Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Үйлийн үрээсээ хамааран хоолло” 6 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эрт дээр үед олон номлогч нар элсэн цөлд амьдардаг байсан. Тэдэнд ямар ч хоол байгаагүй. Хатсан талх л усанд дүрээд иддэг байлаа, тэгээд л гүйцээ. Магадгүй бас хасарваань байна, удаан хугацаагаар хадгалахад амар шүү дээ. […] Эдгээр лам гэлэнмаа нар ганцаараа байхыг хүсэж, Бурханд залбирч, Бурханаас хайрлах Бурханы Хайр Адисыг хүртэхийг хүссэн. Тэд зөвхөн Бурхантай л хамт байхыг хүссэн. Өндөр дээд гэгээрэлтэй байсан эсэхийг мэдэхгүй ч Бурханд хүрч, Бурханыг мэдэж, Бурханыг илүү хайрлаж, энэ талаараа гэгээрэхийг хүссэн дээд зорилго, эрхэм ариун үзэл санаатай байв. […]

Хэрэв өдөрт нэг удаа эгэл байдлаар, миний та нарт гүйцэд биш жагсааж хэлж өгсөн өвдөлт мэдэрдэггүй ногоогоор хооллохыг хүсвэл хоолло... Надад хэтэрхий олон зүйл бодох цаг алга. Суприм Мастер Телевизийн ажилд би маш их цаг зарцуулдаг. Их олон цагаар ажиллаж, бас бусад зүйлсээ ч хийнэ. Та нарыг хэдхэн секунд, хэдхэн минут баясгах гэж зураг авахад хүртэл олон цаг зарцуулдаг. Багийнхан маань маш шаргуу ажиллана, бас мэдээж би тэдэнтэй хамт ажилладаг. Гэхдээ (өвдөлт мэдэрдэггүй хүнсний) тэр жагсаалт маань миний амин зуулгад хэдийнээ хангалттай. Тус болдог. Одоогоор болоод л байна.

Энэ бүхнийг идмээргүй бол зөвхөн бор будаа, гүнждийн үр, жаахан жимс, гуа, өвдөлт мэдэрдэггүй жимс идэж болно. Тэгвэл зүгээр, сэтгэл хангалуун байх болно. Сэтгэл хөнгөрөөд хөл хөнгөн, жаргалтай байх болно. Гэхдээ хэрэв ийм хүнс байхгүй, өөр веган хүнс байгаа бол мэдээж хэрэг жаахныг идэж бололгүй яах вэ. Харин хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа болов уу гэж санаа зовж байвал зовох зүйлгүй. Гүйцэд жагсаалт биш ч гэлээ тэр жагсаалт дахь ногоо, жимсийг цагаан будаатай хамт идэж бас болох юм. Бурхан минь, бид идэх гэж амьдраагүй, амьдрах гэж иддэг шүү дээ.

Эрт дээр үед олон номлогч нар элсэн цөлд амьдардаг байсан. Тэдэнд ямар ч хоол байгаагүй. Хатсан талх л усанд дүрээд иддэг байлаа, тэгээд л гүйцээ. Магадгүй бас хасарваань байна, удаан хугацаагаар хадгалахад амар шүү дээ. Магадгүй тэд амь зуух зургаан сарын хүнсээ авч явдаг байх. Эдгээр лам гэлэнмаа нар ганцаараа байхыг хүсэж, Бурханд залбирч, Бурханаас хайрлах Бурханы Хайр Адисыг хүртэхийг хүссэн. Тэд зөвхөн Бурхантай л хамт байхыг хүссэн. Өндөр дээд гэгээрэлтэй байсан эсэхийг мэдэхгүй ч Бурханд хүрч, Бурханыг мэдэж, Бурханыг илүү хайрлаж, энэ талаараа гэгээрэхийг хүссэн дээд зорилго, эрхэм ариун үзэл санаатай байв.

Гималайд бас олон Хиндү лам нар Гималайн уулст их өндөрт, бүхнээс алслагдмал хадгалж болох ямар нэг хуурай хоол л иддэг. Магадгүй жаахан будаа, даал, сэвэг зарам болгож, давс хийж, мөн байвал амтлагч хийгээд иддэг. Байхгүй бол ийм л зүйл иднэ. Учир нь Гималайн гүнд, жишээ нь Гаумухт, цас бүх замыг бүрхэж, зургаан сарын турш ямар ч орох орцгүй болгодог. Ингээд зургаан сарын турш хэн ч Гаумух явж, хоол хүнс ч юм уу хүргэж өгөх боломжгүй, Гималайн уулсын маш гүн, өндөрлөг бүс. Магадгүй эдгээр лам нарын зарим нь агаараар хооллодог байх, яг л агааран хоолтон, усан хоолтнуудын адил. Тэдний хувьд дэлхийгээс холдож Бурханы жаргалыг мэдэрч, Бурханд төвлөрөн бясалгахад илүү амар хялбар байдаг.

Хэрэв тэд Гэтлэгдэх Аргыг нэгэн Их Багшаас уламжилж авсан бол хамгийн сайн, тэгсэн тохиолдолд тэд бусдаас хол хэвээр байж, илүү амар холбогдож, бясалгана. Гэхдээ тийм бүс нутагт нэг их зүйл хийхгүй. Мөн тийм газар агаар нь цэвэр ариун, энерги нь цэвэр ариун, ямар ч үймүүлэх юм байхгүй, ямар ч хүн тэнд очиж, тэдэнд хоол хүнс аваачин өгч, амар тайван байдлыг нь үймүүлэхгүй. Тийм учраас тэд бүхнээс хол байхыг хүссэн. Би ч бас тэгэхийг хүсдэг, учир нь Гималайн уулст байсан хугацаа минь миний хувьд хамгийн сайхан мөч байсныг санаж байна. Надад ямар ч асуудал мэдрэгдээгүй. Юунд ч санаа зовдоггүй байлаа. “Энх тайван” эсвэл “үймээн” гэх үгсийн талаар ч бодоогүй. Ямар ч тийм нөхцөл, эсвэл бодол, хандлага, сэтгэл зүйн холбоо байгаагүй. Зүгээр л амьдралаараа амьдарна. Үнэхээр сайхан байдаг. Энэ дэлхийн өөр юуг ч боддоггүй. Энэ дэлхийд өөр юу ч хүсдэггүй.

Тэр үед надад их мөнгө байгаагүй. Та нарт хэлсэн дээ, өдөр бүр би хэдэн (веган) чапати л идэх боломжтой байсан, урцандаа, шавар урцандаа орой ирээд нэг л удаа иддэг байв. Тэгээд өглөө нь Диваажингийн мэт (веган) самоса хийдэг настай хатагтайн хажуугаар өнгөрөхдөө нэгийг иднэ. Би өөр хаанаас ч тийм амттайг идэж байгаагүй. Ришикешт болсон явдал. Гималайн хамгийн өндөрлөг хэсэг биш. Гаумух хүртэл илүү өндөр өгсөх ёстой. Тэгвэл энэ нь хүрч болох Гималайн сүүлчийн хэсэг. Цаашаа ямар нэг лам гэлэнмаа байрлах эсэхийг мэдэхгүй. Тийш явах бүр бэрх. Тэнд би санаатайгаар огоорогч болоогүй юм. Даяантай адил; зүгээр л тийм байсан.

Буддын уламжлалд жилд гурван сараар даяан хийхдээ ганцаараа байх юм уу адил хүмүүстэйгээ байх ёстой. Үүнээс илүү идэхгүй. Магадгүй Буддагийн цаг үед тэдэнд илүү хоол байсан байх. Гэвч миний цаг үед, би хийдийнхээ ард ганцаараа байсан, өөд болсон Буддын шашны сүсэгтнүүдийн чандарт зориулсан өрөө. Хийдээс холгүйхэн жаахан доош байрладаг энэ газарт хамаатан саднууд нь чандруудыг авчирч улмаар ойрхон судар уншиж байгаа лам нарыг сонсоод амгалан тайван болж, тамаас ч юм уу, таагүй нөхцөлөөс гэтлэгдэхэд нь тусална гэж тэгдэг. Надад өдөр бүр хоол авчирч өгөх хүн байгаагүй. Авчруулахыг ч хүсээгүй юм. Мэдээж, тэнд байсан лам нараас надад хоол авчирч өгөхийг асууж болох байсан ч би хүсээгүй юм. Над дээр зочлон ирэхийг хүссэн хэдэн хүмүүс байсан ч би татгалзсан, нэг хоёр удаа миний өөрийн шавийг эс тооцвол тэгсэн. Тэр үед надад хэд хэдэн шавь нар байсан бөгөөд тэд шинэ хүмүүст авшиг өгүүлэх гэж над дээр зочлон ирдэг байв. Би олон хүнтэй уулзахыг хүсээгүй. Хэнтэй ч уулзахыг хүсээгүй. Тийм учраас гүнждийн үр, бор будаа авч явсан.

Эхний долоо хоногт надад үүнтэй хамт авчирсан жүржийн шүүсийг уусан. Гэвч дараа нь дууссан учраас зөвхөн гүнждийн үр, бор удаа, бас мэдээж давс юм уу соё соус л хэрэглэсэн. Магадгүй соё соус, гэхдээ сүүлдээ давс л үлдсэн. Гэсэн ч би амьд байна, ямар ч өвдөх юм уу, таагүй мэдрэмж төрөөгүй. Харин ч эсрэгээрээ үнэнийг эрэлчдийн хүсэлтээр гадагш дэлхий рүү гарахад надад энд тэнд бага зэрэг асуудал гарч эхэлсэн бөгөөд заримдаа бүр тун ноцтой байдал үүссэн. Маш ноцтой байхаар байсан ч Бурхан намайг амьдруулахыг, үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн. Магадгүй тийм учраас би маш олон хөлсний аллагын оролдлогоос амьд үлдэж, олон үхэл амьдралд тулсан өвчнөөс, бие махбодын өвчнөөс эдгэрсэн байх. Гэвч намайг байгаа газарт минь авчирсан нь, эсвэл надад ямар нэг байдлаар тусалсан нь огоорол биш. Ганцаараа, нам гүм байх таатай нөхцөл нь дотоод бясалгалдаа төвлөрөн бясалгаж, ямар нэг эгэл ертөнцийн зүйлд үймж сатааруулаагүй юм. Тийм л учиртай.

Гэхдээ онцлон хэлэхэд би та нарыг бие махбодоо хүчил гэж дияан хатамжийг сурталчлаагүй, зөвхөн чадмаар санагдах юм бол хийгээрэй. Харин өөрийгөө хэтэрхий хүчлээд хүндрэлд оров доо, за юу? Би та нарт хэлэхэд хэрэв хоол бага идэхийг хүсэж байгаа бол, эсвэл төвөг багатай хоол идмээр байвал эдгээрийг идэх нь илүү энгийн. Гэхдээ өөрийгөө бүү хүчил. За юу? Бие тань дийлэхээргүй бол даруй зогсоож, хуучиндаа аажмаар эргээд ор. Нэг туйлширсан хэлбэрээс шууд тайван амьдралын хэлбэрт огцом шилжиж болохгүй. Харин ямагт веган байгаарай. Зөвхөн үйлийн үрээс айсандаа биш, харин гол нь бусад төрөлтөнд хохирол учруулахгүйн тулд юм шүү.

Амьтан төрөлтнүүд хүртэл бидэн шиг харагддаггүй ч сүнснүүд юм. Тэдэнд сүнс байдаг бөгөөд Орчлон ертөнцтэй сүнслэг холбоостой. Олон амьтан-хүн хүмүүс биднээс илүү ихийг мэдэж байдаг. Тэд юмсыг тохиолдохоос нь өмнө урьдчилан мэдэх хурц мэдрэмжтэй. Бас нэвт шувт харж чадна. Тэд танд ямар асуудал тулгарахыг, эсвэл осолд орох нь гэдгийг ч урьдчилан харж чадна. Тэгээд анхааруулах гэж маш их хичээдэг ч амьтан-хүмүүсийн хэлэхийг ихэнх хүн ойлгож чаддаггүй.

Заримдаа амьтан-хүн зурагт үзэж байхад тань гэнэт огло харайгаад үзэхэд тань саад болоод байх юм бол тэр нэвтрүүлэг танд муу үйлийн үр, гай авчирна гэдгийг тэр амьтан-хүн мэдсэн учраас тэр юм. Миний нохой-хүмүүс мэддэг. Тэдний олонх нь намайг болиулах гэж хичээж байсан. Гэхдээ би ажиллах ёстой, дэлхийд анхаарал тавихын тулд дэлхийд болж буй зүйлийг мэдэж, золиос гаргах хэрэгтэй байдаг. Харин та нар тэгэх хэрэггүй, тэгэх ёсгүй шүү.

Ертөнцийн хэтэрхий олон нэвтрүүлгийг, ялангуяа хүчирхийлэлтэй кино, нэвтрүүлэг битгий үз. Тэдгээр нь та нарт маш муу. Энергийг тань шавхана. Хэдий өндөр түвшинд хүрчихсэн байлаа ч өөрийг тань доод түвшин рүү татах болно. Өвтгөнө. Өвчин тусгана. Ялангуяа шөнөөр, унтах гэж байхдаа үзвэл оюун ухааны тань чадамж гэх зэрэг бүх зүйлийг үймүүлнэ. Хэдийгээр та шөнийн хүн байлаа ч өөрийгөө оюун ухаан, сэтгэлзүй, сэтгэл хөдлөл, билиг ухааны хувьд хэтэрхий их хүчирхийлэхгүй байсан нь дээр. Учир нь шөнө бол амрах, бясалгах, Ертөнцийн илүү өндөр хэмжээснүүдийг эргэцүүлэх, Диваажинд, Бурханд ойртох цаг юм.

Шөнийн цаг бол сөрөг хүчин үүгээр түүгээр эргэлдэн, амар амгаланг тань алдагдуулж, эрчмийг тань сорон, тэр бүү хэл буруу үйлд уруу татаж, өөрт тань болон цаашлаад өрөөлд муу үйлийн үр хураалгах цаг.

Photo Caption: Ойн Гүнд, Нам Дор Хэвтэж, Эгэл Даруу, Бараг л Анзаарагдахгүй ч Өвөл Зуныг Даван Амьдарч Чадна!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд