Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 16-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гуйлгачдын Хааны хувиар энэ төрөлдөө ажлаа дуусгаж чадахгүй бол, үүнд төвлөрөөгүйн улмаас сайн хийж чадахгүй, зөвхөн шүтүүлж, бишрүүлж, өргөл барьц авч, бусдаар мөргүүлэх гэх мэтэд төвлөрч байвал түүнд төвлөрч гуйлгачдад тусалж, Гуйлгачдын Хааны үүргээ гүйцэлдүүлэх хангалттай цаг хугацаа гарахгүй. Дараа төрөлдөө түүнд аз таарвал ахиад Гуйлгачдын Хаан болж, төгс хийх хүртлээ үргэлжлүүлэх болно. Эсвэл тэр энгийн гуйлгачин болж, титэм, байр сууриа хураалгах болно. Ажлаа хэр их орхигдуулахаас хамаардаг.

Хүмүүс аливаа хүний хувь заяа, үүргийг нь Ариун Чанартай эндүүрэхэд маш их асуудал гардаг. Тэр Гуйлгачдын Хааны зарим үйлийн үрээс хүмүүс үүрэлцэх ёстой болно, мөн Гуйлгачдын Хаан бас тэрхүү хуурамч нэр цолныхоо үйлийн үрээс авах ёстой болно. Учир нь Будда биш байж, өөрийгөө Будда гэж хүлээн зөвшөөрөх юм уу өөрийгөө Будда гэвэл, эсвэл хүмүүсээр өөрийгөө Будда гэж дуудуулбал, эсвэл хүмүүсийг буруу ойлголттой чигээр нь үлдээж, Гуйлгачдын Хаан байж, Будда болох буян нь бүрдээгүй байж, хүмүүс өөрийг тань Будда гэсэн бодолтой байхад юу ч дуугарахгүй чимээгүй байвал Титэм Олгох Ертөнцийн хүмүүс дургүйлхэхээс гадна Ертөнц даяараа дургүйлхэх болно, тэд мэдэж байдаг. Манай ертөнцөд бусдыг хууран мэхэлдэг, шударга бус хүмүүст бидний ихэнх маань дургүй. Тэгэхээр Ертөнцөд бас тийм.

Хуурамч хүмүүст, хуурамч байр сууринд дургүй төрөлтнүүд бас бий. Хожмын зорилгод тань саад болох олон зүйлсийг тэд хийх болно. Жишээ нь хэрэв та Будда болохыг хүсвэл уртаас урт хугацааны турш болох боломжгүй, яагаад гэвэл та Гуйлгачдын Хааны үүргээ гүйцэтгэхийн оронд шүтүүлж, нэр алдартай болохыг хүссэн, энэ нь та нарт үнэхээр муу. Та Будда болж чадлаа ч - цаг хугацааны эрхээр бүгд л боломжтой ч хуурамчаар бол үгүй, эсвэл хүмүүсийг хуурч юм уу Буддагийн зэрэгт хүрээгүй байж хүмүүст өөрийгөө Будда гэж итгүүлж байгаад хүрэх боломжгүй.

Будда биш байж өөрийгөө Будда мөн гэж худал хэлбэл, БУДДЫН ХУТГИЙН хаана ч хүрээгүй байж хүмүүсийг хуурч өөрийгөө Будда хэмээн итгүүлэх нь ЯЛГААГҮЙ АСАР ТОМ НҮГЭЛ. ТИЙМЭЭС ҮР ДАГАВРААС НЬ БОЛГООМЖЛООРОЙ.

Би хангалттай ойлгомжтой хэлсэн гэж найдъя. Тэгэхээр ямартай ч та өөрийгөө хэн гэдгээ мэдэж байгаа. Хүмүүсийг буруу бүү зал, тэгвэл өөрт тань үнэхээр муу. Огоорлоос тань болоод хүмүүс өөрсдөө нэр цол танд өгвөл таны буруу биш байж болох юм. Учир нь ихэнх хүмүүс харанхуй мунхаг байдаг. Тэд үйлийн үрийн хүч болон гараг болгон дээрх, Ертөнц даяарх ямар ч гараг дээрх төрөлтөн бүрийн байр суурийг тэд ойлгодоггүй. Төрөлтөн бүр үүрэг хариуцлагатай, байр суурьтай. Тиймээс хэрэв бид үүнийг сайн хийхгүй, сайн хийдэг болтлоо, бүх өрөө төлтлөө ахин дахин төрөл авах ёстой болно. Энэ сансрын хүрдний зовлонгоос, үхэж төрөх, төрж үхэж, зовох энэ чөтгөрийн тойргоос, Буддагийн заасан Дөрвөн Эрхэм Үнэн болох: төрөлт, өвчлөл, өтөл нас, үхлийн тойргоос биднийг гарга Их Багштай учраагүй бол тэгнэ. Sinh, Lão, Bệnh, Tử.

Ертөнцийн Хаан болгон манай ертөнцийн хаантай адилгүй, заримдаа өөрийг тань дэмжих хангалттай олон хүн зэр зэвсэг байвал бослого гаргаад тэр жинхэнэ хаанаа хаан ширээнээс нь хөөж, өөрөө суугаад хаан болж, өөрийгөө хаан гэж тунхаглаж болох юм. Заримдаа ийм зүйл болдог. Гэхдээ Ертөнцийн Хуульд, хаан өөр. Хэн ч түүнээс тэр нэр цолыг нь авч чадахгүй, тэр олон муу юмс хийж, Титэм олгох Ертөнцийн титэм олгогч зөвлөл түүнийг өөр өөр байдлаар шийтгэхгүй л бол хэн ч унагаах боломжгүй.

Тэгэхээр хэрэв та лам, эсвэл гэлэнмаа, эсвэл номлогч бол үүнд анхаараарай, тэгвээс буруу үйлдсэн үйлийн тань тооцоонд буян тань ховх сорогдон үгүй болохгүй, буяныг тань хураагаад авахгүй. Мөн үргэлж дотоодоо шалгаж, шүтүүлж, хайрлуулж, том жижиг хандив авч байгаагаараа бахархаж буй эсэхээ анхаараарай. Сүсэгтэн олон, дагагч нарын анхаарлын төвд байхад танд сайхан байгаа эсэхийг хянаж, дотоодоо мэдэж байх ёстой. Танаас өөр хэн ч үүнийг илүү мэдэхгүй, учир нь гадна тал бусдыг хуурч чадах ч, өөрийг тань хуурч чадахгүй.

Гадна талдаа та их сайн, эгэл даруухан ламын том дүрд тоглож болох юм. Ярьж байгаа байдал, хүмүүст хандаж буй байдлаараа хүмүүст өөрийгөө эгэл даруу хэмээн бодогдуулж болох ч дотооддоо тийм биш байвал Ертөнц даяараа мэдэж байдаг. Ялангуяа Шүүлтийн Ертөнцийн хүмүүс мэдэж байдаг, мөн бүх Шийтгэгч Ертөнцийн хүмүүс мэднэ. Тэд та бүхнийг зохих ёсоор шүүж шийтгэдэг. Тиймээс маш болгоомжтой бай. Энэ бүхэн бол дотоод нууц. Та нар бүгд энэ нууцыг мэддэггүй байх гэж бодоод юмыг яаж мэдэх вэ та бүхэн өөрсдийгөө урт хугацааны хор хохирлоос хамгаалаг гэж хэлсэн юм, үйлийн үр нь зөвхөн энэ төрөлд нөлөөлөөд зогсохгүй үүнээс удаан үргэлжилнэ.

Лам хүний хувьд бид буянаа хадгалж, хуримтлуулахыг хүснэ, тэгж байж бид улам бүр гэгээрч, Буддын хутагт илүү ойртох юм. Тиймээс хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл тэр буяныг хуруун завсраар тань асгарах элс мэт асгаруулахад хүрвэл үнэхээрийн харамсалтай. Буян хураахад урт хугацаа ордог, харин хэзээд ч алдахад маш амархан. Зөвхөн уур хилэн, шунал тачаал, эсвэл буруу үзэл бодол буяныг тань үгүй хийж, Будда болоход тань хаалт болдог юм биш, эго, бардам зан, бардамнал бас буяныг тань үүнээс хурдан үгүй хийдэг.

Тэгэхээр би лам, гэлэнмаа, номлогч нар та бүхэнд сэтгэлээсээ хэлж буй юм шүү. Та бүхэнд сайн сайхныг хүсье, мөн Буддын хутаг өөрт тань илүү ойртох болтугай. Та бүхэн жинхэнэ гэгээрсэн Их Багшийг олох болтугай, Бурханаас илгээсэн Их Багшийг, хүний төрхтэй жинхэнэ Буддаг, миний хэлж чадахаас ч илүүг заах, мөн өндөр дээд зэрэглэлийн лам гэлэнмаа гээд хүн бүрийг барьж хязгаарлаж байдаг үхэж төрөхийн хүрднээс та бүхнийг гэтэлгэхийн тулд Хүчээ та нарт өгөх жинхэнэ Буддатай учрах болтугай.

Зүрх сэтгэл чухал гэдгийг санаарай. Дотоод цэвэр ариун байдал чухал болохоос гадаад төрх, харагдах байдал чухал биш. Өөрийгөө харж хандаарай. Боломжтой бол хүчирхэг, жинхэнэ Их Багшийг олохыг хичээ. Үүний төлөө залбир, та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Будда та бүхнийг адисалж, гэгээрэлд хүрч, аль болох хурдан Буддын хутагт хүргэх хүчийг мөн шаардлагатай бүхнийг хайрлах болтугай. Аль өчигдөр л бид гэгээрэхийг хүсэж байв ч, яахаа мэддэггүй. Би яахыг мэдэж байв ч над дээр ирээд надаас суралц гэж хэлж чадахгүй, хэдийгээр та нарын төлөө тэгэхийг ихэд хүсэж байв ч тэгж хэлж чадахгүй. Гэхдээ өнөөдөр ярьсан шалтгаан минь энэ биш. Нөхцөл болзолгүй, хайраар үйлдсэн юм. Тэгэхээр Авид Бурхан, Āmítuófó. A Di Đà Phật. Бурхан ивээг. Будда Өршөөг. Биднийг адислаг, гэгээрэх, Будда болох зорилгын тань төлөө та бүхнийг адислаг. Амен. Āmítuófó A Di Đà Phật

Photo Caption: Адислалтай Амар Амгалан Амьдрал Хайрласан Диваажинд Талархъя!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (16/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
40 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд