Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүнд үе ирэхэд бэлтгэлээ базаан, веган байж, энхийг сахиж, залбирч бясалга” лекцийн 12-ын 12-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр та бүхэн хүнстэй байх шаардлагатай байх нь. Шавь нарын минь хувьд санаа зовох хэрэггүй байж магадгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Хэт доор түвшинд байгаа бол энэ нь аль нэг байдлаар нөлөөлж магадгүй юм. Танай тосгон, гэр, хот – Би одоо олон нийтэд хандан ярьж байгаа юм шүү. – аюулгүй, зөв зүгээр харагдаж, дутагдах зүйлгүй амьдарч байвч, хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй. Хамаг бүхнээ ганцхан шөнийн дотор алдаж мэднэ. Ердөө ганцхан шөнийн дотор юу ч үгүй болж мэднэ. Танай хот байхаа больж мэдэх юм. Мөн та өөрөө ч бас өөр газар байж мэднэ. Бүр тамд ч унаж магад. Хэрэв та хүнд үйлийн үртэй, өнгөрсөн болон энэ насандаа сайн зүйл хийгээгүй, бясалгал хийгээгүй, веган болоогүй, муу үйл хийсэн аваас өөрийг тань там хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ яах вэ, энэ хооронд мэдээжийн хэрэг та өөрийгөө хэн бэ гэдгийг, юу хийснээ мэдэхгүй тул өөрийгөө болон гэр бүлээ бэлдээрэй. Хоёр долоо хоногийн хуурай (веган) хоол, энгийн хоолыг ямагт агуулахдаа байлгаарай. Бөөний үнээр, ихээр нь худалдаж аваарай. Тэгвэл хямдхан байх болно.

Тэгээд бас боломжтой бол өөрсдийнхөө идэх хүнс, хүнсний ногоог тариарай. Идээд, амьд үлдэх боломжтой зүйл тарь. Ямар ч хүнсний ногоог энгийнээр, бүр тагтан дээрээ, тагтныхаа гадна талд, тагтныхаа дотор талд, тагтныхаа таазанд өлгөж, шатанд дүүжлэх юм уу байшингийнхаа дотор, эсвэл шатан дээрээ тавьж, өлгөж, гараашиндаа тарьж болно. Эсвэл цэцэрлэгийнхээ хананд өлгөж, цэцэрлэгийнхээ хашаан дээр юм уу жижиг өрөөнийхөө тагтан дээр, гараашиндаа, дээврийн хөндийдөө ч юм уу тарих боломжтой. Хаана ч байж болно. Цэвэр, аюулгүй байлгаж, ногоо тариарай. Идэж болох зүйлээ таригтун. Хялбархан зүйл тарь. Бүр улаан лооль, шош, салатны навч, зарим төрлийн бичил ногоо, тухайлбал ногоон шош, наранцэцгийн үр, квиноагийн үр гэх мэт янз бүрийн зүйл тарьж болно.

Хэрэв цонхгүй бол хиймэл неон чийдэн юм уу ногоондоо тохирсон чийдэн тавиарай. Хүнсээ л баталгаатай болго. Хүнсний ногоогоо өөрсдөө тарь. Их тарьсан байхад хөрш тань ач тусыг нь хүртэх боломжтой. Бас зарж ч болно шүү дээ. Саванд тарьж болох олон зүйл, тэр ч байтугай төмс, амтат төмс, энгийн төмсийг та нар саванд тарьж болно. Үүнийг хэрхэн тарих талаар интернэтээс олж мэдээрэй. Энэ тухай ярьдаг маш олон сайт бий. Би өөрөө, өө, би маш их урамтай болчихлоо. Би энэ бүгдийг тарьдаг ч болоосой! Гэхдээ надад цаг алга, Бурхан минь.

Хүнсний ногоо тарих хэцүү биш шүү дээ. Хэрэв савтай бол савнуудаа тагтан дээр тавьж болно. Тагтныхаа гадна, дотор талд өлгөх боломжтой. Ингэснээр орон зайгаа нэмэгдүүлэх болно. Шат тавиад, шатан дээрээ савнуудаа өлгөөрэй. Заримыг нь шатныхаа доор, дээврийн хөндий, гараашиндаа, заримыг нь гал тогооны тавиур, цонхны тавцан дээр байрлуулж болох юм. Та бүхэн хаана ч тарьж болно. Боломжтой бол жаахан тариарай. Тэгээд хялбархныг нь үргэлжлүүлэн тарь. Хүнсний ногоо бүр, бүр улаан лооль ч гэсэн олон мянган сайн сайхан зүйлийг агуулдаг бөгөөд тарихад маш хялбар байдаг.

Интернэтээс сурч мэдээрэй. Тэд нарийн ширийн зүйлийг харуулна. Тэднийг ерөөе, гайхалтай хүмүүс шүү. Тэд зүгээр л тагтан дээрээ, сэрүүн тавцангийнхаа гадаа тарьж, эсвэл жижиг цэцэрлэгтээ, шонгоос өлгөж, саванд суулгадаг. Тэд орон зайгаа дээд зэргээр ашигладаг. Та нар тэднээс, бүгдээс нь, хэнээс нь ч хамаагүй суралцаж болно. Мэдээж ийм жижиг талбайд том мод тарьж болохгүй, харин жижиг мод тарина. Жүржийн мод шиг жижиг модтой байлаа ч жижиг жүржийн мод тарьж болно. Тэдгээрийг тайрах хэрэгтэй. Би өөрөө үүнийг хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл энэ нь модыг гэмтээдэг. Би ингэх дургүй.

Харин та бүхний хувьд, олон түмний хувьд амьд үлдэх хэрэгтэй болохоор ядаж л веган байгаарай даа. Хүнсний ногоон веган. Өнөө үед аливаа онцгой байдалд үргэлж бэлэн байгаарай. Юу болохыг хэн мэдлээ. Амь насаа алдсан хүмүүс, эсвэл байшингууд нь эвдэрч, сүйдэн, үгүй болсон, юу ч үгүй арчигдсан, машин нь үерт одсон хүмүүс ийм зүйл өөрсдөдөө тохиолдоно гэдгийг, ганц өдрийн дотор, жишээ нь ганц шөнийн дотор бүгд алга болно гэж мэдээгүй. Үерээс зайлсхийхийн тулд дээр нь гараад зогсох дээвэр ч байхгүй байна. Яаралтай түргэн тусламж дуудаж ч чадахгүй. Утас тань ажиллахаа болино. Тиймээс бэлтгэлтэй байгаарай.

Би та бүхэнд энэ бүгдийг хэлэхийг үнэхээр хүсээгүй. Гэхдээ энэ аль хэдийн болж, та нар аль хэдийн мэдэж байгаа. Тиймээс би та бүхэнд зүгээр л хэлье. Харин бэлдэх эсэх нь өөрөөс тань хамаарна. Гэхдээ ядаж л би та бүхэнд хэллээ. Хэнд ч, намайг сонсдог бүх хүнд туслах үүргээ биелүүлсэн юм шиг санагдаж байна. Та бүхэн надад итгэх шаардлагагүй, зүгээр л бэлтгэлтэй байгаарай. Та нар намайг дагаж, миний дагалдагч болон, намайг шүтэж, ер юу ч хийх шаардлагагүй. Би хэзээ ч хэнээс юу ч авдаггүй, нэг ч төгрөг авдаггүй. Тиймээс энэ талаар санаа зовох хэрэггүй. Та бүхэн надад итгэж, намайг дагаж, ер нь яах ч албагүй. Надад төлбөр энэ тэр ч төлөх хэрэггүй. Зөвхөн бэлтгэлтэй байгаарай. Учир нь энэ үе бол сорилт, цэвэрлэгээ, хатуу шийтгэлийн үе юм шүү. Хэн ч танд тусалж чадахгүй. Онцгой байдлын үед, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө, мөн өөрөө амьд үлдэхийн тулд өөрийгөө бэлтгээрэй.

Газартай бол яг одоо ногоо тариал. Үүнийг үл тоомсорлож, зэрлэг, дэмий хоосон байлгаж болохгүй. Саванд хүнсний ногоо тарьж болно. Нэг залуу зүгээр л савыг тохирох шороогоор дүүргээд, дотор нь төмс хийж, дараа нь гадаа орхижээ. Тэр бүр услаагүй. Тэгээд бороо, шүүдэрт л найдаж л дээ. Бороо хааяа, борооны улиралдаа ордог. Тэр зүгээр л тэнд нь үлдээж. Тэгээд тэр маш их ургац хураасан! Зарим нь том, зарим нь жижиг маш олон төмс. Гэхдээ тэр маш их ургац хураасан. Тус бүрийг нь, савнаас шороог нь гаргаж асгаад тэндээ тэр бүх төмсөө тавьсан байна. Тэр төмсөө саванд хийж, ургац хураах цагийг хүлээхээс өөр юу ч хийгээгүй. Ингээд л боллоо! Иймээс үүнийг бас туршиж үзэх боломжтой.

Олон ургамал, олон ногоо, боломжийн үнэтэй, жижиг жимсний ургамлуудыг туршиж үзээрэй. Мөн та бүхэн тэрхүү төмс гэх мэтийг туршиж үзэж болно. Саванд тарьж болох бүх зүйлийг. Модыг хүртэл. Гэхдээ аварга мод биш, мэдээж жижиг моднууд. Жишээ нь жижиг төрлийн мангог тарьж болно, тийм төрөл нэг их том ургадаггүй ч жижиг хэмжээтэйгээрээ жимсээ өгдөг, бас банана байна. Эсвэл ажиллагаа багатай, хурдан үр дүнгээ өгдөг зүйл тарь, эсвэл төмс гэх мэт ямар ч ажиллагаагүй ногоо тарьж болно. Нэг хүн ийн туршсан бичлэгийг би үзэж байсан, нэлээд хэдэн жилийн өмнө. Энэ бүхэн үнэхээр ногоо тарих хүсэл төрүүлж байна. Гэвч би амжихгүй л болов уу. Би өөрөө ногоогоо тарилаа ч огтлоод идэж чадахгүй байх, сэтгэл тавгүйрхэнэ. Амьд байгааг нь харсан болохоор би тайрч чадахгүй. Тиймээс одоо би өөрөө ногоогоо тариад, тарьсан ногоогоо идэж чадахгүй байх. Харин та нар бол чадна.

Та бүхэн өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Хэрэв бусад ургамлыг гэмтээхийг хүсэхгүй байгаа бол өвдөлт мэдэрдэггүй ногоо/жимс тариарай. Амьд үлдэж чадахуйц нөхцөлд байхын төлөө бүхнийг хийгээрэй. Бас тагтан дээр ч, саванд ч байсан, ногоо тарих нь та нарт үнэхээр маш хэрэгтэй, сайн. Энэ бол үнэндээ Бурхан эхэндээ биднийг хийгээсэй гэж хүссэн зүйл. Библид хөлсөө дуслуулан амьдрах ёстой гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хоол хүнсээ тарь гэсэн үг л дээ. Тийм ч учраас тариаланчдын гэрлэлт хамгийн тогтвортой, аз жаргалтай байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэд хамтдаа юм тарьж, ургаж байгааг нь хамтдаа харж, өөрсдийнхөө ургуулсан эрүүл, боловсруулалтад оруулаагүй хүнсийг иддэг учраас тийм байдаг байх. Өөрийнхөө тарьсан ногоог идэх нь өөрийн адислал, өөрийн энергийг дахин боловсруулахтай адил юм. Тиймээс энэ өөрт тань сайн.

Энэ бол яг одоо та бүхэнд хэлэхийг хүссэн зүйлийн минь ихэнх нь. Энэ одоохондоо хангалттай. Шуурхай мэдээний улмаас бүх дотоод ажилтан оройтох юм уу эрт босож, эсвэл зогсолтгүй ажиллах шаардлагагүй. Та нар минь харин өдөр тутмынхаа ажиллаж, амрах тогтсон хуваарийн дагуу ажиллаж, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Тэгвэл алсдаа явцтай. Ихэнх маань одоо өндөр настай. Миний та бүхэнд хэлсэнчлэн өдөр бүр өөртөө анхаарал тавиарай. Гэхдээ бас ажилтай тул ажлаа өөртөө эелдэг зөөлөн байдлаар хийх хэрэгтэй юм шүү. Би та бүхэнд өмнө нь чимээгүйхэн хэлж байсан ч алсын зайнаас ажиллаж байгаа ажилтнууд ч бас хараг гээд одоо хэлж байна. Гэхдээ та бүхний үнэт цагаа золиослон, энэхүү эрхэм ариун зорилгод үнэнч зүтгэж байгаад би маш их талархаж байгаа шүү.

Бурхан та бүхнийг хамгаалах болтугай. Та нарыг Диваажин адислаг. Мөн та бүхний амьдрал Бурханы Зарлигуудын дагуу сайн сайхан байх болтугай. Та бүхэн хурдан, амархнаар веган болох болтугай. Өөрийнхөө дотоод, гадаад амар амгаланг хадгалах болтугай. Бурханы Тааллаар бүх хүний амар амгалан, аз жаргал, хөгжил дэвшлийг хадгалахын тулд Бурхан энэ дэлхийг бүхэлд нь Хамгаалж Адисалж байх болтугай. Амен.

Photo Caption: Дотоод, гадаад шинж чанараараа дэлхийг сайхан болгоорой.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (12/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд