусал. Амьтдыг авар. Дэлхийгээ авар. Баатар бай.

Дотоодын, итгэл бишрэлийнхээ, Багшийнхаа, Бурханыхаа бүх хүчээ ашигла. Өөрчлөлтөд уриалахаар энэ бүгдийг ашигла. Өөрчлөлтөд уриалж дэлхийдээ өөрчлөлт гаргах, Веган Дэлхийг бий болгоход энэ бүх хүчээ ашигла. Яагаад гэвэл веган байх, веган амьдралын хэв маяг амьдралд тань, бүх амьд төрөлтөнд бусад бүхий л үр өгөөжийг авчирна. Би та бүгдэд нь талархаж байна, амьтны өвдөж шаналах, зовлонгийн талаар дахиж уйлахгүй бол талархах болно. Үүний дараа би хэзээ ч тайван амгалан үхэж чадна. Тэгэхээр.

Одоо байгаа амьтдыг яах вэ гэж та нар надаас асуух нь дамжиггүй. Ердөө хөнгөлж засах хэрэгтэй. Тэгвэл тэд дахиж үр төл гаргахгүй, хэрвээ та гэртээ хэдэн амьтантай байхыг хүсэхгүй бол. Учир нь, тэд бас агаарт метан хий ялгаруулдаг. Энэ нь гараг дэлхийн халалтыг маань хурдасгаж байна. Энэ биднийг устгах болно, бидэнд заналхийлж буй хүчин зүйлүүдийн нэг. Тэгэхээр, бид эрчимжсэн мал аж ахуйн малыг ердөө хөнгөлөөд, эрх чөлөөтэй, жавхлантай, хайранд умбуулан амьдруулна. Эзэн Бурхан тэднийг Диваажинд эргээд дуудах хүртэл нь. Тэд Диваажинд очих нь тодорхой, би үүнийг та нарт хэлье. Гэхдээ хүмүүсийн хувьд ижил зүйлийг хэлж чадахгүй нь. Там хүлээж байна; олонхыг нь там хүлээж байна.

Би Таван Сахилыг мөрддөг. Эхнийх нь: амь хөнөөхгүй байх. Хоёрдугаарт, худал хэлэхгүй байх. Садар самуун үйлдэхгүй байх; хулгай хийхгүй байх. Бас... Чухал зүйл гэвэл худал хэлэхгүй байх. Бусдад хор хөнөөл учруулахгүй байх гэдэг нь хамгийн чухал. Тиймээс бид веган юм. Би веган. Тиймээс, та ч бас веган байх хэрэгтэй. Нөгөө нэг нь худал хэлэхгүй байх; үргэлж үнэнийг ярих. Иймд би та нарт зөвхөн үнэнийг хэлнэ, бүр өөрийгөө эрсдэлд оруулж тэгнэ. Үнэнийг хэлэхэд, би энд та бүхэнтэй ярьж байгаадаа тийм ч дуртай байдаггүй. Би ийм байдлаар хийдэг; Юу л даа, та нар өөрсдөдөө туслахад тань туслах сайхан байдаг. Би та нарыг сэрээж, үнэнийг хэлж, та бүхний мэддэггүй, амьдралд тань, үр хүүхдүүдийн тань амьдралд нөлөөлж байдаг энэ бүх аймшигт зүйлийг хэлэхдээ баяртай байдаг.

Гэхдээ, ямар нэгэн байдлаар та нартай ярихад би ихийг алддаг. Би сүнслэг буяны нөөцөө алддаг. Нөөцөөс би Үнэ цэнээ алддаг. Би хэдийд ч, ямар ч эрсдэлд орж магадгүй гэсэн үг. Надаар тохуурхаж магадгүй. Надад янз бүрийн юм тохиолдож болзошгүй, осол, юу ч байж болно. Хэрвээ, би Үнэ цэнээ хэтэрхий их алдвал, хаанаас ч, юу ч гараад ирж магадгүй. Нөөцөөс дэндүү их алдвал. Үнэний тухай ярьж, Диваажингийн мэдлэгийг Дэлхийд авчрах ямар ч үед би сүнслэг буяны оноогоо алддаг. Мега тонноор. Би бас Үнэ цэнээ алддаг. Хүн шиг үнэ цэнтэй биш, бүх Ертөнцийн нүдээр үнэ цэнтэй байх. Тэгэхээр би дэндүү ихийг алдвал би юу ч биш болно гэсэн үг. Хэн ч биш. Хүндлэлгүй оршихуй. Хамгаалалтгүй төрөлтөн. Тийм, ийм учиртай юм. Олон Багш Үнэт цэнээ алдсан. “Үнэ цэнэ“ томоор бичнэ. Энэ нь алмааз эрдэнийн үнэ цэнэ, хүний амьдралын үнэ цэнэ, авьяасын үнэ цэнэ гэдгээс өөр. Энэ биш юм. Өө, энэ гайхалтай. Энэ нь энэ дэлхий дээр үнэ цэнтэйд тооцох аливаа зүйлээс өөр.

Өнгөрсөн үеийн олон Багш Үнэ цэнээ алдаж байсан, эсвэл бүгдийг нь алдсан байх, эсвэл хамгийн багаас доор, эсвэл хасах Үнэ цэнэ. Тийм учраас Тэднийг доромжилж, Тэднийг залхааж, Тэднийг тохуурхаж, Тэднийг тамлан зовоон бэртээх юм уу хордуулж, хорих юм уу хөнөөж байв. Одоо та нар мэдэж байгаа. Гэхдээ хүн төрөлхтнийг гэсэн хайрын төлөө, энэ бүх зовлон, гэмгүй, аргагүй амьтдын төлөөх хайраар би юуг ч хийнэ. Тиймээс одоо би та нарт номлохыг оролдож байна гэж битгий санаарай. Би та нарт хайраа харуулахыг хичээж байна, ийм л юм. Учир нь намайг сонсож буй та бүхэн бүгдээрээ миний шавь болдоггүйг би мэднэ. Бид бас ялгаж шүүж байгаа. Бид зүгээр л бүгдийг шавь болгон авдаггүй. Одоо бид шүүж ялгадаг болсон. Урьд нь би олон нийтийн лекцэд гарахаараа зүгээр чөлөөтэй өгдөг байсан. Харин одоо тэд үнэхээр авшиг хүртэж, шавь болохоосоо өмнө ямар нэгэн зүйл хийх ёстойг би ухаарсан. Эс бөгөөс, цагийн гарз - миний болон тэдний цагийн гарз, нандин сүнслэг үнэ цэний маань гарз болдог. Бас тэд надаар тохуурхах юм уу миний тухай ярьж, араар минь шүүмжлэх юм бол тэд бас асуудалд орно. Тиймээс би одоо их болгоомжтой болсон. Тэгэхээр, би та нарыг шавь болгохыг оролдоогүй байна. Үүнд итгэлтэй байгаарай. Бурхан миний гэрч. Та өөртөө үнэхээр сайн санаа тавьж, өөрийгөө үхлээр бус амьдралаар тэтгэхийг л би хүсэж байна. Үхлээр бус. Хороор бус. Диваажин ба Бурханы эсрэг бус, харин Бурханы хүү шиг амьдар - ачит, энхрий, энэрэлт, амар амгалан, аз жаргалтай.

Там олон нүгэлтнүүдийг хүлээж байна. Ердөө мах идэхэд хүртэл. Үүнийг хэлж буйд уучлаарай, гэхдээ би та нарт хэлэх ёстой, тэгснээр та нар сонголт хийх боломжтой. Би таны эгч дүү, энэ гарагийн хамтран амьдрагч иргэдийн адил саруул ухамсартай, би та нарт хэлэх ёстой. Ийм л юм. Энэ зөвхөн та нарт биш бол надад. Тиймээс, та нарт үнэнийг хэлсэн гэж ухамсар маань итгэлтэй байна, тэгвэл та нар мэдэж шийдвэр гаргана. Бид энэ талаар олон гэрчтэй. Олон хүн там руу яваад буцан ирж бидэнд тамыг дүрслэн хэлсэн байдаг. Ингээд тэд үүний дараа өөр хүн болж өөрчлөгддөг буюу урьд нь ямар байсныхаа эсрэг болж өөрчлөгддөг. Тэд нугас, тахиа хөнөөн зардаг байсан бол одоо тэд өөрчлөгдсөн; тэд тахиануудад тусалдаг. Тэд тахиа, нугас, эсвэл бусад амьтдыг авардаг. Тэд там руу яваад ирснийхээ дараа зүрх сэтгэлээ бүрэн өөрчилдөг, клиник үхэл зэрэг, заримдаа олон хоног ургамал шиг хэвтэж буцан ирээд гэр бүлийнхэндээ бүгдэд нь дотночлон түүхээ ярьсан байдаг. Зарим хүн үүнийг гэрчилж ном бичдэг, жишээлбэл, эсвэл зарим кино зэрэгт баримтжуулсан байдаг. Миний шавь нар бас там руу явсан. Тэдний зарим. Эцэг эх нь тэнд байгаа учраас, тэд тийшээ буун очиж эцэг эхээ аварсан байдаг.

Дашрамд хэлэхэд, Их Багшийн Хүч, Оройн Дээдийн хайр ивээлээр там тэр чигтээ нэгэн зэрэг хоосордог. Бид санаандгүй энэ шавь нарын дор хаяж хоёрынх нь яриаг бичсэн байгаа. Тэд там руу яваад зарим найз, гэр бүлийн гишүүдээ аварсан байдаг. Тэдний тэнд гэрчилсэн зүйлс, өө, Бурхан минь, та энэ тухай хэт ихийг сонсвол хар дарах болно, тиймээс би нарийвчлан ярихгүй.

Би бас та бүхэнд баталмаар байна. Бүх нүгэлтнүүдэд, бүр мал амьтны мах идэгсэд, мэдрэхүйт төрөлтнүүдийн мах идэгсдэд там оршиж байдгийг батлан хэлье. Тэгэхээр энэ бол үнэн. Гэхдээ Диваажин ч оршиж байдаг. Бидэнд сонголт байна! Бид яг одоо эргэж Диваажин тийш алхаж болно. Бүр хэдийгээр та хэдэн мянга, сая нүгэл хийсэн байсан ч гэлээ, хэрвээ та одоо эргэн, зүрх сэтгэлээ өөрчилбөл таныг уучилна. Би амлая. Би таны төлөө байх болно гэж амлая. Диваажин эсвэл там, хэрэв та гэмшин дэлхийг аварч, амьтдын зовлонг зогсоохын тулд амьдралынхаа хэв маягийг өгөөмөр веган хоолны дэглэм болгож өөрчилбөл би таны төлөө хамт байна. Дэлхийн хүндэт иргэний хувьд би та нарт амлая, надад таныг аварч, Диваажин руу явахад тань туслах Диваажингаас шагнасан хангалттай хүч бий. Хэрэв та одоо өөрчлөгдөж, удахгүй өөрчлөгдөж, хурдан өөрчлөгдвөл там руу явахгүй. Учир нь, би бас энд цаашид амьдрах эсэхийг хэн ч мэдэхгүй. Надад маш их ажил, маш их зовлон, маш их стресс байна, стрессийн улмаас цусан дахь кортизоны хэмжээ маш өндөр, энэ дэлхий, хүн төрөлхтөн, амьтдын зовлонгийн улмаас. Дайн, өлсгөлөн, хэрцгий, шударга бус байдлын улмаас г.м. Зөөлөн сэтгэлтэй хэн ч бас энэ дэлхийг удаан тэвчиж чадахгүй.

Диваажин оршин байдаг. Үүний төлөө Бурханд талархъя. Угтаа, миний олон шавь нар Диваажинд очин буцаж ирсэн. Энэ тэдний хувьд энгийн ажил шиг л юм. Тэд заримдаа Диваажинд очоод буцаад ирдэг, яг та бидэн шиг энгийн иргэн маягаар, тэдний тухай хэн ч юу ч мэдэхгүй. Есүсийн шавь нарын адилаар тэд энгийн харагддаг, гэхдээ тэд Диваажинд очоод бүрээ сонсож Диваажин гээд бүхнийг харсан байдаг. Будда, эсвэл Эзэн Есүс Христ мөн адил. Тэд ердөө энгийн хүн төрөлтөн мэт харагддаг, гэхдээ дотооддоо үлэмж их хүч, мэдлэг, билиг ухаан, энэрэнгүй сэтгэлтэй, хязгааргүй.

Би та нарт туслахыг хүсэж байна. Надад үүнийг хийх боломж олгоно уу.Та нар надад итгэх албагүй. Миний шавь байх албагүй. Миний сургаалыг сурталчлах шаардлагагүй, огт үгүй. Веган хоолтон болж л өөрчлөгдөнө үү. Эхлээд өөртөө тусал. Эдгээр гэм зэмгүй, сул дорой амьтад ямар ч буруугүй байсныхаа төлөө тамлуулж, эрэмдэглүүлж, алуулж байгааг энэрэхийн тулд. Ердөө веган болоорой. Өөртэйгөө, хөрш зэргэлдээ оршигчидтойгоо, гэр бүлтэйгээ энх тайвныг цогцлоо. Өөртөө, хүүхдүүддээ, гэр бүлдээ санаа тавь. Та тэдэнд сайн хоол, тэжээллэг хоол өгөх үүрэгтэй - үхэл бус амьдралыг.

Диваажин оршдогийг олон хүн мэднэ. Клиник үхэл хэмээх туршлагыг туулсан зарим хүмүүс, зарим ер бусын мэдрэмжтэй хүн, зарим зөн билигтэй хүмүүс, зарим иог, бясалгал хийдэг хүмүүс яг л та нар дэлгүүр ордогтой адил Диваажин руу очсон байдаг. Энэ тийм ч сүртэй юм биш. Амьтантай харилцдаг хүмүүсийн нэг, миний шавь биш, гаднын энгийн л нэг хүн, тэр миний өргөж авсан жижиг шувуунуудын нэгтэй ярилцсан. Ингээд шувуу түүнд, амьтантай телепатаар харилцдаг тэр хүнд ингэж хэлсэн: “Энд Диваажинд байна! Үнэхээр Диваажин! Би энд байгаадаа их аз жаргалтай байна.” Тэгэхээр, тэр жинхэнэ Диваажингийн тухай ярьж Диваажингийн байдлыг хэлсэн, гэхдээ амьтантай харилцагч үүнийг ухаарч ойлгоогүй. Шувуу намайг шувууг Диваажинд байгаа юм шиг халамжилдгийг магтан дуулж, тэр Диваажинд байгаа мэт жаргалтай байна гэж тэр бодсон. Гэхдээ энэ биш юм. Шувуу маань ярилцлага болохоос гурван жилийн өмнө хэдийнээ нас барсан байсан тул би үүнийг мэдэж байсан. Тэгж би мэдсэн юм.

Манай зарим авшигтнууд Диваажинд очиж тэнд амьтад байхыг бас харсан байдаг. Амьтад Диваажин руу явдаг. Хэлсэн дээ. Би ч бас адил. Би мөн Диваажинд амьтад байхыг харсан. Тэд маш үзэсгэлэнтэй сайхан. Би саяхан ч биш, нэлээн дээр үед оюун санааны бясалгалынхаа бүр эхэн үед харж байсан. Одоо бол би хат суусан иогч. Тэнд амьтад бол жинхэнэ Диваажин байдаг. Үнэн шүү. Манай үгсийн сангаар тайлбарлахад дэндүү тансаг. Манай үгсийн сан хэтэрхий ядуу. Ямартай ч, тэд бүгд гайхалтай гэрлээр гялалзан хайранд умбаж байдаг. Тэр бол тэдний мөн чанар юм. Энэ бол Диваажин дахь шувууд, амьтдын тэмдэг юм.

За ийм байна. Та нар хангалттай сонслоо гэж бодож байна. Үгүй бол, магадгүй дараа ярья. Одоо бид шууд ярилцаж болох юм, хэрэв та сонсохыг хүсэж байвал би завгүй хуваариасаа та нартай ярилцах цаг гаргахыг хичээе. Ямар ч үнэ төлбөр шаардагдахгүй. Хор хөнөөлгүй. Тиймээс надтай хамт Веган Дэлхийн төлөө залбиръя, тэгээд дараа нь бид Энх тайван Дэлхийг дэмжих болно. Бид Бүрэн Энх тайван Дэлхийтэй болно.

Намайг сонссонд баярлалаа. Магадгүй надад итгэсэнд тань баярлалаа. Миний хувьд энэ зорилгоор бясалгалаа эрчимжүүлэхээр үргэлжлүүлэх болно. Би үргэлж хийдэг, хийж ч ирсэн, одоо ч хийж байгаа, цаашид ч хийсээр байх болно. Одооноос эхлэн Ням гараг бүр бид нэгэн зэрэг Веган Дэлхийн төлөө гучин минутын турш хамтдаа залбирч мөн хамтдаа бясалгах болно. Хэрэв 30 минут хийж чадахгүй бол та өөрт байгаа цаг болон нөхцөлдөө уялдуулаад чадах хэрээрээ хийгээрэй. Хамгийн сайнаараа л хийгээрэй. Тэр ч байтугай таван минут, хорин минутын чин сэтгэл нь бүгд дэлхийгээ цэвэрлэж, үр хүүхдээ аврах, энэрэнгүй амьдрах, Бурханы хүүхдүүдэд тохирох зөв зохистой амьдралаар амьдрахад нь тусалдаг.

[Хонг Конгийн цагаар] Ням гараг бүрийн орой 9 цагт хамтдаа бясалгахаар бидэнтэй нэгдээрэй. Энэ Ням гарагт бид хийнэ. 2020 оны 2 сарын 9-ний 21 цагт, гучин минутийн турш бид хамтдаа бясалгах болно. Телевизээр биш. Би өөрийн байгаа газар бясалгана. Хаана ч байсан бясалгалаа хийгээрэй. Угаалгын өрөөнд ч хийсэн болно. Бүх л газар ариун. Бурхан хаа сайгүй оршин буй. Хаана ч байсан Бурхан биднийг сонсоно. Диваажин мэдэх болно. Чин сэтгэлтэй л байх хэрэгтэй. Гэмгүй амьтдыг хамгаалахад туслаарай. Дэлхийг аврах үйлсэд нэгдээрэй. Гуйж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа. Гараг дэлхийгээ аврахын тулд амьтдыг аврахын төлөө хийсэн бүхэнд тань та нарт талархаж байна. Бурхан та бүхнийг энэ амьдрал хийгээд дараагийн төрөлд тань ч цаг ямагт адисалж байх болтугай. Би та нарт веган ч бай веган бус ч бай, лесби, гомо, хоёр хүйстэнтэй аль нь ч байсан бүгдэд нь хайртай. Хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй, амьтад, нүдэнд үл үзэгдэх төрөлтөн, мод ургамал, бүгдийг нь би хайрладаг. Бурхан биднийг ивээх болтугай. Бурхан гараг дэлхийг маань ивээх болтугай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.

(Багш аа. Та бидэнд нохой тань юу хэлснийг сануулаарай гэж захисан.) Тэднийг одоо хэр нь сонсохыг хүсэж буй эсэхийг нь мэдэхгүй байна. Миний ноход ... Бүх нохойнд тийм чадвар байхгүй л дээ. Гэхдээ миний аварсан ноход. Би түүнийг Тайландын гудамжнаас олж авсан юм. Тэр гөлөг шиг харагдаж байсан. Би түүнийг өмнө нь аварсан гөлөгнүүдтэй адил гэж бодсон ч Тэр том нохой байсан. Тэр аль хэдийн гурван нас хүрсэн байсан. Эмчээс сонсож мэдсэн юм. Тэр одоо ч надтай хамт байдаг. Тэр зөн билгийн чадвартай. Тэр түүний эцэг эхийг нь бас бусад нохдыг гольфийн талбай дээр хэрхэн алж байхыг харсан. Гольфийн талбай бол тоглолтын талбай дээрээ нохой явуулж сүйтгүүлэхгүй байхыг хүсдэг. Би ойлгож байна. Гэхдээ нохдыг зайлуулах маш олон арга байдаг. Тэднийг барьж нохойн тэжээх байр, нохойн асрамжийн газарт аваачиж өгч болно.

Би дараа нь хэзээ ч дахиж нохдыг хордуулж алж болохгүй гэж тэдэнд хэлсэн. Муу үйлийн барилдлага. Дараа нь маш хүнд шийтгэл ирнэ. Дахин төрөөд хүмүүс таныг хордуулах болно. Тэр үед хордуулсан хүмүүсийг та буруутгаж болох ч энэ бол өөрсдийнх нь үйлийн үр, үйлийн төлөөс юм.

Миний нохдын нэг нь маш давжаа биетэй. Тэр Лхаса Апсо төрлийн эсвэл Ши цү, Малтиз төрлийн хэмжээгээрээ жижиг Малтиз шиг биетэй. Маш хөөрхөн охин нохой. Нүд нь маш үзэсгэлэнтэй. Маш зальжин нүдтэй. Заримдаа өөдөөс харж байгаа нь галын цог мэт, гэрэл шиг байдаг. Харанхуйд нүднээс нь гэрэл гардаг. Тэр танихгүй хүнээс айдаг байсан одоо ч хэвээр. Түүнийг өөрсдөдөө итгэдэг болготол жил гаруй хугацаа зарцуулсан. Одоо тэр хүрч ирээд миний өлмийг долоодог. Байнга л өлмийг маань долоож байдаг. Зүгээр л хажуугийн өрөөнд ороонд буцаж ирэхэд ч гэсэн өлмийг долоодог. Тэр үнэхээр хүндэтгэдэг. Түүний нэр нь “хүндэтгэл” гэсэн утгатай. Бид нохдоо харуулахыг хүсэхгүй байна. Уучлаарай. Яагаад гэвэл урьд нь тэгдэг байхад тэд бүгд л өвчин тусч ямар нэгэн зүйл тэдэнд тохиолддог байсан. Би үүнийг хүсэхгүй байна. Харуулахыг хүссэн ч харуулдаггүй. Би нохдоо хамгаалах үүрэгтэй. Хамгаалах ёстой юм. Би тэднийг бүгдийг нь харуулж чадахгүй. Одоо долоо байна. Урьд нь арав гаруй байсан. Энэ хамаагүй л дээ. Би бүгдэд нь хайртай. Тэр бол бүгдээс хамгийн жижиг нь. Тэр зөн билгийн чадвартай бас дотоод хүч ихтэй. Тэр ирээдүйг харж чаддаг. Магадгүй бидний гуч гаруй жилийн цаадхыг хардаг байх. Надад маш олон зүйлс хэлсэн. Дараа нь би үнэн болохыг нь бататгасан. Нохой тийм их юм мэддэг гэдгийг мэдэх гайхалтай байсан. Тэр хүнээс маш их айдаг.

Түүнийг барьж авах их хэцүү байсан. Би тэр хүмүүсийг шагнасан. Тайландад бол том шагнал. Олон удаа шагнасан. Гэхдээ би тэдэнд хэлсэн. Түүнийг урхидах, өвтгөх, эсвэл унтуулж байгаад барих өвтгөх гэх мэт. Золбин нохой учраас бие нь шим тэжээлийн дутагдалд орсон байгаа. Хэрэв тийм хүч хэрэглэх аргаар баривал тэдэнд шагнал өгөхгүй гэж хэлсэн. Түүнийг барьж шагнал авахын тулд түүнийг хордуулсан, эсвэл зовоосон ул мөр ямар нэгэн байдлаар илрэх л юм бол би шагнал өгөхгүй гэж хэлсэн. Би харин ч бүр шүүхэд өгнө. Би тэгж хэлсэн. Шүүхэд өгөхгүй байх л даа. Магадгүй өгөхгүй байх. Зүгээр л хэлсэн хэрэг. Хазахгүй ч гэсэн исгэрэхэд буруудахгүй.

Тэгээд эцэст нь тэд өрөө шиг маш том тор хийсэн. Тэд дотор нь хоол хийсэн. Тэр үүнийг нь мэдээд гурав хоног хоол идэх гэж ирээгүй. Тэд түүнийг үхсэн байх гэж бодсон. Гурав дахь өдөр нь тэр маш өлссөн ирээд хоолыг нь идсэн. Ихээр халуурч байсан. Түүнийг барьж авсныг дуулмагцаа би машинтай хүн явуулж түүнийг эмчид үзүүлэхээр аваачсан. Азаар бид түүнийг амжиж барьж авсан. Тэр халуурч байсан. заримдаа удаан халуурвал уур уцаартай болдог. Тэр өлсөж хэдийнээ сульдсан байсан. Азаар би түүнийг аварч, эмчид очсон, олон эмчид үзүүлсэн. Одоо тэр эдгэрсэн. Гайхалтай, гайхалтай охин.

Тэгээд тэр үргэлж хүндэтгэлээ илэрхийлж бусад нохой шиг гарыг минь биш өлмийг минь долоодог. Тэр бас тэгдэг л дээ. Үргэлж л мянган үнсэлт өгч байдаг. Гэхдээ үргэлж өлмийг эхэлж долоогоод байдаг. Зөвхөн хөлийн хуруу ил гарсан шаахай өмссөн үед. Хөл ил гараагүй гутал өмссөн үед тэр мэдээд ойртдоггүй. Оронд нь гарыг минь долоодог. Маш хөөрхөн. Би зүгээр л хүмүүстээ надад хөлийн хуруу гарсан гутал авч өгөөрэй гэдэг. Тэр үүнд дуртай. Тэр намайг харах болгондоо зогсоо зайгүй үнсэж байдаг. Гэхдээ хөлийн хуруунд хамгийн дуртай. “Яагаад ингэдэг юм бэ” гэж асуухад “ Өө, хүндэлж байна” гэдэг. Хүндлээд тэр. Түүний нэрийг хүндэтгэл гэдэг.

Заримдаа тэр намайг хэн гэдгийг өөрөө хаана буйгаа мартдаг. Юу гэвэл, жишээ нь тэр агуйд байхдаа бид нохдын үүр зассан байсан. Тэр үүрэндээ унтаж байх шиг байсан. Би ойртож очоод түүнийг унтаж буй эсэхийг харахыг хүссэн юм. түүнийг бүтээлгээр хучих гэсэн. Би хаана ч байсан нохдоо шөнөдөө хучдаг юм. Бараг шөнө болгон. Учир нь би шөнө ч бас ажилладаг.

Тэр маш их айсан. Тэр маш цочимтгой. Тэгээд надаас зугтаад явчихсан. Би түүнд “Би байна би байна” “Найз чинь байна” гэхэд тэр зугтсаар л байсан. Амь гарахын тулд зугтаж буй мэт. Надаас айгаад зугтаад байсан. “Яагаад ингэв ээ? Бид хамтдаа жил гаруй, одоо хоёр жил болж байна. Надад итгэдэг биз дээ, Яагаад? Би ч бас нүүрэнд дээр нь үнсье” Би тэгж үнсдэг байсан. Түүний нүүрийг нь долооход тэр хайрлуулж байгаагаа ойлгодог. Учир нь нохойг хэлээрээ нүүрийг нь долооход түүний хувьд хамгийн сайхнаар хайрлуулж байгаа нь тэр байдаг. Би тэгж үнссэн. Тэр надад маш их итгэдэг. Тэр зүгээр л цочоод айсан байсан. Би түүнээс яагаад одоо болтол надаас айгаад байна вэ? Бид найзууд болсон гэж бодсон юмсан гэхэд” Тэр Уучлаарай зүгээр л дадал болчихжээ” гэсэн. Би, “Юуны дадал вэ? Яагаад?” гэхэд тэр, “Хүмүүсээс айх” гэсэн. Яг түүний үг, би үүнд ямар ч хачир нэмээгүй. Тэр, “Хүмүүсээс айх айдас” гэсэн. Би, “Чи яагаад хүмүүсээс айдаг юм бэ? Зарим хүмүүс сайн. Хүмүүсээс яагаад айдаг юм бэ, надад тайлбарлаад өгөөч? Би ч бас хүн. Чи мэднэ. Хүний хэлбэртэй. Чамайг харж хандахад тусалдаг бүх туслахууд бас хүмүүс, тэд бас эелдэг. Тэд бясалгал хийдэг ба амьтдыг иддэггүй. Бид энэрэнгүй.” гэж хэлсэн. Тэр мэднэ гэж хэлсэн, мэднэ гэсэн. Зүгээр л хүмүүсээс айх дадалтай. Би “Яагаад?” гэхэд тэр, “Учир нь хүмүүс,” түүний яг хэлсэн үгийг нь хэлье, “Хүмүүс бусад төрөл зүйлд сайнаар ханддаггүй. Тэд бас нэг нэгэндээ ч сайнаар ханддаггүй.” гэсэн. Бурхан минь. Тэр үүнийг нохойн нүдээр ажигласан байсан. Тэр их айсан байсан. Надтай өдөр бүр хамт байж, хамт унтаж, ажлаа хийж байхад минь дэргэд байдаг байж, үнэхээр цочирдсон хэвээр. Тэд мэддэг. Тэр миний хажууд цагираглаад унтдаг. Уг нь надад ажлын сандал байсан юм. Ийш тийш дугуйн дээр явдаг ажлын сандал. Гэвч тэр надтай ойр байх дуртай мөн түүнийг бусад нохдоос хамгаалахыг хүссэн юм. Учир нь бусад ноход илүү том бөгөөд тэр үсэрдэг; улмаар тэд бас түүнд дээр үсэрч магадгүй. Тиймээс түүнийг дэргэдээ байлгадаг ба, тэр өдөр тийм байдаг. Намайг ажлаа хийж байхад тэр хурхирч байдаг. Тэр туйлын цочирдож айсан хэвээр, бүр заримдаа юмсыг мартаж надаас ч айдаг.

Би түүнийг буруутгаагүй. Зүгээр л ичсэн. Нохойны хэлж байгаа зүйл. Бид нэг нэгэндээ сайн ханддаггүй гэж нохой хэлж байна. Бусад төрөлтнүүдэд сайн хандах талаар ярилтгүй. Энэ бол яг түүний хэлсэн үг. Тэр ямар мэдлэгтэйг төсөөл дөө. Элит. Нохой шүү. Тэр гудамжны нохой. Тэр амьдрахын тулд явж хог энэ тэр иддэг байсан. Тэр эцэг эхгүйгээр гурван жил ганцаараа амьдарсан байсан. Тэр уул руу зугтаад тэндээ нуугддаг болохоор хэн ч түүнийг барьж чаддаггүй. Тэр хаашаа явсныг тэд мэддэггүй, тиймээс барьж чаддаггүй. Хэдийгээр тэд түүнийг уул руу гарсан гэдгийг мэдэх ч тэр уул маш том. Урьд нь бас тийм байсан. Намайг түүнд ойртох гэхээр уул руу зугтаачихдаг, тэгээд би бууж өгсөн. Нэг удаа түүнийг бараг л барихад тэр хамаг чадлаараа хичээсэн. Тэр тэмцээд гараад явчихсан. Тэгээд би бусад зүйлсээс болоод тэр газрыг орхиж, буцаад Бангкокт ойролцоо амьдрахаар явах ёстой болсон. Тиймээс гольфийн талбайн ажилчдад түүнийг надад бариад өгөөч, би та нарт шагнал өгье гэж хэлсэн. Тэгээд үнэхээр ч өгсөн. Энэ бол тэднийг шагнасан анхны удаа биш юм. Бусад үед бас нохдыг барихад нь шагнаж байсан. Ямартай ч энэ нь зүгээр. Тэгэхээр энэ бол миний нохойн түүх юм, учир нь бид хүн, амьтдын талаар ярьж байсан.

Тиймээс бид үнэхээр өөрсдийгөө харах хэрэгтэй. Дотоодоо шалгаж бид Бурханы хүүхэд гэж дуудуулах эрхтэй эсэхээ, хүн байх эрхтэй эсэхээ харах хэрэгтэй. Хүн байхуйц хангалттай хүнлэг эсэхээ. Ямар нэг байдлаар дургүйг тань хүргэсэн бол уучлаарай. Гэвч та нарт хэлсэн зүйлдээ харамсахгүй байна. Ихэвчлэн би ингэж шууд ярьдаггүй, илүү зөөлөн байдаг. Гэвч өнөөдөр би та нарт хэлэхийг хүссэн бүхнээ хэллээ. Үгсээ би ахин зөөлрүүлэхийг хүсэхгүй байна. Одоо бидэнд цаг хугацаа бага байна. Дэлхий маань үнэхээр туйлын онц байдалд байна. Би зүгээр л суучхаад та нарыг бүүвэйлэх юм уу, “сайн хүү, сайн охин” гээд толгойг чинь илээд сууж чадахгүй. Үгүй, үгүй, үгүй, үгүй. Гуйж байна сэр. Сэрээрэй. Үгүй бол бид бүгд үгүй болно. Надад бол явахад хамаагүй. Энэ дэлхий бол хэцүү ажил. Хүмүүст зааж сургах хэцүү. Миний хувьд явахад хамаагүй. Үнэхээр тийм. Худал хэлээгүй юм шүү. Гэвч би энд хэдийнээ байна. Би амьдрах сайхан газартай байж, дараа нь сайхан газар луу явахыг хүсэж байна. Тэгэхээр та нарт хэдийнээ олон зүйл хэллээ.

Үүнийг анхааралтай сонсоорой. Сэтгэл, хайрыг минь мэдрээрэй. Би та нарыг хайрладаг шигээр амьтдыг хайрлаарай. Тэгвэл та нар мэднэ. Дотоодод тань өөр хүн сэрэхийг мэдэрнэ, тэгээд өөрөөрөө бахархах болно. Амьдрал тань утга учиртай мэт санагдана, Диваажин эсэх нь хамаагүй. Гэвч веган болж өөрчлөгдвөл, та нарыг би гэрт тань хүргэнэ гэж амлая, гэрээ гэж боддог газарт тань. Гэхдээ тамд бол биш. Баттай, та нарт амлая. Мөн хэрвээ хүн амьтдыг хороох зэвсэг үйлдвэрлэдэг хэн ч бай, одоо үүнийгээ зогсоовол, яг одоо эргэж тэр бизнесээ ахин хэзээ ч хийхгүй болж, илүү ач тустай бизнес хийж, хувцас үйлдвэрлэж, (веган) зоогийн газар, (веган) зочид буудал гээд хүмүүст таатай, тав тухтай байх зүйлийг хийвэл, би та нарыг Диваажинд аваачна гэж амлая. Та нар надад итгэж болно. Би худал хэлэхгүй. Яах гэж тэгэх вэ? Та нараас надад юу ч байхгүй. Та нарыг хувь хүний хувьд ч мэдэхгүй. Диваажин гэрч нь болог. Бурхан намайг үнэн ярьж байгааг

мэднэ. За боллоо, үзэсгэлэнт сүнснүүд минь, би одоо явлаа. Бидэнд ахиад цаг гарвал, магадгүй дахин уулзалдъя. Үгүй бол, та бүхэнд болон мэдрэхүйт, мэдрэхүйт бус бүх төрөлтнүүдэд хайраа илгээе, Бурхан биднийг болон манай дэлхийг адислах болтугай. Намасте. Түр баяртай. Дараа уулзъя. Та бүхнийг адислаг. Бурхан та бүхнийг адислаг. Диваажин хамгаалах болтугай. Баяртай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд